Сайн байна уу? Тус сайтын байнгын уншигч нэгэн залуу байна. Анх удаа захидал бичих гэж шийдлээ. Тус захиаг бичих болсон шалтгаан маань өөрийн насан туршийн хайраа олж түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй болсон тийм л хүний тухай магтаж тус сайтанд ихэнхдээ бүтэхгүй байна, яах вэ, туслаач гэсэн захиа биш бусдад сайхан амьдрах ямар вэ гэдгийг өөрөөрөө харуулахыг зорилоо.
Тэр маань надад өнгөрсөн зуны нэгэн халуун өдөр амьдралын минь гэрэл гэгээ болсон хайртай хүүг төрүүлж өгсөн. Эхнэрээ өвдөхөөс эхлээд хүүгээ төрсний дараа амрах өрөөнд ортол нь хамт байсны дараа эхнэрээ анхныхаасаа ч илүүтэйгээр улам их хайрладаг гэж бусдын хэлдэг үнэн юм байна лээ. Одоо хүү маань 1 нас дөнгөж өнгөрч байгаа түүндээ бид хоёр нэг нэгнээсээ ч илүү хайртай байх.
Миний хайртай гэргий маань их ухаантай. Тусдаа гараад хамт амьдарч байгаа болохоор маргаж, муудалцах зүйл гаралгүй л яахав. Тэр болгонд тэр маань эхэлж чимээгүй болно. Хэдэн цагийн дараа эсвэл нэг хоногийн дараа маргаан гарсан асуудал дээр ингье тэгье гэж маш эвтэйхнээр тохиролцдог. Тэгээд хэрэлдэж байхдаа хэлсэн үг, үйлдлийг инээд наргиа болгож яриад тэгээд л тэр зүйл мартагддаг. Ийм болоод ч тэрүү түүндээ улам их татагддаг биз.
Хоёр өөр ертөнц нэгдэн нийлснээс хойш бүхий л шийдвэр гаргалтанд зөвлөлдөнө. Тавьсан зорилгоо нэгтгэж төсвөө хамтдаа бэлтгэж, миний авч байгаа цалинг зээлдээ төлөөд үлдсэн бага хэмжээний мөнгийг дараагийн цалин буух өдөртөө хуваагаад хэрэглэхийг зөвлөж, сануулдаг.
Ажлаа тараад фитнесст явах цаг, найз нөхөд, ажил, садан төрөлийн уулзалтууд, замын түгжрэл гээд харих үед цаг 21-22 болно. Ядраад гэртээ ороход хүү маань инээгээд арай чүү алхан хэн ирэв гэсэн шиг хаалганы зүг харан инээхэд ядарч туйлдсан бие маань сэргэх мэт эрч хүчээр дүүрч хүүгээ өргөн тоглож, өдөр болсон сонирхолтой зүйлсийг эхнэртэйгээ ярьж хөгжилтэй үдшийг өнгөрүүлэн өдөр хоног жаргалтай өнгөрсөөр л байна. Далайд дусал нэмэр гэгчээр нэг л амьдрах насандаа хором бүрийг жаргалтайгаар өнгөрүүлэхийн төлөө амьдаръя.
16 Comments
Тус захидлыг бичсэн залуу байна.
Сэтгэгдэл бичсэн уншигч та бүхэнд талархлаа.
Залуу хүмүүс эхэндээ жаргалтай байдаг ч хэдэн жилийн дараа өөрчлөгддөг гэж хүмүүс ярьж байх юм билээ. Гэр бүлийн аз жаргалаа удаан хадгалдаг нууц ер нь юундаа байдаг юм бол. Тиймэрхүү муу зүйл аль ч гэр бүлийг дайраад гардаг юм шиг байгаан. Та бүхэн саналаа бичиж туслаач.
ALLAH tanai ger bvliig iveeldeen avag.
Sain l zaluu bn. Gehdee ehner chin turuulj chimeegui bolj, chamaig argadaj daraa n togloom naadgaigaar chamd buruug chin oilguulah gej hicheeseer bgaad yadarchih vii dee. Chi ooroo haaya ch gesn chimeegui bolj ehnerteigee adil hicheedeg bh gej naidii. Bi ch gesn nohriihoo oodoos heruul hiidgui urgelj buhniig yarij buur hurts ued n duugai bolj eswel uildleeree oilguulahiig hicheedeg gehdee haaya uneheer yadarch zalhmaar ue bdag ym shuu. Tiim bolhoor ehneree yadrahaas n omno adilhan amidralaa hairalj tordoj yawaarai.
