Аз жаргалтай гэр бүлийг зөвхөн та л бий болгож чадна…

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье Секс.мн-н байнгын уншигч өдөр бүр л орж ирж шинэ мэдээлэл захиа бүрийг алгасалгүй уншдаг. Манайхны захианууд амьдралын аль болохгүй бүтэхгүй зүйлүүдийг бичсэн байх юм. Ингээд өөрийнхөө амьдралын талаар бичмээр санагдав  магадгүй ирээдүйдээ итгэлгүй хэн нэгэнд урам өгч магадгүй. Би гэдэг хүн ядруухан айлын 3-н хүүхдийн бага нь болж өссөн. Ээж минь хар залуугаараа өрх толгойлж 3-н хүүхдээ хүнээс дутаахгүй өсгөх гэж ёстой л нуруу тэнийх завгүй ажилласан. Одоо ч мөн ажилласаар л байгаа. Хуруу хумсаа хугартал ажиллаж гэж ээжийнхээ хэлдэг байсан үгнүүдийг одоо л энэ биеэрээ мэдэр ч байна.

Зиа тэгээд амралтын өдөр давстай усаар гурил зуураад тос байхгүй болохоор жигнээд юмуу хайрж идээд л өдрийг өнгөрөөдөг байж. Ахлах сургуульт ортлоо шинэ хувцас өмсөж үзсэнгүй би гэдэг хүн тэглээ гээд муу явсангүй муухай явсангүй. Энэдээ сэтгэл дундуур ч байж үзсэнгүй хүн бүхэн л ингэж амьдардаг юм шиг санадаг байж билээ. Ээж маань 3-н хүүхдээ яадаг ч бсан дээд сургууль төгсгөнө гээд солонгос явж хэдэн жил болчоод ирэхэд нь муу ээжийгээ тэгтлээ их хөгширч тэгтлээ их гундсаныг анх удаа харж билээ. Хүний нутаг л бол хүний нутаг одоо ч би өөрөө тэр хуний нутагт байж л байна. “Ээжээ айлууд өдөр хоол хийж иддийм байна шдээ” гэж нэг удаа саваагүйхэн ээждээ хэлж ээжийгээ уйлуулж билээ.

Одоо энийгээ бодохоор өөрөө уйлмаар санагдах юм яах гэж муу ээжийнхээ зовлон дээр зовлон нэмж байв даа гэж. Ах эгч 2 маань дээд сургуульд орсон боловч төгсөж чадалгүй дундаас нь орхив. Арга ч гүй байсан биздээ амьдрал маань тийм байсан болохоор. Би яаж ийж байгаад муу ээжийнхээ хүслийг гүйцээчих санаатай их л мэрийлээ. 10-н жилд байхдаа тэгж цоорсон онц сурлагатан байгаагүй ч багшийн нүдэнд өртөх хэмжээнд сурлагатай байлаа. 10-р ангийн хонхны баяр болох дөхөхөд монтаж хонхны баярын мөнгийг олох гэж бүтэн улирал өндөгтэй шарсан талх анги дээрээ авчирч зардаг байлаа. Мөн ч их онигоонд ордог байж билээ.

Манайхан сүүлдээ намайг өндөгтэй талх гэдэг болсон. Хичээсний эцэст нэг хүссэн ангиа авч чадаагүй ч хүссэн сургуулиаа авлаа. 4-н жил тэр сургуульд сурч байхдаа ёстой л нэг нийтэч хамт олны хүчээр төгссөндөө хөөрхий миний өмнөөс бие даалт реферат мэтийг хувааж аваад хийчдэг мөн сайн хамт олонтой байж билээ. Би гэдэг хүн ангийнхандаа хамаг байдгаа даалгачаад дотуур байрны мөнгө автобусныхаа мөнгийг олох гэж энд тэнд хийж үзээгүй ажил ч бараг үлдээгүй байх буудлын цэвэрлэгч, паб-д зоогч, цайны газар туслах нягтлан, клубд цэвэрлэгч гээд…

Нэг удаа нийтийн 00-д нэг хүн гадуур нь бөөлжсөн байсныг цэвэрлээд зогсож байтал манай сургуулийн хажуу ангийн хэдэн охидууд ороод ирж билээ. Тэр үед л анх удаа өөрийгөө яах гэж ийм хүн болж төрөвдөө гэж сэтгэлээр унаж билээ. Ээжтэйгээ шөнөжин шахуу утсаар ярьж уйлж билээ. Тэр үед харин бодол маань өөрчлөгдөж билээ. Яах гэж тийм хэнд ч хэрэггүй зүйл бодож ээжийгээ шаналгавдаа гэж. Маргааш нь тэр хэдэн охидуудтай цуг лекцэн дээр сууж таарсан чинь намайг чамаас 00 үнэртээд байна хол суу гэдэг байгаа ёстой нээрээ хэлэх үг олддогүйм байгааз дээ.

