Юуны өмнө энэ сайтыг уншиж суугаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 29 настай. Хэн нэгэнд ярихаас илүү энэ сайтад бичсэн зүйлсийг уншиж амьдралын олон асуудлын наад цаадахыг тунгаан боддог гэх үү дээ. Би төрийн байгууллагад нилээд боломжийн ажил хийдэг. Нөхөр маань гадаадад сурдаг амралтаараа Монголд ирдэг. Одоо дахиад 3-4 жил сурна. Бид 2 суугаад 7 жил болж байна. Нэг хүүтэй. Гэхдээ суусан цагаасаа ихэнхдээ гадаадад ирж очин байдаг байсан. Хүүгээ өөрийн гараар өсгөж өвдөхөд нь хамт сэтгэл өвдөж, уйлахад нь аргадаж, унахад нь түшин байж өдий хүргэсэн. Манай хүн их хартай. байнга л хардаж, яав ийв гэж намайг цагдана.Гадаадад байх хугацааныхаа хичээлээс бусад бүх цагийг зөвхөн намайг хаана юу хийж байгааг мэдэхэд зарцуулдаг гэхэд болно. Хоёр талд байх мэдээж хэцүү л дээ. Санана, ганцаардана гээд л. Тэглээ гээд 2 талд хол байгаа нь миний буруугийнх биш харин ирээдүйн амьдралын сайн сайхны төлөө гэдгийг тэр огт бодохгүй. Тэрний энэ их утга учиргүй хардаж, цагдах нь намайг түүнийг гэх сэтгэлгүй болгож байгааг тэр огт мэдрэхгүй хардсаар л байна.
Заримдаа хий ингэж хардуулж байхаар сэтгэлд нийцсэн сайхан хүнтэй болдог ч юм уу гэж бодох юм. Гэхдээ яг цагаа тулбал бас чадахгүй гэдгээ мэддэг юм. Эргэн тойрны найз нөхөд, нэг ангийн хүүхэд, их сургуулийн ангийн хүүхэд гээд л хүрээлэлд багтах бараг бүх л эрэгтэй хүнтэй харддаг. Өөрөө болохоор үүнийгээ чамд их хайртай болохоор л гэж тайлбарладаг. Надад түүний хардалт нь ёстой там болж байна. Намайг найзуудтай маань ч уулзуулдаггүй. Танай тэр найз чинь нөхөргүй, хүүхэдгүй, битгий нийл гээд бараг бүх найзуудтай минь уулзахыг хорьдог. Найз дээрээ очоод уулзаад сууж байхад залгахад нь хэлэнгүүт их дургүйцэнэ. Дараа нь тэр чинь тийм ийм гээд л өөчилж гарна. Үнэндээ гав ганцаараа ингээд жожигроод хэнтэй ч уулзахгүй зөвхөн гэр ажил гэсэн маршруттай байвал түүний сэтгэл нь амрах юм шиг байгаа юм.
Сүүлийн 3-4 жил бараг байнга 2 талд байгаа болохоор тэр юм уу хааяа найз нөхөд, хамт олонтойгоо баяр тэмдэглэх, уулзах нтрийг хэзээ ч зөвшөөрдөггүй. Одоо хүү маань 5 ой хүрч байна. Би эх хүн болохоор хүүгийнхээ эрүүл саруул, сайн сайхны төлөө өдий хүртэл тэрний зан авирыг тэвчиж амьдарлаа. хааяа найз нөхөдтэйгөө уулзаж гарч орох зүйл амьдралд байх ёстой л гэж боддог. Харин түүнийгээ тэглээ гэж хэлэхээсээ ч эмээдэг юм. Шууд л буруугаар боддог болохоор нь. Тэгээд амралтаараа ирэхээрээ асууж сураглаж байгаад л хүн амьтнаас ганц нэг анги хамт олонтой гарсныг мэдээд бид 2-ын дунд бөөн хэрүүл болно. Тэгээд л маргааш нь юу ч болоогүй юм шиг гэнэт хайраа уучлаарай гэнэ. Сүүлдээ би түүний энэ аймшигтай хардалтаас залхаад салъя гэж боддог боллоо. Хамгийн хэцүү нь тэр надаас салахгүй гэдэг. Ийм л нэг утгагүй амьдрал үргэлжилсээр л байна. Хүүгээ бодоод түүний хардалтыг тэвчсээр байх уу. Би одоо яах ёстой вэ… Жаахан утгагүй нуршуу бичсэн бол уучлаарай. Та бүхнийг чин сэтгэлээсээ зөвлөөсэй гэж хүсэж байна.
