-Дуучин Марта: Эмэгтэй хүн секс хийхгүй удаж болдоггүй гэсэн. Ядаж долоо хоногт хоёр удаа…

Дуучин Марта буюу С.Наранбилэгтэй ярилцлаа. Их аварга Д.Дагвадорж түүнд дэлхийн брэнд LV-гийн дэлгүүрээс нэлээн үнэтэй зүүлт авах гэсэн ч бэлэн мөнгө нь хүрээгүйн улмаас худалдагч нартай нь маргалдсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар болон хувийн амьдралынх нь талаар ярилцав.

-Дуучин Мартагаар сонин сайхан юу байна вэ?

-Тайван даа. Сүүлийн үед амралтын байдалтай байна. Саяхан “Гаиз” хамтлагийн дуучин Төгсөөгийн зохиосон “Хавар, намар” нэртэй дуу бичүүлсэн. Одоо клипны зураг авалт хийж байгаа. Удахгүй сонсогчдын сонорт хүрнэ.

-Энэ зун хэрхэн амарсан бэ?

-Эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялж амарлаа. Одоо уран бүтээлээ үргэлжлүүлнэ дээ. Сайхан эрч хүч авлаа.

-Та Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурдаг байх аа. Хичээл эхэлчихлээ, завгүй болох нь дээ?

-Тийм шүү. Гэхдээ залуу хүн завгүй байх нь сайхан. Олон улсын худалдаа, бизнесийн удирдлагаар сурч байгаа. Энэ жил төгсөнө. Ажил, амьдралыг чадах чинээгээрээ зохицуулаад л явна даа.

-Таныг бизнес эрхэлдэг гэсэн. Тэгэхээр энэ мэргэжлийг сонгох нь арга үгүй юм байна шүү дээ?

-Багаасаа бизнес хийхийг мөрөөддөг байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон. Одоогоор миний бизнес нэг их байр суурь эзлээгүй ээ. Зөвхөн хоолны амттан хийдэг юм. Цаашдаа өргөжүүлэх бодолтой. Тэр үед миний шинээр бий болгож байгаа хоолыг олон хүн зооглох байх.

-Эмэгтэй хүн болохоор гоо сайхны бүтээгдэхүүн худалддаг гэж хэлэх юм болов уу гэж бодсон чинь өөр юм ярьдаг байна шүү. Яагаад үүнийг сонгов?

-Сайхан хоолыг хүн бүр л иднэ шүү дээ. Тиймээс л сонголоо. Тэгээд ч миний сонирхдог зүйлсийн нэг нь хоол хийх.

-За хоолны тухай зөндөө ярьчихлаа. Одоо өмнөх сэдэв рүүгээ эргэн орьё. Уран бүтээл хийхэд хөрөнгө мөнгө чухал байдаг. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ?

-Гэр бүлийнхэн маань л дэмжиж байна даа. Өөрөө бага ч гэсэн бизнес хийж байгаа болохоор зарим уран бүтээлээ болгочихно.

-Урын сандаа хэчнээн дуутай болж байна вэ?

-Хайрын тухай 10 гаруй дуутай. Одооноос өөр сэдэвтэй уран бүтээл хийх төлөвлөгөөтэй. Удахгүй цомог гаргана. Энэ цомгоос сонсогчид тэс өөр Мартаг хүлээж авах болно.

-Гэхдээ цомгоо гаргахаасаа өмнө Марта тэс өөр болчихсон юм биш үү. Их аварга Д.Дагвадоржоор LV-гээс үнэтэй зүүлт авахуулах гээд л. Аваргын мөнгө хүрэхгүй байхад нь таныг авахуулах гэж зүтгэсэн гээд байсан. Энэ үнэн юм уу?

-Худлаа. Ийм яриа гарсанд би их гайхсан. Сайтуудаар их гарсан байна лээ. Д.Дагвадорж гэдэг агуу хүн надад зүүлт авч өгөх нь байтугай хоолонд ч урихгүй байх. Зав ч байхгүй биз. Би энэ хүнийг зурагтаар л харж байсан. Дэлхийд гайхагдаж байгаа хүнийг би хүндэлдэг.

-Ийм яриа гарахад юу бодогдож байв?

