Залуу насны омголон хүслээр жигүүрлэн буй дүү нар минь…
Нэлээд хэдэн сар энэхүү сайтыг уншлаа… Олон зүйл эргэцүүллээ. Та нар шинэ сайн сайхан амьдралын өөд зоригтой тэмүүлж, эрчимтэй урагшлан байгаа нь тун бахархууштай хэрэг. Гэвч дандаа л доголдсон сэтгэоийн өчил байх юм. Жоохон харамсалтай…
НЭГЭН НАСНЫ ХАНЬ-ХАЙР гэдэг АМЬДРАЛААС ОЛЖ АВАХ хамгийн том -АЗ ЖАРГАЛ-ЭРХ ЧӨЛӨӨ-ТҮШИГ
ЭРҮҮЛ САРУУЛ ҮР ХҮҮХЭД гэдэг БУРХАНААС ЗАЯАСАН БЭЛЭГ:
Миний хувьд 35 настай, эхнэр 2 охинтой.
Миний хань гэж, Хэний хүү Хэн бугай ч эргэн хардаг сайхан бүсгүй бий.
Анх бид оюутан ахуй насандаа, жинхэнэ залуу насны омголон зангаар л бие биенээ олсон.
Тухайн үед Монгол улс “бүсээ тас” чангалсан үе байсан. Бид оюутны байранд ёстой л…сурахыг ч сурч, ажиллахыг ч ажиллаж явлаа. Анхлан ажил хийж өөрсдийгөө болгох гэж их ч хичээсэн дээ. Миний хань, надаас “Онгоц” хөллөглөнө гэж айлгаж байсангүй, Гэхдээ л бүсгүй хүний гоёл-Эр нөхрийн ажилсаг, амжиргаатай байдлыг л харуулдаг юм даа.
15 жилийн өмнө анхны охиноо төрөхөд, эхнэр бид 2 оюутны байранд “Эх барих”-ийн номоо гаргаад уншаад л… Тэгээд бас эхнэр өвдөөд л… Анхны охиноо төрүүлээд л 2 хоноод эмнэлгээс гарч, Улсын шалгалтаа тэр өдөртөө өгөөд ИХ сургуулиа төгсөж байлаа. Зарим нь худлаа л гэх байх, гэхдээ бидний үнэн амьдрал тийм л байсан. Одоо эргээд бодоход, хамгийн түрүүнд их л зоримог алхам хийж байснаа ухаарах юм.
Анх ханьтайгаа МУИС-ийн 2-р байранд танилцаад, анхны үнсэлт, анхны бүжиг, анхны шөнө, анхны хайрын үгс, анхны бэлэг, анхны охин, анхны минь өргөө гэр минь… Босгож буй амьдралын минь ширхэг хадаас бүр, голомтоо анхлан асаасан ширхэг шүдэнз, бие биедээ өгсөн сэтгэлийн мөнгөн эгшиг бүхэн бидэн хоёрын хайраас эхтэй.
ТЭГЭХЭЭР залуус дүү нар минь…
Дандаа хаягдсан гээгдсэн, хүнд хийгээд өөртөө чөдөр тушаа болсноо битгий бичиж бай…
Одоо үерхэж буй хөөрхөн охин, сайхан найз залуудаа хайртай гэдгээ чанга итгэлтэй хэлж бай::: ИТГЭЛТЭЙ хэлсэн үгэндээ эзэн болж амьдрал дээр батал, тэгвэл чи хийгээд хань тань хамт жаргана_ үр хүүхэд тань өөдлөн дэвжинэ.
ХЭН НЭГ, жишээ нь та ХАЙРАА-ХАНИА олсон бол миний–Энэ насны хань хэмээн хүндэл.. Хамтран хорвоог туулна гэж бод, төлөвлө…
НЭГЭН НАСНЫ ХАНЬ гэдэг АМЬДРАЛААС олж авах хамгийн том “АЗ ЖАРГАЛ-ЭРХ ЧӨЛӨӨ-ТҮШИГ ТУЛГУУР”.
ЭРҮҮЛ САРУУЛ ҮР ХҮҮХЭД гэдэг БУРХАНААС ЗАЯАСАН БЭЛЭГ…
Та нар минь яг одоо найздаа…, ханьдаа…, бяцхан ч гэсэн үр хүүхэддээ ХАЙРТАЙ гэж итгэлтэй хэлээрэй.
