Эхийн хэвлий дэх ”аллага”-ыг 40-200 мянгаар захиалдаг

Манай Эрүүл мэндийн тухай хуульд “Эхийн хэвлийд байгаа ургийн хөгжил гажигтайн улмаас төрүүлэх боломжгүй болон эхийн амь насанд халтай тохиолдолд гэр бүлийн гишүүд зөвшөөрсөний дүнд ургийн хөгжлийг зогсооно” гэж заасан байдаг.

Харин өнөөдөр хариуцлагагүй эхийн хүсээгүй жирэмслэлтийн уршгаар олон ураг хэвлийдээ хүн болох эрхээ хасуулж байна.

Нийслэлд эмэгтэйчүүдийн 120-иод эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 13 нь үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй гэнэ. Гэтэл өнөөдөр “эмэгтэйчүүдийн эмнэлэг” гэсэн хаягтай газар болгон нууцаар үр хөндөлт хийж байгаа нь нууц биш. үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байгаа нь цагаан халаадтай “алуурчдыг” өөгшүүлж байгаа хэрэг юм.

Хүний эрхийг дээдэлдэг зарим оронд үр хөндөлтийг хуулиар хориглодог. Хэрэв үр хөндөлт хийсэн тохиолдолд хүний амь санаатайгаар хохироосонтой дүйцэх хэмжээний ял оноодог байна.

Манай Эрүүл мэндийн тухай хуульд “Эхийн хэвлийд байгаа ургийн хөгжил гажигтайн улмаас төрүүлэх боломжгүй болон эхийн амь насанд халтай тохиолдолд гэр бүлийн гишүүд зөвшөөрсөний дүнд ургийн хөгжлийг зогсооно” гэж заасан байдаг. Харин өнөөдөр хариуцлагагүй эхийн хүсээгүй жирэмслэлтийн уршгаар олон ураг хэвлийдээ хүн болох эрхээ хасуулж байна.

Үүний гол шалтгаан нь ердөө л ар гэрийн боломжгүй, эцэггүй хүүхэд төрүүлэхээс зайлсхийсэн гэх мэт зүйлс. Эмч нар зовлонгоо тоочоод ирсэн эмэгтэйд татгалзсан хариу өгч чаддаггүй гэх. Хамгийн гол нь үр хөндөлт эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгийн амьдрах гол арга учир амиа бодоод татгалзаж чаддаггүй байна.

Бүсгүй хүн ээж болохоо өөрөө шийднэ. Харин хэвлийдээ хүүхэд олсон тэр үеэс ээж болох, болохгүйгээ шийдэх ёсгүй юм. Манай улсад хорвоод мэндэлсэн хүүхдийг л хүн гэж тооцдог. Гэтэл ОХУ-д хэвлийд ураг бүрэлдсэн тэр үеэс үр хөндөлт хийлгэсэн ч хүний тоонд бүртгэдэг гэнэ. Зөвхөн хорвоод мэндэлсэн хүүхэд л хүн нэрийг зүүх биш, ураг ч мөн адил хүн.

Зарын сонингуудаар үр зулбуулах эм зарна гэх өгүүлбэр харагддаг. Зах зээл байгаа болоод л Замын-үүдээр эм орж ирээд байна. Сүүлийн жилүүдэд үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн нас залуужиж 16-18 насны охид олонхи хувийг эзлэх болжээ. Тиймээс дунд ангиас нь нөхөн үржихүйн боловсрол олгох хичээлийг сургалтын хөтөлбарт оруулах хэрэгтэй юм.

Нөхөн үржихүйн эрүүл мэндэд шаардлагатай жирэмслэлтээс сэргийлэх багаж хэрэгслийг ДЭМБ, НүБ-ын тусламжаар манай улсад нийлүүлдэг аж. 2009 оноос эхлэн улсын төсөвт эхний ээлжинд 50 сая, дараа нь 80 сая, энэ онд 150 сая төгрөгийг үр хөндөлтийн эсрэг зарцуулахаар төлөвлөжээ. Гэтэл энэ бүх төсөв, хөрөнгө юунд зарцуулагдаад байна вэ?

