Архи гэдэг зүйлийг хүндээр тусгаж авахгүй эрүүл ухаанаар хүлээж авч ойлгож сэтгэдэг болох бол?

Би энэ сайтыг уншдаг болоод багагүй хугацаа өнгөрч байнаа хүмүүст үнэтэй зөвлөгөө өгдөг боломжийн сайт гэж боддог. Өөрийнхөө амьдралын тухай бичиж зөвлөгөө авмаар санагдлаа. Би 30 настай бүсгүй гэрэлсэн 2 хөөрхөн охинтой. Биднийг гаднаас нь харахад боломжийн сайхан хосууд гэвч нэг л зүйл болохгүй байна. Бүр намайг бага байхаас л намайг зовоосоор ирсэн одоо хүртэл хэвээрээ зовоосоор л байна хэцүү байна үхмээр санагдах үе ч гарах л юм. Энэ зүйл нь зүгээр л нэг муу шилтэй архи! Архийг үнэхээр үзэн ядаж байна яагаад миний амьдралд байсаар байгаан бол залхаж байна. Миний бага нас архичин аавын зовлонг яс махандаа шингэтэл мэдэрч өссөн би айлын том охин ер нь л бүх талаараа бие даасан ямарч шийдвэрийг гаргаж чаддаг өөрийнхөөрөө зөрүүддүү талдаа хүн.

Миний нөхөр цагдаа дандаа эрчүүдтэй ажилладаг нэгэн монгол эр хүн. Би нөхөртөө хайртай гэвч бидний дунд архи байдаг тийм болохоор бид хэзээч нүүр нүүрээ хараад эрүүл ухаанаар чин сэтгэлээсээ ярилцаж байгаагүй. Анх нөхөртэйгөө танилцахад л тэр минь архи уудаг байсан танилцаад удаагүй байхдаа сална гэсэн шийдвэр гаргаад нэг удаа хэлж үзсэн ч хүн чанар зулгаагаад салж болохгүй тийм шалтгаан байсан болохоор чадаагүй энэ шалтгаан нь жирэмслэлт биш шүү хэлэхийг хүссэнгүй ээ.

Миний бага нас <Амьдралийн нахиа> гээд монгол кино байдаг даа яг л тэр гэсэн үг. Аав минь авъястай чадалтай хүн байсан ч архинд орчихсон ээж маань дэндүү зөөлөн хүн учраас одоо ч тэвчсээр л байгаа. Би 9-р ангид ордог жилийнхээ зун нөгөө л архинаас болоод арай галзуу гэж хэлэхгүй сэтгэл мэдрэлийн өвчин туссан юм юмнаас их айдаг болчихсон байсан тэр тусмаа танихгүй хүмүүсээс айдаг байсан сайн эмч сайн ламын хүчээр ор мөргүй эдгэрсэн. Тэгээд 9-р ангиасаа хойш гэрээсээ хол байсан болохоор архичин аавынхаа зовлонг бага ч гэсэн мартсан байх л даа. Гэтэл одоо өөрийн амьдралд тулаад ирэхлээр яахаа мэдэхгүй байн.

Эхэндээ нөхрийгөө ямарч шалтгаангуй архи уугаад ирэхээр шууд л уур хүрээд, зүрх дэлбэрэх шахаад байж ядаад уурандаа нөхрөө самардаад түлхэж унагаж байсан эхэндээ тэр маань тэвчдэг байсан ч сүүлдээ намайг зоддог болсон. Ингээд л би ээж шигээ нөхөртөө зодуулдаг эмэгтэй болсон. Нэг удаа ээж маань манай нөхөрт миний охинд миний эдэлсэн зовлонг л битгий амсуулай гэж хэлж байсан тэр үед нөхөр маань согтуу байсан болохоор ойлгоогүй байх л даа хөөрхий муу ээжийгээ зовоож байгаадаа одоо өөртөө уур хүрэх юм. Нөхөр маань өөрийгөө архичин биш гэдэг л дээ үнэхээр ч миний нөхөр архичин биш байх гэж би боддог энэ амьдралын төлөө зүтгэж л яваа эр хүн. Чамалхааргүй боломжийн амьдарч байгаа. Гэтэл долоо хоногт 2-3 удаа архи уудаг ихэвчлэн машиндаа ажлынхаа ганц нэг найзуудтайгаа уудаг. Энэ нь надад маш хүнд дарамт болдог. Заавал уулзах ёстой заавал уух үе гардаг даа тэр үед нь би хорьдоггүй тэг л гэдэг. Ямар ч шалтгаангүй машиндаа архи уудаг, машин эвдэрсэн үед засуулаад засварчинтай уудаг, байрандаа засвар хийлгээд мөн л уудаг.