27 Comments
ene har edgernee edegdeg uwchin gesen.em heregle
bi uuruu hartai ehneree bas l hrddag.bi ene bdalaasaa garwal setgel zvich tuslah bh gej bodoj bga.salj bolohgviee nuhur chin hvreed irwel gaigvi boloh blgvi de nza.
Hi hogshoon chi bid 2yneheer adilhan iu aaa bi Bol byyr hetsyy bainga tsug baidag hernee harduuldag zygeer gertee hyyhdee haraad suudag hernee harduulana geech chamdal gehed salsanani deeree
нөхөр чинь ирээд хажууд чинь хамт амьдрахдаа чамайг улам их зовоох болно үүнд бат итгээрэй хар гэдэг бол сэтгэлгээний эдгэшгүй өвчин гэсэн бүр удмын тийм болохоор эртхэн 2 яс салж сэтгэлээ амраа манай нөхөр бол хэзээ ч засрахгүй харчин хүн одоо си салж байгаа
harinch hol bdag bj hardah ni nadad l law zvgeeree manai nz zaluu bol yun hardah ooroo barag ohiduud ergvvleed bi endees hardaltiin muu muuhai vg heleed hvn toohgvi bn ene ter gej bhad tanai hohor tanid hairtai l yum bn shdee bvr hvvhedtei boltson hirnee hardaj bn geheer goe l bn shdee ene chin zow l zvil bn ta l ooroo hvndeer tusgaj awaad ydargaatai sanagdtal ter zvilee bodood bgaam bishvv bid 2 ch gesen 2 tald amralraar l uulzdag bolood 4 jil boljiino odoo ahiad dor hayj 3 jil tusdaa ingeed l neg ni hardaad nogoo ni vnench tsarailaad l amidral vrgeljilseer bh yum shig bn 2 tald h hetsvv shvv gehdee uulzah hugatsaa dohood irheer ymar goe bdag geech hehe ta bitii tiim zvild sanaa zowj ooriigoo bvv zowoo tanai ger bvld az jargal hvsii gantsaardaad buhimdaad bwal ingeed l setgelee uudlaad hvmvvstei yriltsahad boliishdee bi ingej l bodoj bn tanid amjilt hvsie
гадаадад бгаа хүмүүс тэгэж их хүнтэй явалдаад байдаггүй юмдаа тэр ялангуяа eвропод бдаг бол бүр тэр тухай бараг бодолтгүй.тэгээд гадаадад бдаг хүмүүс маш их ганцаарддаг юм тэгээл чамруу залгахаар чи энд тэнд явж байхаар ургуулаад л бодно тэгсээр байгаад нөхөрт чинь зуршил болоод чамайг яавч гадуур явдалтай гээд л ойлгосон юм шиг бна тэгээл чиний тухай бодох болгонд ургуулж боддог тэгээд тийм ааш гаргаж байгаа юм.чи өөрөө бараг өөр залуу сонгох хүсэлтэй бгаа юм бишүү чамд тэр хүнийг ойлгоё гэсэн сэтгэл алга бна.гэр бүлийн амьдрал эмэгтэй хүний арга ухаан ааш зангаас их л шалтгаалдаг юм эмэгтэй хүн амьдралд чиглүүлэгч байх үүрэгтэй бдаг юм. нөхөр чинь өөрөө гадуур гардаггүй бол чамайг бас тийм л байгаасай гэж хүсэж бгаа
uneheer zovood bgaa yum bol sal. tegeed uur huntei bolood uzehgui yu. huuchin nuhuruus chini iluu ih hairlaj chadah boluu da. er ni zaluu humuus bn aldaa gargalgui yahaw. teglee geed salaad baiwal estoi utgagui shde heden hunees salah bolj bna; ene ni iim ter ni tiim geed l. Uuursduu uugui yum shig.. hun dandaa negeeree yavah bish. er ni chi nuhurtuu sain sanaa tawij halamjilj harddaggui bolhoor tanai nuhur chamaig