Хайртыгаа өөртөө татахыг хүсч байгаа бол…

-Зүрхэн хэлбэртэй мөс хөлдөөгөөд түүний биенд жин тавьж, массаж хийж өгөх.

-Хэрэв хайртай хүн чинь амттанд дуртай бол зүрхэн хэлбэртэй чихэр аль эсвэл шоколадыг пиджакных нь халаасанд сэмхэн хий. Ингэхдээ бяцхан зурвас үлдээсэн ч болно шүү дээ.

-Түүнийг хаа нэг тийшээ яваад ирэх үед нь юу ч хэлэлгүй гэнэт тосож ав. Энэ нь мэдээж хэрэг гэнэтийн сюрприз болно.

-Ажилдаа явахаас нь өмнө өөрийнхөө гараа гаргаж хийсэн хоолоо цүнхэнд нь мэдэгдэхээргүй хийгээд явуулаарай. Энэ үйлдлийг тань баяртайгаар хүлээж авах нь лавтай.

-Чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэхдээ түүний дуртай тоглоомыг хамтдаа тогло. Магадгүй та түүнээс хамаагүй илүү давуу сэтгэж түүнийг хожиж болох юм. Гэхдээ урмыг нь бодож хэдэн удаа албаар хожигдож өгөөрэй.

-Хувцасны шүүгээг нь нэг онгойлгоод үзээрэй. Хэрэв эмх цэгцгүй байвал янзалж эмхлээд, уранхай цоорхой ч юм уу аль эсвэл товч нь унасан хувцас байвал оёж өгөөрэй.

-Хэрэв машинтай бол түүний сонсох дуртай дуучин, хамтлагийнх нь кассет болон CD-ийг нь авч өгч дурсгаарай.

-Ой модоор хамтдаа зугаалах саналыг түүнд тавь. Улмаар цагийг хөгжилтэй бас дурсгалтай өнгөрөөх үүднээс жимс түүх аль эсвэл түүдэг галын дэргэд дарс шимж уунгаа халуун дотно яриа өрнүүлэх.

-Танд ганц удаа ч гэсэн ямар нэгэн зүйл бэлэглэвэл харамгүй магтаалын үг хайрлаж, баярласан сэтгэлээ илэрхийлээрэй. Ингэхдээ хацар дээр нь зөөлөн үнсэлтийг бэлэглээрэй.

/Хань/

5 Comments

  1. sain says:

    dawruulchhiin bn doo, harin ch ulam tsaash zutgeh bh

  2. ariunaa says:

    yamarch hair hereggui zugeer sex hiie 95019051 88739051

  3. Kaffu says:

    Haha zurh zurh dan zurhen helbertei yum haha mus ni hurtel yoo2 elelg2 yaar ch sonirholgui yum tavihii 

  4. emu says:

    kkk 4,5 aar angiin ohid ch enig unshaad durguitsene baihaa

  5. sdfasdf says:

    zaaaazoo… naadax chine manai xuuxnuuded ogt sonin bish sedev blaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.