Монголын хүн ам өсөж байна гэдэг үнэн үү

huuhed.jpgМанай судлаачид Монгол орон энэ хэвээрээ байвал дөчин жилийн дараа Чичен шиг болно гэдэг. Чиченд очсон манай нэг залуу “тэнд гудманд шулганасан жижиг хүүхэд харагдахгүй юмаа, дэндүү гунигтай орон” гэж байсан. Тэгвэл монгол тийм хувь тавилан руу явж байна гэлтэй. Социализмын үед монгол улс хүн амаа бодлогоор өсгөж нэг айл дунджаар 4-5 хүүхэдтэй, жилдээ 80 гаруй мянган хүүхэд бойжиж байсан алтан үе бий. Олон хүүхэд төрүүлсэн хүнд өгдөг одон тэмдэг мөнгө, хүүхэдгүй, эхнэр нөхөргүй хүнээс авдаг татвар гээд төрийн бодлого нөлөөлж байсан нь мэдээж. Тэгвэл сүүлийн 12 жилд дунджаар 16000-18000 хүүхэд төрж бойжиж байж, харин өнгөрсөн гахай жилд 39000 хүрсэнийг Туяа сайд: “Миний сайд байсан хугацаанд гарсан өсрөнгүй амжилт” гэж ярьж байсан гэдэг. Энэ нь нөгөө 2004 оны оны УИХ-ын сонгуулийн өмнө Н.Багабанди ерөнхийлөгч “монголын ямаа өссөн нь ухна сайн ажилласаных, харин манай дарга нар хөдөө очиж ямаа хээлтүүлээгүй“ гэсэн. Туяа сайдын үг үүнтэй агаар нэгэн бөгөөд ямар мэдрэмжгүй амьтан Эрүүл мэндийн сайд байсан юм бэ? гэж залуучууд шоглоод өнгөрсөн. Ер нь монголын хүн өсөх үү? Буурах уу? Гэдэг асуудал гарна. Статистик судалгаанаас харахад: өнөөдөр хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн 21 хувь нь нэг хүүхэдтэй, 22 хувь нь хоёр хүүхэдтэй, 19 хувь нь огт хүүхэдгүй 38 хувь нь гэр бүлгүй байна. 20-26 насны 600 хүүхнээс гэр бүлтэй эсэхийг асуухад 41 хувь нь үгүй гэсэн хариулт өгчээ.
Та хэдэн хүүхэдтэй байх сонирхолтой вэ? Гэсэн асуултанд 31 хувь нь хүүхдээ буй хэл өөрийгөө тэжээж чадахгүй байна гэсэн бол 34 хувь нь өнөөдрийн амьдралын түвшин ганц хүүхэдтэй байхыг шаардаж байна гэсэн бол бусад нь хүүхдийн эцэг болох нөхөр олдохгүй байна гэж судалгаагаар гарчээ. Өнөөдөр их дээд сургуульд сурч буй оюутнуудын 75 хувь нь эмэгтэйчүүд, тэд доор хаяж өөрийнхөө ижил боловсролтой, тийм зиндааны хүнтэй хүнтэй амьдрахыг мөрөөддөг учир арга буюу гадаадад гарч нөхөр сүүдэртэй болох эрмэлзлэл олонтой аж. Энэ бол төр засгийн бодлогодоо нас хүйс, боловсрол, ажил мэргэжлийн тэнцвэрийг алдсаны харгай гэж үзэлтэй. Сүүлийн жилүүдэд Баянөлгийгээс бусад аймагт хүний нас баралтын тоо, төрөлтөөсөө давжээ. Хүн амаа өсгө, улсаа хөгжүүл гэж ярьдаг манай эрхэм гишүүд, сайд дарга нараас сүүлийн дөрвөн жилд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, С.Оюун, Д.Дэмбэрэл нараас бусад нь хүүхэд төрүүлсэнгүй. Ийм дэндүү тэгш биш, хэт шудрага биш нийгэмд хүн амын далан хувийг данайтал эзлэж буй ядуучууд яаж хүүхэд төрүүлэх болж байна даа. Өөр нэг аюул бол хүний зүй бусын гэнэтийн хорогдол их байна. 2005 онд шинэ жилээр 18 хүн ёс бусаар үхэж байсан бол өнгөрсөн жил нэг шөнө ийм аюул 222-д хүрсэн гашуун явдал бий. Гэхдээ энэ бол цагдаад бүртгэлтэй тоо шүү дээ. Цагдаа хуулийнханд бүртгэлгүй хөдөө гадаа үхэж буй хүн энд орохгүйгээр барахгүй УИХ-ын сонгуульд төлөөний санал өгч Ху намаа дэмжээд явж байдаг хөөрхийлөлтэй орон. Үүнээс гадна өлсөж үхэж байгаа хүүхэд, хөгшдийн тоог хэн ч гаргах аргагүй, жилд дунджаар мянга гаруй хүн өлсгөлөнгөөр үхэж байна гэсэн тоо байдаг. Үүнийг Эрүүл мэндийн яам ч , Төр засаг ч гаргаж чаддаггүй бөгөөд бүр нууцалдаг гаж тогтолцоо социализмын үеэс уламжлагдаж ирсэн.

