Сайн байцгаана уу, танай сайт-д 3 дахь удаагаа захиа бичиж байна. Асуултууддаа тохирсон хариулт бас зэмлэлийг авч байсан. тэр үедээ өөрт тулгараад байсан маш том асуудал, найз залуу, хайр дурлалынхаа талаар зөвлөгөө хүсч байсан. Би бол 20 настай, оюутан охин. Бусдын дүгнэдгээр бол царайлаг, дэгжин хувцасладаг мөн өөртөө тохирсон туранхай талдаа биетэй. Ааш зангийн хувьд даруу, эелдэг, зорилго мөрөөдөлтэй түүнийхээ төлөө хичээдэг. Би яагаад энэ бүхнийг хэлээд байна вэ гэвэл ойрын үед өөрийгөө хайр дурлалын тал дээр одгүй хүн гэсэн дүгнэлтэд хүрчихээд сэтгэл гундуухан явж байна.
Уг нь олон ч залуус надтай уулзаж танилцахыг хүсдэг. Ер нь их татагддаг гэхүү дээ. Гэвч анх надад ухаанаа алдтал дурлаж гоё сайхан, ухаалгийг минь биширч байсан хүмүүс бүгд л яваандаа алга болчих юм. Байнга мсж бичиж ярьж уулзъя гэдэг байсан хүмүүс яваандаа тэр тоо нь багассаар агаарт ууссан мэт алга болдог. Сүүлдээ би өөрөө дасаад л хоцрох юм даа. Уг нь анх зүгээр л тохиолдол, энэ байдал олон давтагдахгүй удахгүй жинхэнэ хайртайгаа учирна гэж өөртөө итгүүлдэг байсан ч сүүлдээ хэтэрхий олон давтагдаж байгаа болохоор үнэндээ гайхаад л сууж байна. Миний үерхлүүд ч бас бүгд тийм байсан. 2 жилийн өмнө анхны хайртайгаа учирч бие биенээ маш сайн таньж мэдэж дасч сайн болсныхоо дараа үерсэн. Анх бүх юм л үлгэр мэт гайхалтай байсан.
Намайг бүхнээс дээгүүр тавьж хайрлаж хүндэлдэг халамжилдаг байсан, миний төлөө буруу зүйлд уруу татдаг байсан найзуудаасаа зайгаа барьж өөрийгөө өөрчилж чадсан хүн нэг л өдөр чамайг зовоохгүйн төлөө гэсэн шалтгаанаар намайг орхисон. Үүнээс хойш хагас жилийн дараа миний мөрөөдлийн залуу гарч ирсэн. Өндөр царайлаг хөгжилтэй бас дэгжин. Олон ч охид түүнд нүд унагадаг байсан ч тэр намайг сонгосон. Би өөрийгөө хамгийн азтай охинд тооцож байлаа. Хайр халамж аз жаргал бэлэг сэлт бүхэнд умбаж байсан. Хүн болгон эргэж харам төгс хос. Тэдний гэр бүлийнхэнтэй танилцаж бүр эгч дүү хамаатан садангүй надад маш сайн ханддаг байсан. Ёстой хөөрхөн даруухан ажилсаг бэртэй болох нь гээд л. Мөн л удалгүй би тэр гайхалтай зүүднээсээ сэрсэн юм. Холбоо барихгүй 2-3 хонох нь энгийн үзэгдэл болж тэрний шоудаж найзуудтайгаа ууж идэж явах нь ихсэж сүүлдээ бүр дэндсэн.
Энэнээс гадна өөр охинтой явалдаж байсныг нь мэдэж байдал аймшигтай болсон. Бусад уярамтгай охидын адилаар би түүнийг уучилчихсан. Хэсэг өөр хүн шиг байсан ч буцаад л хэвэндээ. Бүр 7 хоногоор ч алга болдог боллоо. Эцэст нь бусдын л адил ор сураггүй намайг орхисон. Түүнээс хойш хүмүүстэй уулзаж холбоо тогтоож байсан ч бүгд холбоо тасарч эсвэл надад хандах хандлага нь өөрчлөгдөөд л дуусдаг. Хэн ч яагаад гэдгийг нь хэлж байгаагүй гэхдээ би болохоор надаас уйдчихдаг юм болов уу гэж боддог. Гаднах төрх байдлын хувьд би өөртөө итгэлтэй, угаасаа олон хүн хөөрхөн гэж хэлдэг. Эсвэл миний даруухан зан гай болдог юм болуу, магадгүй хамт байхад уйтгартай санагддаг юм болов уу?
