Эрчүүдийн хачин зангийн тухай

Нөхөртөө маш их хайртай хүүхнүүдэд заримдаа нөхрийнх нь зарим нэг зуршил үнэхээр тэсэхийн аргагүй санагддаг байна. Харин та нөхрийнхөө хачин занг уурлаж цухалдсан эхнэрийн нүдээр биш, анагаахын талаас нь харах гэж оролдоод үз дээ. Хариу нь тун ойлгомжтойд та гайхах болно. Бидний бие организм дахь физиологийн ялгаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижилхэн нөхцөл байдалд, аливаад өөр өөрөөр хандахад нөлөөлдөг байна.

Ийм учраас эрчүүдэд жирийн юм шиг санагдсан зүйл хүүхнүүдийн уурыг бардаг байна. Ажлаа тараад орж ирэхдээ эрчүүд “сайн уу?” гэж хайхрамжгүй маягаар дуугараад “ажил чинь сайн уу?” гэсэн таны асуултанд “зүгээр” гэж дуугарах аядаад дуугаа хураадаг. Заримдаа өглөө болтол дуугардаггүй. Надтай ярих дургүй байна, надад хайргүй болчихож гэж та өөрийгөө битгий зовоогоорой. Эмэгтэй хүн өдрийн турш ойролцоогоор 8000 үг хэлдэг бол эрэгтэй хүн яг хоёр дахин цөөн үг хэлдэгийг сэтгэл судлаачид тоолжээ. Vдэш болоход хайртад чинь хэлээгүй 2-3 үг л үлдсэн бол эмэгтэйд нь 2-3 мянган үг үлдсэн байдаг гэнэ. Ингээд л маргаан үүсэх нь тэр. Нөхрөөсөө хариу шаардахгүй ганцаараа яривал та энэ маргаанаас зайлсхийж чадна. Тэгвэл унтахын өмнө хайрт чинь хэлний нормоо гүйцээхийн тулд ямар нэг олон үгтэй өгүүлбэр хэлж магадгүй. Нөхөр чинь сонин уншиж байхад таны дуу хоолой мэтийн гадны хүчин зүйл түүнд нөлөөлөхгүй.

Та түүнийг “хоолоо ид” эсхүл “утсаар ярья гэнэ” гэж хичнээн ч дуудаад уншиж буй сонинг нь хаахгүй л бол тэр сонсохгүй. Тэр “таны хүсэлтийг тоохгүй байгаа” ч юм биш. Тархины баруун, зүүн талын холбоосын ачаар хүн нэг зэрэг олон юм хийж чаддагийг судлаачид тогтоожээ. Эмэгтэй хүний тархинд эстроген дааврын улмаас энэ чадвар илүү их байдаг бөгөөд үүний улмаас эмэгтэй хүн хумсаа будаж байхдаа нөхөртөө үнэтэй зөвлөгөө өгч, адал явдалт кино үзэж чаддаг байна. Эрэгтэй хүн бол эхлээд сонингоо тавьчихаад, дараа нь оройн хоолоо иднэ. Vүний дараа л та түүнд өөрийнхөө хэлэх гэсэн юмыг хэл. Хүүхнүүд минь, бүү цухалд, эрчүүд зүгээр л өөр асуудал руу хурдан шилжиж чаддаггүй учраас л тэр. Тийм болохоор бүгдийг нь нэг зэрэг биш, мартуулахгүйн тулд нэг нэгээр нь хэл.

Ихэнх эрчүүд ажлаа гэр бүлээсээ чухалд үздэгийг социологчид баталдаг. Ингэхдээ мөн тийм хэмжээний хүүхнүүд гэр бүлээ илүү эрхэмлэдэг байна. Тийм учраас түүнийг гэртээ чухал ажлаа үргэлжлүүлэн хийж байхад нь “хүүхдээ ямар сургуульд өгөх вэ? амралтаараа хэдүүлээ хаашаа явах уу? манайх байраа солих уу?” гэсэн асуултыг түүнээс огтхон ч асуух хэрэггүй. Дарга нь өнөөдөр шуурхай зөвлөгөөн дээр түүний чадвар, боломжийн талаар хэлсэн зүйлтэй харьцуулахад энэ бол түүний хувьд шалихгүй зүйлс юм. Энд эрэгтэй хүний зан авирын бас нэг хачирхалтай талын тухай ярья.

