Сайн байцгаана уу. Бүсгүйчүүд ээ. Та бүхэнд нэгэн зөвөлгөөг хүргэх гэсэн юм. Энэ зөвөлгөө маань нөхрөө архинаас яаж гаргах вэ гэсэн сэдэвтэй юм. Та нөхөртэйгээ дөнгөж гэрлээд нэг гэрт орсон л бол БҮСГҮЙ ТА өдөр бүр тэмдэглэлийн дэвтэр хөтөлж байгаарай. Тэр тэмдэглэлийн дэвтэр дотроо томхон КАЛЕНДАРЬТАЙ бол бүр сайн хэрэг. Энэхүү календарь дээрээ нөхрийгөө архи уугаад ирэх тоолонд тэмдэглэж байгаарай. Болж өгвөл архи уух болсон шалтгаантай нь хамт бичиж байвал бүр сайн. Энэ колендарийг марталгүй сайн бөглөж байвал нөхөр чинь архинд орж байна уу, ороогүй байна уу гэдгийг хянахад хэрэг болдог юм. БҮСГҮЙ ТА юу юуны түрүүнд үзүүлэх гээд бариад гүйгээд байлгүй 6 сар тутам шалгаж бай.
6 сар тутам шалгаад архи уух тоо нь ихсээд байвал бүр сайн тэмдэглэж аваад 1 жилийн дараа өөрт нь үзүүлээрэй. Үнэхээр өөрийн гэсэн ухамсартай бол тэр тэмдэглэсэн календарийг чинь хараад нэгийг бодох биз ээ. Эс тэгвээс нөхөр чинь архи чинь болох зам руугаа эргэлт буцалтгаүй орж дээ. Дашрамд дурдахад нөхрөө архи дарс уугаад ирнхнд нь битгий хэрүүл хийж байгаарай. Нэгэнт л уугаад ирсэн хүнийг яалтай билээ дээ.
2 Comments
shan arga bn. yag yaj heleh uchraa olkuu bsiin. bayarlalaa
hi zowolgoo ogsond bayarlalaa.Goy arga bna.Turshaad uznee