“Үргүйдэл нэмэгдэж байна”

Сүүлийн үед эмэгтэйчүүдэд өндгөн эс боловсруулалтын асуудал тулгарч байгаа бол эрчүүдэд ч мөн үүнтэй адил асуудал тулгарах болсон. Энгийнээр хэлбэл, эр бэлгийн эсийн чанар болон тоо тогтмол буурч байгаа юм. Одоогоос 100 жилийн өмнө нэг мг-д 100-200 сая байсан эр бэлгийн эсийн тоо ихэнх эрчүүдийн хувьд 15 сая болтлоо буурсан гэж ДЭМБ мэдээлэв. 

Дээрх судалгаа хүн төрөлхтөн үргүйдэлд өдөр ирэх тусам ойртож байгааг харуулж байна. Тус байгууллагаас мэдээлснээр дэлхийн хүн амын 15 хувь нь үргүйдлийн асуудалд нэрвэгдээд байна. Өөрөөр хэлбэл, жилийн турш жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглэлгүй тогтмол бэлгийн харьцаанд ордог 100 хосын 15 нь жирэмслэдэггүй гэсэн үг.

Эр бэлгийн эсийн тоо мг-д 20 сая буюу түүнээс дээш байж үр тогтох боломж бүрддэг. Үр шилжүүлэн суулгагч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн үед үргүйдэл ихсэж байгаагийн гол шалтгаан нь өдөр тутамдаа хэрэглэдэг гэр ахуйн болон бусад газрын тоног төхөөрөмж, өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй амьдралын хэв маяг, орчны бохирдол аж.

Үйлдвэрлэлд ашиглагдаж буй хүнд металл, бохир ус, агаараар дамжин хүний биед шингэсэн хортой бодисууд эр бэлгийн эсийг хөнөөдөг. Ялангуяа хар тугалга, яндангийн утаа үргүйдлийг ихэсгэдэг. Таргалалт, хөдөлгөөний хомсдол зэрэг нь мөн үргүйдлийг үүсгэдэг байна. Илүүдэл жин дан ганц эр бэлгийн эсэд нөлөөлдөггүй. Эмэгтэйчүүдэд ч мөн адил нөлөөлдөг. Хүн байх ёстой жингээсээ 10 буюу түүнээс дээш кг-аар тарган бол үргүйдэлд нэрвэгдэж байна гэсэн үг.

Аливаа хүний биеийн жингээс эр, эм эсийн боловсруулалт шууд хамаардгийг Шведийн эрдэмтэд нотолжээ. Үргүйдлийн шалтгааныг тамхитай холбон судалсан тэд биеийн жин үргүйдэлд нөлөөлдгийг нээсэн юм.

Нөгөөтэйгүүр тамхи ч мөн адил үргүйдэл үүсгэдэг. Тамхинд агуулагдах хорт бодисууд эр бэлгийн эсийн тоог багасгаж, хөдөлгөөнийг сааруулдаг бол эмэгтэйчүүдийн хувьд өндгөн эсийн нөөцийг багасгаж жирэмслэлтэд саад болдог.

Мөн бэлгийн замын халдварт өвчинг дэмждэг. Бэлгийн замаар халдварладаг өвчин нь эмэгтэй хүний үрийн сувгийг бөглөдөг байна. Ер нь эмэгтэйчүүдийн үргүйдлийн 40 орчим хувь нь өндгөн эсийн боловсролттой холбоотой байдаг. Үлдсэн 60 хувийн 40 нь үрийн суваг бөглөрсөн, гэдэсний хальс битүү байгаа зэргээс шалтгаална.

6 Comments

  1. aminaa says:

    bi 12 jil huuhed husch uundee shanalj yavna. ene tal deer zuvulguu uguh hun baival tuslaach

  2. ulzii says:

    mal sda ve! urguidliin tuhai end baihad yanhan haanaas avah ve gehshig. cham shig uhamsariin doroitoltoi erguu pizdanuudaas bolj mongol iim hogiin umhii utaatai yaduu yadarsan uls bolchood bainashdee malaa!

  3. WARWAR says:

    hey zaluu kekek ineeed hurgechehiimaa nerteigeer n yaj huuhen husahiig zaagad og gecheech eee mongoloor duuren saihan 1bie busguichuud bhd yun yashka avah wee bzuartaj uhehnee dee

  4. zaluuu says:

    Help me !!!!!!!!!Hi mongold bie unelegch awie gvl yg haana zogsdin bol medhuu ain tgd yaj awhuu ain ? bi awah gesin helj tus bolooch humuuse guie guie please

  5. zaluuu says:

    hi busguichuudee bi gantsaardaj ywaa negen zaluu bn 21 tei odo oyutan gadaadad surdag gantsaardlaas mini salgaj uguuch yg yund asuudal bgg add hiigd orj irher chin heli chichuu_joy@yahoo.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.