Хойд эцэг болон төрсөн ээжийн тухайд…

Эрхэм уншигчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би ямар нэгэн байдлаар хойд эцгийн талаар нийтлэл гарах боловуу гэж бодож энэ сайт руу орж ирж ирж байнга нийтлэлүүдийг уншдаг уншдаг уншигч байна. Энэ удаад яалт ч үгүй нийтлэл бичмээр санагдлаа. Миний бага нас 7 нас хүртлээ эмээ өвөө дээрээ өсөх хүртэл үргэлжилсэн гэж боддогийн. 7 наснаас хойш хүүхэд нас гэж надад байгаагүй гэж боддог. Гэхдээ миний л хувьд шүү дээ. Хөндлөнгөөс харсан хүнд бол хэзээ ч тэгж харагдахгүй л дээ. Би багаасаа эцгээ ямар хүн байдгийг мэдэхгүй өссөн. Ээж маань ч энэ тухай хэзээ ч ярьдаггүй байсан. Би одоо 30 настай л даа. Би 7 нас хүртлээ ээжийнхээ ээж аав дээр өсөөд нагац эгч нартаа дээрэлхүүлсээр байгаад хүнд өс санадаг болсон ч юм шиг санагддаг юм надад. Өнчин хүн өөнтөгч гэдэг шиг нагац эгч нар болон эмээ маань хүртэл надад хатуу хандаад байгаа юм шиг санагддаг байсан надад.

Гэхдээ энэ маань бодит амьдрал дээр ч үнэн байсан. За ингээд  бичих гээд байгаа зүйл рүүгээ ороё. Ээж маань намайг завхай залуугаас төрүүлээд тухайн үед миний төрсөн эцэг болох уг завхай залуу ээж бид хоёр гээд нэлээн гүйсэн боловч ээж маань хатуу хүн болохоор нүүр өгөлгүй би гэдэг хүн эцэг гэдгээ мэдэлгүй өссөн юм даа. Тэгээд ээж маань одоогийн хойд эцэгтэй маань дотносож би гэдэг хүн хойд эцгийн царай харсан хүн болсон. Хойд эцэг маань тухайн үед юугаа ч мэдэхгүй надад сайн хүн шиг санагддаг байсан боловч тун удалгүй миний амьдрал үнэн дарамттай болж эхэлсэн. Тухайн үед манайх гэр хороололд нэг жижиг өвлийн байшинд байдаг байсан. Хойд эцгийх л дээ. Хойд эцэг маань үнэхээр арчаагүй нүүрс түлээгээ ч санаагаараа бэлтгээд өгчихгүй. Ээж маань л юм бүхэнд нь гүйнэ. Ядаж байхад миний доор дахиад 4 дүү гаргачихдийн. Ээж маань юм бүхэнд бухимдаад тэгэх бүртээ тэр бухимдлаа надад гаргадаг байсийн. Одоо бодоход аймаар гомддогийн. Гэр хороололд амьдрахад ус түлээнээс эхлүүлээд бүгдийг би зохицуулдаг байсан тэгэхгүй бол ээж маань аймаар загнаж уурладаг байсан. Нэг удаа эмээ өвөө дээрээ очоод орой нь ирэх байтал тэндээ халуураад яалт ч үгүй өглөө нь ирсэн чинь ээж маань намайг аймаар загнаж билээ. Худлаа ярьж ажил алдууллаа гэж шүүдээ. Би дүү нараа авах гээд сургууль дээрээ дуртай дугуйландаа хүртэл оройтох эрхгүй байсөөн.

Нэг удаа дүүгэээ цэцэрлэгээс нь авалгүй оройтуулсан чинь ээждээ алуулах шахсан. Одоо бодоход үнэхээр гомдмоор. Миний төрүүлсөн хүүхэд  юм шиг л. Хойд эцэг маань дээрээс нь намайг оролддог байсан. Бүх хүмүс нь унтсан ч бие биеэ харж болдог тэр жижиг байшинд гэрэл асаалттай байхад ээж нөгөө талын орон дээр унтаж байхад, хойд эцэг миний орны урд суучихаад хөнжил доогуур гараа явуулаад миний эрхтнийг оролдоод байдаг байсан. Үнэхээр дур гутмаар. Энэ байдал хэд хэдэн удаа давтагдсан ч ээж маань ямар ч сэжиг энэ тэр аваагүй. Би тэр үед 12-13 настай л байсан байх. Одоо болтол хойд эцгийн үйлдэл бодогдоод үзэн яддаг.