-Энэ мэдээг “Шок” нэртэй сайт бичсэн юм билээ. Редактортой нь уулзаж, “Залруулга хий” гэсэн. Одоо болтол хийгээгүй байна билээ. “Шүүхэд өгдөг ч юм бил үү” гэж бодогдсон. Хэд хоногийн дараа “Худлаа гэдгийг нь иргэд ойлгох юм чинь хэл ам болоод ч яах вэ” гэж бодоод больсон. Гэр бүлийнхэн болон найзууд маань “Яах юм бэ” гэж байсан.

-Зарим уран бүтээлч олны анхаарлын төвд байхын тулд өөрсдөө ийм яриа гаргачихаад юу ч болоогүй юм шиг явдаг. Таныг энэ аргыг хэрэглсэн юм болов уу л гэж бодлоо?

-Юу гэж дээ. Ийм PR хийх байсан ч их аварга хүний нэрийг барьж чадах зоригтой хүн би мөн үү.

-Хэрвээ аварга хоолонд уривал яах вэ?

-Холбогдоод бичигдчихсэн юм чинь уулзахаасаа айж байна. Гэхдээ тэр хүнийг хүндлээд очих байх л даа.

-Одоо хувийн амьдралын тань талаар ярилцъя. Та дуучин ZZ-тэй үерхэж байсан. Шинэ амрагтай болж амжсан уу?

-Анх ZZ бид хоёр уран бүтээлийн шугамаар танилцаж, хамтарч дуулж байсан. Тэр хугацаанд хэн хэндээ дасч, цөөхөн ч гэсэн хормыг хамт өнгөрүүлсэн нь үнэн. Одоо ZZ Малайзад сурч байгаа гэсэн. Түүнээс салснаас хойш амрагтай болоогүй.

-ZZ-г явахад хэр санаж байв?

-“Цаашаа удаан үргэлжлэхгүй юм байна. Тиймээс больё” гэсэн бодол хэн хэнээс нь гарсан. Тухайн үедээ хайртай байсан болохоор холдохдоо нэг хэсэг санаж байсан нь үнэн. Хоног өдөр өнгөрөх тусам мартаж байна.

-Салсандаа жаахан харамсалтай байна уу даа?

-Үгүй ээ. Тэр үеийн амьдрал тэр үедээ л үнэтэй байсанд одоо харамсах зүйл алга. Би түүнд танай сониноор дамжуулж, сайхан ханьтай учирч хэнээс ч дутуугүй амьдрахыг хүсье.

-Тэгвэл ирээдүйн хань тань ямар байгаасай гэж бодож байна вэ?

-Миний үеийнхэн одоо хүнтэй суух болсон шүү дээ. Зарим нь хэд хэдэн хүүхэдтэй болсон байна. Ингээд ирэхээр аав, ээж ч “Нөхөртэй бол” гээд тайван суулгахаа байсан. Тиймээс энэ талд дээр бодохгүй байж болохгүй болж. Уулзъя, учиръя гэсэн олон залуу байдаг. Гэхдээ “Тэдгээрээс өөртөө алийг нь заяаныхаа ханийг болгох вэ” гэдгийг сайн бодох хэрэгтэй юм шиг. Хамгийн гол нь намайг чин сэтгэлээсээ хайрлаж чадах, боловсролтой залуу­тай учрахийг хүсч байна. Яг үнэндээ эдгээр уулзах гээд байгаа залуус нэг л шөнийг өнгөрөөх хүсэлтэй байгаа нь илт мэдрэгддэг.

-Тэгвэл сайхан сэтгэлтэй хэрнээ царай муутай, боловсролтой залуу “Хамт амьдаръя” гэвэл яах уу?

-Тэгвэл тэр үедээ тохирсон хариултыг нь л өгөх байх даа. Хэтэрхий царай муутай хүн дагуулаад найзууддаа “Энэ миний нөхөр болох хүн” гэж танилцуулбал эвгүй биз дээ. Үнсч, эрхлүүлж ч чадахгүй. Царай муутай ч гэсэн эгдүүтэй хүн байдаг даа. Ядаж тийм хүн таараасай.

-Хэр шоудаж байна вэ?