Харин тэр үед одоогийн манай нөхөр тухайн үед ангийн хүү байсан та хэдээс өчигдрийн уусан архи өчигдөр цуг хоносон залуусын чинь үнэр харин арилаагүй байна буудалд залууст чихдүүлж орсийм бол ядаж усанд орчихоод гарч ирэхэд яадгийн бэ гэж билээ тэгэхэд л тэр залууг анх арай надад… гэсэн бодол төрж билээ ккк. Тэгсэн агаа харин сайндаа ч намайг өмөөрсөн биш тэдний нэгэнд нь хаягдчаад боломжийг ашиглаж хэдэн үг хэлсэн нь тэр юм байна лээ. За за тэгээд тэр залууг өөртэй муугүй гэж бодож араас нь дагаж явсаар байгаад үерхдэг боловоо. Анхны үерхэл анхны үнсэлт анхны тэвртэлт гэж худлаа яриад яах вэ гэхдээ анхны шөнө харин тэр залуугийнх байж билээ. Гаднаас нь харахад хачин дэгжин хөөрхөн өндөр махлаг бор залуу. Дотносоод ирсэн мань хүн харин надтайгаа яг адилхан болж таарсан даа. Бас л айлын 3 хүүхдийн бага ээж нь хар залуудаа өрх толгойлсон манайхантай л адилхан 2 идэхгүй хоосон хонохгүй гэсэн айл.

Надаас нэг өөр зүйл нь гэвэл манай хүн хэзээ ч хүнд муугаа үзүүлэхгүй муу байсан ч хэцүү байсан ч гаднаа үргэлж гялалзаж явнаа гэсэн эрмэлзэлтээ. Харин би 100% эсрэгээрээ байсан чинь сүүлийн үед нөхөртөө уусаад байна уу гэмээр адилхан санаа бодолтой болоод байгаа. За ингээд 2 ядуу оюутан нэг юм их сургуулийг төгсөж хэн хэний маань ээжийн магнай нь нэг өдөр тэнийж билээ. Манай монголд арын хаалгатай эс бөгөөс улаан дипломтой л бол гайгүй ажилд томилогддог бичэгдээгүй хууль байдагаас хойш бид 2-т нь яаж ажил олдох билээ ёстой л нөгөө цэвэрлэгч үйлчлэгчээ хийхээс өөр аргагүй. Нэгэн цагт ээжийн минь хөлсөө хөдөлмөрөө зарсан тэр орныг бид 2 зорив.

Мэдээж хараар. Эхний хэдэн сар сайхан л байлаа 2-уулаа овоо ажил олж хийгээд тав 10-н төгрөг олоод өөрсдийн гэсэн толгой хорогдох жижкэн мухар олов. Тэгж байтал би гэдэг хүн хүүхэд олвоо хөөрхий. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ядаж байхад хүний нутгийн газар бүүр хатууг хэлэх уу! 2-уулаа 2 биенээ харж инээж 2 тийшээ харж уйлж билээ. 2 ээж маань анхны хүүхэд хүүхэд хүнстэйгээ ирдэг гэсээр байгаад гаргахар болж билээ. Би ч ажил хийдэг нь өнгөрч арбайтаар хэсэг занималдаж байгаад нөхрийнхөө цалинг харсан эндхийн хэллэгээр гэрийн ажумма болвоо хөөрхий. Хөөрхий муу хань минь өглөө 7-н цагаас орой хэд л бол хэд хүртэл ёстой бөгсөө сандалтай нийлүүлах завгүй ажилсаар нэг юм бор хоногтоо орж ядарсан гэдэг нь жигтэйхэн унтдаг ажилтай болов. Нөхрийн цалин буудаг өдөр 2-уулаа мөн ч их аз жаргалтай байдаг байж билээ ккк. Одоо бодоход хөөрхөн ч юм шиг. Тэгж байгаад би гэдэг хүн маамаалваа.