Яг тэр үеэр ээж маань бага дүүг сахиад эмнэлэгт хэвтэх болоод би хойд эцгийг бодохоос дургүй хүрээд орондоо уйлсан чинь ээжид охин чинь юу ч болоогүй байхад уйлсан гэж ээжид хэлээд ээж эмэгтэй хүн байж яагаад байгааг ч тодруулалгүй намайг загнаж байж билээ. одоо бодохоор аймаар гомддогийн. бас нэг удаа хашаагаа янзлахаар болоод хойд эцэг намайг хашааны гадаа гаргаад өөрөө дотор нь юм янзалсан болоод сууж байсан чинь нэг хүн ирээд надад гоё чихэр өгий энэ тэр гэсэн чинь хашааны завсраар чимээгүй инээгээд л хараад зогсоод байж билээ. Би айсандаа гүйгээд л орчихсон. Одооо бодохоор аймаар дургүй хүрдгийн. Төрсөн охин нь байсан бол хараад инээгээд зогсоод байх байсан боловуу гэж. Юм л бол ээжид ховлоод л ээж маань учрыг нь ололгүй намайг мөн ч их загнадаг байж билээ. Би анх биенийхээ юмыг ирэхэд хүртэл ээжийгээ загнах байх гэж бодоод хэлэлгүй өнгөрч  байсан. Гурил яаж зуурахыг заагаагүй байж хамгийн анх гурил зуурсан чинь аймаар загнаад. Хэзээ ч намайг муу охин минь хойд эцэгтэй хүн шүү гэж боддогүүй байсанд нь. Сүүлд дахиад нэг хашаа байшин авсан чинь тэрнийхээ үл хөдлөхийн гэрчилгээг авахдаа 4 дүү болон ээж хойд аав тэд нар нэр дээрээ авсан байна лээ. Яагаад том охин намайг оруулаагүйн бол доо гэж. Миний нэр орсон ч би дүү нартайгаа заргалдаж газар булаацалдахгүй л дээ. Гэхдээ л бодсон чинь аймаар шоовдор санагдсан.

Одоо ээждээ ч гомдоод байдаг болчихсон. Намайг хэзээ ч ойлгож байгаагүйд  нь. Хойд эцгийг бол бүүр үзэхгүй. Би одоо хүнтэй суугаад хэрэндээ сайхан амьдарч л байна. Би өөрөө охин хүүхэдтэй ч болсон. Би охин хүүхдээ хэзээ ч өөрийн гэх төрсөн ээж хойд эцэгтээ орхидоггүй. Яагаад гэхлээр хашир хүн болохоор. Миний охинийг ч ялгаагүй оролдох байх гэж боддог болохоор дургүй хүрээд орхих ч бодол төрдөггүй. Би одоо дундаж хэмжээнд сайн хань үр хүүхдүүдтэйгээ үнэхээр сайхан амьдарч байна. Хойд эцгийгээ үзэн ядаж байгаа ч дээрээс нь ээждээ гомдоод байхын. Бичих гэсэн зүйлүүд зөндөө байгаа боловч тоймтой хэдхэнийг нь орууллаа.  Надтай ижил хойд эцгийн гар харч амьдарч явсан хүмүүс байдаг боловуу, тэр хүмүүс асуудлыг хэрхэн шийдвэрлэж гарч ирсэн бол гэдгийг мэдэх гэсэн үүднээс энэ нийтлэлийг бичиж байна. Та бүхэн саналаа харамгүй өгөөрэй. Дашрамд хэлэхэд би хойд эцгээ маш сайн хүн гэж танилцуулсан болохоор нөхөр маань хойд эцэг гэж мэддэг хэрнээ маш их хүндэлж харьцдаг. Би болохоор дотроо маш их үзэн яддаг боловч жүжиг тоглооод удаж байна даа…

35 Comments

  1. ul tanih emegtei says:

    bi ch ym bichmeer l bn daanch yj bichxee mdhgui yma

  2. *********************** says:

    amidral hetsuu hetsuu manai ehner ch gesen hoid  etsegiin gart ussun dandaa zoduulj nuduulj basangeed yridag bj bilee.hamgiin lalar ni namaig anh ehnerteigee taniltsaad gereer ni orj gardag bolood sar ch boloogui baihad eej ni naad gechiigee awaad zail gej bilee.tegehed bi19 nastai jaahan batsaan bj shuud l ehneree hutuluud haalgii ni sawaad garch bilee.manaihan namaig deed surguulia tugsuugui awgai awlaa geed l tolgoi turuugui zagnaad l ……..ene buh daramtiig bid hoeriin hair l dawan tuulj garsan daaa.odoo bid hoer huu ohin hoertoigoo harin ch manaihan ehneriin taliinhan dotor bhgui saihan amidarch bgaa.nuguu huuguud zagnaad bsan humuus hailsan tuglag shig l bdag bolson dooo. humuust gej helhed unen setegleesee amidraliin tuluu ywbal bayan ch yaduu amidral saihaaan saihan!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  3. бйцб says:

    Намайг алдах бүрт ухаарал биш, улам шахан хавчих гэж оролдох юм. Эсвэл би буруу ойлгодог юм болов уу. i hate my stepdad!

  4. Xvv says:

    Бүх.зүйл сайхан болох болтугай, хүн бүхэнд аз жаргал сайн сайхныг хүсье.

  5. nara says:

    Bi 6 nastai bhdaa 6 yumuu 7 angiin huuhded boow boortsoghond huuragdaad gert n orood huchinduulsen yum.baga nasnii tiim dursamj gehuu aimaar yum bodoloos alga boloh n bitgii hel bur l tod ulddeg yum shig.tegeed neg ih udalgui ter ail nuugeed yawsan.odoo bodhod huuhdee shorond oruulhaas aigaad zugtaad yawsan bh daa.harin bi 6han nastai yum bj icheed hund helj chadaagui yum .zugeer l minii bandaashiig tailsan l gej helsen.gehdee eh etseg n aihtar humuus huugeesee asuugaal shuud zugtaasan bhaa gej odoo boddii.odoo harin ter zaluu gai bolj taarahgui l bh daa,barij awaad uiliig n uuruulmeer sanagddag yum.haanaas olohow dee.olchuul tuhain ued hereg oduuleegui baisan geed tsereg tsagdaa n toohgui bolowuu,yadag bol.barimtgui geed.Harin deer huchiduulsen emegtei nohorgui bgaa bol ter nowshiig shorond yawuulah heregtei dee.harin nohortei bolson hoinoo iim yum yariwal erchuud chin nogoo talaas n oilgoj magadgui yum bilee.chi zugeer bdaggui bsan biz.aaw chin tiim haragdaagui ch gedeg yumuu.chamaig yarij bhad oilgoj bgaa met bolowch ger bul muudah yed ewgui yum bolj magad tul yarih herreggui yum shig yum bilee.hunees bas sonsoj bsii.za za tegeed harah durgui tsarainuudaasaa uurd salahiig husie.teneg yumnuud jarganuu jownuu manid yamar hamaa bna.ene yedee jargasan ch uhesnii daraa shuulgeh n gartsaagui shuu dee.

  6. Har, tsagaan amidral says:

    Hun hund hetsuu dursamjaa martaj bolohgui uurd sanaj yvh heregtei ch iimerhuu muuhai dursamjaa hadgalaad yvaad bj bolohgui bhaa

  7. zochin 2 says:

    aimar yumaa ,gehdee chi odoo saihan ger bvltei huurhun ohintoi bolson yum bna.ter ungursun muu muuhai dursamjiig bodoh hereggviee,hvn ungursunuu martaj boldoggvi bainga sanaj bh heretei gedeg ch martah yostoi yumiig setgeleesee gargaad hayah heregtei .setgeliin tenheetei bgaarai .amjilt

  8. sdadafsadasd says:

    xulgai gej aimeer aimeer. xelex ch ug alga… yer ni bol ene talaar xumuus meddeg sergiildeg bolgox xeregtei yum. Bi zaluu baixad bas daralttai, zarimdaa shunu mulxmuur sanagddag ue baidag l baisan. tegexeer tiim yum elbeg baij taaraa… bi bol aimaar xumuujiltei xuuxed baisan. gexdee l neg udaa erdeneted xamaatnii aildaa ochood. tegeed tom oxin ni nadaas xed duu nadad ix sain baisan. gexdee tsusan turliin xamatan bish l dee. bi shunu barag mulxux shaxsan shuu. arai l zurx xureegui. yum uzeegui baisan bolxoor. tegeed boddogiin xund garuud ch zunduu bna. xundgui garuud ch zunduu bna. daralt ni xudlxuud yaj ch magadgui. so, bolgoomjtoi baij surax ni ix chuxal.

  9. sona says:

    охиноо бодоод айчихлаа. одоо үед л аймар аймар хэргүүд гараад гаж юмнууд ихэсчихсэн юм шиг санаад байсан чинь дээр үедээ бас байсан л юм байна даа. би аз болоход сайн сайхан гэр бүлд өссөн. ээж намайг нэг удаа миний хүү танихгүй хүн чихэр өгөе мөнгө өгөе гэвэл ёстой дагаж явж болохгүй, тэрийг нь ч авч болохгүй шүү. гэж хэлж байсан. тухайн үед 7 8настай лбайсанбайх. яагаад ч гэж ээжээсээ асууугаагүй, гэхдээ л болохгүй гэдгийг ойлгосон. бас нэг удаа арай том болоод 8р ангид ороход миний хүү танихгүй хүн ирээд их мөнгө өгөе ээмгээ тайлаад өгчих гэвэл тэгжболохгүй шүү, жаахан хүүхдээс ингэж юмыг нь хулгайлжбайгаа гэнэ гэхээр за гээд л ойлгосон. хажуугаар нь би багаасаа их ном сонин уншдаг байсан арай л том хүний сонин уншдаггүй байсан болохоор их хэрсүү болсон байх гэж боддог. гэхдээ нэг удаа 5 билүү 6 р ангид байхад 5 настай эмэгтэй дүүтэйгээ ээж аавыг дагаад хөдөөявсан. гадаа вагончикт хоёр давхар оруудтай, тэнд тэр хавийн бүх хүүхдүүд унтдаг байсан, нэг дүүтэйгээ унтаж байсан гэнэт гэдэс тэгээд тэрнээс доошоо хүнд оргиод сэрсэн. тэмтрээд үзэхэд гар байсан, өндийгөөд харахад нэг согтуу хүн өлийчихсөн сууж байсан, гарыг нь авах гээд таттал хүчээр байлгаад би дийлэхгүй байсан. айсан юмуу гайхсан юмуу цагаа тулахаар хашгирч ч чаддаггүй юм байна лээ. та яагаад байгаан гэж дуугарсан санагддаг юм. тэгээд тэр хүн гараа авсан, авангуут нь ухаан жолоогүй гараад гүйсэн,хажуу гэрт аав ээж найзуудтайгаа унтдаг байсан юм. хажуу гэр рүү ороод ээжийн тал руу мөлхсөн. ээж сэрээд яасан миний хүү гэхэд, тэнд нэг хүн байна гэж хэлсэн, ээж тэхэд яасан айлгаад байна уу гэхэд нь гараа хийгээд байна гэж хэлсэн, тэгээд ээж энүүгээр унт гээд хажуугаараа оруулсан. яанаа дүү чинь гайгүй байгаа гээд ээж босоод дүүг авчраад дөрвүүлээ хамт чихэлдээд л унтаж билээ.
    хэд хоноод тэр аймгийн наадам болсон. ээж мэдээж аав бас найзууддаа хэлсэн юм шиг байна лээ. наадам дээр аав чинь уурлаад барьж авах гээд байсан гэсэн. би ч юугаа мэдхэв дээ, нэг их юм бодоо чгүй хүүхэд болохоор тэгээл мартаад бужигнаад явсан юм шиг байгаан. тэгээд ер нь дүү бид хоёрыг аав ээж хоёр хажуунаасаа холдуулах дургүй байжээ. зун гэртээ хажуудаа байлгана, хөдөө явуулбал хоёр охинтой нэг дүүгийнх рүүгээ л явуулна. оюутан болсон ч намайг зун ажил хийе гэхээр хэрэггүй, ээж аав хоёрынхоо хувцсыг угаагаад хоолоо хийгээд гэрээ хараад дүүгээ хараад байжий. хичээл орохоор бид хоёр хувцас аваад өгнө гэдэг байсан. тэр хоёр өглөө гараад оройдоо л орж ирдэг би бараг хоёрдугаар эзэгтэй байлаа. гэхдээ ээж маш хатуу гэр муу цэвэрлэсэн, хоолоо хийгээгүй байвал загнана. тэглээ гээд намар нь тэгж их мөнгө асгахгүй ээ. манайх зүгээр л дундаж айл байсан. ийм сайхан гэр бүл, сайн аав ээж байлаа гээд тэр муу заваан юмнууд дундуур нь хэзээ ч шургалах магадлалтай юм билээ. охин хүүхдээ болон өөрсдийгөө хайрлаж, хамгаалж, орой үдэж гадуур дотуур явахгүй байгаарай. ээж аав хоёр гэхдээ намайг орой тэдэн цагаас хойш гаргахгүй эн тэр гэсэн цаг заадаггүй, хорьж барьдаггүй байсан. би бас хажууд нь зожиг аймхай, хашир хэрсүү муу санаатай ч юмуу байсан байх…