Би энэ амьдралаа архинаас авармаар байна. Халуун ам бүлээрээ архи гэх хортой зуршилгүйгээр амар тайван сайхан амьдармаар байна. Яавал миний нөхөр архинаас гарах бол? Яавал би энэ архи гэдэг зүйлийг хүндээр тусгаж авахгүй эрүүл ухаанаар хүлээж авч ойлгож сэтгэдэг болох бол? Яавал нөхөр маань намайг чин сэтгэлээсээ ойлгох бол? Яавал би 2 охиндоо архичин аавын зовлонг мэдрүүлэхгүй өсгөж чадах бол? Та бүхэн надад өөрсдийн амьдралын туршлагаасаа чин сэтгэлийн зөвөлгөө өгөөч.

Одоогоор нөхөр бид 2 тусдаа байгаа би гадаадад байна 6 сар болоод л буцаад явна. Ганцаараа байгаа болохоор архи гэж бодох зүйлгүй сэтгэл санаа тайван л байна. Гэхдээ л хааяа нөхрийгөө согтуу ярихаар сэтгэл санаа хямраад нойр ч хүрэхгүй янз бүрийн юм бодогдоод ганцаараа жаал уйлж байгаад л жаахан тайвшраад унтах юм. Ингээд удаан байгаад байж болохгүй гэдгээ мэдэж байгаа ч олон хүний амьдралын туршлага олон хүний зөвөлгөө надад хэрэгтэй байна . Миний амьдралын жижигхэн хэсэг орсон энэ нийтлэлийг уншсан та бүхэнд баярлалаа. Намайг З гэдэг.

28 Comments

  1. tevcheer says:

    Bi naad arhi geech zuiliig uneheeriin jigshij bna.
    Mongolchuud bugd l arhinii asuudaltai baigaa ni mash tom emgenel.
    Yamar ch bi uuriiguu olj avch arhinaas garahaar setgel shuluudsan.
    Amidraliin hamgiin tom daisan chimeegui uhel haa saigui yavj hairtai hani ur huuhdiig zovlond unagaj unchruulj bna.
    Mongol zaluuchuudaa bid chadna. Chadah yostoi. Bid nart tiim setgel zurh zorig tevcheer bgaa.
    Bid uursdiiguu dotroosoo haij olj arhi gegch buzriig biyeneesee shahan zailuultsgaaya!

  2. namka says:

    Ahnaraa bitgii arhi uuldaa 10nasig chini horoono harin tamhi 5 nasighoroono bitgii uugaarai amal

  3. Amarsanaa says:

    sal mal chihshig hanilsan hania har arhinas bolj hosor hay gej bga yum u ta nar  !!!!!!!  edgershgui owchintei ch gesen hairtai haniiga ged nasaara asarch suudag humuus bdiin za yu ternii hajuud ta narin ter arhinii asuudal er n yu um be yu ch bish  ! end tendhin arhinas gargadg asarga suwilga yu bna hai lda yaw lda chi ! uhaantai, oort n HAIRTAI SAIHAN hanitai baihad yamar ch er hun zasardin za oilgo . . . hehe aimer chuhal um bichsn gehde ene unen shd .   bi ch gesn zaluu hun bolhr haaya uudg lda hehe 

  4. emma says:

    Arhichinii ohid dald uhamsaraaraa arhichintai holbogdchihdog gesen Ene onoliig yamar undeslelteigeer gargasan gedeg ni ih sonin sanagdaj baina.Ohid ihevchlen aavtaigaa tustei er huniig songohiig ermelzdeg gedegiig medne.Hun estegiinhee uurt taalagdahgui sul taliig dahin harahiig husehgui uchiraas arhi uudaggui aavtai ohidoos iluuteigeer arhi uudag aavtai ohid ene tal deer gyarhai zuv songoltiig hiij chaddag.Ene utgaaraa arhichinii huuhed arhi uudaggui ter buu hel ogt amsdaggui er huniig amidraliin haniar songoson baih ni elbeg baidag um.