Намайг биш нөхрийг маань ч биш харин хадам ээжийг маань конандсан юм шиг нэг тийм божийсон бор хөөрхөн хүүтэй болж билээ. Хүн нэмэхээр хүнс нэмнэ гэж уг нь нэмэгдсэн л дээ гэхдээ хүний нутагт хүн нэмээд хүнс нэмээд хэдэн жил амьдрах билээ ядаж бидэн шиг хар бор улсууд муу хүүгээ 5-хан сартай байхад онгоцны буудал дээр танихгүй хүнд өгөөд явуулахдаа хичнээн их уйлсанаа одоо ч мартаж чаддагүйм тэр өдөр яг л хар дарсан зүүд шиг. Автобуссанд суугаад буцаж явахдаа нөхөр бид 2 хоорондоо нэг ч уг дуугараагүй яг л танихгүй улсууд шиг 2-уулаа чимээгүйхэн уйлж байснаа л их тод санадын. Нэгэнт нь мах цуснаасаа таслан байж гаргасан үрээ өөрөөсөө холдуулан байж ажил хийж байгаа хойно хийсэн шиг хийхээр шийдэв. Нөхөр бид 2 цалингийнхаа 50%г идээд л 50%г цааш нь хийсэн. Муухай бор үр минь 3 настай том агаа болж өдөр хоногууд яаж өнгөрч байсныг ч санахгүй байна. Э э 3 жил гарангийн хугацаанд хийсэн бидний мөнгө 50 сая болжээ.

7 хоногийн өмнө байрны урьдчилгаа төлөөд лицингээр УБ-д байр босгох гээд зүтгэчихлээ. Аз жаргал ойрхон байнаа гэж. Муу хүүгээ сургуульд орох үед нь ээж аав 2 нь тов хийгээд яваад очино доо. Та бүхэн ямар учир утгагүй зүйл бичээвээ гэж бодож байгаа байх. Үнэхээр сайхан санагдаад бичсиймаа сүүлийн хэд хоног ажил дээрээ үнэхээр эрч хүчтэй байлаа. Хүнд бас дээшээ харж инээх өдөр ирдэг л юм байна. Доор байсан хүн доороо байгаад байдаггүй л юм байна. Гэхдээ энэ бүхний эцэст таны сонгосон хань тань таньтай санаа бодол зан ааш бүх зүйлээрээ сексээрээ ч мөн адил нийлж байх ёстой. Гол нь 2 биендээ итгэх итгэл шүүдээ. Таны нөхөр таны эхнэр таныг араар тавьсан бол та юун түрүүнд хань ижлээ буруутгахаасаа өмнө өөрийгөө нэг бодоод үз.

Манай хүн ч бас ардуур урдуур минь тавьж л байсан. Гэхдээ олон дахин давтагдаагүй. Гол нь хүлээцтэй уужуу тайван бодох л хамгийн чухал байх. Манайхан ер нь их огцом түргэн уур  аливааг хурдан түргэн зохицуулах гэсэн зангуудаасаа болж гэр бүл их салж сарниж байгаа байх. Ханийгаа хайрлах хайр сонирхох сонирхол чинь жоохон буураад байна уу? Өөр хэн нэгэнтэй байж үзмээр байна уу? Тийм бол тийм үйлдэл хийхээсээ өмнө ханьтайгаа амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд үз. Аан тийм нэг ийм үг сонсож байсым байна. Аль алийг нь сайн бодоод үзээрэй эм хүнд түрийвчийг нь зузаалахдаа илжиг шиг зүтгэдэг хүссэн газар нь хүргэхдээ ягуар шиг харин оронд дотор нь арслан шиг эрч хүчтэй эр хүн хэрэгтэй байдаг бол эр хүнд хайрлахдаа хань шиг нь халамжлахдаа ээж шиг нь харин янаглахдаа янхан шиг байх тийм л эмэгтэй хүн хэрэгтэй байдаг юм гэсэн шүү манайхаан.

Эхлээд өөрийнхөө хийж чадах бүхнийг хийж өгчөөд дараа нь ханиасаа шалтгаалах зүйлийг хийлгээрээ харилцан буулт хийнгээ. За за баахан утгагүй урт юм биччихлээ. Ерөнхий утга нь бол өөрийгөө муу муухай доор байна хар бор гэж битгий бодоорой уйлах нэг өдөр байхад инээх 1000-н өдөр байнаа гэж бүгдэд нь аз жаргал хүсье!

45 Comments

  1. 1111 says:

    uilchihlaa hvn gej amitan setgeliin amitan ymaa daa amidral ooroo baylag blhoor jargal zovlon eeljleh jamtai baih
     sorry.d ta yu  hiigeed 700say togrog olchihvoo bi odoogoor ymar neg ym ehleh geed argaa olohgvi bn 

  2. undraa says:

    huuhdee yvuuldag hesgiig unshaad ih uillaa, bi ch bas huugee oitoi bolonguut n orhij yvaad nuhur bid ajilsaar hudulmurlusuur bgaad uursdiin oron gertei bolson, odoo dahiad 1 mamatai bson saihan bnoo

  3. baysaa says:

    goy bna a nadtai adil ym gehdee nadad odoohondoo uiggui hodolmorloh ue deer ni ybaj bgaa ym bna udahgui jargah tsag ni ireh bhaa tee goy bailaa

  4. ta 3-t amjilt husie says:

    Ene niitlelees buh l zovlon jargal, husel temuulel haragdaj baina. Unshaad setgel ih hudulluu.
    Uilmaar ch yum shig, bas ineen baij unshlaa. Setgel zutgel baihad bolnoo butne. Ta 3-t hamgiin sain saihniig husie.
    Chamd er ni yum bichih aviyas baina shuu. Oroldood uzeerei hu!
    Yag unendee suuliin ued iim setgel hudulgusun niitlel uguulleg ntr unshaagui yum bna shuu.

