Миний найз залуу мөрийтэй тоглоомчин

Танай сайтад энэхүү захидал очих өдрийн мэндийг хүргэе. Би эдүгээ 21 настай гадаадад сурч байгаад ирсэн энгийн нэгэн даруухан охин би найз залуутайгаа дүүтэйгээ хамт байр хөлслөж амьдардаг. Намайг Монголд нутагтаа ирэхэд манайх гэдэг айл салж бутраад ээж аав 2 маань тус тусынхаа замыг хөөх болсон ээж маань малайз явж дүү бид 2 манай найз залуутай 3 уулаа үлдсэн. Өөрт тохиолдоод асуудлынхаа та бүхэнд хандаж зөвлөгөө авах гэсэн юм. Уг нь миний найз залуу шоу цэнгээнд дургүй, гадуур дотуур элдэв янзын хүүхнүүдтэй орооцолдоод байдаггүй ч гэртээ notebook-араас босдоггүй, нэг ёсондоо internet-ээр мөнгө олдог тийм залуу. Гэхдээ тэр нь (internet poker) ажил нь болсон  би ч эхэндээ шахаж шаардсаар байгаад өдөрт 2 цаг хааяа тэмцээнтэй гээд бүтэн өдөржингөө суух нь элбэг.

Гэхдээ тэр маань ямарч байсан өөрсдийн хэрэгцээний мөнгөө олоод л байдаг боловч сүүлдээ сууж байгааг нь харахаар донтоод байна уу ? гэж бодох юм. Уг нь энэ тухай өөрт нь  ажил хийгээд ажилынхаа зав зайгаар тоглолдоо гэхээр би донтоогүй ээ тэгээд ч ажил хийхээр цалингийн бараанаар хотод амьдарна гэдэг хэцүү гээд өөдөөс баахан лекц уншчих юм. Ээж аав нь Эрдэнэтэд байдаг болохоор энэ тухай нь мэдэхгүй. өөрөө болохоор энд хувийн юм хийж байгаа гэж хэлээд л яваад байдаг. Манай хамаатны хүмүүс ямар ажил хийдэг юм гэхээр нь би юу гэж хэлэхээ мэдэхээ байчихын. Хамгийн гол асуудал нь тэр покер тоглож байхад нь юм асуухаар ёстой муухай ааштай болчих юм яг л барьж идчих гэж аашилна. Тоглоомонд донтсон хүнийг яаж буцааж гаргах вэ? Би л гаргахгүй бол улам л донтоод суух юм залуусаа надад туслаач…

11 Comments

  1. tata says:

    oo yostoi sn medehguimaa chi yg id togloj bh uyeer n seks hiih husel toruulj bgaad sekseeree gargah umuu? zoozoo yostoi medehgui nee naa zaluu chn neeren dontson l um shg bn emchid uzuulj zowolgoo awj uzhiimuu? yawal dr um b oldoo

  2. temka sagt says:

    hehe 6 gar suugad togolj bgazde tegeed neg n hojij bgazde? tegher hen sain togoldog hen yondoitoi n hojno gesen ug? 6nii 1n l ta hojno gesen ug bga bizde ternees bish hojigdoood l yawaad bna gej bhkvhsdee humsuud ee!

  3. sugara says:

    naad nohorig chin hen gedin erdenetd bsn bol bi tanin sain tanij meddeg huuhed bhin bol ah ni ongorson amidralinhaa gashuun turshlagiig sain oilguulad ogii

  4. покер says:

    бас нээрээ ямар монголчуудаа хожиж мөнгийг нь аваад бгаа биш болохоор ямар ч бсан сэтгэл өвддөггүй мөө

  5. покер says:

    Би бас яаг танай найзтай адил покер тоглож мөнгө олдог. Хүмүүс буруу талаас нь их бичсэн бна. мэдээж тоглож бгаа хүмүүсийн ихэнх нь мөнгөө алддаг. Аан харин багахан хэсэг нь хождог. Тэр нь энэ бүсгүй найз залуу. Амьдрах мөнгөө олж бна ажил хийсэнээс илүү. Покер бол өнөөдөр э спорт. Спорт хийсэн хүнээс ялгаатай нь бусад хүмүүсийн мөнгийг авдаг. Гэхдээ бид тэр хүнээс дээрэмдээгүй хулхидаагүй. зүгээр тоглоол авдаг. Би ч бас тоглож байхад хүн саад болохоор уурладаг Яагаад гэхээр хүн саад болохоор анхаарал маш их сулардаг энэ үед энгийн тохиолдолд 20 30 доллар 1 минутанд дундажаар алддаг. хэрвээ тэмцээн болж бвал тэмцээнээсээ хасагдаж юу ч үгүй хоцордог.
    Тиймээс чи найз залуутайгаа сайн ярилцах хэрэгтэй. энэ хүн цаашид энэ ажилаа хийнэ гэвэл чи хамт байж чадах уу? Өдөрт тоглох цагын хуваарь гаргаад тоглох орчиныг нь бүрдүүлчихвэл уг нь тийм энэ хүмүүсийн бичсэн шиг муу зүйл биш. надаа бичих олон л юм бна гэхдээ чи энииг олж унших болв уу?

  6. NoX says:

    1-l odor yuu yuchgvi xotsroxwii dee!

  7. StiFLeR says:

    ганц л үнэн юм хэлье, мөрийтэй тоглоомонд нэг орсон бол гарна гэж байхгүйдээ., нэг бол амьдралаа алдаж байж, эсвэл саятан болж байж л болих байхдаа. /тэхдээ сүүлийх нь бараг боломжгүй зүйл/

  8. tamir says:

    togloomond uhaana aldsan hvn yag tiim aashtai bdiin bnle bi tm nz zaluutai bs uhaanaa aldaad hajuunasni yum asuuhar sonsdogchgvi bsan bvr svvldee uurlaad togloj bhadni helheer gar hvrdeg bolj bi ih hairtai bsan ch shuud salsan oorchilno gdg chin ee medehgvi hetsvv l asuult bn minii huwid naad hvn chin ooroo l uhaarahgvi bol busad hvn yu ch gj helsen odoo tolgoidni orohgvi l boluu

  9. eregtei says:

    manai hamaatnii egch shar hadand taniltai oroo beldvvlj baiyaa. Utas.99865464 nadruu zalgaarai

  10. maxi says:

    bolihgui bhoo…uuruu l uhaarch baij bolino ugasaa zurshil bolgotson yumig tim amarhan boliulna gj baidguinshdee

  11. hi says:

    oo yaasan hetsvv asyydal weee naaadah chn chi yuuch gesen yariltsaaad vzee bvvr bolku bol heden sar tusdaa amidar tgvvl ter hvn uhaarah bailgvi deee heregtseenii mongo oldog ch gesen ene chn amidral bish tanai hvn chn dontojeee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.