aldchih bii gej aij bgaa ch yum biluu. bi l chini orond bsan bol ulam ih hairlaad l…. za tegeed etsest ni helhed zovood bgaa yum bol hunees asuulgui sal. er ni chi nuhuruusuu salna gej bodoj bgaa hun nuhurtuu hairgui yum bishuu. minii bodloor nuhur chini bish harin chi l nuhuruu zovoogood bgaa yum bishuu. chi nuhurtuiguu haritsah haritsaandaa jaahan anhaarwal yasiin. hunees uu haihaas uuriiguu neg ergej haraa. hunii muug haraad bwal ene amidraldaa hed ch salj medne
Busgui mini neg hartai har yum harj hairan amidralaa aldsanaas ooriinhooroo baij ooriigoo sain hogjuulj amidraa. garch or naiz nohodtoigoo uulzaj baildaa. Naad hun chini chamaig ih l zovooh hun baina daa. Zondoo l sain hun bii shuudee. Gants huuhedtei deeree uchiraa ol. Tegeed ch ter hun chini gadaadad zygeergui shuu. Ooroo yavdaltai hun huniig harddag yumdaa. Sain bodood ooriigoo bi bitgii ene hunii omnoo zolioslooroi.
Amjilt.
uilmaar ch yum shig. yag iim amidraltai baisaar baigaad salsan daa. yaag minii amidral . hezee ch zasrahgui naad hun chini. ulam aimaar bolj zoddog boldiin uursdu tegj gaduur yvdaggui naiz nuhudtuiguu uulzdaggui humuus buur adguus shig baidag. suuldee yum yumnas aimhai halirhai tsochimhoi bolood , tsarai zus daraad hol tsaind muudaal uurtai utsaarati boldood l uneheer ih uurchlugddug medeej muu talruuga shuu de. chinii amidral harsaar baij nuraad bn shuude. bi chamd zorigtoi sal gej helmeer baina naizaa. hol baij ingej hardaj baigaa. hamt baisan ch buur aimaar boldiin . naiz nuhud ch ugui hamt olon ch ugui uneheer hetsuu . suuldee buur harduulsaar baigaa hudalch boldog yum shuu. bi chamtai chatsuu emegtei. uchnuun amidral bn . ter hugatsaand chi jargah l ystoi . hen negnii hamaarlaas bolj zovoh ysgui. humuus uurtuu itgelgui bolohoroo tevheed baidag yum bilee iimerhuu zang . huuhdee avaad sal . naad nuhur chini hezee chzasrahgui neeree shuu
Xardahiig ni toohoo l bolchihooch. Zaaval tegeed helseneer ni hiigeed baih yamar shaardlagatai yum. Xardaad yariad ehleheer shal eer sedveer yariad, esvel zugeer l harilzahaa bolih g.m olon talaar ul oishooj, hengen huleen avch bolno shuu dee. Tegeed ch er ni ger bul yum bol zug l amidraach gadaadad, visa gardaggui yumuu esvel
Ene busguid helehed chinii amidral chine nuden deer chine nuraj bgaan bna ene hovood chi amidrahdaa zovoh gej bish zargah gej tursun gedegee sanaarai saihan amidarch aaw eej ah duuseen bayarluulah yostoi hun ingej amidarch bolohgui shuu. Tanai nuhuriin huvid unerleh uriig ene horvood teej turuuleed ugsun eh, ehner hunee hairlahgui ingej tenegtej bdag erguu mal bna daa chi yu gej bodoj bgaan suuliin uyd chamd hetsuu bgaa salii gej bodoj bgaa bol salhal heregtei uchir ni chi ger sahisan awgai