  10. emzeglele says:

    ene buhniig dawj garsan chi chadaltai emegtei bn
    nadad bas iim yum ih tohioldoj bsoon.bi emee uwuu ah egch nar deeree baga nasaa unguruusun.ter uyiig boohoor hezee ch saihan sanagddadgguiee.namaig urgelj l shoowdorlodog bsan sanagddag yum.ter dundaas
    manai eejiin duu n bataa gedeg ah nadad ih sain handaj boow boortsog iluchildeg bsan sainda ch bish namaig orolddog b san erhtniig mini dolooj unsej arai ch boowoo hiichiheegui de.bi yagaad hund helj chaddaggui bsan yum boloo gj odoo bodohoor buh humuus l namaig zagnaj zodoj gaduurhdag bsan bolohoor 1 hun saimshraad bhaar 4,5nastai ohin yaj ch chaddaggui bsan bhda.ter udalgui eej mini namaig awaad tusdaa garsan.suuld n bas sonsohnee manai neg ydarsan egchiin ohiniig ,uur neg ahiin ohiniig bas ter nowsh ororldson bsan.herwee bi ter uyd eejdee heleed teriig shorond hataasan bol nter muu gaj dontong tegj dawraahgui bsan yum.odoo ter ah 3huuhedtei baga n ohin gesen bi dotroo gaj dongoo diilehgui ohinoo oroldoh wii dee gj sanaa zowdog yum.manai ah egch nar ih sonin ih bardam gehed haashaa yum neree boddog humuus yum shig bgaan medsen ch medeegui yum shig tsagdaad heleegui geed boddoo.teneg nowshnuud.

  11. solongo says:

    hairlaad gej bichih ged buruu bishshihlee sorry

  12. solongo says:

    ter muuhai humuusiig gargaj ilchil chinii uyiihen chamaig gej heleh ch chi hoich uyedee buyan uildej muyanga muyangan ohin ursiig avarch bgaa bi nohoroo oninoo oroldoj bna gej zuudelchiheed yadaj bhad minii zuud bieldegiig ch yana setgel zovood boldoggui ee emegtei hun toruulsen ur bolgoniihoo araas zovoh bas uiltei yum daa, medehgui ee neg harahad aav ni torson ohinoo neeh ih ahirlaaad ch baih shig har setgel torood hetsuu bnaaa

  13. zochin says:

    hoorhii doo ene buh zowlongoo bichsen humuus yasan hetsuu yum be dee dandaal emegtei humuus bhiin emegtei hunii zowlon gj yasan ch hetsuu yum be dee zowlongoo bichsen busguichuuuddee az jargal husie dee

  14. eej says:

    yana yun sonin ner orchboo anhni hair ch geh shig sorry

  15. ANhni hair says:

    yamar aiamr yum be nulimas garahnee.iimerhuu amidral zunduu bdag bh daa bid l meddegui bolhoos bish bi az jargaltai hun gedegee say l medrelee saihan aav eej zayasan burhanda bayrlalaa.Bi jargaltai yum bna nuhuriiguu es tootsbol

  16. boogii says:

    sain saihan ger byld turyylsen tenger etsegtee l bayarlaya daa. amidralaa gej yanz byr baih yum daa …… Ezen iveelee hairlana aa.