    Harin
    DV zaluutai suugaad salsan emegtei daraagiin yamar ch zaluug DV bolgoh magadlaltai baidag.Uchir ni huchirhiileld het ih urtsunuur emegtein uurag tarhi dasal boldog .Gehdee ene ni medeej bugd hun deer adil yawagdahgui.Todorhoi stag hugatsaa udaan boginoos shaltgaalah biz.

  5. Ed says:

    Bi eregtei. Chinii bichsen “нөхрийгөө ямарч шалтгаангуй архи уугаад ирэхээр шууд л уур хүрээд, зүрх дэлбэрэх шахаад байж ядаад уурандаа нөхрөө самардаад түлхэж унагаж байсан” gedeg heseg bol yag unen ug baina. Mania aav ih uudag bsan. Ireed l heruul zodoon. Tegeed odoo ch gesen aaviig sogtuu harahaar zurh ogshood, biye barij chadahaa boliod irdeg yum. Yer ni bol salsan ni deer dee. Eej maani l ih zovj baih shig. Suuldee daschihdag yum shig bgaam. Bi ch tusdaa garaad 10 garui jil bolj baina.

  6. Z says:

    Shuud l salad uzsen n deer tegehgui Bol nasaaraa zovno. Magadgui ur huuuhed ger bulee arhinaas iluu unetei gedgee oilgovol arhinaas garaad Cham deer irj magadgui ym. 

  7. zul says:

    Za bi arhichin hunii ehner baisan yumaa, baisan gedeg ni salah orgodloo ogood odoogoor tusdaa amidarch bn. Bi gadaadad huuhduudteigee, nohor maani harin mgl butssan.
    Bi nohriigoo arhinaas ni gargah gej yanz bureer l uzsen, lam, boo, yanz buriin tsuglaan, AA tsuglaan geh met, ug ni manai nohor mash sain hun bdag yum, daanch ene arhi gedeg yum bugdiig suiruullee. Salj sarnihguigeer amidralaa avch uldeh gej ih zutgesen bolovch daanch bolsongui. Bi urid ni end 2 udaa niitlel oruulj bsan, “Arhinaas ni yaj gargah ve” gesen garchigtai shig sanagdaj bn, jil garnii omno oruulsan baih, chi husvel haigaad unshaarai. Ter ued bi 2 huuhedtei bsan, harin nohriigoo mgl butsah ued jiremsen uldsen, odoo hunii nutagt 3 huuhedteigee amidrah gej uzej tarj bn daa, Huuhduud maani aaviigaa sanaad baigaa ni ih hetsuu ch gesen neg talaaraa bi mash setgel amgalan taivan, ooriinhooroo amidarch bn daa. Chi ug ni arhinaas ni gargaad ber bulee hadgalj uldeh bodol chin zov ch gelee negent arhind dontson hun garah hetsuu dee, mash ih tevcheer shaardsan zuil dee

  8. h says:

    Архийг хүн өөрөө л ялан дийлнэ үү гэхээс өөр хэн ч ялдаггүй юм. Хэрэв нөхөр чинь үнэхээр өөрөө хүсвэл туслах тухай ярина уу гэхээс лам, хар, эмч, домчоор гаргачихна гэж байддаггүй. Тэгэхлээр нэг бол тэвчиж амьдрах, нөгөө бол салах л үлдэнэ дээ.