Түүний цамц баруун талд нь сандал дээр байгаа нь эхнэрийнх нь нүдний буланд харагдаад байхад л, “өмсөх дуртай цамцыг минь хэн нэг нь дахиад л нуучихаж” гэж тэр хэдэн цагаар ч үглэж чадна. Эхнэр нь: хонгор минь доошоо хар даа, чиний хөл доор чинь байна гэж хэлэх хүртэл шүү. Гэхдээ тэр гудамжны нөгөө талд юу болж байгааг цонхоороо сайн харж чадна. “Хорон санаатайдаа ингэж байна” гэж эхнэр нь бодно. Зүүн тал, баруун тал, тэр ч байтугай ард талдаа байгаа зүйлийг харж чаддаг захын хараа эрчүүдийг бодвол хүүхнүүдэд илүү хөгжсөн байдгийг нүдний эмч нар мэддэг. Өөрөөр хэлбэл эрчүүдэд ийм чадвар огт хөгжөөгүй учраас зөвхөн урагшаа болон алсыг сайн хардаг байна.

Эрчүүд хайр сэтгэлийнхээ тухай тун бага ярьдаг, цэцэг ховорхон бэлэглэдэг, тухтай сайхан орчинд оройн хоол идэхийг хэзээ ч санал болгодоггүй нь хүүхнүүдийг их гомдоодог байна. Хэргийн учир нь эрэгтэй хүний сэтгэл санааны өвөрмөц онцлогт байдаг гэж сэтгэл судлаачид баталжээ. Тэд эхнэртээ хайртайгаа үгээр биш үйлдлээрээ илэрхийлдэг гэнэ. Эхнэртээ их хайртай эр хүн л хадаас хадаж, усны крантаа засаж, хогоо асгадаг байна. Хэрвээ нөхөр чинь энэ бүхнийг хийж байгаа бол та эргэлзэх хэрэггүй, тэр танд хайртай юм байна. Энэ бүхний эцэст хүүхнүүд бид эрчүүдийг бодвол илүү их давуу хөгжилтэй юм байна гэж дуу алдмаар санагдаж байгаа биз. Энхрий хатагтай нар минь, битгий ихэмсэг зан гаргаарай гэж та нараас гуйя. Хүч чадалтай нь хайртай хүнийхээ сул талд хатуу хандаж болохгүй гэдгийг ямагт санаж байгаарай.

7 Comments

  1. zochin says:

    Baij boloh l asuudal er hun hog asgadaggui bsan n deer shuu huuhnuudee…busad n bol oor hereg …Baigaagaaraa l amidartsgaa humuusee busdad taalagdah gej oorsdiigoo bitgii zoboo bigaagaar chin hairlah negen baidag l yum .negent l amidraadl ehelsen bol saihan amidraldaa””salj chadahgui l bol saihan hairla “” gedeg baihaa..

  2. ddd says:

    Ashgui manai nuhur Эхнэртээ их хайртай эр хүн л хадаас хадаж, усны крантаа засаж, хогоо асгадаг байна. Хэрвээ нөхөр чинь энэ бүхнийг хийж байгаа бол та эргэлзэх хэрэггүй, тэр танд хайртай юм байна. ene hesegt ni bagtaj bna nadad hairtai l yum bna. Bi ailiin nuhruud bugd geriin ajil hiiltsdeg l gej boddog bsiin.

  3. Jolie says:

    「Why men don’t listen&woman can’t read map 」gedeg nomon deer bichsentei ijilhen yum. Ene nomiig ynshval er em hynii bodoj setegdeg yalgaan yundaa bgaa ih oilgomjtei bichsen zygeer nom bnlee. Ynshahad iluudehgyu!「why men want sex women need love」Allan&Barbara Pease bichsen nom er emiin sexiin talaarah yalgaag aimaar oilgomjtei bichsen bnlaaYnshahad iluudehgyu yum bnlee.

  4. UKA says:

    manai nohor l iim um baih gesen chini busad nohruud bas tiim umuu salaya gej bodoj baisan bolihoos doo

  5. Заяа says:

    Эрчүүдийн тархи нь зэрэг ажиллаж чаддаггүй гэж байсан бодлыг минь баталчлаа хэхэ.Юм хийхээрээ дандаа нөгөө юмаа заваартуулдаг хачин хүмүүс шүү.

  6. hiz says:

    хээх ёстой үнэн юм байх чинь надад лав бүх шинж чанар нь байна бодоод үзхэд үнэхээр тийм юм

  7. UK says:

    WOW ENE NIITLELIIG MINII EKHNER UNSHAASAI>>>

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.