Хэрэв эр хүн таныг энхрийлж хайрлахгүй, хмүүсийн нүдэн дээр үнсэхгүй, боломж гарах бүрт “би чамд хайртай” гэж хэлэхгүй байвал та шахаж шаардах хэрэггүй. Энэ нь түүний зөрүүд занг улам хөдөлгөж танаас холдож хөндийрөх шалтаг болно. Хэрэв та өөрөө түүнийг энхрийлж хайрлавал тэр бас тийм хариу барина гэж найдах хэрэггүй. Дэндүү янаг энхрийлэл нь түүнийг айлгаж орхино. Яагаад? Та болохоор бүхнийг уучлах зан, тэвчээр хатуужил, хайр дурлалаа харуулж үүгээрээ үлгэр жишээ үзүүлж байна гэж бодож байна уу. Харин тэр энэ бүхнийг чиний сул тал, нялцгай зан, хууран мэхлэлт мэтээр хүлээж авна. Олон эрчүүд энхрий дотно зангаа харуулахаас ичдэг.
Яагаад гэвэл хүүхэд байхдаа хатуу эхийн гарт байж, эх нь юм болгонд хошуучлан, хүүгийнхээ санаачлага бүрийг дардаг байна гэсэн үг. Хүү нь том болоод эх шигээ эмэгтэйг хайж эхэлдэг. Хэрэв та түүнтэй яг адил бүх юманд хошуучилдаг бол түүний энхрий дотно занг үгүйсгэж байна гэсэн үг. Эр хүн өөрийгөө ивээн тэтгэгч, хамгаалагч гэдгийг мэдэрч, мэдэж байх нь чухал шүү. Энэ нь аливаа ямар нэгэн хүмүүжлийн арга барилаас илүү нөлөөлдөг. Эцэст нь хүчтэй, бусдаас бага хамааралтай, дураар аашлагч эмэгтэйчүүдээс эрчүүд дөлж, сул дорой арчаагүй эмэгтэйчүүдэд улам их татагддагийг санаарай.
8 Comments
end dandaa araaraa taviulj bsan emegteichuud comment bichsen yum uu?
het tashaa oilgolttoi hun ene niitleliig bichsen bololtoi.
Er hun gedeg chini huuhedtei ih adilhan…neg nudend ni tussan togloomiin tuluu yaj uilj unjij eej aavaasaa changaadag bilee…avsniihaa daraa hed honood l uiddag shude…er hun ch gesen hoinoos ni guih tusmaa zovj shanaldag…(bi lav) Harin hairtai durtai geed irsen ohiduudiig neeh oishoodoggui.
Tiimees manai ohiduud ulam bardam bgaasai gej husej bna
Ene ni eregtei hunii undsen zan.
ter eej yamar baih ni ogt hamaagui.
herev nohor chini iim nyaluun bol bas huuhnuud shig
hov yarij stressee tailah biz.
Manai nuhur l law bolomj garah buriid l hairtai, durtai gd hoshuu amaa tsorwoilgoj yawdag. Uuniig tghr yutai holboj oilgoh uu? eej n zaluudaa tm bsn gj oilgoh uu?
Neg gem n ajil ihtei gd dandaa oroitdog bolhoor gemshij tgdg bj ch boloh l yum.
za yag sh dee. ter teneg erchuud chine teriigee medrex tusmaa tenegtdeg yum baina lee. odoo daxij xuntei suuxgui boltol mine tiim zan gargasan daa.
erchuud neeree yagaad chin setgelee neej chaddaggui humuus bdgiin be?
Hariltsan adilgui medeelel baina!
Archaagui humuust hen durlah bilee?
tiim baih ni… manai nohriin holbogdson huuhnuud ni dandaa archaa muutai, muuhai baidag. iim uchirtai baijee… chaavaas gej…
huurhii muusain erchuud…
archaagui ym