  9. Loockman says:

    Jolie bolon zarim teneg humuus boliod ogoorei.  Arhichnii huuhed geel arhichintai holbogddog yum gj yu bhav.  Erchuud ihenh ni uudag bolhoor haana ch gsn uudag humuustei uchrah magadlal ondor bn.  Chinii huvid temtseh heregtei.  Gehdee ter huniig avrah talaas bish ooriinhoo amidral, az jargaliig yaaj abrah ve gj.  Ter nohriin amidraliig nohriin uhamsar l shiidne

  10. bayar says:

    chin cetgeliin tebcheer medne dee gardag umaa arkhinaac ..Bi mash ikh yydag baicaan odoo boliod oloon jil bolj baina

  11. bee zevlev says:

    Tusdaa tuunguigeer l amidar. Yahav salahiig husehgui bol haaya ochood sex xiij baina biz, tegeed l eeree chadaltai bol amidralaa avaad ganzaaraa amidraad uz l dee. Tegeed l zag hugazaa, amidral chamd bugdiig oilguulna, bas yah estoi yum bna ve gedgiig medruulne

  12. Ochko says:

    Сэтгэл зүйч, эмч нар, эм тариа испирал эдгээсэн түүх байдаггүй юм новш минь. Тэвчээргүй болоод л ууж байгаа ганц тэвчээр биш өөр олон шалтгаан байгаа. Бөө лам нарт мөнгө үрэх нтр эдгээдэг нь байхад эдгээдэггүй нь байдаг л хорвоо. Ер нь ямарч юм өөрөөс нь шалтгаалдаг болохоос бусад хүчин зүйл бага зэрэг л нөлөөтэй. Архичин эцэг эхээ буруутгах шалтгаан байхгүй. Монголд 90 он -хавицаа байхдаа- бусад орны соёл иргэншил гэнэт орж ирсэн оронд юм юманд донтож дурлах нь тэгэж их гайхаад байх зүйл биш энэ бүгд алга болоход хугацаа л хэрэгтэй. Тэгэхдээ хэзээч битгий бууж өг архитай тэмц залуусаа

  13. cleopatra says:

    Нэмж хэлэхэд бөө, лам ямар ч нэмэргүй шүү. Ямар ч бөө, лам нарт итгээд хэрэггүй. цаг мөнөгний гарз. мөн өөрөө архинаас гарна гэж байхгүй. Архидаль бол өвчин. Донтолт. мэргэжлийн эмчийн туслалцаа, сэтгэл зүй, эмийн хавсарсан эмчилгээгээр эдгэрдэг. Маш удаан тэвчээртэй явж байж эдгэрнэ.

  14. cleopatra says:

    Jolie unen heljee. deer bichsen busgui chi az bolj arhi uudaggui huntei suuj.tuunees bish uneheer arhichnii ohid dald uhamsraaraa arhichintai holbogdchihdog gesen.
    Nuhur chini ooroo huseed emchilgeend yavbal edgerne. Chi buruu yarij bna.Nuhur chini ch gesen. Shaltgaangui uudag, gertee agsam tavidag huniig arhichin bish gene uu? Нөхөр чинь архичин мөн. Архины эмчилгээ тэр хүн өөрийгө ө архичин мөн гэж хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг. Өөрийгөө хүлээн зөвшөөрч бодит байдалтай эвлэрч байж эмчлүүлэх, энэ хорт зуршлаа орхих хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрдэг. Хэрэь нөхөр чинь хүсээд мэргэжлийн сайн эмчээр 2-3 жил тууштай эмчлүүлбэл гарна. Гэр бүлийнхэн нь сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй. Мөн чи өөрөө архины хамаарал гэдэг сэтгэхүйн өөрчлөлттэй болсон байна. Тиймээс чи бас эмчлүүлэх хэрэгтэй. Сэргэл зүйн эмчилгээ хийдэг. Тэгэхгүй бол нөхөр нь эмчлүүлээд гарч эхлэхэд эхнэр нь хуучнаа сөхөн хэрүүл хийх зэргээр хамааралтай байсаар байдаг. Архичны эхнэр өөрийгөө өрөвддөг, байнгын хэрүүл айдас дунд амьдрах сэтгэхүйн хамааралтай болсон байдаг гэсэн. Юу ч гэсэн нөхрөө эмчилгээ хийлгэх эсэх талаар ярилцаад ятгаад үз. Тэгээд Дэмидмаа гэж эмчтэй эхлээд өөрөө уулз. 99109698 маш сайн эмч. Уйлах гутрах хэрэггүй. Хэрэв нөхөр чинь эмчилгээ хийлгэх хүсэлгүй бол чи шууд сал. 2 охиноо ийм хүчирхийлэл, архитай орчинд өсгөж болохгүй. Эр хүнд итгэдэхээ болино, гэрлэлтээс айдаг болно, эсвэл бас нэг мэдэхэд чам шиг архичинтай сууна. Чи өөрөө сэтгэл зүйч эмчийн туслалцаа яаралтай аьах хэрэгтэй юм байна. Ягаад гэвэл хүүхэд байхаасаа архины хамааралд оорж, сэтгэхүйн хувьд айдаст автсан байна. За амжилт хүсье.

