Сайн байна уу. Энэ сайтыг яг одоо уншиж байгаа үеийн мэнд өнөөдөр гадаа бороо ороод урьд урьдхаас илүү бодолд дарагдаад л… Би энэ сайтыг унших дуртай. Өөрөө ч захидал илгээж байсан. Хэрвээ та санаж байгаа бол Хүнд гай болох хамгийн том нүгэл гэдэг нэртэй захидал. Захидлыг бичсэнээс хойш миний амьдрал байдаг шигээ л үргэлжилж, өглөө нэг л тогтсон цагт гэрээс гарч, танил жимээр бодолд дарагдсан нэг бүсгүй л алхаж явдаг. Яагаад ч юм би бодит амьдралд биш, өөрийнхөө бодол, төсөөлөлд бий болгосон ертөнцдөө л амьдраад байх юм. Орчин тойрны минь хүмүүс бүгд л өөр өөрийн л замаар алхана. Ажилдаа 15 минут алхаж очих хугацаанд лав л нэг бүтэн ангит кино үзсэн мэт бодол төсөөлөлд умбах юм. Магадгүй би их сэтгэлийн хөдөлгөөн, үелзэл ихтэй хүн юм болов уу. Ингээд бодохлоор хүмүүсийн сэтгэл хөдөлмөөр үйл явдлуудад хариу алга гэдэг шиг тоомжиргүй хандах юм. Инээдтэй ч юм даа. Ажлынхаа өрөөнд суугаад л амьдралд буцаад орж ирж байгаа юм хэ хэ биенээсээ сүнс нь гараад орж ирж байгаа биш дээ. Хүүхэд шиг инээд хүрмээр юм боддог хүүхэн шүү гэж өөрийгөө заримдаа шоолох юм.
Манай ажилынхан хэзээний л түмэн завгүй улсууд өрөө өрөө дамжаад л гүйх нь холгүй. Би ч хааяа бас л завгүй болчихдог. Энэ бол одоогоос нэг сарын өмнөх амьдралын хэмнэл. Одоо бол өөр байна. Ажлын байранд засвар хийж байгаа болохоор бид их л тухгүй байдаг боллоо. Аргагүйдээ дуу чимээ, тоосны үнэр… манай ажлын найзууд болох дэгжирхэх дуртай хүүхнүүдийг бүр бухимдуулж байна. Харин надад энэ бүхэн жаргалтай санагддаг болчилоо. Хамаг учир би түүнийг хардаг болсноос… Тэр минь надаас хэд дүү бололтой, эвдрээгүй, хүүхэд зантай барилгын мэргэжилтэй, жирийн л нэг залуу…
Би ажилдаа заримдаа яардаг, ирээд догдлоод байдаг болчихсон. Түүнийг харагдахгүй байвал нэг л гуниглаад ч байх шиг… Хэрвээ хүнд хайр дурлалын темп байдаг гэж үзвэл, надад ийм байдалтай дурлал их зохиж байгаа бололтой юмаа. Намайг ингэж нууцхан дурлал үүсгэж байх хугацаанд манай хэлтэс өөр байранд түр нүүхээр болчихдог юм. Нүүхгүй гээд ч яахав. Надад ажлын газар дээрээ орох ямар ч шалтгаан байхгүй. Бүгд нүүчихсэн. Эмэгтэй юм байж хэдэн удаа харж дурлачихсан гээд түүн дээр очилтой ч биш. Намайг заримдаа бурхан их харж үзнээ…хэ хэ хэ
Дарга архивт байгаа материал цэгцлэхэд ажилтанд нь тусла гэдэг юм. Архив нь хуучин ажлын газарт байгаа. Инээд ч хүрэх шиг. Ганцаараа инээгээд байхаар манай найзууд яасан бэ гээд л хэрэгт дурлачихна. Ингээд л би гэдэг хүн түүнийгээ өдөр болгон харах боллоо. Хамгийн харах дуртай зүйл түүний инээмсэглэл байсан. Би даанч хариуд нь нэг ч удаа мишээж байсангүй… ичдэг л юм шиг байгаа юм. Наадам боллоо. Наадмын 2 дахь орой гэртээ байж байсан чинь надад нэг танихгүй дугаараас захидал ирээд л байна. Би тийм захидлуудад хариу өгдөггүй юм. Энэ удаа юу болсон юм хариу бичсэн чинь танидаггүй хэрнээ танидаг болсон тэр минь байсан. Миний харж явдаг залуу надтай анх ингэж л танилцсан. Тэр жирийн л нэг хүүхэд зангаасаа салаад удаагүй, ухаалаг залуу. Бид үнэхээр сайхан үерхдэг болсон. Би түүнийхээ гэнэн сэтгэл, хүүхэд занг үнэхээр их хайрладаг. Тэр минь намайг анх харсан юм билээ. Миний энгийн байдалд татагдаад дурлачихсан гэсэн. Харин нэг бодохнээ би өнгөрсөн хугацаанд өөртөө арай л ахадсан гэж болмоор муухай зүйлтэй учирч, сэтгэл минь хэчнээн их булингартсныг түүнтэй байхдаа мэдэрсэн.
