Та хоёр бие биенээ маш сайн ойлгодог, бас хамтдаа цагийг өнгөрөөдөг. Гэвч тэр эцсийн бүлэгт “ Би чамд хайртай, жирийн найз шиг” гэж хэлэхийн цагт чи хаана явж байснаа мэднэ.
Яагаад тэр ингэж хэлэв?
Үнэхээр тэр чамайг эмэгтэй хүн гэж хэзээ ч бодож байсангүй гэж үү? Гэвч ямар ч нэмэр байхгүй юу ч хийсэн гэсэн чи оройтсон байх болно. Хэдийн гал тэрэг ирээд явчихсан, харин чи андуураад өөр гал тэргэнд суучихсан хаа хүрэх гэж яваагаа ч мэдэлгүй зорчиж байснаа олж мэднэ.
Бүх зүйл чимээгүй найз нөхдийн харилцаанаас илүү гарахгүй өнгөрнө гэж үү? Асуудал анх та хоёрыг танилцсан тэр мөчөөс л бий болсон. Анхнаасаа л та хоёрын харьцаа анд нөхдийн холбоо байсан. Жишээлбэл: тэр хэн нэгэн охинд хаягдчихсан байсан учир дахиж хэнийг ч хайрын харцаар харахыг хүсэхгүй байсан үе. Харин чи түүнд тухайн үед дотны зөвлөгч, итгэлтэй анд байж. Нэг үгээр хэлбэл сэтгэл зүйч нь байсан. Түүнийг бүтэлгүй дурлалын аялалаас нь хөндийрүүлж эргээд хэвийн энгийн амьдралд шилжихэд нь тусалж байсан аж. Маш ховор тохиолдолд асуудал чамд ашигтайгаар сайхан төгсөнө. Гэвч тааламжгүй зүйлд бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Хэзээ нэгэн цагт тэр хэн нэгэн охинд дахин сэтгэл алдарна шүү дээ.
Тэр нь чи биш өөр хүн байж болно гэдгийг санаж байх хэрэгтэй. Чи өөрийгөө яг л банди шиг авч явдаг. Чи түүнтэй яг л үе тэнгийнх нь банди шиг харьцдаг. Анхнаасаа л тийм байсан. Хамтдаа гадуур гарч бас голд сэлж, нууцаа ярилцана. Та хоёрын харьцаанд ямар ч романтик зүйл байдаггүй. Чи түүний дэргэд нүүрээ будаагүй байхаасаа хэзээ ч ичиж байгаагүй бас тэр чамаас юугаа ч нуудаггүй. Та хоёрын хувьд хориотой сэдэв гэж үгүй. Ийм үед чамд найдвар улам л бага байх болно. Иймээс чи өөрийн сэтгэл зүрхийг булшилж түүний хувьд хэзээд итгэлтэй бас хөгжилтэй андын холбоогоо хадгалж үлдэх эсвэл сэтгэл зүрхээ илэрхийлж найзын холбоогоо таслах гэсэн хоёрхон л сонголт бий.
Yнэн хэрэгтээ гол бурутан нь зөвхөн чи! Учир нь чи анхнаасаа л түүнтэй харьцахдаа өөрийн хэм хэмжээг тогтоогүйгээр барахгүй түүнд би эмэгтэй хүн шүү гэдгийг ч сануулсангүй. Чи хангалттай цаг өнгөрсөн бас цаг нь болсон гэж үзээд өөрийгөө түүнд өөр өнцөгөөс олж харахыг санал болгож болох юм. Гэвч тэр чамд “би чамайг найз шигээ хайрладаг” гэж хэлсэн л бол бүх зүйл дууссан чамд ямар ч сонголт үлдээгүй гэж бодож болно.
Энэ нь үнэхээр тэр чамайг найз нөхрийн хувьд л хайрладаг болохыг товч бөгөөд тодорхой хэлж буй хэрэг юм. Итгэхээс өөр арга үгүй. Маш ховор тохиолдол дараахи нөхцөл байдал бий болдог. Хэрвээ тэр нөхөрлөл хайр дурлалаас илүү бат бөх, итгэлтэй гэж үзэх хангалттай туршлагатай нэгэн бол тэр чамайг сонгож болох юм. Магадгүй түүнд нөхөрлөл хэзээ ч зовлон шаналгаа авчирдаггүй мэт санагдаж үргэлж найз нөхөд байж чадвал сэтгэлийн зовлонгүй амар амгалан байж болох мэт санаж байж болно. Ийм хүнтэй учирвал чи урьдчилан хэлж тааварлахын аргагүй харьцааг бий болгож чадна. Түүнийг эзэмших бололцоотой. Yнэндээ ч уг нь хайр дурлалын холбооноос илүү найз нөхөрлөлөөс үүссэн харьцаа илүү бат бөх байж чаддаг юм.