  17. Femme says:

    Borte Chono ih zov bichjee. Hereg 10-20 jil bolson ch huuchirdaggvi, ter hvmvvsiig il gargaj busdad surgamj bolgoh heregtei gej. Nasand hvreegvi hvvhedtei belgiin ajil hiih, hiihiig oroldoh, hvchindeh zereg n ilersen hvmvvst yal shiitgeliig n onooj nasan turshid n haraa hyanaltand avch dahin negen byatshan ohiniig hohiroohgvi bdald oruulah yostoi yum shigee. Sex offender-uudiig gar utsan deer hvrtel monitoring hiij boldog bolson ue bhad, Mgld maani hamaatan maani yumdaa geed ohinoo hohirooson etseg hvn tag duugai yavj bh jisheetei. Tiim hvmvvsiig il gargaj busdaar jigshvvlj, ohidoo biee yaj hamgaalj yavah talaar zovolgoo ogdog vil ajillagaa yor n bdgiimuu Mgld. Bvvvr uur hvreed jaahan nairuulagagvi bichchihlee. uuchlaarai..,

  18. c says:

    iim zuil amidrald nileen tohiolddog. ihenh ni l ene buhnee dotroo nuuj shanalaj yavdag bh. harin bi ooriigoo ih aztai gj boddog. torson etsgee sain mdhgui ch gelee mi hoid etseg nadad yag l torson ohin shigee handaj osgoson. harin eej min nadad ooriinhoo amidralmaa uzsen buh l jargal zovlongoo yarij aldsaas min sergiilj baidag. tiim bolohoor hoid etsegte ch tr, eejdee ch tr, sain sanadaggui ch nadad hairtai l bsan torson etsegtee ger buliinhee buh humuust byarlaj yavdag.

  19. hooh says:

    Битгий дахиж наад өнгөрсөн муухай амьдралаа эргэн нэхэн дурс. Чи өөрөө л зовж бн шүү дээ, Наад муухай энергиэ биенээсээ салга. хүүхдэд гай болно. Хүн өнгөрсөнөөрөө амьдрахгүй . Зүгээр л март. Чамд хамгийн сайн сайхныг хүсье. Чи жаргах ёстой.

  20. geegeiiii says:

    eoooooooo bi yamar aztai yum be eej aaviihaa tuhai bodson chini buur hair hurchihlee humuus yasan ch hetsuu amidral tuuldag yumdee

  21. Билгээ says:

    Яасан ч ойлгомжгүй, дээр нь ямар их гомдол, өс мэдрэгдсэн захидал вэ? Муухай санагдлаа.

  22. deegii says:

    yasanch hetsuu amidraluudavdee.buur ohiniihoo tuluu sanaa zovchloo.helehch ug algadaa.harin niitleliin ezend huniig uuchlana gedeg hamgiin ih uurtuu uildej bgaa buyan gedeg yum shuu.odoo chi saihan amidarch bgaa yum chin setgeldee bgaa har zuilsiig martdaa.chamd l heregtei bh.nasaaraa uzen yadalt teej yavna gedeg chinii eruul mended muu shuu.har darsan zuud bsan gej bodood uudruguur saihan amidraarai.chamd amjilt.

  23. bi says:

    yrunhiiduu minii huvid bol bi shoovdor huuhed baisan gehdee hoid aav eejgui aav maani l jinhene namaig haa ybsn gazraa magtaj hairlaj uneldg bsn aav maani namaig dund surguulid bhad burhan bolsn ym yrunhiiduu ailiin shoovdor ni bsn odoo bi ger bultei neg huuhedt saihn l amidarch bn tuhain ued shoovdrologj bsn bol odoo hamgiin  hamgiin geriin sor ni bolchool ybj bn ..amirdal ergedg ym bn lee..minii setgeld uldsn hamgiin tom emzeglsn zuil bol joohon huuhed bhdaa eejeesee sanaandgui eejee aild neg shaar shahruu geed huuhed bdg gn ter ni manaihaas hen be geed asuusan chini eej maani chi shdee uuriiguu meddgui ymuu gj hariulj bilee ..yruusuu l geriihendee hen ch bish hend ch herggui ym shig l uuriiguu sanaj ussn duu …eejde yr ni ih gomddg bsaan tgeed huuhedee gargaad hamgiin ih hereg bolsn hun maani eej mini bsn bolhoroo odoo gomdodggui ym gehdee l haaya bodhoor ygd namiag tegdg bsiin boldoo gj boddiin ..udii 26 naslahdaa eejdee magtuulj bsn ganst ch ug sonsoj bgaagui ymarsaindaa eej maani uuriihuu duu nartai martiin 8nr uuj joohon sogtchood bi tuhain ued 20nast bailaa eejiihee hajuud l suuj bsn ymdag tegsn namiag ene yahav tsoo eruul bish yahav uuriihuu neg muu huvi tavilangaar taarsan ymtaigaa suugaad honogiin hooltoi l amidarch baival boloo ternees iluug huseed yahav ..gj yrij bilee bi eejdee gomdoj shunujinguu uilj honson ygd ygd bi chni mash tom zuil muruuduj ybdg hun shu de ygd minii eej namiag oilgdggui ym be geed ..yr ni udii boltol eej maani namaig hezee ch oilgoj baigaagui yr ni tsashdaa oilgohchgui bho do ..bi uuru ohintoi hun uuruu iimerhuu orchind ussun bolhoroo ohinoo yaj hairlaj yaj humuujuulhee mash sn mednee hashir ch geh ym uu ..odoo bol bi geriihneesee hamgiin saihn amidarltai ni l ybj bn da..yr ni imerhuu ail geriin shoovdorduu ussun huuhduud mash hashir hatuu boldg ym bn lee  