2010 онд улсын хэмжээнд 12490 эх үр хөндүүлсэн гэсэн статистик тоо баримт гарсан байна. Хүн ам багатай манай улсад дэндүү их тоо. үр хөндөлтийн хор уршгийг тайлбарлах ч илүүц биз. Дахин хүүхэд тээх боломжгүй болох, эмэгтэйчүүдийн өвчин үүсэх гээд л… ар араасаа асуудал хөвөрнө.

Олон улсын байгууллага болон төрөөс хүсээгүй жирэслэлтээс сэргийлэх арга хэмжээ авсаар байгаа ч “Миний хүсээгүй хүүхэд” хэмээн үр хөндүүлсээр л байна. Цаашид ч ийм үзэгдэл байсаар байна. Гагцхүү хуулиар зөвшөөрсөн эмнэлэг үр хөндөлт хийдэг байх, хүсээгүй жирэмслэлт гэх тайлбарыг багасгах нь зүйд нийцэх асуудал юм.

Үр хөндөлтийг чухам ямар өртөгөөр хийдгийг сонирхож нэгэн хувийн эмнэлэгийн хаалгыг татлаа. ЭХО оношилгооний өрөөний гадна 20-25 насны гэмээр тав, зургаан эмэгтэй дугаарлан зогсчээ. Тэдний зарим нь найзтайгаа, зарим нь найз залуутайгаа хамт ирсэн байна. Томорчихсон учраас авах болов уу, айгаад байна дараа болъё, өөр газар очьё гэлцэнэ.

Нэг өдөр, нэг эмнэлэгт ийм тооны эмэгтэйчүүд ирж байхад цаана нь байгаа эмнэлэгдүүдэд хичнээн эмэгтэй хандаж байгааг барагцаалах аргагүй. Жирэмслэлтийн хэдэн сартайгаас нь хамааран үр хөндөлтийн үнэ 40 мянгаас 200 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг юм байна.

Монголын ирээдүйн амь нас хэдхэн төгрөгөөр үнэлэгдэж, хүйтэн сандал дээр, хүйтэн мэсээр хүн болох эрхээ хасуулсаар байгаа нь үндэсний эмгэнэл гэлтэй.

С.Дуламсүрэн 
Эх сурвалж: “Монголын үнэн”

7 Comments

  1. Evol says:

    1sarta yma haana ochij awhuulahuu? Hedeer awdin bol helj ogch tuslaach

  2. sn bnu says:

    sn bnu bi 1saran garantai yma hana ochij emnelegt vzvvleh  vv awhuulah gesen yma nadad tuclaach

  3. smile says:

    ooriigoo tejeeh chadwargui bj huuhed olno gdg mash hestuu shdee

  4. ganbat says:

    ter ohiduudiig oorsdiig ni gedsen ni bhad ni aluurchin holslood aluultsan bna boddoo muuhai shuudee
    humuus avahuulahuu ugui yu gej ih ergelzej bgaad toruuleheer boldog. ter humuus hezee ch haramsdaggui shuudee
    uneheeriin az jargaltai bj chadna guij bna minii nariig bitgii alaach

  5. uka says:

    manai mongoliin archagui erchuudees l bolj bgn. gehdee zarim neg erchuud shuu. etseg huniihee uurgiig huleej chaddaggui, hiisen zuildee ezen bolj chadahgu bgn buruu shuu dee. huurhii emegteichuud ni gargana geel heldeg nuguu etseg geed bga er ni huleen zuvshuurduggui. iim l erchuud olon bna shu dee. emegteichuud ohid busguichuud min oorsdiigoo hamgaalj hairlaj gamnaj yavaarai.

  6. ketty says:

    huseegui, etsgiin, huvia bodson atchaaguigees bolson ni diilenkh baih.

  7. Bayaraa says:

    Hussen ch bai huseegui ch bai chinii ur udam chinii urgeljlel gedgiig hezee ch buu mart

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.