bolno. naiz nuhud chamaig hureeleh hench bhgui ajildaa ywaad gertee irne uuduus chine hardalt heruul margaan ene hugatsaand chi ahial huuhedtei bolno chi 2 huuhedtei bolno tegeed salii gej heleh buur l hetsu bolno 2 huuhedtei amidarna gehdee manai emegteichuud mundaga bolgool bh bhaldaa gehdee 2 n 2 huuhed aawgui unchin bolno ternees chi uuriinhuu amidarliig uuriin oir dotnii humuusteegei sain yrilts hadmuud gej humuusteigee yriltsanch yadiin tanai huu ingeed bnaa nadad iim iim bnaa tee bi tsaashid ingeed baival amidarch chadahgui ntr geel helhel heregtei bi uuruu ailiin nuhur bas aaw bolson hun bi bas haayaa ehneree hardah uy bdag gehdee tanai nuhur shigbol bish he he chi bid nas chachuu yum bna tegeheer chi buh zuiliin shiideh l heregtei bh doo
busdad naidah hereggui zuvhun uurtuu
Busguichuud zugeer nuhuruu harduulah ajiliig uursduu ehleed taviad ugchihdug shde ehleed neg hardahad ni bayarlaad l ene nadad estoi ui zaigui hairtai durtai ym bna gj baysaad l ter ni tegd yvaa yvaandaa buur tom hemjeend hursen hoino ni l genet hardah chin hezuu ym gej oilgoj bgan anhnaasaa l eserguutsej hardah nuhtsul shaltgaan yu ch bhgui bhd hardjiin gedgiig ni oilguulaad yvah heregtei shd ene chin uvchin etr gd sain heleed ugjuul teneg hun l bish bol uchir utgagui hardahgui bizde minii naiz odoo tegd oroitson ch gsn neg heleed uzehgui yu joohon hugatsaa ug yun salj sarnih tsaana chin nuhurgui huuhnuud kom komooroo bna bas nuhurgui etseggui huuhdiin toog negeer nemeed yahav
салъя гэдэг бодол чамд аль эртнээс бүрэлдэн бий болжээ. энд зөвлөгөө өгөх хүмүүсээс өөрийнхөө тэрхүү бодлыг бататгаж авахын тулд л энэхүү захидлыг бичиж байгаа хэрэг байна. ер нь бол үнэхээр тэгэж их хардаж, байж суух газаргүй болтол чинь мөрдөж мөшгөдөг бол хэцүү л дээ. тэр чинь хайртай сайндаа биш, чамд итгэдэггүйдээ л хардаад байгаа гэсэн үг. ханилсан ханидаа итгэдэггүй хүнийг чинь хайртай дуртай гэдэгт нь яаж ч итгэх юм байгаа юм бүү мэд. манайхны энэ хайртай бол хартай энэ тэр гэдэг балай үгийг би ерөөсөө ойлгодоггүй юм. нэг ёсондоо эхнэр нөхөр хоёр нэг нэгэндээ үнэнхүү хайртай мөртлөө, боломж нь л олдохын бол араар нь тавьчихаж магадгүй гэсэн нэг иймэрхүү ямар ч утгагүй логик харгдаад байгаан. уг нь хар гэдэг бол сэтгэцийн нэг төрлийн өвчин юм шүү дээ. гэхдээ чиний бичсэн нийтлэлийг уншиж үзээд байхнээ, нөхрийн чинь 100 хувийн буруу, чиний 100 хувийн зөв гэж үзэх боломж бас алга л даа. чамд бас ямар нэг но байх шиг байна. чамайг бүрэн хэмжээнд ойлгохын тулд бүүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч ярилцаж байж ойлголцох болов уу. түүнээс биш энэ сайтаар орж нэг нийтлэл биччихээд л хэдэн хүний комментийг үндэслэн салах эсэх тухай асуудлаа шийдчих нь бас хаашаа юм бол доо.