  24. Abc says:

    Bugd bish eronhiidoo erchuudiin erguug bi gaihaad bardaggui yum. Margaash gej odor bdaggui yum shig zan gargaad daraa n uildag. Erchuud ch odoo hereggui bolj bna daa

  25. aagii says:

    aa hoorhii iimerhuu asuudluud zondoo zondoo humuus l ter bolgon heleed yariad baidaggui bolohoor. yalanguya manai eejuud joohon medremjtei baih heregtei ohin huuhdiig bol bur ontsgoilon hairlaj hamgaalah heregtei.er ni hoid etseg gedeg hetsuu shdee,tsetserleg bolon dund surguulias ni ooriigoo herhen yaj hamgaalah talaar hicheel oruulah heregtei baih iimerhuu yumiig ichej zovood huuhduud ter bolgon helehgui shdee ,minii huu odoo 6 nastai bi odoonoos heldeg minii huugiin booviig hun harii barij uzii gevel hezee ch bitgii haruul bolohgui bol eejid helne ch gedeg yumuu hehehehehe odoonoos ooroo ooriigoo hamgaalah argad suraltsuulj baih heregtei. er ni manai etseg ehchuud huuhed gargaad boloo gej boddog yum shig baigaamaa terniihee toloo hariutslaga huleene ene ter bol bur baihgui tegeed l huuhed stuvuulaad l bna neg hool ogson bolood ,huuhedteigee oir dotno yarina ene ter gej ch baihgui .gadaadad bol surguulias ni iimerhuu ooriigoo hamgaalah hicheel zaadag yum bilee.

  26. Borte Chono says:

    Нэг юм нэмж хэлэхэд араатнуудыг битгий өөгшүүлж байгаачээ хохирогчид миниэ.
    Хэрэг хуучирдаггүй гэдэг биз дээ.
    Хичнээн 10-20 жил өнгөрсөн ч та нар тэр араатнуудад хийсэн хэргийнх нь ялыг заавал үүрүүлэх хэрэгтэй.
    Ингэснээрээ та бүхэн ирээдүйд хохирогч болж болзошгүй олон олон хүүхдийг аварч буян үйлдэнэ гэдгээ санаарай.
    Бусад оронд бол иймэрхүү хэрэгт цааз юм уу бүх насаар нь хорих ял өгдөг.
    Монголд болохоор 5-3 жилийн ял авна, нэг бол огт хариуцлага хүлээлгүй өнгөрдөг.
    Энэ байдлыг хууль тогтоогчид маань эргэж хараасай.
    Жүүждийн эсрэг гэмт хэрэг хамгийн хүнд ялтай байх ёстой биш үү.

  27. Borte Chono says:

    Юу ч хэлэх вэ дээ, бурхан минь.
    Нийгэмд байдаг, хэн ч ярьдаггүй, хохирогчид нь насаараа бие сэтгэлээрээ хохироод үлддэг аймшигтай, жигшмээр дарагдмал асуудлуудын нэг нь яах аргагүй энэ сэдэв шүү дээ.
    Зөвхөн энэ ч гэлтгүй гэр бүлийн болох бүтэхгүй олон муухай асуудлуудыг яаж шийдэх вэ?
    Зөвхөн тухайн тохиолдолд шийдээд нийгэм сайн сайхан болох уу?
    Гэр бүлийн асуудал хэзээ ч зөвхөн гэр бүл дотроо үлддэггүй.
    Ийм асуудлууд цаашлаад нийгэмд асар олон сөрөг үр дагаврыг дагуулж байдаг.
    Бидний Монголчуудын нэг нийтлэг дутагдал байнаа.
    Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг бүгд яриад гаслаад байдаг.
    Хэн ч шийдэл нь хаана байнаа гэж хардаггүй.
    Асуудлын үр дүнтэй нь бус шалтгаантай нь тэмц гэдэг байхаа.
    Монголчууд бид олон мянган жилийн турш яг л нэг хэвийн нүүдлийн амьдралаар амьдрач ирсэн.
    Нийгмийн өөрчлөлт гэдэг зүйл 1921 оноос эхэлсэн гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.
    Аливаа өөрчлөлт бүхэн эерэг сөрөг олон үр дагавар авчирдаг.
    Тэр дундаа нийгэмд гарсан өөрчлөлт бүхэн гэр бүлд ямар нэг хэлбэрээр тусгалаа олж байдаг.
    Хэрэв Монголд гэр бүл судлаач гэдэг хүмүүс байдаг, тэгээд ажлаа хийдэг бол 1921 оноос хойших гэр бүлийн хөгжлийг нэг эргээд харчихаасай.
    Нийгэмд ямар ямар өөрчлөлтүүд гарсан, тэр нь гэр бүлд яаж тусгалаа олсон юм, гэр бүлийн хэв маяг 1921 оноос хойш яаж өөрчлөгдөж ирсэн юм гээд бүхэлд нь эргэж хараад алдаа оноо юу байна гээд дүгнэлт гаргаж чадвал одоогийн олон олон асуултын хариу гараад ирэх болов уу.