  5. adil zowlont says:

    hi sain bna uu bas l tanitai adilhan neg hvn bna bi ch bas hvnii gazart ajilaad vr hvvhdee yawuulaad l hetsvvhen l bna daa ohin mini odoo ch aaw eejiigee martaj bgaa bhdaa tanii bichseniig unshaad uilaad l bayrlaad l unshij bna bid 2 t ch bas tiim udur irne gj itgej bna
    ta nart amidraliin hamgiin sain saihan bvhniig hvsie

  6. monda says:

    hamtdaa gadagshaa garsan n sain baina. tanai ger buld az jargal husie..

  7. anonymous says:

    TENEG HUMUUS! HUUHDEE BARAA TAVAAR SHIG YAVUULCHAAD JARGAJ BAINA GEED MAASIAGAAD SUUJ BDAG IIM BOLOVSROL MEDLEGIIG ULANDAA GISHGEJ HAR AJIL,HALTAR MUNGIIG SHUTSEN ZALUUS MONGOLD DENDUU OLON BOLCHIJ DEE ZAILUUL GEJ. HELEED CH OILGOHGUI L DEE IIM TOROLHIIN JIJIG SETGELGEETEI HUMUUS,TIIM BOLOHOOR YALTAI CH BILEE YOSTOI NUGUU BUYANAARAA BOLOG GEJ L HELDEG BHDAA KK.

  8. naraa says:

    yag nadtai adilhan yum odoo yavuulsan hyy maani barag 4 nas hyrlee aav eejiinhee zurgiig zursan l hyy ba sanadag baih orovdood baidag yum joohon tevchvel ch hyy deeree ochih dohij ba daa. za ta 2 too amjilt hysii

  9. hh says:

    Та 2-т амжилт хүсье.

  10. hh says:

    Байрны мөнгөө хийчихсэн бол эх орондоо хурдан ирээрэй. Гэр бүл хамтдаа байхдаа л жаргалтай байдаг юм шүү дээ. Дээр нь хүүхэд гэр бүлээс гадна өсөх тийм ч сайхан зүйл биш шүү.

  11. namuun says:

    Unheer saihan bainaa uursdiin hudulmuruur bosogson yum shal uur shuu dee Amjilt husey Bi ch gesen saihan ger bultei saihan ajiltai bolj buteed yavj l bna tegehdee bi uuriiguu ger bulee sain avch yavdag gej boddog shuu emegtei hun bugdiig zuv chigluuleed yavbal boldog yum shig sanagddag

  12. Snoopy says:

    Mungu ch owoo tsugluulj baigaam baina daa gol n teged bussines erhleechee duinge tsarailaad bitii bainga jorlongoo yaj gyalalzuulan geed baigaache bussines setge

  13. dislike says:

    aay humuuseer uruwduulee l 🙂 Ewii ewii aasan mundagiin

  14. quepas says:

    Amjilt husye! Chamd uneheer sain hamt olon, sain nuhur taarchee. Yaduu tarchig amidralaas sain saihand hursen humuus zondoo baidag. Hamgiin gol ni chi garaa hamhiad elgee tevreed yaduu bor amidraltaigaa evlereed suugaagui, bainga zutgej hodolmorloj baisniihaa shang hurteh l bolno. 10 jild ondogtei talh avchirch zarna gedeg bas l ih zorig shu, iim baisan humuus l yumand hurdgiin. Yuhan heehneer dutaj uzeegui, belen yuman deer osson hernee zalhuu, zorilgogui humuus zondoo baidag, tehed chi oor baina. Gadaadad olmon zelmeg amidrald osood terbumtan bolson humuusiin namtar tuuhig unshij baihad neg iimerhuu tuushtai, hodolmorch humuus baidag daa. Chaval nuhurteigee 2uulaa odoo Mongold yamar business erhleh yah iihee sain tolovloj baigaad ochood but avaarai! Chi chadnaa.

    Ene muuhai setgegdel bichij baigaa humuus amidraldaa garaa hodolgoj holsoo ursgaj mongo olj uzsen bolov uu? Esvel etseg ehiihee buyanaar olson hediig ni ursgaj yavaa nuhud uu. Esvel muu muuhai argaar amarhan mongo oldog, tuundee setgel ni sagatsan, amidraliin, mongonii une tseniig meddeg uu nuhud uu. Heleh ch ug oldsongui.

