Хэзээ ч юм нэг өдөр нууцхан хайрт минь чи энийг олж уншвал намайг өөрт чинь ямар их хайртай байсныг ойлгоно биз. Байсан гэдэг нь одоо нэгэнт миний сэтгэл хөлдүү болчихсон л гэсэн үг. Анх чамтай яг жил хагасын өмнө танилцсаан. Тухайн үед чамайг найз залуутай гэж мэдээгүй сэтгэл алддаг нь миний буруу байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам харь нутагт байгаа нэг нэгнээ илүү ойлгож үүр шөнө хүртэл Скайпаар ярьдаг байлаа. Хааяадаа найз залуутайгаа муудалцчихлаа л гэдэг, гэхдээ хүний зовлонгоор жаргал хийж чадахгүй би энх тайвны цагаан тагтаа болоод нэг ч удаа уулзаж байгаагүй тэр азтай хийгээд хартай басхүү явдалтай тэр залуу та хоёрын аль бүтэх талыг чинь хэлж өгч байж. Жаахан тэнэг эсвэл аймхай юм шиг боловч, түүнтэй байвал чи илүү аз хангалуун бас аз жаргалтай байх юм шиг түүний хийж өгч чадах юмсыг би хийж чадахгүй учир заримдаа гутарч байлаа. Гэхдээ би бууж өгөөгүй ээ хэсэг хүлээсэн, үргэлжлүүлэн хүлээсэн. Найз залуу чинь энэ нутагт ирчихээд та хоёрыг явж байхад танай өрөөний охины утас яг чихэн дээр байгаа мэт чиний жаргалтай байгаа дууг сонсоход цахилгаан шатанд орох гэж явсан би өөрийн сэтгэл хөдлөлөө дарах гэж яаж их хичээж байсан гээч.
Хэдхэн цагийн дараа мөнгөгүй болчихлоо гээд мэссэж бичихэд чинь үнэхээр өгмөөргүй байсан ч чи л нүдэнд харагдаад дансруу чинь шилжүүлэхээр болсон ч чи надад дансны дугаараа явуулаагүй. Би чамд сайн гэдгээ хэлж байхад, чи сонсоод өнгөрье л гэсэн.
Өөр нэг улсаас манай нэг найз ирчихээд гурвуулаа жаахан сууж байхад найз залуугаасаа салсан гэдгээ хэлсэн, тэгээд би болон чи тэр нэг архины мухлагийн гадаа зураг дарах хоббитой манай найзыг хүлээж байхад уруулаа шөвийлгөөд надруу харж зогсоход чинь би даанч ямар ч алхам хийж зүрхлээгүй юм. Би түүний үлдээсэн шархны нөхөөс болж болох ч түүний суудал дээр түр суухыг хүсээгүй юм. Хэдхэн өдрийн өмнөх хүртэл би чамайг л гэж насан туршдаа хүлээж чадах дөл сэтгэлд минь аль хэдийнэ ноцоод эхэлсэн байсан юм. Даанч унтаж байхгүй яавдаа гэж бодогдох тэр мөчид, найзтайгаа ярих чиний сэтгэлийн үгсийг хулгайгаар сонсоод савангийн хөөсний хойноос гүйн тоглох өөрийгөө анзаарсан юм. Тэр залуу нь хэдий өөр хүнтэй болсон ч үргэлжилэн хүлээсээр байгаа чиний үгс, хальт унтаж байгаад нойрноосоо сэрчихээд чимээгүйгээр тарчилан хэвтэж байсан миний хоолойг боон амьсгалах агааргүй болсон мэт санагдаж байсан юм шүү.
Үргэлжилбэл би юу ч хийж магадгүй болоод байгаа учир, амиа хоохойлон чамаас сэтгэлээ бурууллаа. Энийг бичиж байхдаа хүртэл бодож л байна. Ирээдүйд чи надлуу ирсэн ч би чамайг өмнөх шигээ хайрлаж чадна гэх итгэл даанч төрөхгүй юм. Уучлаарай.
7 Comments
äóðëàõ ãî¸ øäý õ¿ì¿¿ñýý, òýð ñýòãýë õºäëºë äîãäëîë,,, ÿìàð ñàéõàí ãýý÷, äààí÷ á¿òýõã¿é áîë ìóõàéëäàà
Zev l setgej, er ni ch chamd hani bolohgui l baagii bna. Daraagiinhtai ni uchraad bas l hairtai yum shig sanagdana doo. Tiim bolohoor zugeer hicheeldee l anhaar, esvel menge hiihee l bodl
er ni emegtei hun autobusnii araas bitgii guij bai daraagiihan irne gedgiin tm blxp uunees hoish tuunees tsaash bitgii ingetree duralj bgaarai zaynii hani zam deer gedeg shvdee bi law ene heden vgend itgej yvdag aa
Би нэг ингэж үзэх юм сан. Зовсон ч. Найз охин доо ингэж дурлах юмсан. Охидууд л над дээр ингээд байх юм. Саяхан би нэг найзаасаа надад муухай зан гаргаж сонин аашладаг охины талаар сонссон. Тэр охин надад сайн байж л дээ. Би мэдээгүй одоогийн найз охинтойгоо үерхэж байсан болохоор юу ч анзаараагүй байсан. .
Манай найз охин бас надад зөндөө хайртай. Гэхдээ миний хайр түүнийхтэй харьцуулахад өчүүхэн санагдах юм. Гэхдээ би түүндээ хайртай. Өөр охиноор солихгүй л гэж бодож байнаа.. Гарчигийн эзэнд амжилт хүсье.
Blah blah blah blah… өөр юм сонсогдохгүй л байна даа, захидлын эзээн. Хаячих, орхи, ондоо юмаар толгойгоо дүүргэ. Ямар нэгэн спорт оролд, жинхэнээсээ. Сарын дараа л таг мартаад, би яагаад ийм захиа бичвээ гэж гайхах болно. Амжилт!
yag iim baidal nadad bas bii bi bas odoonoos tuun ruu gej yavahguigeer shiidsen
):