Чамдаа хэлэх үг…

Хайрт минь чи яг одоо юу хийж байгаа бол? Машинаа унаад л, миний сонсох дургүй этгээд аятай дуугаа тавиад л зугаалж яваа байхдаа. Би чамтай анх учрахдаа гэнэн нэгэн охин байсан. Чи минь намайг гомдоохгүй ээ гээд надтай үргэлж уулзахыг хүсдэг байсан тэр цаг хугацаа саяхан л мэт. Надтай уулзах гэж ирэх бүрдээ чиний түрхдэг үнэртэй ус одоо ч надад үнэртэж байна..бид хоёрын уулзаж суух, алхах дуртай газрууд одоо ч хэвээрээ. Би чамд бүх л сэтгэлээрээ дурласан, миний анхны хүнийг тэгтлээ их хайрласан дурлал минь чи шүү дээ. Сайхан бүхнээ хайртай хүндээ харамгүй өгье гээд чамдаа л бүхнээ зориулдаг байсан. Энэ хорвоо дээр чинийхээ л төлөө төрсөн мэт би хайрладаг байсан. Чи минь миний хайрыг мэдэрч байсан болов уу?

Магадгүй анхны танилцсан хугацаанд л чи надад хайртай байсан байхаа. Чинийхээ сэтгэлийг мэдэх гэж би хэчнээн их мэрийж байсан билээ дээ. Эр хүн гэдэг хайр халамжинд дуртай гээд би тийм л байхыг хичээж байсан. Хайрт минь чи надтай байх хугацаанд чинь хэчнээн удаа чиний салсан эхнэр намайг загнаж, зүхэж байсныг чи мэдэхгүй. Би хайртай хүмүүсийн голоор оржээ гээд нэг хэсэг хугацаанд чамаас явсаан. Гэтэл чи минь чамгүйгээр би байж чадахгүй ээ гээд ирсэн. Би надад үнэхээр сайхан хайр тааралдаж гэж баярлаж байсаан. Сүүлдээ чи минь нэг л хүйтэн хөндий мэт санагдаж эхэлсэн. Хэзээ ч чамдаа муухай үг хэлж, уурлаж байгаагүйг чи мэднэ. Хамаг хатан тэвчээр минь хайртай хамт надад хадгалагдаж байсан. Би чамайг тэвчиж хайрласан. Би чиний зарц, боол мэт л байх шиг санагдах үе надад зөндөө байх болсон. Гэхдээ энэ тухай бодохгүй байхыг хичээдэг болсон.

Хайр дурлалын боол болсон гэж намайг найз минь зэмлэж хурдан сал гэсэн чамаас явах гэтэл хэвлийд минь анхны хүүхэд минь бий болчихсон байсан. Энэ үед чи хажууд минь байгаагүй хол байсан. Надад хэчнээн жаргалтай аймшигтай байсан гээч. Гэвч чамайг томилолтоор явах боллоо гэдэг орой ЭХНЭР гэж хадгалсан дугаараас дуудлага ирсэн байсан. Би хэзээ ч чинийхээ утсыг шалгаж байгаагүй. Чамд ч хэлдэг байсан. Энэ бол миний итгэл байсан. Миний дугаарыгг л хадгалсан байх гэтэл өөр хүн байсан. Чамаас асуухад чи надад анх удаа л маш их уурласан. Харааж загнаагүй ч ууртай хэлсэн үгнүүд чинь гомдмоор…

