Эхнэр, нөхөр ямар байх ёстой вэ?

Нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёр бие биенээ хайрлан хүндэтгэж эелдэг сайхан харьцаатай байх нь тухайн гэр бүлийн аз жаргалын үндэс байдаг гэрийн эзэн, эрчүүд эхнэртэйгээ энхрий ялдам харьцсанаараа эхнэрээ толгой дээрээ гаргаж байгаа хэрэг биш харин ч хүмүүжилтэй боловсролтойн шинж. Үүнийг доорх хэдхэн жишээгээр илэрхийлж болно.

Эелдэг нөхөр гэж ямар хүнийг хэлэх еэ?

  • Хаана ч явсан эхнэрээ гадуур хувцасаа тайлахад нь тусалдаг байх.
  • Хамт суугаад хооллож байхдаа сонин ном унших ч юм уу эсвэл өөр зүйлд анхаарлаа хандуулдаггүй байх.
  • Онцгой тохиолдолд биш л бол аливаа наадам цэнгээний үеэр хамгийн түрүүнд эхнэрээ урьдаг байх.
  • Эхнэрийнхээ шинээр авсан хувцсыг заавал анхаарч тааламжтай үг хэлдэг.
  • Хаалгаар ямагт эхнэрээ түрүүлж гаргадаг.
  • Баяр ёслолоор гэхгүй эхнэртээ үе үе ямар нэгэн бэлэг өгч баярлуулдаг.
  • Эхнэрийнхээ дэргэд өөр эмэгтэй рүү хараа бэлчээдэггүй.
  • Би л энэ айлыг авч яваа…. гэх мэт үг хэлдэггүй.
  • Хэзээ ч дотуур богино өмдтэйгээ гэртээ байдаггүй.
  • Гэрээс гарахдаа эхнэртээ хаашаа явж байгаагаа товчхон атугай хэлдэг.

Эелдэг эхнэр гэж ямар хүнийг хэлэх вэ?

  • Хувцас хунар авахдаа найз нөхдийнхөө бус гагцхүү нөхрийнхөө үзэмж, саналыг харгалздаг.
  • Эр нөхөртөө дуртай хоолыг нь бэлтгэдэг.
  • Нөхрийнхөө ажилд хэрэгтэй болон бусдын гар хүрчихээргүй эд зүйлүүдийг хэзээ ч оролддоггүй.
  • Найз нөхөдтэйгээ амралтын үеэр байхдаа нөхрийнхөө үгийг анхааралтай чагнадаг. За за наадхыг чинь хэн ч мэднэ… гэх мэт үг хэлдэггүй.
  • Хүмүүсийн дэргэд “хөнжлийнхөө хочоор” хэзээ ч дууддаггүй.
  • Хүүхдүүдийнхээ дэргэд эр нөхрөө зэмлэж шүүмжилдэггүй.
  • Эр нөхрийнхөө цүнхийг ухаж, халаасыг нь төнхдөггүй.
  • Нөхрийнхөө зөвлөгөөг хүлээн авч, байн байн урмыг үг хэлдэг.
  • Нөхөртөө таалагдахгүй хэн нэгнийг гэртээ зочноор урихгүй байх.
  • Хэрэв хоёр дахь удаагаа гэрлэсэн бол, анхны нөхрөө хэзээ ч магтаж, муулахгүй байдаг.

/Хань/

5 Comments

  1. cool says:

    hezee ch dotuur umdtuigee grtee baidagguiges busad ni taalagdaj bn

  2. zaluuu says:

    dotuur umdteigee gertee yvahaar boldoggui l yum bhdaa kkk bi ch tegvel muu bolood soyolgui nuhur yum bna ooo kkkkkk

  3. xD says:

    Dotyyr umdteigee gerte yavahgui bhaas bysad n bol bainga l hiideg zuil bn

  4. khaliuk says:

    xo deegii aaya kkk toglosiimaa 

  5. deegii says:

    yag manai nuhur bid 2 bna.ingej amidarval jargadag yum shuu.zaluus mini sain unshaarai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.