-Хааяа найзуудтайгаа шоудна. Гэхдээ тасарч унаталаа уудаггүй. Энэ тэнд доргиж байхад ахиж архи олдохгүй юм шиг хэтэрхий уусан бүсгүйчүүд байх юм. Үүнд сэтгэл жаахан эмзэглэдэг.

-Таныг залуучууд “Сүүлийн үед эротик талдаа харагддах болсон” гэх юм билээ. Хэзээнээс имижээ өөрчлөв?

-Би байгаагаараа л байгаа шүү дээ. Тийм ч эротик имижтэй бүсгүй биш. Харин ч энгийн.

-Сексийн тухайд хэр нээлттэй ярилцдаг вэ?

-Найзуудтайгаа тодорхой хэмжээгээр ярилцдаг. Энэ чинь амьдралын бас нэг асуудал. Эмэгтэй хүн секс хийхгүй удаж болдоггүй гэсэн. Ядаж долоо хоногт хоёр удаа.

-Найз залуугүй болохоор тогтмол секс хийж чадаж байна уу?

-Хийвэл хийж болно шүү дээ. Гэхдээ байнгын хавьтал байхгүй.

-Тэгвэл тохиолдлын бэлгийн хавьталд олон өртдөг гэж ойлгож болох уу?

-Энэ асуудалд өөрийгөө тэвчиж чаддаг. Бараг л байхгүй гэж ойлгож болно. Одоогоор сексийн хамтрагчтай байгаа болохоор тохиолдлын бэлгийн харьцаанд өртөхгүй гэж боддог.

-Хамтрагчтай болохоосоо өмнө тохиолдлыг нэг их эсэргүүцдэггүй байсан юм биш үү?

-Таалагдсан хүнтэйгээ хийж байсан. Гэхдээ цөөхөн.

-Хамтрагчийнхаа талаар товчхон танилцуулж болох уу?

-Нууц. Надаас хэдхэн насаар ах хүн бий. Бид хоёр хэн хэнийхээ хэрэгцээг хангаад сайхан байгаа.

-Эхнэртэй хүнтэй явалдаж, нүгэл хийж байгаа юм биш биз?

-Үгүй ээ. Юу гэж дээ.

-Эмэгтэй уран бүтээлчдийг зарим бизнесмэн “Ажлын шугамаар уулзъя” гэсэн хэрнээ нэг шөнийг өнгөрөөх санал тавибал яах вэ? 

-Манайхны ихэнх нь ийм бодолтой. Хэрвээ би ийм байдалд орвол эвээр ойлгуулж, мултрахыг хичээнэ.

-Тэгвэл “Гавьяат жүжигчин болгоё. Нэг шөнө зугаацъя” гэвэл яах уу?

-Өмнө нь ганц хоёр хүн ийм санал тавьж байсан ч би татгалзсан. Эхлээд эвгүй л юм билээ. Одоо хүмүүстэй ажлын шугамаар уулзах ч гэлээ бодолтой очдог болсон.

-Аав ээж тань ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Аав нэг хувийн алтны уурхайн эзнээр ажиллаж байгаад одоо санхүү талд нь орсон. Ээж маань бас хувиараа бизнес эрхэлдэг. Эгч “Жигүүр гранд” группэд борлуулалтын менежер хийдэг. Дүү эхнэр, хүүхэдтэйгээ Австралид сурч, амьдардаг. Одоо амралтаараа ирчихсэн байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

У.Баярсайхан

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин

52 Comments

  1. bolio says:

    eswel nadtai ch ymuu

  2. tergel says:

     odoo ch ald daa yarij bgaa ni yaahaas butsahgui teneg em gedgee heleed bna ichig ichigsejgiin amitan

  3. tamiraa says:

    ta nar yu gej iim muuhai b.dag yum be

  4. Anonymous says:

    enenii duuchin gj yu bdiin be soliortson ymaa

  5. love says:

    saihan huuhen shuu chi

  6. love says:

    hoeuulaa unthuuu mongo bn sh dee

  7. tegshbayar says:

    arai bish eeg heterhii hungumsug vum aa tsuuhun ch geh shig biritniig duiraibal urund orood duusana shvv
     