  15. Bi says:

    Олсон менгенийхее тоонд биш, хийж байгаа ажилд биш, амьдралын телее еерийн боломжоо бvрэн ашиглаж, тэвчээр зааж, бэрхшээлийг дввж сэтгэлийн хаттай байсанд л хамаг учир байгаа юм. Амьдралын телее урсгасан хелс, асгаруулсан нулимсанд нь, тэгээд зорьсоныхоо эхнийхийг биелvvлж чадсанд л vнэ цэнэ нь байгаа юм шvv дээ залуусаа. Хvний амьдралын инээж буй жаргалтай едрийг мечидхен дvгнэлт,  ес суртахуунгvй увайгvй vгээрээ бvv гутаа. Енеедер алаг vрээ санаж, хvний нутагт хvнд хэцvv ажил хийж бvсээ чангалж олсон 50 сая тегрег авилгал авч, хор найруулж  олсон 5 тэрбум тегрегнеес ариун, амттай. Зvтгэвэл бvтдэг гэдгийг, зорьсоноо биелvvлэх хичнээн сайхан гэдгийн амтыг мэдэрсэн юм чинь vvнээс том зорилт тавиад урагшаа 2 залуу минь. Амжилт хvсье, та 2 чаднаа. Жингэр ноход хуцаж л байдаг юм, жингийн цуваа явдагаараа л явдаг юмаа. 

  16. Zochin says:

    Ene niitleliig unshaad setgel hudulchluu. 50 sayaiig baga, hyyhdee toosongyi ene ter gej bgaa hymyys bol amidral yzeegyi haltaruud baigaa gedegt muriitssun ch belen bna. Za barag haraad l tanigddag daa like: ene tendhiin bar hessen, hudlaa neg ih peediisen eswel neg ih ynetei mashin unasan hooson tolgoituud golchlon ingej heldeg yum daa…
    Niitleliin ezend: TA 3-T AZ JARGAL HYSIE!!! Burhan yrgelj hyniig harj bdag yumaa.
    EZEN HICHEEWEL ZAYA HICHEENE

  17. ee horwoo gej says:

    ee horwoo ene suuliin heden setgegdel bichsn humuus yasan ch saihan bayan tsatgalan torj ossiim be de tegj l ih tengeriin orond torj ossiim bol iimerhuu borchuudiin hajuugaar nudaa aniad ongorchihoj bgaach ta hed law trr niitiin 00 tsewerleed ywj bhad n taraldsan hed bhaa tee amidraliig 0s ehelsen hund amidiin hagatsal uzn bj 3n jild 50sy hiine gedeg bol ih amjilt shuu medeej duranda shunal n hodlood nudend n $ haragdaad nyalh huuhdee ywuulaagui l bh gedsendeh huuhdee emnelgiin jorlond ursgachaad oroi ni garaad showdaj bdag nohduud ochnoon l bna harin ene 2 bol zutgesen bna shd so.d 3 btugai 10n jil bolchood hooson irj bgaa ulsiig aliig ter gehew deeshee garah gj bgaa negnee dem ogch chadku bol doosh n bitgii tataj bai bi bol gaigui sur.g mash sain togsson gaigui sain toriin albn haagh ajillah nohtsol sain ch gsn awdag tsalin bol unendee l gomdmoor bna iim tsalin awaad hezee bairtai bolj hezee ehner huuhdiinhee nariig manduulhaa ch medehgui ywna barag 3n jil zowood neg bairtai bolson ni ch shuluuhan yum shig jowlon turgen jargaliin udaan n gej tanai ger buld uurdiin az jargal eruul enhiig husie eleg buten saihan amidrah odor udku irne gedegt naidaj bna shuu chadaltai busgui mini

  18. name says:

    name

  19. Iron man says:

    hoorhii 50 say tugrugiig ger buliinhee az jargal gej boddoguuud n duu aldaa l baihiinmaa bod bod

  20. name says:

    mungu uzeegui amitan zailuul…

  21. chinii ireedui todorhoi says:

    dahiad sain unsh tanai geriin az jargal 50 say tugrug chi setgel sanaagaraa unen yaduu bn daa jinhen yaduu dord yum bn 50han say tugrugiiig ene yertuntsiiin az jargal gej bodoj baidag huuhedtei bolchoood mungu olohguin geed uilaad unen az jargalgui baijee te tegtel huu neg yum zailaad 50 say tugrug tsuglarsan chin huugee oljiisonoos hamaagui deer ter ue bol zowlon odoo bol jargal ingej neg az jargalaa oloh gej geed baigaamuu uriiin zaya gomdmoor yum ur chin chinii setgeliig medreh vii dee