Уг нь би хэт даруу биш л дээ хүмүүстэй ярилцаж хөгжилдөх дуртай хааяа найзуудтайгаа гарч сайхан бүжиглэж наргих ч дуртай. Эсвэл хүнтэй үерхэхээрээ тэр хүнээ ямар нэгэн санал тавих хүртэл зүгээр л хүлээдэг өөрөө эхэлдэггүй жаахан бардам ханддаг л даа бас байнга гоё сайхан нялуун үг амнаасаа унагаад байдаггүй. Энэ байдал хүмүүсийг өөртөө удаан байрьж тогтооход саад болдог юм болов уу? Үнэхээр мэдэх юм алгаа. Бусад охидууд хосуудыг харахаар олон жил үерхсэн хирнээ одоо хүртэл бие биедээ хайртай байдаг. Зарим охидуудад бусдыг өөртөө татах ямар онцгой зүйл юу байдаг юм болоо хааяа тэр хүмүүст атаархах юм. Би сүүлдээ хүнтэй танилцахаас хүртэл айдаг боллоо удахгүй орхиод явна гэж бодогдоод. Тэгээд хүнтэй гэрлэхээрээ нөхрөө өөртөө хайртай хэвээр нь байлгаж чадахгүй бол яана гэж айх юм. Яавал эр хүнийг өөртөө хайртай хэвээр нь байлгаж дэргэдээ удаан байлгах вэ надад туслаач энэ нэг төрлийн хараал шиг санагдаад бүр айгаад байна.
28 Comments
Ийм олон хүн зөвлөгөө өгч байхад би ч илүү л юм шиг байна. Та 2-ийн дунд секс байсан уу? Байсан тэр бүр илүүг хүссэн байх. Байгаагүй бол тэр сексийг л хүссэн байх. Dragon_3075 ороод ирээрэй бүсгүй минь ярилцья… Үүрдийн биш ч зуурдын найзууд байж болох юм.
ЧИ МИНИЙ ДҮҮ ТЭД ЯВЖ БАЙГАА НЬ ЗҮГЭЭР Л ЧИНИЙ СУУХ ЁСТОЙ ЖИНХЭНЭ ЗАЯАНЫ ЧИНЬ ХАНЬ БИШ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА. ӨӨР ДЭЭРЭЭ ТӨВЛӨРӨХ ХЭРЭГГҮЙ БИ ЯАГААД ЭСВЭЛ ХҮМҮҮС ЯАГААД НАДААС ЯВААД БАЙНАА ГЭХ МЭТ. ТЭД ЧИНЬ БИШ БОЛООЛ ЯВЖ БАЙХГҮЙ ЮУ ДАА. ЧИ ҮНЭХЭЭР ӨӨРИЙН ЧИНЬ ЗАЯАНЫ ХАНЬ МӨН ЭСЭХЭЭ БИ ЯАЖ МЭДЭЖ БОЛОХ ТАЛААР ҮНЭХЭЭР МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ harufuyu@yahoo.com ruu mail bicheerei bi chamd delgerengui bichij ugnu.