БИ ч бас… ТУНГАА минь Чамдаа би ХАЙРТАЙ.
БУРХАН ИВЭЭГ.
Хань. Экейс…с
14 Comments
таалагдлаа. Анхнаасаа сэтгэлийн хиргүй үедээ хайрлалцаж, гэр бүл болсон хүмүүс л ийм бгаа. Бусдын хувьд бол хэцүү шд. Сургуулиа төгсөж, ажилтай болж, өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй болно гэсээр бгаад хорвоогийн бүх бузар булайтай хутгалдаад сэтгэл санаа гэж өмхий жорлонгоос дутахгүй болсон хүмүүс хоорондоо гэрлэхээр яаж бие биедээ Хайрын сэтгэлээр ИТГЭХ вэ дээ.
hussen hunee olchood shan yuu ch bodohgui ireedui ruugee harj amidrah yumsan.daanch minii nz zaluu minii hussen hun bish bj dee.
сайхан байна…хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л бүтээх учраас….хүн болгонд ийм боломж бий….гагц хүү ҮНЭНЧ – АРИУН НАНДИН ХАЙР…үнхээр сайхан юм уншлаа…БҮГДЭД нь аз жаргал сайн сайханыг хүсье.
sak b.na
Saihan zovolgoo ogsond bayarlalaa unshaad setgel hoorood saihan bolchloo bayarlalaa
eniig unshad uneher shan sanagdlaa! ta itgegch hvn ym shg bna. TANII GER BVLIIG BURHAN IWEEG!
баярлалаа гоё нийтлэл байна ёр нь хараад байхад хүн бүр энд хамаг зовлонго бичсэн байдаг хэзээ ч жаргалтай мөчөө бичдэгүй тэр нь жоохон гунигтай Таны гэр бүлд аз жаргал хүсье
wowowowowowo goe UMAAAAAAAA
Taalagdlaa. Itgegch hun bh shig bn .God bless your family 🙂
bi ch bas hanidaa hamgaas iluu hairtai gedegee heleh durtai.zarimdaa bur hel geed bgaa yum shig setgelees ogshood bdad yum.manai eej oyutan bhdaa 4 turj 1ch jiliin chuluu avahguigeer ih emch bolson hun.eej maani bas yaridagiin emnelegees garaal 2 honog nudee nogoon boltol nom unshaal shalgaltaa sain ugj baisan geed l.itgehed berh shuu.odoonii mani med shig ohin bol hezeech tegj chadahgui bhaa.tiim bolhoor eejeeree udii boltol bidniig usguj gariig ganzgand huliig duruund hurgej avaaraach baharhahaas uur yahav.hun bolgond az jargal husie.
bi zaluu hun.mash ih taalagdlaa.bi odoo suuh busguiteigee uchraagui l de.hunii hani gedeg ugeer helehiin argagui beleg bdag gesen.mongoliin buh oyutan , zaluuchuudda az jargal husii
goe saihan amidral bh uymaa. iim amidraltai humuus gehdee tsoohon bdag bhaadaa. odoogiin niigem tsag hugatsaa ih hetsuu bolchihson. zaluuchuud n mash ih vodka uuj buudald zavaarch honoj bn shuudee..huuhnuud n end tendehiin bar karaoked manaach hiigeel… hetsuu boltsoon
Гоё бичлэг байна.
axaa tanai ger buld az jargal xusyee,unexeer saixan bichleg oruuljee,bi ene site iig bas 2,3n jildee unshij bainga ordog,exendee setgegdluud n taalagdaad ordog baisan ,suuldee bur oroi bur unshixgu l bol untaj chadku baidag bailaa,oird xarin dandaa l burxeg niitleluud orood oroxoos jooxon teershaadag bolood baisiin,bi gerleegui l dee ,tegeed bainga iim yum unshaad baixaar muu sanaa suugaad xund itgex itgelgui ch bolood baigaa yum shig,shuud l taniltssan xunee buruugaar bodood ingechix bolowuu tegchix bolowuu geed l ,,,
xarin iim uudrug yu unhsaad saixan bainaa,manai mgliin bux ger buluud az jargaltai ,eleg buten,neg negniigee oilgodog xairaar byalxaj baigaasai ,bugded n amjilt!