Нууц амрагуудын дүр төрх

Амиа өгөхөөс ч буцдаггүй – Энэ төрлийн эмэгтэй нь ухаангүй хайраасаа болоод өөрийнхөө амийг ч хорлохоос буцдаггүй. Тэрбээр хайртай болсон залуугаа алдахаас маш их эмээдэг. Тиймээс түүнийхээ тоглоомын дүрмээр явдаг. 

Энэ төрлийн нууц амраг бүсгүйтэй учирсан эр хүн өөрийгөө буруутай гэдгээ сэтгэлийн гүндээ мэдрэх авч хэрэгтэй үедээ: “би чамд юу ч амлаагүй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ” гэх мэтээр ямар нэгэн шалтгааныг хэлж чаддаг. Уг эмэгтэйд түрэмгий, догшин ширүүн ааш байдаггүй харин ч эсрэгээрээ уян зөөлөн байдаг.

Яахаас ч буцдаггүй – Энэхүү төрөлд багтах эмэгтэй гол төлөв хурц ширүүн ааштай яг л муурын хумс шиг хорон байдаг. Түүнчлэн өөртөө итгэлтэй, хэнээс ч хараат бус, содон, дур булаам харагддаг. Дээд зэргийн түрэмгий зантай учир ямар ч эр хүнийг байлдан дагуулах чадвартай. Эдгээр эмэгтэйчүүд дан ганц эхнэртэй эрчүүдийг бус өөрийнх нь үйлдлийн эсрэг хариу үйлдэл хийх нэгнийг сонгодог аж.

Тэдний гол аюул нь залуугийнхаа эхнэртэй санаатай дайралдаж мэдэх юм. Энэхүү далд явуулгыг нь хайртай залуугаа мэдэхийг хүсдэг. Даруухан хэрнээ далдуур хорлодог нь тэдний нэг зэвсэг гэж хэлж болох юм. Хайртай залуудаа хугацаа өгдөггүй бөгөөд маш хатуу ханддаг. Тухайлбал: намайг хайрлах юм уу үгүй юу?

Хэт дэврүүн сэтгэлтэй – Уг төрлийн нууц амраг сонор соргог, нарийн мэдрэмжтэй байдаг. Романтик кинон дээр гардаг шиг мөрөөдлийн баатраа хэзээ ирэхийг нь хүлээж үүлэн дунд хөвж явдаг нэгэн. Түүний гэнэн хонгор, итгэмтгий зан нь ямар ч эр хүнийг уяруулдаг. Эдгээр бүсгүйчүүдтэй учирсан эрчүүд: энэ гайхамшгийг идэх үү аль эсвэл хүлээх үү хэмээн боддог.

Тэрбээр зүгээр л хар хүүгээ хайрлаж, гэрэлт ирээдүйдээ итгэдэг. Харин бодит байдал түүнээс холдож, секс ч түүнд тийн төдий чухал биш байх бөгөөд түүний хувьд зүгээр л хайртай хүн нь хажууд нь байхад болох нь тэр. Ирээдүйн харьцааныхаа төлөө өөрийн сонгосон хүндээ бүрэн хариуцлагыг шилжүүлдэг.

/Хань/

4 Comments

  1. zaluu says:

    ugui deed taliin 2 teneg bol jinhene mergeshsen nuuts amrag buyu iim amidraliin mergejilten amidral ni bolchihson 2 teneg gar bna

  2. zadsexdeye@yahoo.com says:

    тэгьэл та 2, 4 дэх нь буюу гэрийн сайн эзэгтэй, гэргий гэсэн үг

  3. otgoo says:

    nadad ch bs 3 shinj 3uula bna shuu……..

  4. nuuts amrag says:

    3 shinj 3uulaa nadad bn tgeher bi yag ymar gsen uguu kkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.