  8. aldiin bn says:

    uuchlaarai ooroo hen be uralgiig biti gutaagad bai uhaant bolowsrolt zaluu songono genvv est lol bn hetewche bish tarhi tsengelee bs humuunlegin oyutan genv cham shg ymand 70 onoo tawiad 70 myngiig oghv

  9. aldiin bn says:
  10. aldiin bn says:
  11. zz says:

    miniih.g estoi tultal hohdog bsan shdeeee nee estoi vnen muu ajil hiidiin nogooh ni mair tom suntsan

  12. boy says:

    nusgen zuragig ni harmaar bn

  13. Anonymous says:

    oduud shig nutsgen zurgaa garga

  14. мк says:

    унтаж үзмээр юм байна

  15. Anonymous says:

     boov huhuj taviulahdaa harinvch neg sain almas daa

  16. zov says:

    shuluuxan saixan yaritslaga ugjee…ugaasaa 21r zuund neelttei niigem shuudeee…..ulaim tsaim xunii enoos gajuud yum xiichee ingej yarij bgaa bish…….deer muulsan xumuus xudlaa naanaa iim tsarailtsgaachaad yas yuman deereee arduuraa enenees ch boxir zavaan bodoltoi.archaagui zavaan yavldsan barisan zambraagui xumuus bgaashdee.xun shuumjilxeesee ichmeeriin

  17. bk says:

    ugaasaa yanhan yum chine

  18. batorshih999@yahoo.com says:

    Shal hudlaa

  19. Монгол says:

    ta nar hudla bitgii teg l dee. yag hajuud chn bwal yu boloh bol doo uraldaad l shaah gj oroldoh bh da hoorhii…. nogoodoh n uned orj bj zarim hedeer n shaalgana gj bga hahahahahahahah

  20. matra says:

    ene chine jinhene zuudee yarih gj bgad nutsaa yaridag piz bndaa muu t1 al 

  21. zochin from japan says:

    buur omnoos ni nuur ulaichlaa, yostoi tsarai budagnaas oor zuilgui huuhen bndaa. eej aavaasaa yadahdaa ichdeg boloosoi. ene urlagiinhan geed ner zuusen suuliin uyiin ohid huuhnuud ch neg iimerhu l yum bn daa. oi gutaj bn. bi ooroo emegtei hun iim yumnuud l engiin negnihee neriig niiteer ni heluulheer gutaaj yavdag bololtoi.

  22. zochin says:

    eeeeeeeee kkkkkkkkkk yana daaa

  23. Freeman says:

    butehguie

  24. hahahaha says:

    teneg dagz hahahahahaha

  25. OOOO says:

    Arai hetrvvlchjee Joohon bodoltoi bhgvi iim yumiig chin hamaagvi yriad bhdaa yah we dee. Tsaashdaa zondoo l hvntee haritsana shv dee. Urd surj bsniig ni medeh yum bn. Adilhan l emegtee hvn chi arai hetrvvljee. Ingej yriltslaga ogsnii orond morooroo suraad ywj bhgvi. Yun uran bvteel.

  26. t1 says:

    jinhene ynhan bn

  27. Зочин says:

    surtsiin bushuu moojirood tegeed moojirihgui bolohoor zagtanaad baidag yumuu haashaa yum be? nz zaluugui bas sexiin hamtragchtei gen uu xa xa yanaa tegehdee unenee l helsen bna shde zailuul unuugiin ohidiin unen turh yag ene bna

  28. smith says:

    HARIN TH ZARIM DUUCHID ZAGVAR OMSOGCHID BUGD ADILHAN MOOJUUD NOVSHNUUD HARAAL IDEESEI ENE ANU MARTA NARA NTR.G

  29. smith says:

    EOO NAA CHINI ZUER L SADAR MOOJ BGAZDEE CHAAVAASDAA TOLGOINDOO U.CH UGUI MONGOTEI ZALUU HOGSHIN GADAD MGLCH BAI HAMAGUI UNTAJ HEVTEJ ZAVAARDAG MUU MOOJUUDG BUUDHIINSAN TE ZALUUCHUUDAA

  30. zaluu says:

    marta nara ene 2ch deee duu baidiimuu gargasan …. angal altai gichiig manai naiz lav buudald shaaj bsan angal gej bailee

  31. tata says:

    ene dr comment bichsen nohduudiig bnga noiton zuud zuudelj honodii muu haashaa um ? iim umnuud l ene ohinii fen gj ywdg bh daa duug n sonshoos iluutei doodhooroo oroldoj suucgaadg bhaa …. zawaan umnuud …taarsan ch hognuud boldoo….. hoorhii gj

  32. tata says:

    kk ene niitlel n sairt bolgon dr bhiimaa? hoorhiig yostoi gisjgeh gazargui bolgojiin daa. odoo yay gehew ooroo helj yarih zuil hiih uildlee jaahan dugneh heregtei bhaa ..