  15. tsoo says:

    bi er xvn bna gexdee chamd l gej xelexed negent l yamar ch shaltgangui uux dalim gargaad uugaad baidag xvn xezee ch zasraxgui shvv ene vnen minii eejiig aav mini nasaar ni tegj tamlaad baij l bna ter xvn uuruu l oilgood garaxgui yum chi xichneen xeleed ch nemergui ee chi l ad vzegdene oxidoo bodood uuriiguu zolioslox zorih baixgui bol salsan ni deer baix shvv xvvxedtei xvnd ingej xelj baigaa ni teneg ch gashuun vnen iim l bna busgui mini … arxinii zovlong vzej ussun xvn l oilgodog yum daa busad xvnvvs bi arxichin bish gej uuriiguu umuuruud l uugaad bna tegeed l arxichin bolsonoo medexgvi uuriinxuu bolon busdiin amidraliig tam bolgodog uym daa arxiig chutgur avaasai … bi xaaya exneree semxen uur xuuxentei yavaldaj xuurdag ch manai ger bul arxigui orchind baidag uchraas az jargaltai margaldax zuilgui saixan bdag shvv arxi l muu buxnii exlel shvv dee kkk amjilt busgui mini ….

  16. Zaya says:

    Bas olon humuus boo, arhinaas gargah emchilgeend ywdag ch udalgui l arhia dahiad uugaad eheldeg baidlaas harhad tanii nohor zuger l mashinda uuj bgaa ym bol arhind orj ehelj bna ywaanda  3 honog chn 4 5 suulde odor bur bolood ulam baidal dordood irne baidliig tiim bolgohguin uudnees ta l ehelj alham hiine shu yahaw 2 ohinoo awad hol amidrad uz tegwel uhaarch yunii magad gehdee emegte hunii zoolon zan gargad butsaad irheer udahgui dahiad l arhi uusdeg ymda bi iim zowlong sn medne

  17. Zaya says:

    Tanid gj helhed ta salsan ni deer dee hediigeer heden jil amidarchihsan 2 hoorhn ohinii chin aaw tanii hani ch gelee arhind orson l bol or ymar ch arga baihgui hun bvr uhliin hund owchin tusah buyu kom-d orod sehsenii daraa l eruul uhaanaar arhinaas gardag gej sonsson ternees oor ymar ch arga baihgui gol ni tanii nohor ooroo uhaaraad oilgoj tatgalzwal bolj bna gehde mongol shig nohtsold tegej chadah ni yu bol humuus ih muuhai neg negniihee amidrald ataarhaj ywdag ymudanda uuhgvi gej bga negende arhi ogj amidraliig ni tuiweedeg. Deer helsenchlen 2 ohiniigoo ailgaj icheej uiluulahgui gej bodoj bgaa bol busgui mini erthen sal daa tsaana chn oor amidral ohin ta 3ig chn huleej ch bgaa ym biluu hedii boltol aidas huideste amidrah we neg amidarsniih neg setgekiin zowlongui ohidudtaiga amidrach uzsen ni deer shu de

