Эрчүүд яагаад хариулахаас бултдаг юм бэ?

Энэ удаа би бүх эрчүүдээс юм асуух гэсийн. ЭРЧҮҮД ЯАГААД ХАРИУЛТААС БУЛТДАГ ЮМ БЭ?

Яагаад ингэж асуух болов оо гэхээр би гурван жил үерхсэн залуутайгаа өнгөрсөн зургадугаар сард гэрлэсэн. Одоо хүүхэдтэй болохоо хүлээж байгаа. Гэтэл миний нөхөр ойрд нэг л өөр болоод байх шиг. Шөнийн ээлжинд гарч байгаа л даа. Гэхдээ ажил нь тэдэн цагт гэсэн тодорхой цагт баригддаггүй. Байгаа ажлаа хийчихвэл явчихдаг юм. Харин ойрын үед ажил ихтэй гээд гэртээ ирж хонохоо байлаа. Гол нь ажилтайдаа биш. Одоо тарлаа гэж гурван цагт хэлчихээд өглөө найм хагаст орж ирэх юм. Тэгээд яасан бэ гэхээр яагаа ч үгүй гэхийн. Уурлахаар бүр юу ч дуугарахгүй. Уурлалгүй ярилцаж байгаад яасын гэхээр хариулахаас булзаад байхын. Ажилтай байлаа гэхээс өөр юм хэлэхгүй. Нэг тодруулах зүйл нь их ажилтай гэсэн шөнөө нөгөө хайр аа энэ тэр гэдэг халуун дулаан үгс огт байхгүй.

Халуун дулаан үгс нэхэхээр бүр уурлах аястай. Сэтгэл санаа хямраад байхаар байн байн мэссэж бичээд, бичих тусам бүр таг болоод. Би яг яагаад байгааг нь ойлгодоггүй ээ. Хэлчихэж болдоггүй юм байх даа. Миний алдаа байвал би засчихмаар байдаг. Гэтэл элдэв юм болоогүй ээ гээд байхын. Эрчүүд ямар тохиолдолд хариулахаас булздаг, бултдаг юм бэ? Би одоо яах вэ?

27 Comments

  1. гэргий says:

    adilhan uildel hiij hariugaa aw geh nii 🙁 bi tegeh hun bish oo

  2. mgl says:

    mmmm tegwel ter chine nua tai blj de hvswel add hiigerei ok

  3. mmmm tegwel ter zaluu chine chamaig bodohgvi oor nua tai bolj dee hvswel add hiigeerei ok………

  4. гэргий says:

    эр хүн бүр жирэмсэн эхнэрээ ингээд орхиод гүйгээд байдаг юм болов уу, манай хүн л тэгээд байна уу. ёстой хэцүүтэйн байна аа. би ер нь хэнтэй гэрлэчихэв ээ, валарсын

  5. гэргий says:

    байнга оройтох болсон шалтгаан нь ажлынхаа залуустай компьютер дээрээ хөлбөмбөг тоглох гэнээ. өнөөдөр ч бас л таг. яасан бэ гэсэн чинь тоглоод гэнээ. тоглоом жирэмсэн эхнэрээс нь чухал байж болох уу. бачимдаад эхэллээ. намайг, хүүхдээ тоохгүй байгаа мэт санагдах боллоо 🙁 хүүхдээ эсэн мэнд тээх, төрүүлэх хамаг хариуцлагыг, бас дээрээс нь өвдвөл ажлаа хаяж хэвтэж, цалингаа акттай байсан нэрээр хасуулж, орлого багасч, ажил дээр ч нэр хүнд багасч, хүүхдээ бодож гоё сайхан байхаас татгалзсанаас ялгаагүй сонин хувцаслаж, таргалж, хамаг эрсдэлийг би үүрч байгаа биз дэ. гэртээ ирээгүй үедээ мэсссэнжэрийн цаанаас ч болов жаахан хань болж сэтгэлийг минь амрааж болохгүй байгаан байх даа. гомдолтой байна :((

  6. sanaa zowoltgvi ee says:

    bvh zuiliig tsag hugatsaa haruulna ternees naana too bodoj tolgoigoo ovtgoh hereggvi ee tsaanaa huntei bolson bol ayndaa medegdene uneheer chamd hairtai bol hezee ch tegehgvi chamd l asuudal bna gesen vg ali ali n bsan gesen bvh ymiig tsag hugatsaand daatgaad orhi tiimvv zaluusaa …………….