Одоо бол үгүй хиргүй, цагаахан сэтгэлээр би хүнийг хайрлаж, энгийн сайхан амьдралыг хэчнээн баян гэдгийг биширсэн жаргалтай хүн болсон. Миний нийтлэлд сэтгэгдэл бичсэн хүн бүхэн намайг удахгүй сайн хүнтэй учирч сайхан амьдрах болно гэж ерөөсөн мэт санагдаж байсан. Энэ бүхэн биелж ч байгаа юм билүү. Би танихгүй ч гэсэн та бүхэнд баярлалаа. Хүнд хайртай болсон зүрхнийхээ нэгэн чанадаас хэлж байгаа юм шүү.
Чинсэтгэлээс…
18 Comments
сайхан юмаа, зөв сэтгэлтэй, зөв хандлагатай байгаад л байвал бурхан шагнаад л байдаг, тусалдаг гэдэгт итгэлтэй явдаг аа, аз жаргал хүсье улам хичээгээрэй
humuusiin setgegdluudiig haraad ehnii zahiag ni sonirhoj unshlaa, chi bol odoo mongoliin niigemd dutagdaj bgaa ter l setgeliig aguulsan uneheer sain emegtei bnaa, tiiim ch uchraas chamd saihan hair ooroo irj bgaan, az jargal huseye, zov bodoltoi zov yavahad buh yum ayaandaa biyeleed irdiin az jargal husii, ta 2 saihan amidaraarai
zarim neg erguu buduuleg yumnuud oligtoi yum bichij chadahgui baij yah gej setgegdel uldeedeg bnaaaaaaaaa jinhene bolimoor yum
amjilt husie . zarim unshigchiddaa helhed zow dugnelt ogch chaddagui ene humuus oorsdoo ih asaadaltai bulingartsan buruu uildlee uhaarh chadwargui uls bh. tiimdee ch bichij baigaa ni ooriig ni ymar hun gedegiig ni ilerhiileed zogsohgui ireedui ni burheg l bhiin bn.
hair setgeld nas hamaagui tamka chi yund huniig ingej bichij bgaan bi l law uuruusuu duu huwguuntei uyerhdeg tanii niitlel goyiin
Хүнийг доромжлоод байгаа хүмүүс өөрсдөө тийм сайхан гэж бодохгүй байна даа. Хэрэв тийм ухаантай тэвчээртэй булай юм огт хийдэггүй боддоггүй бол ийм сэтгэгдэл бичээд суух байсан уу. Харин өөрсдийхөө тухай бичлэг оруулцгаагаарай сонирхолтой байна. Уншаад бахархмаар байна. Бүгдэнд нь аз жаргал хүсье
saihan niitlel bnaa iim zuil unshaagui udsan bn shuu. dandaa l har baraan amidral unshaad buhimddag blaa. ta 2 t az jargal husie
udahgui naad zaluu chini uyeiinhee huuhniig sonirhono. chi hogshidno.
Сайн байна. Залуу нас ийм л байх ёстой. Хиргүй тунгалаг үерхэл сайхан. Амжилтаа улам батжуулаарай.
Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр хэвтэх цэцэг хүртэл өнгөлөг
Үнсэн үлгэвч хүүхний уруул өнгөлөг…
Дараа амжилттай мэдээ бичээрэй хо.
sainuu saihan niitlel baina. hen ch aldaj bolno. bi ch gesen zunduu l alddag harin cham shig ingeed setgeleesee yrichih bichih zoriiggui amjilt huseye
HI YAMAR CH BAISAN MUUHAI YM BICHEEGUI L BN ENE OHINII UMNU NI BICHSENIIG UNSHIJ BSIIM UHAANTAI OHIN BAISAN. HAIRTAIGAA UCHIRSAND CHIN BAYAR HURGEY
тэр эхний захиаг нь уншсан чинь ой гутчилаа нээх сайхан юм яридаг хэрнээ дуртай хүүхэнл бна
нээх ариун цагаан амьтан шиг л бхын шаал завхай хүүхэн юм бж өөрийгөө нээх магтаад бхын удахгүй наад залуутайгаа унтчаад дахиад л нэг захидал бичнэ биз утгагүй хүүхэн бээ
amjilt
chamd ajilt husiye hairtai hunteigee bh goyshd
nadaa l law goy bn huniig muulj doromjilson baidaltai setgegdel bichdeg humuus bolimoor ym
Өөрөөийгөө их л сайхан магтсан, уянгын халил оруулсан хүүхэн байна. Одоо энэ хүнтэй дахиад л унтах байхдаа зайлууул. Тэгээд өмнөх түүхүүд давтагдана !!!!
Маш сайхан гэгээлэг нийтлэл байна. Та хоёрт аз жаргал хүсье.