Илэрхий ийм аюул улс орныг минь нөмрөөд байхад манай эрхэм дээдчүүд монголын хүн ам өсөж байна. Жилийн дараа монгол улс таван сая хүнтэй болно гэж яриад байдаг гэнэхэн ч хонгорууд бол доо.
Энд нүүрлэж буй бас нэг аюул бол Ядуучууд хүүхдүүдээ хөгжүүлж сургууль соёлд оруулж чадахгүй гэдэс өлөн, мөр нүцгэн, толгой хоосон мөнхийн нэг ядуучуудын арми бий болоод байна. Хот хөдөөгийн их дээд сургуульд сурч буй оюутнуудын дөнгөж есөн хувь нь хот хөдөөгийн ядуучуудын хүүхэд гээд байгаа. Хүүхэд бол хүний гар харсан ядруухан амьтад. Тэдний хийсэн ажлыг тэр бүр үнэлэхгүй, жижигхэн гараа цуцтал ажиллаад өчүүхэн хэдэн бор юм олно. Сэтгэлдээ тээж явдаг зовлонгоо хэнд ч хэлж зүрхлэхгүй, дотроо бэтгэрнэ. Ийм л хорвоод өнөөдөр манай хүүхдүүдийн 30 хувь нь ажиллаж амьдарч байна даа хөөрхий. Одоо өрх гэрийн амьжиргааны дийлэнхийг эмэгтэйчүүд авч явж байна. Тэд бэлгийн хүчирхийллээс гадна эдийн засгийн хүчирхийлэл дунд амь тээж, хүүхэд төрүүлж, тэжээж, өөрийгөө яая гэж байна. Манай өнөөдрийн бидний амьдралын орчин ийм л болчихоод байна.

мэдээллийг unuudur.mn – с

4 Comments

  1. ee says:

    Тийн ш дээ. Монголд олон хүүхэд гаргаад яахын. Улам л амьдрал ядуурч хэдэн хүүхэд зүдрэхийн нэмэр, манай эцэг, эхчүүд дундажаар 4-5 хүүхэдтэй байсан. Одооны гэр бүлүүд дундажаар 1-2 хүүхэдтэй ш дээ. Тэр нь дээр. Энэ нийгэмд олон хүүхэд гаргаад хүүхэд л зовоохын нэмэр ш дээ

  2. "X" says:

    yanaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! iim zuil sonsood mongolchuud mini setgel chini ovdohgui bna uu??? yandaa eh oron mini. toriin heden gahainuudiig budgiig ni buulgaj ed horongiig ni yaduuchuuddaa taraaj ogvol taarna. arai ch dee olsoj uhej bna gej bna shuu dee!!!!! olsgolongoor minii eh oron manai mongold hun uhej bna gej ch bh gej dee!!!!!!!!! Enhbayaraa yu hiij bnaa ooroo l gahai bolohoos oor yu ch alga daa. uhehdee enhbayar mini chi ter mongondoo amidaaraa daruulj uheerei!!!!!!!!!!!!!

  3. worker says:

    Монгол улс угаасаа мөхөл рүүгээ явж байгааштээ.

  4. unen yum bichjee!! says:

    Áè ëàâ ÒÂ, ðàäèîãîîð ãàðóóä ÿðüæ áàéõûã ñîíñîõîîð îäîî á¿¿ð òîëãîé ºâ人ä í¿ä á¿ðýëçýýä áàéäàã áîëëîî. Óãààñàà õóäëàà ãýæ áîäîãäîîä èòãýõ ãýæ õè÷íýýí ÷àðìàéñàí ÷ ÷àäàõã¿é áîë÷îîä áàéíà. Öààøèä åð íü äýýðäýíý ãýæ áîäîõã¿é ë áàéíà ø¿¿. ßëàíãóÿà îäîî ñîíãóóëü ãýýä ºâ÷èëñºí õýäýí ãàðóóä øèíý ìºíãºò òýìäýãò ãàðãàæ õ¿¿õä¿¿äýä òàðààõ ñóðàãòàé. ªãºõ íü ñàéõàí áîëîâ÷ öààä ìóó ¿ð äàãàâàð íü ìºñºí óóë ë ãýñýí ¿ã. Íèéò áèåèéíõ íü 90% íü íóóãäàæ áàéãàà øäýý. ¸ñòîé õýðýã àëãà.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.