goy yumaa hvvhdee hen heneesee olvv hairladag ni vnen bhaa gehdee manai hvn nadaa hairtai l gedgiin tegsen hernee oor ohiduudruu msj bicheed hairaa honey geher ni gaihaad l boon hervvl mandana gol ni ter bolgond hvvgii maani bie owdood bdag yumaa hvv maani bid 2n hen negentei bhaaraa uilaad l hoyualaa hajuud ni haraad suuh yum bol ineegeed togloood baidgiiin hvvhed gedeg hoorhon shvv ajlaasaa ydraad ochihod oodoos ineegeed hoorhoor ni ydargaa garah shig l boldog
well, ene delhiid hamgiin gol ni az jargaliig haih bish, tuuniig buteej bas aj jargaltai baij surah l asuudal shuu dee. Herev ta uuniig surchihval, tegeed l hezee ch az jargaltai bna gesen ug.
аз жаргал хүсье
Deerh shig amidarch bgaa hymyys ihenh n bgaa gej bodoj bn.
Naad hair az jargalaa 2jil 5jil 10jiliin… daraa mederch amidariih hysie!!!!
bi emer oilgj ehelle hairiiga odo herul hsn j tgj muhai urlajak bi l uhantai bj jddguin bn
Заа болоодоо, ядаж нэг хүүхэд нэг эх хүн нэг аав ч болтугай сайхан амьдарч байвал…… Танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!
Хүн ер нь орон байр мөнгө төгрөггүй ч гэсэн байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амвдрах л сайхан.
haayaa ch gesen iim yum unshih saihan ban shvv. Uhaantai ehnertei aztai zaluu yum aa naizaa ulam ih hairlaj yavaarai.Ehegteichvvd mini ger bvliin yamar baih ni ta bvhnees ih zvil hamaarna shvv er nuhuruu hvndelj suraarai.Zaluusaa arhi bitgii uugaarai
ih saihan bichij.aztai zaluu bn. hvn oortoo bgaa yumandaa setgel hangaluun bval yamarch amidral amttai.ndd iim ger b l bhgui gants biye teglee geed ooriihoo amidraliig ooriihtei chin haritsuulj ooriigoo azgui negend tootsohgui. busad hvmvvs ch gsn bitii tegeesei.deer unshaad uilaad bgaa bvsgvi bitii gutar hvn bvriin amidral oor ch adilhan l amidrald bayarlJ esvel gunij bgaa. ooroo hiisen zuildee itgeltei bval terneesee taashaal avna saihan amidarna. Shaekspear-n helsen vg bdg shd “amidral bol taiz hvmvvs yanz bvriin talaas n oor oor neg jujgiig togldog” gj. niitlel bichsen zaluu ger bvlee hvndeldev shin uyiin hotiin zaluu bna. and chamd amjilt
Сайхан бичжээ, ийм бодол сэтгэлтэй залуус улам олон болог. Би ч бас ийм амьдралаар амьдрахыг хичээж байгаа нэгэн бөлгөө
Ene chigtee Saihan amidraarai chamd az jargal husey
HAIR UURUU GAIHALTAI ….. EHNER NUHUR 2 JARGALTAI BAIH SHIG UURSDIIN BII BOLGOSON AMIDRALDAA UNENCH HARIUZLAGATAI BAIH SHIG AZ JARGAL HAA CH BAIHGUI.
MINII MONGOLIIN ZALUU HOSUUD EVTEI NAIRTAI HAIR DURLALDAA UNENCH BAIGAARAI HUN HUNEE ERHEMLEJ UR HUUHEDDEE ELVERELTEI HALAMJLAJ YAVAARAI.
Bi iim l saihan ger bultei bolii gj boddog.Amidraliinha tuluu hamtdaa zutgej.Ed hurungu erh medel baihgui ch gsn.bie bieniihe hairand bayn yvj buhniig hamtda hudulmurluj buteen bosgoh yumsan gj boddog nadad Ikh mungu,erh medletei bish ch gsn hairanda unench bj amidraliinha tuluu zutgej chadah uhalag zaluu l heregtei gehde yagad ch yum minii bodol buruugar ergeed bi hunii 2 dahi bolj. ter huniig bi mash iher hairaldag.bi yaj ene baliar amidralas holdohoo medehgui yum buhniig dusgay geher uuruu hairtai uchras odoo baigagasa ch ilu shanalah yum shg bna… BI ene zaluugiin setgegdelig unshad uuriin erhgui nulims garlaa az jargal husie ta 2t
Тийм шүү хайр хүндлэл ойлголцол байгаа амьдрал хамгийн сайхан. Аз жаргал хүсье