  22. chinii ireedui todorhoi says:

    guie neeree tanaihan joohon tolgoi muutai humuus baisan baihaa yagaad bugd surguulias garaad sursan gants chi n ingeed har ajil hiigeed yawjiidag baina te ?
    eej chin tegtlee zutgej baihad chi tegeed hamag hicheelee humuuseer hiilgechiheed oorooo angaigaad yawjiidag bogino bodoltoi l baina daa
    tegj ursgalaaaraa yawchaad yaj ajild oron gej boddog bainaa odoo tegeed nasaaraa tsewerlegchee hiichihuu te huu chin ta 2-iig tanaihgui utasnii tsaanaas durtai yumiin awch yawuuldag neg humuus l gej bodii shde yamar yumniihan haluun am bul baihaw de muuhai yum chinii az jargal bol 50 say togrog l yum bn nasaaraa ideh hurunguu tsewerlegchiin tsalingaar tsugluulahuu ene bas chinii az jargal chi chadjiiin az jargaltai baij

  23. anonymous says:

    omg odoo tegeed hezee huuhed deeree ireh gej bgaan dahiad 3 jil uu? huuhed chin ta 2_g aav eejee gej bodohgui bolson bna doo.mongo neeree ehiin setgeliig hurtel oorchloh yumaa gej..

  24. anonymous says:

    strange!

  25. Maral-d says:

    Chinii zov,huuhdiig oorsdoo osgoj hairlah gej toruuldeg bolohoos heden haltar mongonii toloo baraa tavaar shig naash tsaash yavuulj huneer osguuleh gej gargadaggui yum,yamar hun geheeree huuhdee ogch yavuulj chaddag bnaa bi bur gaihaad bdag yum,tanai nohor ch gesen huuhdee yaj mongonoos dor uzej chadaj bnaa,eejteigee baig gej bodohiin orond yavuul gej zagnadag genuu?? ingej bolohgui eee.
    huuhdee yavuulaad bgaa humuus bol ih buduun zurhtei,buduulegduu,muuhaigaar helvel mal adguus shig yumnuud l tegj nyalh uree mongonii toloo ooroosoo holduulj chadah baih. bi ch gadaadad huuhdee toruulsen,sonsood bhad huuhnuud huuhde mongol ru yavulad bgaa sonsogddog bsan,manai nuhur bid 2-n sanaand yagaad ch bagtaagui yumdaa,yu ch tulgarch bsan tegj chadahgui,ur huuhed hamgiin ehend tavigdana!!!

  26. anon says:

    mongold ireel najidaa edelj ehelne dee hoorhii nohor chin zaluu ohid erguuleed arhi dars uugaad heruul uruul bolool irne dee niitleg jishee. yaj ene amidraliin toloo zutgej bsnaa martaal tenegtdeg yumdaa erchuud! setgel zuigee ertnees beldeerei dee.

  27. anon says:

    YAMAR CH DOROI YUMBEDEE KK EEJ CHIN DEED BOLOVSROL OLGOH GEJ ZUTGEED IREHED IH SURGUUL TOGSCHOOD TEGEED ODOO HAR AJIL HIIGEED HURUU HUMSAA HUGALAAD YAVJ BDAG NI ARCHAAGUI L BNA SHTEE! NEH SONIN SANAGDCHLAA,CHAMTAI ADIL YADUU HETSUU DOROI HUMUUS OILGOJ OROVDOH BAIH TERNEES NADAD BOL ARCHAAGUI CH GEMEER DORD CH GEMEER YUMUU SANAGDAJ BNA. 3 JILD 50-HAN SAYA TOGROG GEDEG CHIN YUUU VEEEE TERIIG TEGEED HAR AJIL HIIJ OLJ BGAA BH TIIMUU,TEGEED TERENDEE BAYASAAD BDAG AYAAYA IH YADUU AMIDRALAAS GARALTAI BOLOHOORO TEGJ BGA BH GEJ OILGOJ BNOO SORRY.
    AIL BOLGON L ODOR BUR BAITUGAI ODORT 2-3 HOOL HIIDEG SHTEE,BAYAN CH BAI YADUU CH BAI !!!

  28. lady says:

    hi. bur nulims ooriin erhgui garaad b.aa. kkkk. yamar saihan niitlel unshwaa. bayarlalaa chamd. az jargal sain saihniig husye.