uu yamar hachin utgagui yumbe er ni bol uuruu no-toi hun uruuliig harddag gedeg shde gehdee mogolchuud bas ih yavdaltai yum shigee ergen toirnoo harj baihad.
yooy yu vee ingej harduulj 7 jil hamt bga hereg uu chi gants l amidrana shtee nasaaraa huuhdiinhee etsegt harduulj amidrana gej yu bhavdee zuerl sal. salahgui bol eroosoo bitii too toohoo bolichih helsen ugiin ug gej bitii huleej av. yvuulkuu gevel zaza yvahgui gej helcheed hamaagui yvaal og margaash ni uurluul zgrl utsaa tasal esuul haritsahgui bai ingesiigeed 1 2 sar bolood irheer ooroo yaahnuu harj l bai. neg bol hardahaa bagasgana gej chamd amlana neg bol chmg hardsandaa alna gej dairna yunaas ch bitii ai . chamd goy setgel niitseh hun heregtei. teglee ch er ni 7 jil harduullaa hangalttai ydaj dahiad heden jilee hend ch harduulahgui hentei ch uerhehgui zgr l altsagnaal ongoruul hairan zaluu nas neeree
Сэтгэгдэл зөвлөгөө бичсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Би зарим зүйлийг орхигдуулснаас ихэнх хүмүүст зөвлөх боломжгүй, ойлгомжгүй бичсэн байна. Бид 2 уг нь явахаас нь өмнө 3 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд мэдээж бие биенээ ойлголцох хангалттай хугацаа. Гол нь тэр намайг хайрлаж, харамлаж биш зүгээр л хэн нэгэнтэй хардаж зовоох нь чухал юм шиг ханддагт учир байгаа юм л даа. Бас найз нөхөдтэйгээ уулзахыг хэзээ ч зөвшөөрдөггүйг л би гайхаад байгаа юм. Түүнийхээр бол дэлгүүр хэсэж хэрэгцээтэй байгаа зүйлсээ худалдаж авах, үсчин гоо сайханд орох гэдэг зүйл бол огт байж боломгүй үйлдэл. Учир нь тэр намайг гоо сайханд байна, эсвэл үсчинд байна гэдгийг хүртэл хардаж буруугаар боддог. Монголд байх хугацаанд нь тиймэрхүү газраар орохоосоо ч эмээдэг болчихсон. Зам түгжрээд ирэхэд хүртэл хаагуур яваад ирэв гээд л эхэлнэ. Би бүр ядаад ажил тараад аль дөт замаар нь хурдхан шиг л такси бариад гэртээ харих тухай боддог. Эсвэл эрчүүд угаасаа ийм байдаг юм болов уу. Тэр өөрөө бол намайг хуурах хүн биш гэдэгт би 100% итгэдэг. Нэг талаасаа би их хүйтэн хөндий болсон юм шиг байна. Түүний байнгын хардалтаас болж илүү дутуу юм ярихаа ч байсан. Аймхай, өөртөө итгэлгүй, хэн нэгэнд сайхан харагдахаасаа ч эмээж хэт даруухан болчихсон ч юм шиг санагддаг. Хардуулах /харамлуулах/ нь зарим хүмүүсийн хувьд сайхан байдаг байхыг үгүйсгэхгүй ээ. Энэ бол өөр асуудал…