  28. Monroe says:

    Iimerhuu amidraltai ailuud olon bgoo bgoo. bid l meddeggui bolohoos bish.. bi ch bas ohinoo avaad nuhruusuu salsan. odoo huntei suuna gej bodohoor aidag shuu. oligtoi uymtai l suuhgui bol… huntei suuhgui bsan ch yahavdee gants huuhdee zovooe gej er boddoggui… mihiihaar bol eejid chin ih buruu bn. chamaig dagavar bolohoor ih sanaa tavih estoi bsiim.. tegeed uyn baahan olon huuhed oliggui uymnaas gargadiin be. olon huuhed oliggui nuhriinhoo toogoor l zovmoor uym.

    Bi ooroo hoid etsegtei bj uzeegui ch manai aav amiaa bidson novsh bj bilee.. amidral ahuidaa neg ch tuslahgui avsan tsalingaa zovhon oortoo l zoriulna hodoo gadaa yavaal gaduur hoolond orool gert n ideh uym bhgui bhda oortoo shal utgagui teneg nom hudaldaj avaal.. gants honinii mah jildee gants udaa avchraad ta nar namaig idlee uulaa moljloo geed hutsaad bdag bsan tiim bolohoor n minii eej salsan. eejees mini salahdaa buh tavilgaa buh ayaga tavag hutga sereegee jorlond bsan jijig toliig hurtel avaad yavsan .namaig hicheelee hiij gej mash ih daramtaldag , gadaa togluulahgui huuheldein kino uzuulehgui odor shonogui hicheel hiilgeed yamar hetsuu bsan geech . bi jorlondoo orood uildag bj bilee. namaig ih uhaantai hun bolgoh gej bgaan ter uym geneee… salsan odroos l minii eejteigee amidrah jargaltai amidral mini ehelj bilee..eej mini namaig uygaar ch dutaagaagui shuu harin.. nurhuusuu salaad ongo orood amidraldaa itgeltei bolsondoo.. hund zaaval aav hereggui uym bnlee..torson ch bsan hogiin novshiin aavuud bdgiin .tegsnee suuld namaig tom bolood surguuli soeloo togsood tavan tsaasnii baraa haraad ireheer bi chamaig ih anhaardag bsan minii huchind chi ingej yvaa eh chin ajil ajil geed hayaad yavchdag bsan gedgiimdaa.. minii eej mongo oloh geed uhen hatan zutgej bgaam chin nuhur n honjildoo omhii ungaad l hevteed bhad yahiin be huurhii amitan.. bi olson buh mongoo eejdee l zoriuldag.. eniigee ch aavdaa heldeg dotroo booj uhdeg biz hohi n …

    • Sjsjjsjj says:

      Ma aawiin orooson dugui bndaa. Dan gants ohin geltgui howguude archaagui osgosnii gai bh. Nmg jhn bhad eejiig ndtai untahgui ohintoi chn untana gj yrij bhiig sonsoj bsn omg hezeech er hun itgehgui. Zaawal etsegtei osson bhaar sn hun boldogguig oilgoson shuu. Archaagui etsegtei bsanaas bgaaguin dr

  29. Ари says:

    Энэ сэдвийг уншаад өөрөөсөө ч нууж, хүчээр жаргалтай дүр эсгэж явсан минь сэдрэх шиг л боллоо
    Би бас нэгэн азгүй гэхэд дэндүү азгүй зүйлтэй тохиолдож явсан хүн байнаа. Гэхдээ бие эрхтнээрээ хохироогүй л дээ. Сэтгэл санаагаар хохирсон ч өдий болтол өөрөөсөө ч нууж ганц бие гон бие гозон толгой амьдарч байгаа бүсгүй байна даа.
    Би айлийн өргөмөл ганц охин. Аав ээж минь намайг цэцэрлэгт байхад орхиод ажилдаа явдаг, тэр үед манайхаар олон оюутнууд амьдарч өнгөрдөг байсны нэг нь манай аавын хамаатны ах. Тэр бараг өдөр бүр миний эрхтнээр оролдож үнсэж үнгэдэг байсан
    2рт би хааяа төрсөн гэртээ очиж усанд орж ах эгч нартайгаа уулздаг байж билээ. Миний төрсөн эцэг байнга архи ууж агсан тавьдаг. Тэр очсон орой бас агсангаа тавиад миний ээж эгч 2 зугтаж гараад ах аав бид 3 хонож билээ. Тэр үед төрсөн эцэг минь намайг оролдоод би фалкон дээр гараад үсэрлээ шүү гэж орилж байж мэнд үлдэж билээ
    3рт би 22тойдоо анх нөхриййгөө олон жил араасаа гүйлгэсний эцэст хуримаа хийн батлуулж жирэмсэн болсон. Тэр үед миний хадам аав гэгч том гэдэстэй бэр намайгаа оролдож /хадам ээж, нөхөр 2ийг гал тогооны өрөөнд байхад шүү дээ/ хөх базаж юбкан доогуур гараа оруулж илж таалдаг байж билээ.
    Үнэхээр сонин зүйлүүд байгаа биз. Тэгээд хүүхдээ гаргачаад эмнэлгээс гараад удаагүй байтал миний нөхөр надад БЗХӨ өгсөн байж билээ. Тэгээд би аавийндаа очиж хямарсандаа аав ээждээ хадам аавынхаа ааш аягийг ярьснаар аав минь намайг буцааж явуулаагүй юм.
    Одоо би хэн ч харсан сайхан хүүхэн, цоглог, ямар ч зовлон үзээгүй гэмээрцарайлсан л хүүхэн. Цэвэр өөрийн хүчээр 2 өрөө байр, машин тэрэгтэй болоод ганц охиноо хүний дайтай өсгөж л явна. Боломжийн ажил хийж цалин ч гайгүй. Намайг эргүүлэх хөгшин залуу эрчүүд байдаг ч яг нэг гэрт ороод амьдраад суух бодол төрөхгүй юмаа. Хэн мэдхэв насаараа ганцаараа явах юм байлгүй гэж сүүлийн үед боддог болсоон
    Надшиг азгүй охидууд ганц ч байхгүй, надаар энэ бүх бузар юм дуусаг дээ 