Асуудлыг өөрчлөх 5 арга
Нөхөрлөл +… Өөрөө өөрөөрөө үлд. Ингэж чадвал чи цорын ганц итгэлтэй бас үнэнч анд нь байж чадна. Түүний дэргэд уйлж болно. Гэвч тэр хүйтэн хөндий хоолойгоор “ тайвширсан хойноо намайг хаанаас олохоо мэднэ биз дээ “ гэж хэлэхгүй ч тэр айхгүй. Одоогийн байгаа найз залуу чинь чамайг ирээдүйн найз залуутай чинь танилцуулж байж болно. Хайртай хосууд салдаг, харин найз нөхөд үгүй. Та хоёр үргэлж хамтдаа байх болно. Чамд түүнийг гэртээ хүлээн авах бас тэднийд зочлох тааламжтай байх болно.
5 Comments
hey
hervee naiz zaluu ni ter ergte inaiztai ni hardaa b.val yahuu naiz zaluugaasaa dotno b.dag b.s urgelj tsug yavdag iim b.had naiz zaluud ni yamar ch ter emegteitei hamt b.h husek b.hgui b.gaa bizdee humuusee naiz zaluutaigaa zubhun hutlultsood alhana unseltsene tuunees ter naizaas ni iluu uur zui l b.hgui bur dutuu b.gaa bizdee tiim b.had tiim emegteitei hamt b.h husel b.na gej uu ta nar neg bodood uzeerei keke
bi yag iim baidald orson naiz zaluu ni b.n aa keke uneheer hugiin b.diim shuu keke emegtei chuuld handaj helehed uneheer l naiz zaluudaa hairtai bol ter naiz ntr ee hayah heregtei shuu gej zuvulmuur b.nadaa keke
TEHEER IIM BNAA YAAG DEERH SHIG GEHDEE BI EREGTEI TER EMEGTEI. MEDEEJ L YAG DEERH SHIG NZUUD GEJ BOLNO GEVCH BI TEREND SN BOLSONOO HELSENEES BOLJ NADAAS ALI HEDIIN HONDIIRSON GEJ BOLNO. GEHDEE BI ERGEED NZIIN HUVIAR TERNII HUVID BJ CHADQ TE nadad zaaval hariult ogooroi
ene yag baidag zuil.Manai angid bdg minii hamgiin sn nz nadad yag tegej helsen
deerh niitleliin huis esregeeree iim baidald baival yah ve gevch ter busgui amidraliig gantshan sex l gej oilgoj yavdag hun shig sanagdah bolloo
Hi all. nadad bas neg asuult bna aa. bi 26, ehner 24 tai. bi olon huuhentei untaad taashaalaa avii gevel chadna tsarai zus bie haa ban. gehdee bi ehnereesee l saihan tashaal avch hairaar sex himeer bna. gevch oirdoo ehner maani zaaval porno uzej bj teged garaaraa oortoo heluugee oroldoj tavidag bolson. bi zuger l barag haraad suuj bgad taashaalaa avsaniih ni daraa husel ni hanatsan bhad ni hiideg. uunii oorchilmoor bna. huuhnuudee. yaah vee. minii erhten dundaj jijig bish. golni ehner maani gadaadad 4sar bolohdee ooriigoo tegej hangaad surchij. teriigee odoo orhij chadku nadtai hamt bhadaa hurtel hiideg bolchij. bi uulni ooriigoo sexdee sain gej boddog gehdee garhangalagguigeer emegtei huniig yaaj taviulah ve??? bi bas oir oirhon hiih durtai daanch ehneriinhee asuudlaas bolood chaddagguie. manii msgert orj ired setgel sanaagaa huvaaltsaj emegtei hunii talaar meduuleh bolomjtoi emegtei bval add higerei. Pls “hourglas_n@yahoo.com”