Чи явсан би тэр дугаарыг хэзээ ч мартаж чадахгүй болсон. Намайг хуурч 16-хан настай дунд сургуулийн охинтой уулзаж байсныг чинь бүр тэр охиноос чинь сонссон. Хүүхдээ миний хүүхэд мөн ч юм уу биш ч юм уу гэж байсан чинь хүртэл нэг л итгэмээргүй аймар байсан. Тэр охин харин сайн охин байсан. Би түүнээс гуйсан юм. Уучлаарай эгчээ гэж тэр охин  хэлсэн шүү. Нэг удаа цас орж байх үед би ажилаасаа гарсан хөл алдаад шатнаас уначихсан. Хөөрхий үр минь хүн болох хувьгүй байсан. Намайг хэчнээн их өвдөж байхад чи нэг удаа ч яриагүй. Намайг эмнэлэгээс гарахад бүх юм хуурамч санагдаж байсан. Хайр гэж байхгүй юм байна. Гэтэл нэг орой чиний утаснаас танихгүй хүүхэн залгаад чаддаг юм бол хүрч ир л дээ гэж ярисан. Би хэчнээн их гомдсон ч тоогоогүй. Чи худлаа яриад л өнгөрсөн. Сэтгэл минь хөрч эхэлсэн. Гэрийнхэн бид 2-г хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Яагаад гэвэл чи эхнэр, хүүхдээ орхисон  гэдэг шалтгаанаар аав чамайг бүр үзэн ядсан. Чамайг надад үнэхээр хайртай бол энэ бүхнийг тоолгүй намайг хайрлах байх гэтэл чи хулчийсан.

Чи ирээд намайг ямар их уярааж, уучлалт гуйлаа даа. Би дахиад л хайрлаж байсан. Гэтэл чи нэг л өдөр алга болсон. Би бүр чамайг хайж өвлийн хүйтэнд гэрт чинь очиж гадаа чинь хүлээгээд л байсан. Өөрийгөө дотроо загнаад л гэвч үйлдэл минь бодолдоо захирагдахгүй байсан. Алга болж болж чи нэг мэссэж бичихдээ эхнэр дээрээ очлоо уучлаарай. Ердөө л энэ байсан. Энэ цаг хугацаанд надад ямар аймшигтай байсныг одоо бодохлоор нулимс гарах гээд байна. Гэвс нулимс минь дуусчихсаан хайрт минь. Чи намайг орхисоны дараахан аав маань бурхан болж би бүр хагас ухаантай л байсан. Чамайгг мэдсэн болохоор ирэх болов уу гэж их горьдсон. Хавар болж би шинэ ажилдаа орж арай л сэргэсэн. Гэвч урьдынх шигээ байж чадахгүй байсан. Гэтэл чи нэг л өдөр уучлаарай гэж хүрээд ирсэн. Надтай гэрлэнэ гэж амлаж байсан шүү дээ. Би хэчнээн их гомдсоноо бодохлоор чамтай байх хэцүү байсан. Яваандаа дахиад л чамайг хайрлаж эхэлсэн. Гэхдээ бүхнээ өгөх тийм их хайраар биш. Чи намйг хайрлаж халамжилж байгаа мэт л байсан. Би хууртсан. Дахиад л хүүхэд харин чи энэ удаа заавал гаргана болгоно гэж хэлсэн.

Би айгаагүй хамт байхдаа чи минь намайг боддог байсан болов уу? Чи амралтаа аваад хөвсгөл явлаа гээд бас л алга болчихсон. Хүүхэд минь савны гадуурх жирэмслэлт болсон байна гээд бас л бүтсэнгүй. Чиний эзгүйд. Намайг эмнэлэгт байхад нэг танихгүй эрэгтэй намайг өрөвдөлтэй амьтан, нөхөр чинь миний эхнэртэй явалдаж байхад чи ингээд мэдэхгүй байж байдаг гэж хэлсэн. Гэвч би огтхон ч эмзэглээгүй, хайр сэтгэл минь бүх юм мэдээгүй болсон доод биетэй минь адилхан байсан. Чи нэг ч удаа яриагүй, би чамайг ирчих болов уу гэж хүлээсэн тэр үед. Гэтэл бүх юм өнгөрсөн байтал бие минь улам дордоод л байсан учир нь би хавдартай болчихсон. Бвчин их хурдан газар авч байна гэхэд гэрийнхэн минь хэчнээн их гашуудаж байгааг харахад хэцүү байсан. Надад ч итгэмээргүй хэцүү байсан…

