Ном бол ертөнцийг харах цонх гэж хэлдэг байж билээ, харин би амьдралдаа англи хэлний номнуудыг эс тооцвол хоёрхон ном бүтэн уншсан юм. Үүнээс болоод миний өөрийгөө бусдад уран цэцэн үгээр тодорхой цэгцтэй ойлгуулах, илэрхийлэх мөн зөв ойлгомжтойгоор бусдыг гомдоохгүйгээр харилцах чадвар муутай. Энэ чадвар маань ном уншаагүйгээс шууд хамааралтай юм шиг байна. Тэгээд ер нь ч би гэр бүлийн хүнтэйгээ хүртэл дотно ярилцаж ойлголцож чаддаггүй. Үүнээс болоод хоёулаа сэтгэл дундуур, сэтгэлийн зовиуртай, итгэлцэлгүй амьдардаг. Гэхдээ би түүнд хайртай гэж боддог, боддог ч үүднээс түүнээс холдохыг хүсдэггүй хамалжлахдаа халамжилдаг, байхгүй үед нь байж сууж чадахгүй болтлоо санадаг. Гэтэл энэ нь зүгээр бодол гэнээ, тэрийгээ үгээрээ үйлдлээрээ илэрхийлэх хэрэгтэй шүү дээ гэнэ. Үүнтэй санал нэгдэж байгаа ч яаж эхлэх вэ? Ном уншиж эхлэх үү? Таны хувьд юу гэж бодож байна?
8 Comments
yadaj l chi ehneriinhee huvid sonirholtoi yariltsagch bolj huvirna
ном уншаач ээ өдий болтол 2 ном уншлаа гэнэ үү. хаха жинхэнэ оюуны хоосролтой нөхөр байна даа. чамтай байх их уйтгартай байдаг байх даа. юу ч мэдэхгүй тэнэг хүнтэй юугаа ярихав дээ. би лав хөлдүү гаруудтай ярих хүсэл төрдөггүй. би эмэгтэй л дээ. угаасаа хүнийг танихад 5 минут юм яриад суухад л ойлгомжтой болдог шд. яриа хөөрөө мэдлэгийн цар хүрээ гээдл, үзсэн харсан юм нь үнэхээр ялгаатай байдаг юмаа. гэхдээ оройтоогүй байна найзаа. юм уншиж бай. эмэгтэй хүнийг найрахад шууд утгаараа тус болохгүй ч чи арай дээрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Интер номын дэлгүүрээс Сандра Эн Тейлорын “Хайрлагдах нууц” гэдэг номыг аваад уншаарай
chi odoo tiim duugai dotuur tamirtai hunuu? hairtai emegteidee shan ug helchj chadahgui bnuu? ehner chn ch bas chamtai adil umaa daa? ugn hair setgeltei l bol hamag ug chn dotroos n undraal garj ireh bmaar umaa gehdee nom unsh unsh tus bolj l taaraal daa
Ном тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөс биш, шийдвэрлэх үүрэгтэй биш. Эмэгтэй хүний асуудал дээр яруу найраг, уран зохиолын номнууд уншдаг хүмүүс илүү амжилт олж магадгүй юм. Байгалийн шинжлэх ухааны номнууд уншдаг, хүмүүс бол худлаа биз. Баруунд Nerd гэж нэрлэгдсэн зузаан нүдний шилтэй, хайш яйш хувцасласан, аливаа нэг ШУ-ны салбарт сайн мэдлэгтэй мөртлөө өдөр тутмын амьдралд муу зохицолдсон хүмүүс байдаг даа. Тэд нар чинь эмс охидын тал дээр маруухан улсууд байдаг шүү дээ. Ер нь намтарыг нь уншаад байхнээ ихэнх нэртэй эрдэмтэд ганц бие юмуу, эсвэл ёсыг бодож авсан ганц эхнэртэй л улс байдаг.
“Хөгжихийн дээд унших” гэдэг. Хэл ярианы хөгжлийн маш чухал хэсэг болох үгийн сан нь ном уншихтай шууд холбоотой. Түлхүүр үгээ зөв хийгээд, найдвартай эх үүсвэрээс хайвал интернэтэд хэрэгтэй мэдээлэл байдаг, гэвч интернэтэд байгаа мэдээллийн ихэнх нь хэн бичсэн нь мэдэгдэхгүй, эх сурвалж нь тодорхойгүй, үндэслэл, баримт сэлт муутай junk эсвэл шар мэдээнүүд байдаг. Тиймээс залуус бид цагаа үрэн ийм мэдээллүүдээр толгойгоо дүүргэж байхаар, өөрсдийн сонирхсон сэдэвтэй холбоотой, эрдэмтэн мэргэд, сэхээтэн, багш, зохиолч, яруу найрагчдынхаа номыг уншиж цэгцтэй үнэн бодит мэдээллийг авч боловсруулан мэдлэг болгох ёстой. Тиймээс интернэтийг биш, номыг хашраацгаая, залуус аа! Ном дор мөргө мү! Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
nom unshij boln oo bolno gehdee zorigtoi bj setgel sanaagaa ehnerteigee geltgui nz nartaigaa ch gesen yarij bldaa ooroo ih dotogshoo chiglesen hun yum shig bn. togtson amidraliin hew maygaa oorchilj 2-uulahnaa hiih zuilsiin tolovlogoo garga. salhind garch alhah zuuraa hairtai shuu geed gariig n atgahad l buhyum oorchlogdoj ehelne tiim hetsuu zuil bish shuudee. ihnehdee humuus setgel hodolson uedee l dotroo bgaa zuilee il gargadag tegheer baga geltgui sonin sodon zuil bodoj oloood hamtdaa hogjiltei baij uz. enend amraltiin neg odor l hangalttai shuudee. gehdee 2-uulahnaa bwal zugeer
gah gah gah yasan ineedtei yum be