Ирээдүйн хүүхдүүд

Өнгөрсөн хугацаанд Индиго хүүхдүүдийн тухай нийтлэл бичсэнийг маань уншиж санал сэтгэгдэлээ үлдээсэн бүх хүмүүст талархаж байгаагаа үүгээр хүргэж байна.  Дэлхий сүүлийн 20 жил маш их өөрчлөгдөж буйг хүн болгон анзаарч байгаа байхаа. Цаг уурын өөрчлөлтийн үр нөлөө ойр ойрхон давтамжтайгаар маш их хор уршигтай байх болжээ. Энэ асуудлаар олон орны удирдагч нар хуралдаж асуудлын гарцыг хайж байна. Үүнийг зарим хүмүүс дэлхийн сүйрэлтэй холбон тайлбарлаж байгаа. Цахим сайтуудаар гарч байгаа мэдээлэл болгоныг шууд утгаар нь хүлээж аваад байх нь утгагүй ч анзаараггүй өнгөрч боломгүй зүйлүүд байх юмаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд болон төрийн департментийн дэргэд маш онцгой эрх бүхий нууц алба ажиллаж байдаг байна. Энэ албаны нэг хэлтэс нь дэлхий дээр болж байгаа маш нууцлаг үйл явдлуудын мөрөөр орж ажилладаг. Дэлхий дээр төрж буй хүүхдүүдийн аура буюу гэрлэн бүрхүүл нь сүүлийн 20 жилд хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа яагаад өөрчлөгдөн буйг ч судлаж байдаг байна.

Ер нь аура буюу гэрлэн бүрхүүл гэж чухам юу юм бэ? Гэрлэн бүрхүүлийн тухай анхны ойлголт нь  бүр эртний Шумерын хаант улс буюу МЭӨ 4500 жилийн тэртээгээс  Энэтхэгт байдаг байсан байх юм. Эртний хүмүүсийн бясалгагч нар болон оюун санааны удирдагч нар нь хүмүүсийн биеийн гадуур нь нэн сонин гэрлэн бүрхүүл байдаг байсныг тэмлэглэн үлдээсэн байдаг. Тэрхүү гэрлэн бүрхүүлд бий болж байгаа өөрчлөлтүүдээс хамааран тухайн хүний зан чанар болон өвчний түүхийг ч мэдэж болдог байна. Гэхдээ эртний хүмүүс байсан энэхүү чадварын / гэрлэн бүрхүүлийг харж чадах чадвар / талаар төдийлөн мэдээлэл үлдээгүй бөгөөд орчин үеийн Шинжлэх Ухаан аль хэдийн  гэрлэн бүрхүүл байдгыг баталжээ. Аура гэдэг чинь тэгээд юунд хэрэгтэй байдаг юм бол? Сүнс гэдэг чинь юм болов уу? Гээд л олон асуулт биднээс урган гарч ирж байна. Орчин үеин анагаах ухаан ч гэсэн үүнийг судлаад эхэлжээ.

Хүмүүс бидний мэдэхгүй маш олон зүйлс биднийг тойрон хүрээлж байхийн. Мэдэж байгаа ч бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Оюун санааны энэ мухардмал байдал хүмүүсийг мухар сүсэгрүү хөтөлж байна. Хий хоосон зүйлсд итгэх нь магадгүй тайвшрал авдагтай холбоотой ч биз. Нэгэнт бидэнд аура буюу гэрлэн бүрхүүл байдаг гэдэг нь тодорхой болсон өнөө үед шинэ зүйлийг соргог хүлээн авах нь бидний хувьд цаг хугацааны асуудал болжээ.  Хөгжиж буй орнуудийн эрдэмтэн мэргэдээс авхуулаад жирийн иргэд төдийгүй төрийн байгуулагын хэмжээнд судлаж сонирхож байгаа нь хүн төрөлхтөний шинэ цаг үе, үсрэнгүй том алхам хийх цаг болсны илрэл юмаа. Хүмүүс бид хувьсан өөрчлөгдөж байна.

To be continue

5 Comments

  1. ANJGAI says:

    Neeree tiim bn. Ooriin bodol oortoo zov. Ahij bitgii batlah geed guriigeed bai daa. 

  2. Alpha910 says:

    За боль боль… Одоо арай хэтэрч байна шдээ. Нөгөөх чинь хүүхдээ индиго мөн гэж батлах гээд үзэж тарж зсэрч наалдаж байх шив дээ

  3. Bayar says:

    http://www.youtube.com/watch?v=bG0vko7GHDQ
    Танай хүүхэд ийм өвчтэй юм байна. Үзээрэй.
    Индиго энэ тэр гэж балайрч байхаар хүүхдийнхээ ирээдүйг бодоод эртхэн эмчлүүл

  4. aagii says:

    tegeed uugeeree yu heleh geed baigaan be bi oilgohgui bna,medeej horvoo ertsonts oorchlogdohiin hereer ireeduin huuhdiin uhamsar oorchlogdoj l taaraa shdee,uund gaihaad ergelzeed baih yu bnaa,yum boldgooroo l bolno ,ternees bish id shidtei indogio huuhed ch geh shig heregtei hereggui yum bichij amitan hunii tolgoi erguulj suuhaar oor sedveer bichsen deer baihaa

  5. zozo says:

    naad bicheed baigaa yumiig chin suljeenii buzines gedeg shig busdiin tarhiig ugaadag luivriin buzinesiin torol. English meddeg bol end zugeer wiki linkiig ni tavichihya. http://en.wikipedia.org/wiki/Indigo_children 

    indigo gedeg yum chin “pseudoscience” buyu huurmag shinjleh uhaanii torol gesen ug (pseudo gedeg in huurmag gesen ug). Yagaad huurmag ve gevel orchin uyeiin shinjleh uhaan aura gegchiig barimttaigaar notolj chadaagui uchraas. Iim torliin nom sonin olnoor hevlehgdej baidag ni marketingtai holbootoi gene. Etseg ehchuud huuhdiigee ontsgoi gej itgesnees iim torliin nom sonin iheer hudaldan avch iim yum bichdeg humuust orlogo ih oruuldag gene. Iimees iim yumaar biznes hiigchid ih mongo oldog uchirtai. 

    Shinjleh uhaanii ner barij bitgii hudlaa yum bicheed bai. Shar sonintoi adilhan hachin yum unshchaad ahin dahin bicheed baih yum. 
    oligtoi medleg ene teree deeshluulj ooriigoo bolovsruul l daa. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.