Ядаж хүүхдээ гаргасан бол гэж харамссан, хийж бүтээх залуу нас минь нэг л өдөр төгсгөл болохыг би мэдэж байгаа хайрт минь чамдаа энэ захиаг хүргэхийг их хүсч байна. Яагаад гэвэл чи энэ сайтыг уншдаг. Чамайг бүх зүйлийн дараа гэнэт утсаар ярихад чинь би чамайг харааж, загнасан. Тийм их гомдсон, өчигдөр гэрийн минь гадаа ирэхдээ ч чи юу ч мэдэхгүй, урьдынх шигээ л байхыг хүсч ирсэн биз, харин надаас сонсоод их цочирдох шиг болсон. Би чамд юугаар туслах вэ хайраа гэхэд чинь би хүйтнээр инээсэн. Чи энэ инээмсэглэлийг хэзээ ч мартахгүй байх. Чамдаа хэлэх гэсэн үг минь сайн байгаарай  би чамдаа хол явсан ч хайртай л байх болно…

32 Comments

  1. priya says:

    ul tanih emegtein zahidal gdg zohiol shig yum. unen yum bolovuu. unen bol teneg gehees oor yu geh ve. ail ger bul uimuuleh gdg bol tiim ch surtei yum bish. gol zuil ni iim zavhai teneg zaluug uuchlaad l huleegeed l avaad l baidagt bgaam da.

  2. Naran says:

    Хайр гээд өөрийгөө хуураад явж яаж яаддаг бнаа. Амьдрал чинь яс юман дээр стратеги болохоос тийм ч романтик юм биш шүү дээ. Романтик бдлыг хүссэн үедээ л зохиомлоор бий бологох хэрэгтэй. Итгэдэг гээд хүний эхнэр хүүхэдтэйг ч мэдэхгүй явж бхдаа яадаг юм бэ. Хүүхнүүдтэй л ээлжлээд зугаацаж явдаг новштой л таарсан бна. Таг мартаад өөрөөр амьдар

  3. XXXMAN says:

    Жинхэнэ бүтэхгүй гартай учирсан байна даа. Би ч уул нь хүнд гар гэхдээ арай ингэж чадахгүй. худлаа байлгүй дээ. Үнэн бол очоод тэрийг нь шаагаад унагамаар санагдаж байна шүү.

  4. odko says:

    uhaan muutai l hvvhen ymdaa chi. 1 huurtlaa 2huurtlaa 3dahi deeree bolichij boldoggvi ymuu? gehdee ervvl bolood sai hanitai uchrah baih gj bodoj bna. ter zaluu bol zvgeer l hogiin shuudai bna. uragdaj vngegdeed l baihgvi bolno.

  5. Ãýðýëò says:

    Á¿ñã¿é ìèíü ººðèé㺺 áèòãèé ãàðãóóíä íü ãàðãààðàé. Íààä ìóóõàé çàëóóãàà áèòãèé õàéðëàà. Îäîî ººðººð àìüäàð. Øèéäýæ áîëîõã¿é àñóóäàë ãýæ áàéõã¿é. Ñýòãýë ç¿éí çºâºë㺺 àâ÷ äàõèí õºë äýýðýý áîñîõ èòãýë îëæ àâàõûã õ¿ñâýë mira_schulz@yahoo.com õàÿãààð îðîîä èðýýðýé.