  30. jiriin says:

    zovsonii etsest jargal irdeg gegcheer odoo shan amidarnaa az jargal husye

  31. moeme says:

    ymar aimaar yum be
    iim hetsuu amidral tuulchaad iim ih setgeliin tenheetei bgaa
    taniig hundelj bnaa amidrald chin az jargal husii daa

  32. WARWAR says:

    pooh zahidliin ezen juilia 2 yar emzeglemeer amidral tuulaa we bi ch er huuhed bsn bolohoor tm ym medehgui az jargaltai huuhed nasaa ongoruulsiin bna shd gehdee manai bairand hoid aav n dagavar ohintogoo untagdag gd 1 bandgar ohin dandaa gazar shirtaal yvdag bj bilee bagsh n duudaj zagnaal ohin yu ch heledgui bsn gsn suuld n ter ohin ih olon huuhedtei 1bie emegtei bolson bsn daa .juliaa ter mah ntr bol genecology.n emcheeees asuusan n deer dee

  33. julina says:

    Bgaa bga zondoo bga bi ch bs ooriigoo huuhed nasnii az jargaliig dutuu amssan gj boddog eron huuhed nasniihaa amidarliig bodhiigch husdeggui  hucheer martchihsan negen nmg ch bs joohon bhad manai hamaatniih ah orolddog bsiin b i tsetserlegt ywdag jhn ohin bhad eej aaw 2min ogloo ajildaa ywchihsan hoiguur ter ah nmg oroldoj minii erhdeng dolooj ntr boldog bj blee jhn bsn ch bugdiig sanddag ygd ch ym ene hun buruu ym hiigeed bndaa gj bodon hol bhiig ih husdeg bsaan tgd neg odor bi bas manai ah (ah man orgomol ymaldaa manaih gdg ail olon ohintoi ergtei huutei boloh zayagui bsiin) ah ter ued 3,4 angiinl huuhed bsn bh Ter ah nmg oron deer hewtuulj bgaan minii omdiig tailah ter agshin bi ahiigaa harsan manai ah tsonhnii tsaanaas bugdiig hatj bsn Bi nmg awraachdee gej amandaa dahin dahin helsen ch ter yuch hiigeegui Odoo bi ahiigaa hezeech hundeldeggui ee ahch gj bodhiig husdeggui Tegd ter zaluu nuden deer alchuur tawiad tgd tsaashaa yu bolson sandaggui …ternees hoish eejdee uilaad helj billee aaw eej 2r gereesee hooson ym ter zaluug .Udalgui minii bogsnii nuhen deer tsagaan tsagaan jijighen mah urgah bolson bi gaihaad eejdee haruul neg odor aawt hamt emneleg ortol eejtein ywuul gj helsen daraan eejteigee emneleg orloo tgsn emegteichuudiin emneleg orson tend baahan ergtei emegtei hunii erhtenii zuragnuud anh udaal tm ym harah aimer sangdaj billee Emchiin oroond orhod suwilag ch eejiig min hard ta uzuuleh gj bnuu gdh eej ugui ee Ohinoo haruulah gsiin gj helj billee ene ue minii amidarliin 2dahi muuhai agshin mi jhn zurh henchneen ih shimshirsen geech Ene bugdiig bodhiig husdeggui ee tgd udalgui hagalgaand orj bogsob deer mahaa husuulsan ODOO BODHOD TER YG YU BSAN YUNAAS GARSANIIG BI MEDMEER L BDIIIN emch hun bwl nadad heleed ogoorei!….ene buhen duusch haayaa haayadaa orgomol ahdaa busgui gj duuduulah bs gomdmoor Ter nowshiig martaad odoo neg zurh sharahaa anij bhad Ter zaluu ehner huuhedtei bolson suragtai aaw suid mait minii gants hamaatnii zaluu geel Bi aawdaa bs ih gomddoooog ter hamaatnii zaluun nadaas iluu bdgiin bhdaa gj boddog bj billee Baga nasnii aimarlaasaa bolj 2ch udaa amia horloh gj uzej bsn udaatai Huuhed nasd uldeesen sharh hamgiin gun gunzii sharh boldog ym shig Huntei suuj huuhedtei bolwol ohinoo hezeech ooroosoo hol blgahgui bs ergtei hunii hajuud hezeech uldeehgui gj boddog 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.