  29. shak says:

    hi shan ger bul bna amjilt husey

  30. nomio says:

    humuusiin bichsen setgegdluudiig unshaad l nulims nuden deer garch irj bnashd..
    manaihan bas hund goy uram ugsun bna shuu.
    zahidal bichij bgaa busguid bas orchlon horvood bj boloh buh l sain saihniig husey,
    ta 2 mundag yumaa

  31. hi says:

    hi ta estoi setgeliin hattai hun bnaaa manaih ch namaig baga baihad ih l hitsuu bsan oyutan bolood tolboroo tolj diilehgui bagshid zagnuulj baihdaa angiinhanasaa yamar ih ichdeg baivdaa tegsen tanii bichseniig unshsan chin minii ene hajuud ni yuch bish yum bnaa.
    tanai ger buld eruul enh az jargaliig husie.

  32. Mmmmm says:

    Saihan amidral husie 
    Bas saihan ch amidarch bgaa ym bna (^_^) 
    Bi bur uilchuhla he he bi bas gadaadad Ajil hiij ih udaan amidarch bna hetsuu shuu hunii gazar  udahgui nutagtaa harij saihan taivan amidartsgaagaara 

  33. uka says:

    hi ymar saihan ger bvl be nohor bid2 ch gesen gadadad bj bgad irsen ganch bairtai oor ymgvi odoo yu hiihe medehgvil bna baira barichaalj bgad zeel amch vzendeel gej bodoj bndaa hvvhedee ybuuldag ih zorig shvv hvv maani odoo 5sartai hvvhedee ybuulna gej bodohoor uilchilaa ih saihan bichsen bna hayach gesen iim ym unshmaar bna

  34. Гайхамшигтай, унэн сэтгэлээсээ амжилт хусье. Ээжээ айлууд өдөр хоол хийж иддэг юм байнаштээ гэдгийг уншаад өөрийн эрхгуй хоолой зангирлаа. би өөрөө охин уртэй эцэг хун тул охиноо ингэж амьдруулахгуй юм шуу гэж бодлоо. Чи маш сайн байна зутгэж байхад болдог юмоо итгэлтэй байна харин зугээр суугаад зовлон тооцдог улс бол өөр. Наанаа байхдаа зугээр ажил хийж мөнгө олохдоо гол биш шуу ямар нэг бизнес олоорой Та 2 т амжилт хүсье

  35. SORRY says:

    Ааая яяя хайран сайхан Монгол залуус минь бүхэл бүтэн 3 жилд 50хан сая төгрөг цуглуулсан байнаштээ юу гэсэн үг вэ. Гэхдээ маш сайн байна зөв бодолтой ажилч хичээнгуй байна энэ хамгийн гол та 2 чаднаа монгол маань ч 3 жилийн өмнөөс хамаагуй дээрдэж байгаа. эхнэр нь ийм ухаантай байхад могол эрчууд бид илжиг шиг ажиллана шуудээ одоо та 2 солонгосчуудад ажиллаж байна удахгуй бидэнд солонгос ажиллана аль хэдийн хоыд солонгосчууд ажиллаад эхэлсэн удахгуй өмнөд со-гуудыг бид ажиллуулна. 50 биш 5 тэрбумыг та 2 хийж чаднаа. Миний хувьд аав ээж маань сайхан өсгөсөн ч би бас болж бутэхгүй амжилт олж чадахгуй бас зовж байсаан зүтгэсээр суулийн 3 жилд арай дээрдэж байна ямар ч байсан 700 гаран сая төгрөг хийсэн шуу зутгээд байгаарай аливаа хун жаахан том сэтгэж том зорилт тавьж явах хэрэгтэйшүү

  36. tuya says:

    сайн уу та 2 сайн ажиллаж байгаам бнаа нөхөр бид ч бас наана чинь бсн хамгийн гол нь наана чинь мөнгө хураах нь гол биш юм бн лээ шүү хураасан мөнгөө энд ирээд юм болгох л хэцүүм бн лээ анх монголд ирчээд мөнгө үрэгдээд бдг хийх ажлаа олоогүй бдг балрах дөхсөн энд ирээд учраа олж амжаагүй бхад нь мөнгө нь үрэгдээд байрнаас өөр хөрөнггүй хүмүүс зөндөө бдийн бн лээ гол нь энд хийх ажлаа олох хэрэгтэй шүү сайныг санаж хэлэв

  37. tseki says:

    Sain baina u? uxaalag bvsgvi mini. Solongost baidag yum bna tee. Bi ch bas end bdag yumaa. Vzej tuulsan amidralaaraa bid 2 ix tostei yumaa. Xarin bi chamshig uxaalag tuushtai bish shantramtgai kkk. Durgvitsexgvi bol taniltsaj bolox u? tsemka0730@yahoo.com .