миний дүү чи дөнгөж л 20той юм байна ш дээ. насны багад эрдэм сур. би хөөрхөн сайхан гээл байхын чи буруу зүйл ярьж байна. чи даруу байгаа чинь зөв. нөхөр энэ тэр чинь найз залуугаас шаал өөр. нөхөр бол насан туршид чамтай хамт нэгэн бие болж зовлон жаргалаа хуваалцах нэгэн. найз залуу бол нөхөр биш. гоё сайхан залуу харж элдвийн юм бодож суухаар ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж боловсор. эр нөхөртөө наад сэтгэл зүрх бие хаагаа хадгал зүгээр хаа нэг хань болохгүй найз залуу нэртэй хүмүүст зүрх сэтгэл биеээ зориулах хэрэггүй чи өөрөө хохирч үлдэнэ. тэрийгээ харин нөхөртөө үлдээ. гэр бүл болж батлуулсны дараа бэлгийн харилцаанд ор тэр болтлоо өөрийн үнэ цэнээ хадгал тэгснээр чи үргэлж үнэ цэнэтэй хэвээр байна. хүн зүрх сэтгэлээр хайраар амьдардаг болохоос сексээр амьдардаггүй. чамд найз нөхөд эрчүүд янз бүрийн худал зүйл ярих байх яаж ганц ч секс хийгээгүй байж суух юм секс таарахгүй бол яахын энэ тэр. ганцхан хавталтаар жирэмсэн болж бэлгийн замын халдвар авч бие сэтгэлээлээрээ хохирч байснаас гэр бүл болсны дараа хийсэн илүү дээр. ядаж л тэр хүн чинь чиний нөхөр чинь шүү дээ. Ухаалаг бай чи одоо л зөв ойлголт авч анхнаасаа зөв амьдралаар амьдраад эхэлбэл насан туршдаа сэтгэл санаа сайхан амьдрал чинь зөв эхэлнэ. нэг л тэнэг ухаангүй үйлдлээс чи жирэмсэн болох юм уу эсвэл амьдралдаа маш их алдаж болно. амьдралаа буруу эхэлж ямар ч мэдлэггүйгээсээ бол жирэмсэн болж аборт хийлгэж эсвэл эцэггүй хүүхэд төрүүлж амьдралаа тэгэж харамсаад барахгүй нус нулимс болгоод хэрэггүй анхнаасаа зөв амьдар ухаантай бай. НЭГ Ч ГЭСЭН ЭМЭГТЭЙ АМЬДРАЛАА ЗӨВ ЭХЭЛЖ САЙХАН АМЬДРААСАЙ ГЭСЭНДЭЭ ИНГЭЖ БИЧЛЭЭ.
yag iim zuil nadad ch bas tohioldood bdiin tegeel erchuud anhandaa bainga message bicheel yarial gvij gvij bgad yasan n medegdehgui alga bolchino utsa ch awahgui message hariu ch irehgui tegsnee daraa n bi chamaig zowoomoorgui bn ntr geel hudlaa yarihiin yag adilhan yuma ene erchuud
Nadruu mail ilgee uulzii vnheer hairlah umshig bna xxmhxxx@yahoo
heterhii ih hair unemshil husees huleegeed baigaa yum bishuu?
chinii nas er haij solij hayj hayagdaj yavdag nas ch bish dee.
ooriigoo het goy geed itgeh ni ireeduid mash tom gunig avch irdeg yumshuu.
Ёооё ийм хөөрхөн миний хүсэж явдаг охидууд нь хаагуур зөрөөд байдаг юм болоо. Би чамтай яаж холбоо барих вэ найзааа
ªºðººñºº õàéñàí íü äýýð áèç äýý.ÿàõààðàà òèéì ñàéõàí çàëóó÷óóä ÷àìààñ çóãòààä áàéíà.×àìä ëíýã ó÷èð áàéíà äàà.Áýëýã ýðõòýíû àðèóí öýâýð àìíû õºíäèéí àðèóí öýâýð ãýõ ìýò….
chamd l hamag uchir bna ooroosoo ehleed oorchlood uz chamaas l hamag yum shaltgaalj bgaa
би яг чам шиг ийм байдалтай. сүүлдээ эр хүнтэй харилцах харилцаан дээр эр хүнд ч өөртөө ч итгэж чадахгүй юм. гэхдээ надад олон эрчүүд амлалт өгч хайртай дуртайгаа хэлж байсан . гэтэл одоо бүгд алга. чамайг хүнтэй суусны дараа л хүнтэй сууна гэдэг байсан. одоо тэд хаана байгаан бүү мэд. миний анхны хайр хүртэл бүтээгүй намайг орхиж явсан. одоо ор сураггүй 3 жил болж байна. тэгсэн ч би яагаад ч юм хүлээгээд л байдаг.