  33. Bor says:

    Marta g jiliin umnu ortsond ni shaaj blaa! Saihan l avaltsdag Saihan l huhdug Ohin doo! 1 oroi taniltsaad l nileen halaalttai shaaj bile! Saihan bsan shuu! Marta chi ! 

  34. lolushka says:

    uzesgelengii n olj harahgui l bn shuu,boon budag shunh,linz bolson l huuhen bn. iim teneg huuhnuud tsoohon bga gdgt naidaj bn

  35. man says:

    Gants udaa shaahad saixan l busgui bn

  36. man says:

    Jijighen tarhitai emegtei hun uzesgelentei bgaad ch une tsenegui bdgiig oilgotol yariltslaga ugsun bn daa

  37. boldoo says:

    NAAD TENEG HVVYTNIIG CHINI AVARAGA SOGTUUDAA SHAASAN UM.

  38. zochin says:

    lv gees yum avuulii geeguin bol geegui gedgee batlaach. sogtood mongo ni hurehgui bhad yumaa avn aa geed zuuraad bsan geezdee

  39. tamira says:

    zorigtoil bn shdee ilen dalangui saihan l yarisan bn hudlaa nuugad jvjigleed yawahgui sainl bn shde

  40. baldag says:

    ih surguuli tugsuh gej bna geed bnaa erguu dagz uhaan tolgoi ni saltaandaa orson teneg jinger bnaa

  41. dsfasd says:

    odoo ueyiin mongol xuuxnuudiin xev shinjit dur.

  42. Tvgjil says:

    Haha haltar ireliiz ynhan yriatai sdar gichii beee haha marta gj estoi sonsoo ch gvi ym bnaa yriad bval yriad bhnee bar nii gvvdelchin

  43. Ãýðýëò says:

    Òýíýãõýí. Õººðõèé õîîñîí òîëãîéòîé àìüòàí. ªìíººñ íü è÷ìýýð.

  44. happy says:

    10 han duutai uran saihanchiig gavyat bolgoj ogii gesen geed ooriigoo ch mon ih hiih yumdaa. hehehehe heterhii cholootei ilen dalangui hvn boloh geed hetruulchijee ene hvvhen hariltsan 2 beynee hangadag genvv ….. yarina ch gej vzvvljee…….

  45. moeme says:

    estoi erguu emgtei bna daa
    duuchnaa ch had daa yrisan yum ni
    gj yu yarichaa be

  46. Gal says:

    yostoi neg durak gej ene bhdaa… hahaha baingiin havitagch sex-n hamtragch hangamj genuu lol hahaha zaza odoog-n tom tolgoitoi mongol ohidiin niitleg jishee bndaa.

  47. gegeen says:

    hehe hetsuu l iin. sex hamtragch geh shig. sex hiine gedeg nz zaluu ni gesen ug bishuu. hehe bi law marta gej tanihchugui ym bna ymar ch duuchin bdiin buu mmed

  48. 0chko says:

    Сексийн хамтрагчтай болхоор үнэнч байгаа гэсэн үгүү лол

  49. hhh says:

    U ve, u geed yrichihaa be.

  50. dfsasd says:

    ene yagad bolxogui bna.

  51. dfsasd says:

    xoxo… odoogiin xuuxnuudiin xev shinjit dur. niitleg dur durx, esvel ixenxiig ni orluulj bolox dur turx gej todorxoilj bolox yum. ix l archaagui sanagdlaa. uuriigee bodvol ix surxii neelttei ene ter gej l bodoj bgaa baixdaa xuurxii. xuurxii uxaan bodoldoo.

  52. dsfas says:

    Yasan bodlogogui yariltslaga ogoo ve

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.