  6. bb says:

    hunii setgeliig barij boldoggui yum bnalee, gehdee chi hatuu changa baih heregtei ter chamaar ingej ih togloj amidraliig chin uren taran hiij baihad tuuniig hairlana gedeg utgagui zuil, ter adgiin nowshiin yund ni bolson yum be zugeer hii hooson ug ursgasan hogiin nowsh l bnashd, noirnoosoo ser busgui min, ter zugeer l chinii owriig ashiglachihaj, tuuniig uzen yad!!! jinhene adgiin nowsh bnashdee oilgo, ter adgiin nowshiig bish  “Ooriigoo hairla” ter chamaig hairlahgui chi ooriigoo hairlahgui baihaar chin gold yu bolj taarch bnaa, anhnaasaa l ter huntei orootsoldoh hereggui bsan yum

  7. Alpha910 says:

    Guiee ailiin ger bul uimuulsen gej tavlaltai n ch bish hetsuu yumdaa, Neeree Herbalife- iin Tankua geed buteegdehuun bdgiin, ter buteegdehuun emegtei hunii savnii havdart zoriulsan yum bilee, manai 1 hamaatnii egch savnii kista-tai bsan teriig 2 kurs uugaad havdar n dotroosoo shimegdeed alga bolson chi heregleed uzeech ho ,magadgui edgereh ch yum biluu? Harin ter muu teneg zaluu uhliin muugaar uhej toniloh boltugai ! Yostoi novsh yumdaa

  8. sain hun says:

    аймaar genen huuhen yumaa chi

  9. QQQ says:

    Aan neeree neg yum martsan bna. Ter teneg zaluu chinu hezee ch saihan yavahgui tiim bolohoor ter muuhai huntei dahij uulzaj haritsah hereggui. Yagaad gevel tiim muu yum hiideg muu energitei hunees muu yum haldana shuu. Tiimees bur hol bai baliar dontoi zavhai novsh hend ch hereggui adgiin amitan baina. Za tegeed amjilt dahij bitgii ger bultei huntei orootsoldooroi bas hurdan edgeerei.

  10. 11111 says:

    bvsgvi mini bitgii shanal ter muu zaluug bitgii bod odoo uuriiguu l bod,1-r horoolold 8-r bairand ODI gedeg nertei mongoliin ulamjlalt emneleg baidag,ter emneleg hawdar emchilj bgaa gej sonin deer bichsen baisan chi tiishee ochood vz,chamd tus bolnoo,chi zaawal edgene tegeed az jargaltai saihan amidarna,,,er hvniig hairlaj boloh ch uuruusuu ilvv hairlaj bolohgvi

  11. hmm says:

    ingetlee hairlahdaa ch yahab dee orobdoltei yum
    odoo tegeed setgegdel bichsen humuus ni emegteichuud l bh shib dee
    nogoo 1 haraaj zuheed bdg erchuud ni haichib shal hudlaa l yumnuud bh yum
    er hund itgeheer erhii huruundaa itge ee gj unen ug yum daa

  12. nowshiig shuud hayahgui dee says:

    nowsh l bna. tiim yumnaas bolj ingetlee amidralaa urj bdag. minii amidrald yag iim nowsh garch irsiin ehendee ch yahav itgejil blaa. tehdee neg udur l geden hudluud hayachihsan. ichih nuuree elgendee naasan gajig amitan utasdaad l bsan. dahij minii amidrald bitgii gai bolooroi l gesen ashgui tag bolson. odoo bol bi teriig uzen yaddag bur dursahiig ch husdeggui. emegteichuud busguichuud minee iim muuhai bugsnii dontoi harsan hun bolgontoigoo orootsolddog azgui nowshnuudiig shuud hayah l heregtei shu dee. saihan saihan hun shig zaluuchuud zunduu l bna. harin bid uudgui azgui nowshnuudiin saihan ugend huurtaad bdag. ehnertei bas 16tai ohintoi orooltsolddog bas bus hed bgaag chi medehgui shu dee. odoo biye sain bod dandaa sain saihniig bod. ireeduigee tusuul hetsuu uvchniig davaj garah heregtei shu.

    manai nz ohin ch havdariig davaad garsan. chi ch bas chadnaa

  13. Baagii says:

    Ene zaluu amidraldaa heden emegteigeer togloh bol doo. muugaas muu modnoo hoo garnaa gej. Gants muu zaluu bhad l 10-aad huuhnii amidraliig budaa bolgoj chadaj bna sht.