  18. Alpha910 says:

    Jolie ЁСТОЙ НЭГ САЙХАН ТЭНЭГТЭЖ БАЙНАА. ХЭХЭ
    НАЙЗАА ЕР НЬ ЧИНИЙ /БИДНИЙ / ҮЕИЙХЭНИЙ 5 ӨРХӨӨС 3 НЬ УУДАГ ААВТАЙ ЗОВЖ ӨССӨН ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ ШИГЭЭ. ЗА ТЭГЭЭД ИЙМ ААВТАЙ ХҮМҮҮС ЧИНЬ ИХ ДЕПРЕССТЭЙ БОЛДОГ ЮМ ШИГ БАЙГААМ. БИ БАГАДАА ЯГ ЧАМ ШИГ БАЙСАН ИЙМ Ч АМЬДРАЛД ӨССӨН ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ БАЙДАГИЙГ МЭДНЭЭ. ХАРИН ОДОО БОЛ ӨӨРИЙН ГЭСЭН ГЭР БҮЛТЭЙ САЙХАН БАЙНА. УЧИР НЬ МИНИЙ НӨХӨР ДУСАЛ Ч АРХИ АМСДАГГҮЙ. БИ ИЙМ АМЬДРАЛД ӨССӨН ЮМ ЧИНЬ ӨӨРИЙН ҮР ХҮҮХЭДДЭЭ ХЭЗЭЭ Ч ИЙМ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХГҮЙ ГЭЖ БОДСОН, ТҮҮНДЭЭ Ч ХҮРСЭН.
    ГОЛ ЗӨВӨЛГӨӨ ГЭВЭЛ : БИ ИХ ОЛОН ЦАГДАА НАЙЗ НАРТАЙ ТЭДНИЙГ ХАРААД БАЙХАД БАС ИХ УУЖ ДАРВИСАН ЭХНЭРЭЭ ГОМДООСОН Л ХҮМҮҮС БАЙХ ЮМ ДАА….ТЭД НАР МИНИЙ 10ЖИЛИЙН НАЙЗ НАР БОЛОХООР НЭЭХ ТООДОГГҮЙ Ч АМЬДРАЛЫН ХАНИА СОНГОХДОО ЛАВ ХЭЗЭЭ Ч ЦАГДАА ХҮНТЭЙ / ЦЭРГИЙН ХҮНТЭЙ/ СУУЖ БОЛОХГҮЙ ЮМ ШИГЭЭ, УЧИР НЬ НИЙГМИЙН БҮХ Л ДАВХРАГАТАЙ ХАРЬЦДАГ БОЛОХООР Ч ТЭР ҮҮ ИХ ХЭРЦГИЙ ХҮМҮҮС ШИГ САНАГДДАГ МЭДЭЭЖ БҮХ ЦАГДАА ТИЙМ БИШ Л БАЙХ ЛДАА ГЭХДЭЭ 90% НЬ ТИЙМ ЮМ ШИГ…..
    ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИЛЦААД НЭГ ҮЗЭЭРЭЙ ТЭГЭЭД ӨӨРТ НЬ ХУГАЦАА ӨГ , УГ НЬ УХААЛАГ ЭР ХҮН БОЛ АРХИНААС ГАРДАГ Л ЮМ БИЛЭЭ. ТЭР ХУГАЦААНД ЗАСРАЛ АВАХГҮЙ БОЛ САЛСАН ДЭЭР ДЭЭ…. ЧИ ӨӨРИЙГӨӨ Ч ТЭР ХҮҮХДҮҮДЭЭ Ч ТЭР БОДСОН ИЙМ ХҮНИЙ ХАЖУУД ҮХЭН ҮХТЭЛЭЭ АМЬДРАХ ХЭЦҮҮ ШДЭЭ. ЗА ТЭГЭЭД ӨӨРИЙГӨӨ МАШ ИХ БОДОХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ӨГВӨЛ СЭТГЭЛ ЗҮЙЧ ДЭЭР ОЧИЖ ЮМУУ БЯСАЛГАЛД ЯВААД ДЕПРЕСС – НЭЭСЭЭ САЛАХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ!

  19. Arhi bol Azlargalin HULGAICH! says:

    Anhnasa yah gej arhichin nuhurtei suusin.songolt vnher baisangvi yu te.Ene niitlelee Bas hvmvvsin setgegdlvvdig bvgdig ni ter nuhurtUU UNSHUUL!!! Ydaj neg um bodoh bh.