ooroosoo hai
BI LAV CHAMCHIG HOORHON BISH TEHDEE BI TZARAILAG NZ ZALUUTAI BSAN- BI BGAGAGARRA BDAG SHUU- ZALUUCHUUD NEG TIIM TENEGCH UMU GENEN HUND ZANTAI BISH OHIDUUDAD SAIN BDGA SHUU- BITGI SANAA BAS HUND ZAN GARGAJ BAI- ORINHOOROO BAI
bi chamd egch hunii huwid neg zuwulguu ugie tiim zuil odoo niigemd bol sonin bishee bdag ol zuil gehdee bdag geed yaweaad bhgui er huntei yer n zugeer l sauhan naizuud shig l bai tegeed irheer tanigdana Het hairtai bish yer n bol ALTAN DUNDAJ geechiig l sain barimtalhcih tegeed l ok amjilt
Бүү санаа зов эрчүүдийн талаар ном авчөөрт унш өөрт чинь л алдаа байна
magadgui chamd oort chin asuudaol bdag bhaa, chinii ooriin ch anzaardaggui busdiin durgui hurgesen zan, medeej daruuhan zan bol hunii saihan chanar gj bodjiino, chi biye tooson hyamsgar bh eswel
Saihantai ni suulerch saintai ni suu
ZA TEGEED SUUGAAGUI BAIJ SHOWCHINGIIN GAIHAAD, TSAGDAAD BAIVAL YAVAAL OGIISHDEE. MAGADGUI CHI HET ONDOR SHAARDLAGATAI BAIH. CHINII NASNII 20 ORCHIM NASNII ZALUUCHUUD CHINI NAIZ NOHOD SHOW TSENGEENGUI BOL UIDDAG NAS SHUU DEE. GOL NI HUNEE L IH ZOV TANIH HEREGTEI. UHAALAG SAIHAN SETGELTEI HUN BOL HEZEE CH HIIHGUI GESEN ALDAAGAA DAVTAAD BDGUIM SHUU
za tegeheer duu mini iim bna. erchuudiin dund neg iim yaria bdag huurhun ohid huuhnuudiig unagah neg l shalgarsan arga bdag gej, emegtei huniig er hun ogt toohgui baival yamarch saihan busgui yagaad ingeed bgaan boloo geed shanalaad eheldeg gej. nuguu talaas bas neg yum bna chinii uchirsan hun buur tegeed l yavaad ugdug geed chi aidag bolson gej. heden hun chamaas yavchihsiin minii oilgosnoor olon bishdeg. tegeheer chi uurtuu nadaas hun yavaad l ugdiin duu gesen malgai umsugchihvul humuus chamaas hoishid ch gesen yavsaar l bh bolno. hamgiin gol asuudal unuudur chi uuriinhuu talaar yu gej bodoj bgaagaas l buh asuudal uuseltei shuu. zaluuchuud orhiod yavj bgaa ni tednii buruu bish bas chinii ch buruu bish. hamgiin zuv shiidel chi uuriinhuu bodliiig uurchluh l bna. jishee ni yu gediin humuus nadtai bhdaa bayartai bdag geed l bodood bhiin bol humuus uneheer chamtai bhdaa bayartai l bdag bolchihdiin daa turshaad uzeerei
Чиний бичсэн зүйлийг харахад энэ байдал цаашид ч үргэлжилсээр байна. Чи эрчүүд яагаад тогтохгүй байгаа талаар өөрөөсөө хайвал дээр дээ.
Ямар нэг боломж гарч ирэхийг битгий хүлээ. Тэр боломж угаас байхгүй бол чи бүхэл амьдралынхаа турш байхгүй зүйлийг хүлээсэн болно. Тэгэхээр сэтгэлийн хөөрлийг жаахан дарах хэрэгтэй. Тэгэх юм бол нилээн өөрчлөлт гарна шүү. Бас тэр боломжийг чи өөрөө бий болго. Олдсон боломжийг алдахгүйн тул шаардлагатай бүхнийг хий. Шаардлагатай бүхэн шүү. Хэрэггүй юм хийгээд бүүр цааш нь болгов доо.
zugeer chi ooriinhooroo amidarch ehel ter bolgoniig bodoh shaardlaga chamad baihgui erh duraaraa cholootei amidar ayandaa chamad hairtai huniig chine burhan chinii zam deer ooroo gargaad irne naiz mine
аан бас дээр нь нэмж хэлэхэд чи сексдээ туршлагагүй байж болно. туршлагатай болно гээд олон залуучуудтай явалдах хэрэг огт байхгүй. чи сексийн талаарх мэдлэгийг олон зүйлээс авч болно ном сэтгүүл гээд зөндөө байгаа түүнийг суралцах хэрэгтэй. энэ бас их чухал.