sain uu ajil ni sain biz de minii huvid zovolhod salsan deeree nz bas iim amidaraltai manai ehner gej iim hartai hun bn odoo bas salj chadahgui bj bolohgui setgel gunduu l bj bn heruulgui honvol bayrlaad suuj bn da setgelee huvaaltsay gevel bicherei monkh9988minii id shuu
Эхлээд эхнэр нөхөр шиг хамт амьдраад үзчих дараа нь салахаа бод гадаадад байдаг хүн чинь хэцүү шдээ бас Монголд чинь тэгээл 7 хоногийн 7 өдөр нь баар ажиллаад л янз бүрийн юм чихэнд сонсогдоод уур хүрээд л байдагийншдээ, ихэнхи хүмүүс нь ну – а тай, энэ сайтанд ч гэсэн 100ны 50 хувиас илүү ийм захидал байна. Аа тэгээл мгл- с шинээр очсон хүмүүс элдэв 7 юм ярьна. Манай нөхөр уг нь харгүй тэгсэн түрүү жил намайг Монголл яваад 3 сар ч болоогүй байхад үхтэлээ хардсан яасан гэсэн чинь манайд мгл-с хүмүүс ирээд нөхрийн тархийг угаасан байгаа юм. хэхэ надаа бол сайхан л байсан. хардуулдаггүй болохоор…. ер нь тэгээд харж хардах нөхөртэй юу нь тийм муухай байна гэж ? тийм болохоор эхлээд хамт амьдарч байж сайн муугаа мэдэлцэж байж дараа нь салахаа бодсон нь дээр байхаа
tanai nuhur chini uuruu tendee ih yavaldaj bgaa bolohoor chamaig uur shigee bodoj bhgui yu daa
bi tiim hartai baisan. tghde bi emegtei hun.
gadaadad baihaar ugaasaa mongold bga humuusiig tegdeg yum. hamt amidraad ireheeree l gaigui boloh baihdaa. bi tanai nuhriig yagaad ch yum maash ih oilgoj baina hehehe. ooroo tiim baisan bolhoor. chinii ene niitleliig unshaad harin minii hairtai hund yamar hetsuu baisniig dahin dahin oilgood l baij baina. bid bas l holdsoon…
Yunii turuund salah tuhai bodohgui, ali boloh hariig n toruulehgui baihaar zuil yarij baih heregteim bolovuu? hartai humuus uursduu yavdaltai baidag gej zarimdaa bas hudlaa shuu. Mash ih haramlasandaa l ter ih har gardag baih. yumand 2 tal bii. yalgaj salgah n chuhal gej bodoj baina.
Naiz nuhudtei uulzahiig horigloh n medeej ter hugatsaand uurt n anhaaral tavij hamt baij chadahgui bolhoor l buhimdaal tegj bga. ter huniig bas oilgoh heregtei shd. hunii nutagt gantsaarddag yum yamarch hun. hairtai haniigaa uree bainga l yarij elgee devteeh gej l ter yum shuu dee. haana yu hiij yavaagaa unengeer n zorilgotoigoo heleed hardahad n uurlaj utsaarlahgui baival hun ug n oorchlogdono doo… bas naizuud maani chamaig ingej tegej magtdag geed naizuudaa sainaar oilguulbal arai gaigui boloh baih.
etsest n hoorondoo ene tuhai yariltsaad, uuriig n bas tsagdaad uzeldee. yamar baidgiig medruuleed uz. bainga zalgaal haana yavjeen geed l… kk tegvel neg yum bodoh baihdaa.
Bitgii salaarai. Salsan amidral muuhai shuu.
