Сайн байна уу? Би танай сайтыг байнга унших дуртай нэгэн байна. Энэ бол сүй тавьсан залуугийн минь нэр. Дэндүү товч нэртэй болоод ч тэр үү анх надад хоч нь ч юм болов уу гэж бодогдож байсан. Хожим нь ажиглаад байх нь ээ, ийм нэртэй хүн цөөнгүй байдын байна лээ. Гэхдээ миний хувьд цорын ганц даруухан тэр л оч. Энэ залуутай олон удаа салж нийлсээн. Одоо харин дахиж салвал хэзээ ч эргэж нийлэхгүй юм шиг санагддаг, бүр мэдэрдэг. Тиймээс түүнийгээ алдахаас айдаг. Анхны хайраа өөр хүнд өгсөн минь, дараа нь тэгээд мартаж чадаагүй удсан минь түүний хайрыг хөргөсөн байж магадгүй. Одоо тэр минь надаас хол байгаа, эргэж ирэхийг нь хүлээгээд баяртайгаар тосч авахыг хүссэн ч даанч би ирэхээс нь өмнө явах болчлоо.
Зүгээр л сэтгэл нэг л харанхуйлаад байна. Эргэж ирэхэд минь тэр намайг хүлээж байхгүй ч юм шиг, айгаад байна. Яг одоо, яг одоо чи надад хэрэгтэй байна, чамайг маш их санаж үгүйлж байна, чамайг алдмааргүй байна, дахин чамдаа тэврүүлж үнсүүлмээр байна. Ядар ч үхтлээ хамтдаа алхмаар байна. Яг одоо чинийхээ өвөр дээр минь нойрсож буй тэр л дүрийг хармаар байна. Яг одоо чамдаа хайртай гэж хэлмээр байна. Энэ үгэнд минь чи итгэхгүй ч байж магад, эсвэл чамд үнэ цэнэгүй санагдаж магад. Тэглээ гээд би гомдохгүй ээ, намайг хүлээж чадахгүй байсан ч би гомдохгүй. Тэр үед хайртай гэж хэлээгүйг минь ойлгоорой.
Өөрийн биеэр нүдийг чинь харж байгаад хэлье гэж бодсон юм. Болзоондоо хоцордог байсныг минь уучлаарай. Чамдаа л сайхан харагдах гэсээр байгаад хоцордог байсан. Хайраа гэж дуудсан анхны хүн минь чи. Алдхаас айсан анхны хүн минь чи. Бас надад чихмэл бэлэглсэн анхны хүн бол чи. Анх удаа ааваасаа өөр эрэгтэй хүнд хоол хийж өгсөн. Амттай болоогүй байх л даа. хэхэ Анх удаа гэрийн минь үүдэнд хүлээж бас хүргэж өгсөн хүн нь бас л чи. Анх удаа захиа бичиж, бас авсан хүн нь чи. Бас хамгийн анх үерхэе гэж хэлсэн хүн нь чи. Гэхдээ яагаад би энэ бүхнийг чамдаа ингээд хэлчиж чадахгүй байгаан бол? Магадгүй хэзээ ч уншихгүй гэдгий чинь мэдэж байгаа болохоор ийнхүү зориглон байж бичиж байгаа байх. Чамдаа сайн сайхан бүхнийг хүсье. Чи минь аз жаргалтай байгаарай. Хайртай шүү. Үнсье.
14 Comments
chi xeden nastai xun be. yun chixmel togloom be. ternees gadna yag yu bichix geed baigaan be.
tiim ee chi sxn ugs bichij. minii anxnii xair nadad iim ug xelwel shuud l xar xurdaaraa guigeed l ochix bx daa. bayralsandaa mashin. taxind ch suuxaa martaad guiseer bgaad ochix bxaa kkk. good luck
DAJG BICHEJ TER HUNTEIGEENN UURD BGAARAI AMJILT
UNUUDUR chin 20 um bnshdee uu shunin 3 bolj bgan bnshd
iim goe hairladag huntei bsan ch boloosoi
ymar goeiin ve? nadad maash ih taalgdlaa bi bas anhnii hairtai iim uguud helj bsan kekek uurt n shuud helchihej boldoggyu yumuu ?? setgeld maash ih hurlee chinii ugs goe yumaa anhnii hairaaa gej!
Och ium bol o ysgiig ni tomoor O gej taviachee. Odoonii ene huuhduudiin mongol helnii dyrmendee muu bolsniig gej.
Сэтгэл хөдөлгөм захиа байна. Ийм сайхан хүлээдэг хайрладаг хүнтэй болох юмсан. 🙂
чи өөрөө Цацаа мөн үү?
Эхний 2 сэтгэгдэлчинд, Оч гэнээ.
Ner ni OCh yum bishuuu
Хе хе аль ч үгүй үлдэхээсээ айсан хүний үгс байна даа. Голсон юм голд орноо гэж.
Man – nii heldeg zov tegii shde todorhoi bichee
Hen ium be ter hun chni. Bi ium bolov yy. Neriig ni heleechee. Ayagyi olon zaluuchuud bygd bi baina geed oilochiishtee.