  38. M says:

    iim uhaalag huleetstei ehner ene horvood bas bdagaa. az jargal husey, bur setgel hudulchluu

  39. ok says:

    yamar saihan amidral ve. yostoi ingej hamt neg zavin deer zutgesen amidral l hamgiin amttai saihan. bodood baihad 10-20 jiliin daraa manai mongol nileen taivan saihan oron bolno baihaa. odoo gadaadad ajillaj, surj bga zaluujuud medeej nutagtaa ojood gadaadiin sain saihan hev mayagiig nutagshuulaad, gadaadad jil olon jil amidral uzsen humuus arslan bar shig zan gargahgui, naatai, zaanatai uhamsartai, neg l tiim saihanaar l nadad tusuulugddug. itgeltei baidag shuu. ta ger bul amar taivan, eruuk emnhiig husye. sanaa sain zuv bol zaya zuv gesen ug baidag daa. zaluujuudaa uildel, sanaa bodol, setgel sanaagaa zuv bolgood daraa ni ulsaa zuv saihan uls bolgoyo.

  40. Maral says:

    Bi ch gesen hunii nutagt l yavna. Mungugui, ajilgui baigaa ch gesen huuhdee yavuulj erdoo chadahgui yum. Nohor hurtel huuhdee mgl yavuulaad ajild or geel zagnaad baihiin. Bi chadahguinee. Odoo 1 jil teschvel huuhed tsetserlegt orohgeel bn. Ter boltol gee guriigeel zagnuulaal suujiina. Huuhdeesee salsand orvol geriin myhart zagnuulaad suuj baisan ni deer sanagdhiin, yamar nasaaraa ingej suuh bish

  41. MNG says:

    Huugee ogch yavuuldag hesegiig unshaad yag uilahaa shahlaa….eoooooe aimaar shuu huuhed gedeg estoi sonin hun ehner nohoroosoo hol yavahad zurh zusej bgaa met hezeech boldoggui manai nohor bid 2 uerhej bhdaal bnga gadagshaa yavdag 2 tald heden jil saraar bdag bsan..ingetlee zurh zusegdej bgaagui yum dag…getel huuhedtei bolood oi 3 sartaid ni darhanluu egchdee ogch yavuulaad ajildaa orood 3 honood estoi teseegui bi uilaadl huuhedruugee bais geed zalgaad setgel zurh ovdood shimshireed…hoh mini yag bul chuluu shonojin untaj chadahgui bosoj suuchaad uilaadl bsan saagdahgui..nohor bas dagaj nulims ungaad tegsen er ni ingen ingen 5 togrognii toloo ur huuhdee hol avaachij zovoogood hoorhii ter byatshan zurh ni eej aaviigaa haigaadl neriig mini muuhan heleedl haalgaruu shirteed meeme neheed aimaar orovdmoor tegj zovooj bhaar geed 3 honood bi bushuuhan ohin deeree ochij estoi neg sanaa amarch bilee..aimaar yum bilee huuhed gedeg…estoil setgel zurhnii uya yum bilee…zurh shimshireed ….chinii huuhdeesee salsan heseg aimaar zurh sonin bolloo..chamd yamar bsaniig medreh shig bolloo….gehdee ta 2 ih setgeliin hattai yum bnaa…hatgui bailaa geed yah bilee..mundag yumaa….tanai ger buld amjil husie…

  42. Bi says:

    Аз жаргалтай едерт чинь еерийх юм шиг баярлаж байнаа. Нээрээ л уйлах нэг едер байхад инээх мянган едер ирнээ. Та 3-т аз жаргал, инээх мянга мянган едрийг хvсье. Ийм сайхан залуус терvvлж,есгеж телевшvvлсэн ээж нарт чинь урт удаан насалж, vр ач нарынхаа сайн сайхныг vзэж жаргахыг хvсьеээ. Амьдралын жаахан бэрхшээлд сехреед шvдээ зууж, бvсээ чангалахыг мэддэггvй эрх танхи залуус vлгэр жишээ аваасай. 

  43. Abc says:

    Uhaantai yumaa

  44. deegii says:

    ttimee.2uulaa 0oosoo ehelj huchee negtgej hulsuu ursgaj olson munguch amttai shuu.odoohii zaluus bayan huntei l suuchuul jargah yum shig bodotsgoodog bolj.hunii yumiig hulgai hiitsen yum shig aidastai urj jargasanaas uuriihuu zovlogoor olson munguuruu bayan yum shig tansaglaj yavsan deer shuu.ta 3t az jargal sain saihan buhniig husie.hussen bairaa avaad huuteigee saihan amidraarai.bi odoo yag ta 2iin nuhuriihuu tsalin buuhaar buun az jargaltai bdag uetei chin adilhan suuj bna.teglee geed zovoogui.amidral gedeg chin saihan shuudee.munguur bugdiig hemjihgui bj chaduul tegeed l halamjtai hani eruul saruul ur huuhedteigee saihan l bna.

  45. zaya says:

    zoo zo amjiltooo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.