  14. Lyla says:

    erchvvd bol nowsh. aimhai hogiin shaarnuud… ed nariig er hun bolgodog surguuli beldej ugmuur yum… ymarch teswergui, tegeed bas dotroo unheltsgee hagartal aitsgaadag aimhai amitad… hariutslaga ur huuhed bolood irheer l chanar n garch irdiin bn lee… bvsgvi min chi ugn jinhene hatan tewcheertei hairiin dagina yum… gewch hunii bag zvvsen oroolontoi uchirchdee… gehdee amidral zaluuhan bgaa shvv and min… chi urt nassalj udaan jargah bolno… hair daagaagui ter teneg zaluu ch adgiin adgiin zowlond unana daa, uguidee gehedl tam huleej bgaa…     HUMUUSEE ENE MONGOLIIN SAIHAN ERCHUUD N HAACHSAN YUM BEE… ER HUNII NOYN NURUU YS JUDAG N YRN BNUU… ERUUL SARUUL UHAAN HOLCH HARAA N HAACHCHIHSAN YUM BEE… GOMDMOOR YUM GONSOIMOOR YUM…    TEHDEE L SAIHAND L ITGEJ YVNAA… TENGERLEG MONGOLIIN MIN HIIMORLOG ERCHUUD ENE YRTUNTS DEER BJ L TAARAA…

  15. baby says:

    yaag l nad shig zantai ohin bn aa. bi urgelj ingej uuchilj huleej , goridoj yvna, bas hairlaj huleeseer . gehdee nadad iim ehnertei nuhurgi gsn yum bhgui l de gehdee l namaig gomdooson ch bi uuchlaad yvdag ene hairtai bolohooroo l emegtei humuus chini yug ch uuchildag yum bilee. hunii setgeliig buruutgah arga ch bas baihgui bolovch heterhii urshuumtgii zan uuriiguu l suitgedeg yum bilee. eniig bi uhaarsan . zahianii ezen emegtei bol uyhan zuulhun hun bn aa camd az zaaval iren haraarai . amjilt

  16. ono says:

    xelex ch ug alga. ali alind ni.

  17. QQQ says:

    Hi. Hetsuuhen l amidral bna. Gehdee hatuuhan helehed hunii hani byatshan huuhduudiig ni sanaataigaar huurch mehelsen hund ergeed zaaval hariu ni muugaar irdeg l yum bnalee. Ene bol baigaliin huuli. Hunii amidral businuulsan hun uuriinhuu tuulj baigaa amidralaa neg ergetsuuleed uzehed buruudahgui l bolov uu. Yalanguya odoonii ohid jaahan mungutei gej haragdsan huniihee hoinoos uhen hatan zutgedeg uneheer aimar. Ene bol tur zuuriin l setgel huurelt baidag gedgiig oilgoh chadvar baidaggui. Harin daraa ni uursduu jinhene amidral zohioh ter ued ter huurah zovlong hed dahin iluu amsaj mederdeg yum bnalee. Zunduu tohioldol baidag yum bnalee. Tiim bolohoor uhaantai l amidrah heregtei bna daa ohid busguichuud mini

  18. lord says:

    898989 niitlel terneesee hamaagui goyo ni tsarailag durlamaar busgui

  19. nm says:

    TER MUU TENEG ZALUUGIIN NER USIIG NI BICHVEL YAASIIN? ZEVUUN NOVSH BAS NEG HUUHNI AMIDARLAAR TOGLOOD L YAVJ BGA BIZ?