би 30-тай. тийм ч сайхан хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа ч гэр бүлтэй хүүхдүүдтэй. өөрөөр хэлбэл одоо надад дахиж сонголт гарч ирсэн ч надад боломж байхгүй болчихсон. чи дөнгөж 20-той. чи олон салаа замын уулзвар дээр гайхаад зогсож байгаа залуу бүсгүй. иймхэн зүйл дээр битгий толгойгоо гашилгаж өөрөөсөө битгий өө хай. чи одоо бүх зүйл дээр суралцаж өөрийгөө төгс төгөлдөр жинхэнэ эмэгтэй болгож чадна. чамд цаг хугацаа нөөц боломж байна. одооноос өөрийнхөө дутагдалтай талыг олж мэдээд засаж залруулж болно. чамаас залуучууд яваад байвал, бурхан чамайг ийм хүнтэй суух ёсгүй гээд чамаас албаар холдуулж байгаа хэрэг гэж бод. чамд гэж хэлэхэд чи өөрийгөө дээд зэргээр авч явж байж, өөрийгөө төгс болгоход бие сэтгэл ухаанаа бэлдэж, бас дээр нь өөрийн хүссэнээрээ сайхан амьдрах мөрөөдөлтэй байх хэрэгтэй. тэгж байж чадвал чи төгс сайхан нөхөртэй болно. сайхан нөхөр ханийн төлөө өөрийгөө одооноос бэлд. наад нэг хачин шалдир булдар болсон залуучуудаа март. эмэгтэй хүнд хамгийн чухал зүйл нь сайн сайхан удам судартай, хүмүүжилтэй, зорилготой, бас дээр царай зүс бие хаа сайтай, эрүүл саруул хань байх ёстой шүү.
sain sexdej chaddagui deeshee haraad untaad baidag l yum bn daa
чи энэ амьдралд тоглож байгаа жүжгээсээ гар. өөрийнхөөрөө л бай амьдралдаа. юу хэлэх гэж оролдоод байгааг минь ойлгож байна уу.
amaa sain ugaadaggui yum bish bi dee? esvel saltaagaa?
Za ooriigoo hairladag bolohiin bol bur iluu hayagdah magadlaltai bodoldoo 2 tal baij baihadl ooriin erh ashgiig deed zerger taviad baival yahuu? Bi chamd helehed naad zaluus chin chamaas uidaad bn. Ehleed chamaig mash deed zeregleliin hurch bolomgui gej bodool zutgeed baidag getel chi zugeerl engiin baigaad baihaar tegj bgaan. Bi er hunii huvid eniig mash sain medej bn. Bas ah hunii huvid zovlohod hairla durla aa gehdee taavar met bai er hun taavar met busguin ereldl baidag yum. Dandaal onisgo taah durtai gehuudee aa gehdee hetruulj bolohgui shuu za ok
chamd nas bn carai zus bn bugd bn shdee zugeer l uchirah yostoi bol boldgoorool bolii shdee . harin ter zaluuchuudaasaa ertehn salsan n bolj dee. odoo 1 hesegtee setgel sanaaga cegcleed ajil toroldoo sanaa tawiad mongo togrogoo huraagd moroodoj ywdg zuildee hur l dee. hunii amidral gedg chn tiim amarhan duuschihgui chi yarah hereggui. hun tertee tergui ene horwood hosooroo amidrah tawilantai hoino ter hun chn haa 1tee bj l bgaa. chi gol n uund itge . tegd omnoh zuild salaltuuddaa ooriigoo bitgii burututga ene buhend chinii buruu bhgui tednii ch buruu bish zugeer l cag n boloogui bn. chi bas zaluu bn. amidral urt shuu
iim zuild neg ih sanaa zovood baih hereggui bhaa chi ugaasaa huurhun ym chini zaluus bainga bh l bolno gol ni chi uurtuu itgeltei baih heregtei uuriiguu l iluu hairla uuriihuu erh ashgiig turuund tavij bai odoo sanaaa zovoltgui surguulia tugs meregjilee sain ezemsh enend l gol anhaarlaa handuul eregtei hund hezee ch bitgii 100 huvi durlaj bai. uuriiguu deed zergeer hairla uuriiguu hairla gedeg ugiig zugeer l bodood unguruh bish sain sudal oilgo tegeed uurtuu heregjuul ene tuhai zunduu medeelel bgaa gol ni uurtuu her sain tusgaj avah ve gedegees l buh zuil shaltgaalna uuriiguu hairaldaggui hun busdiig dandaa zovoodog hezee ch busdiig hairlaj chadahgui gej zugeer ch neg heleegui bhaa za tegeed amjilt chamd zaluu nas erch huch bugd baina.