  20. bb says:

    dahij hezee ch uuhgui gedgee oortoo amlasan 

  21. bb says:

    arhi yor ni yu ni saihan bdag bnaa bi ch bas uudgui bish uudag baisan gehdee uusniihaa daraa ooriigoo haraad ih gutardag, biye ch gsn haraad arai l bish eruul mended ch muugaar noloolood bgaagaa mederdeg tegeed yor ni yamar ch hereggui yum bna gedgiig ni ooroo uhaarsan bi oortoo <> tegeed daraa neg setgeleer unasan uydee uuh gsn chin amsaad l shuud booljdog, uneheer hortoi balair gdgiig ni mederchheer tegdiin bnalee

  22. hhhhhhhhhhh says:

    bi uneheer arhichin ym bna uuhaa bolie amidralaa bodie gd l uhamsraaraa l garahgui bol eldev em tan lam huvraga uzdeg hardag arhinii emchilgee gd ymar ch hereggui manai neg hamaatan arhinii emchilgeend yvaad buur doloon door arhichin bolchihson shd uuriiguu arhichin bish gej bga hun arhiig uudgui amsdag gesentei l adil hezee ch arhichin boljood bgagaa uhaarahgui l bga ym uhamsriin gants shanaa uguud uhaaruulchdag bol amar bhgui yu ail bolgond l dor hayj neg zovoodog arhichin bh ymda mongolchuud maani arhin dalaind umbaj shumbaj mansuurch bna doo

  23. Oyunaa says:

    ta nar bitii engej bai bi odoo 35tai nohorteigoo niileed 15 jil bolj bna nohor min ene hugatsaand 2 ch huuhentei uchir urguulj 28 hurtel arhi uusen harin 28 nasnaas hoish yu ch uugaagui oor huuuhentei orootsoldoogui yg oroi ajila taraad l irdeg tsalinga yg tas ogdog sain er hun
    er hun zasardaggui gdg hudlaa shuu er hun neg uhaarah ym bol uneheer uhaardag ym

  24. Jolie says:

    Arhichin hynii hyyhed arhichin hyntei ihenh n arhichin hyntei
    suudag gesen suudalgaa bdag yum bnlee.  Nohor chin arhinaas
    garna gej hydlaa.  Cham shig hyyhnuud oir habiin hamaatan geed l
    zondoo bn. Yhamsarlaj arhinaas garsan jishee tsoohon shuu. Gardag
    humyysiin yaraag sonshod Oorsdoo arhi demii geel Gardag yum bnlee
    huneer heluulj garna gej hydlaa.  
    Heseg gaigyi zaluuchuud arhiig tohiruulj yyj idej chaddag byleg bnaa
    Bysad n ihenh arhind amidarlaa zoruulsan hymyys bnaa. Tanai nohoiriig
    Arhind amidralaa zoruulsan bylegiinhend orno gej bdoj bn,  iim hymyys 
    neg l odor yhaaraad oorchilogdono gej barag baihgyiee! 
    Amidralaa arhitai temtsej yabajgyi arhigyi saihan orchind baihuu gedeg chin
    chamaas l shaltgaalj dee. Shiidver gargahad hetsuu baihdaa  bysgyi mini!
    Goodluck !!!

  25. Saraa says:

    Uneniig n shuud xelxed busgui min minii amdral baga ene ter yag chamtai ijil. GExdee bi nuxruusuu salsan yagaad gexeer xuuduuddee oorinxoo amsaj osson zowlong uzuulexguin tuld, aigaad chichreed xewtej bsan shig min xuuxduud min tegej bitgii amdraasai gesendee bi salsan.

  26. Zaluu huu says:

    heleed yughev, bi ch gesen arhinaas bolj ehneree bainga gomdooh yum, odoo bolii gej bodnoo tegeed neg l medhed uutsan manargaj yavah yum. arhi amidraliin daisan shuu zaluusaa yamar ch hereggui zuil. 

  27. uka says:

    iim humuus hezee ch zasrahgui nasnii etsest bien diilhee boliod uhehiin naana l neg bolij magad getel gants hoyor jil bolood uhdeg.tegeed gants bie belewsen awgai bolood uldsen amidralaa gantsaardaj unguruunu. bidnii amidrald iim jishee mash olon bgaa.buun belewsen awgai nar.manai eej ch yalgaagui.manai erchuud arai denduu bn uuriiguu l bodoj jargaj tsengej uuj idej yawchaad yag jargah nasan deeree bidniig orhiod uheed ugj bgaa bhguiyu hatuu ch gesen unen ug iim l bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.