  20. hi says:

    Мөнх нар ээжийн сургааль гээд сургааль UB паласт бүтэн сайнд өдөр11 цагаас болдог юм тэрэнд яв зөндөө хүмүүс хавдраас эдгэдэг юм. Хүмүүс энд хүний зовлонгоор мөнгө олох гэсэн хүмүүсийн үгэнд битгий итгэ энэ тэр гэж магадгүй. Гэхдээ зовлон үзээгүй хүмүүсийн үгэнд итгээд хэрэггүй.Гарзтай юм биш очоод нэг суугаад үз.Тэгээд ч хүнээс мөнгө төгрөг нэхээд байдаг газар биш байгаа. Таалагдахгүй бол больчихно биз. Би бас өвчтэй байж байгаад тэнд явааж залбирал хийгээд эдгэсэн. Монголын уламжлалт бөө мөргөл юм байна лээ.

  21. .... says:

    Anhnaasaa ger bultei huniig ehnerees n hulgailsan bn. End zowhon ooriihoo tuhai bichsen bn. Tsaana n tuunii jinhene ehner yaj shanalj bsan bol. Ehneesee egnertei eriig erguuleegui bol iim zowlond chi unahgui bh bsan. Busad ehnertei ertei jishim ch ugui untdag, buur guij bgaad untdag huuhnuud ene niitlelees surgamj awag. 

  22. otgoo says:

    Chi ih saihan setgeltei busgui yumaa emegtei hunii zuulun setgeliig zaluus ashiglaj uniigee yuma chinee bodohgui chi saihan amidarnaa chi tuunde hairtai baisan bol odoo boli bolihod hetsuu ch gsn hicheeh heregtei.ene hariig uzen ydalt bolgood uuriinhuu tuluu temts.Tegj bj l chi tunees hariuga avch sain saihan amidrch sain yvaga haruulad….harmastal n amidar hairanda diildeed uheh bish shuu

  23. zochin@gmail.omc says:

    yamar uruvdultei um be. chi idgereerei busgui mini. sarnai chamd handaj chi yamar hunii unergui unshigch be

  24. sarnai says:

    ail ger buliin dunduur orson yamar muuhai huuhen be!

  25. eeeee says:

    gehdee yalah bolnoo yagaad gevel saihan hairiin ur dund zovlon edlevch zaaval saihan n yamar negen baidlaar ireh l bolno

  26. Jolie says:

    Solongos olon angit drama shig yum bichsen bn.
    Chi yhaantai bysgyi yum bol heden goyo sonsood
    Tiim mylgyi sonin zaluugiin hoinoos gyideg chinii 
    Byryyy! Chinii bishseneer naad zaluu chin ontsgyi
    Zaluu yum shig bn. Dahiad irehleer n bitgii hairtsaaraidaa!!!!

  27. 6 says:

    uyangiin haliltai yumaa, setgel hodloloo barij suraa ohid busguichuudee

  28. monda says:

    huuee amidarl yu bolod bainaa naad tenegee zugeer l oshiglooch de. manai mongoliin megeteichuud ohid yasan hultsengui, daranguilaltai,orovdmoor setgehuitei bolchihson yum be… arai l bishee. joohon daichin baimaar baina shu

  29. Magy says:

    sonin zohiol ch ym shig sanagdaad bhiin. Gehdee hervee unen amidral bol hetsuuhen l ymdaa.Yah gej ingetlee durladag setgel ve. Hun neeree ochuuhen sul doroi ymdaa. Setgeleer unaad uhchih shahdag hetshuu shuu ingej ih shanalah. Hamag gol uchir ni erchuud bgaa ym daa. Hairandaa setgeleeree unench bolovch biEeeree unench baij chaddaggui. Setgeldee hairtai ch gesen oor huntei untahiigaa yman chinee bodohgui.Harin emegteichuud bid bol terend ni uheh shahtalaa gonsoidodg shuu dee

  30. baldag says:

    dandaa l huurtsan amidral ene mongolchuud yachaavee

  31. araatan says:

    yamar adgiiin shaar ve!!!!!!!!!!!! iim er hun gej baidag yumuu humuuseee!!!!!! ene esvel zugeer hen negnii bichsen zohiool yumuu?? unen bol eniig unshaad ter zaluu ni amiaa horloosoi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.