Guij baina hureed ergeed irtel n jaahan tevcheer gargachihaach dee… Minii aav eej 2 bas hol baigaad l aav hartai bsn bolhoor salj baisan. 10 nastai nadad mash hetsuu bsn yum shuu.
amjilt husii. oilgoltsoh bha gej bodoj bna
ГЭР БҮЛИЙН ХОСУУД БАЙВАЛ ЭНЭ МЭТЭЭС ӨГСҮҮЛЭЭД ХЭЦҮҮ АСУУДЛУУД САЛАХГҮЙ !!!!!!!!!!! ХУРДАН ХАМТ БАЙХГҮЙ БОЛ АМЬДРАЛ 2- ТИЙШЭЭ БОЛНОО ГЭДГИЙГ Л ОЙЛГООРОЙ !!!!!!!!!
3-t gehees. Emegtei hun bas udaan sexsgui ybhaar zereg uur utsaar hurne aash zan hubirah geh met asuudluud bas garch irne baingiin sexsiin xaritsaand bsan hun chin hetsuul dee haaya shn sexs hiij taashaal abval naandaj setgel sanaa tvn bolno ydaj l nuurnii aris gylgar toligor urchlee suuhgui geh asuudal bas bdag ym. Xamgiin gol ni ayulgui uchiraa medej ybah ni chuhal daa. Haaya ingeh ni buruu zuil bish bhaa gej bi boddog. gehdee:::::: tseverheeeen ain ymand chin uchir bna shu….
uu neeree yu yunii duhand hurelgui salahaa urdaa bitgii taviaa shiideh arga zamiin xai yrilts .Tegeed buur bolohgui bol ene tuhai bodoj boloh ym. Er ni tegeed etssiin etsesd huuhed l hohirood ulden shuu ta nariin bolchimgui uhaangui uil ybdalaas bolj er ni alibaa ymar negen asuudald uhaalag nuhtstai huleetsteigeer xandaj shiidej chadval garah ur dun ni ter xemjeegeeree sain l bh bh daa tiim buz.
Hardah gedeg chini uwchin shuudee, tanai nuhur arai denduu bainaa, uuru awdaltai hun hartai baidag gesen, tegleech chamd itgehgui bol yaj hamt amidrah gesiin bee tsaashdaa, Mulguu nuhruu zasarhiig huleewel chinii amidral tam boloh baihdaa. Itgel baihgui bol hairtai baigad yahawdee
sn uu er ni bol zasagdan uurchlugdun gedeg bol hudlaa bhaa hu zugeer l iim bdal chin talagdahgui bnaa ene ter gej yrij bsan uu? khoishdoo iim bbal amidral chin sonin l boloh bh daa. Er ni uuruu ybdaltai hun l iim bdag ymiish dee
yg uur shig ee bodood medeej hereg bainga iim bhaar chin hun l ym bol zalhiish dee tertee tergui hiisen hiigeegui xarddag l ym chin huurai xarduulsanaas noiton xarduulii gej bodogdonoo. Nz mini nz nuhud hamt ajilladag angiib huuhduud bish shal uur huntei setgeldee taarsan taalagdsan huntei haaya haaya sem sem uulzchaal bhgui yu.
zugeer dee harin ch gadaadad bgaa hernee hardaad bna gedeg chin hairtainh shuu dee, hairgui bsan bol chinii ardaas ingej shaardlaga bhgui shd, harin ch hoinoosoo harj handuulah huntei bna gdg saihan yum bishuu, yhaw medeej iish tish garch hun amitantai uulzah uy baih shd, mtiim yumaa neeh medegdehgui l bhgui yu, yamar huuraad yawsan bish, gehdee neg bodliin oorsnoo nootoi humuus huniig ih harddag yum daa, adilhan ooriig ni bas tegeed mordoj moshgood bai, ooroo yamriig ni medrene bailgui
MUU YWDALT EM CHI YUND AMIDRALAA DELGEJ BICHNE WE HURDAN GERTEE HARI…… bas haaguuraa hentei ywaad bgaam yag haana bna hentei yu hiij bgaam .
neg iimerhuu bgaam bna tee. gehdee chi ooroo tiim baidagiim bishuu tegj bodohoor l baidagiim bna daa