  7. Sonu says:

    ajil deere huntei bolsiin bn da tegeed hamt baij bgad tardag

  8. gergii says:

    @H. uuchlarai. er hun yamar tohioldold gesen sanaa yum aa. ugiin songolt jaahan buruu boljee. sorry.

    yutai ch nuhur maani minii bichseniig medeed unshaad jaahan durguitslee kkkk. huwiin asuudlaa ingej zarlah hereg bgamu geed 😛 tegeheer ni chinii garhasan zang bi oilgoogui, oor humuus ch bas yu gej bodoh ni sonin bn sh d. gants bi soliorood bgan bolu getel ugui l l bgaz de gesen chini tag bolow kkkk. neg yum bodoh shig bollo. ta nartaa bayarlalaa.

  9. H says:

    Нөхөр нь асуултад хариулхаас бултангууд нийт эрчүүд бултсан болчихдог сонин юмдаа.

  10. bagaa says:

    HOOE NAAD ASUUDAL CHINI YAG NADAD TOHIOGOOD BGAA GEHDEE BI EREGTEI BI YAG L TANAI NOHOR SHI ZAN GARGAAD BNA GEDGEE MEDEED BGAA GEHDEE YAJ CH CHADAHGYI BNA BI DURLACHISAN

  11. zzz says:

    humuus min bitgii ingej hunii amidraliig tam bolgoj bgaachee bugd l ene hyamraliig uzdeg yum emegtei hunii anhnii jiremslelt er hunii anhnii aav boloh setgegdel iim l bdag yum emmegtei hunii jiremsnii hyamral uur buhimdal hardalt baidag bol er huniih aidas gantsaardal bdag yum zarim ued harimaargui zugeer l hentei ch hamaagui yu ch hamaagui yariad uumaar sanagddag yum huuhedtei bolsoniidaraa buh zuil zugeer boldog yumaa zaawal oor huuhen yarih hereg baigaa yumuu ene chin zovlon l biolno shu de bi ch gsn ene bugdiig tuulaad davaad garsan odoo az jargalar duuren saihan l amidarch bna muu zuil bish sain saihan yum yarij bodoj amidaryalda zaluusaa

  12. batoman says:

    zugeer orhitson n deer baih.hervee chi nuhurtuu itgedeg bol yamarch sanaa zovoh yum ugui bailguu de.harin itgej chadahguu bol tun udahguu uchirana tailagdah bailguu

  13. mongol emegtei says:

    Zugeer huviin mördögch avaad neg turscbal yasan yag hediid tardag taraad yagaad harihgui bgaag

    erchuud tegj sain duraaraa hezee ch unenee helehgui zarimdaa bur barimt baihad bultah gej uzne

  14. naizyyd.1010@yahoo.com ider zaluu says:

    за эрэгтэй хүн ер нь араас нь байн байн залгаад байвал жаахан дургүй байдаг юм…зүгээр ярих үедээ яриал бусад шаардлагагүй үед дэмий байна байн битгий залгаж мсж бичиж залхаагаад бай…миний хувьд тэгэхээр ядаргаатай жаахан уур хүрэх гээд байдаг юм…зөвхөн ажил хийх биш бас ажил дээрээ заримдаа ажлынхантайгаа ажил гайгүй бага үед жаахан юм хум яриад дэмий суух цаг байлгүй дэ…байнга ажил дээрээ тувт дандаа ажил ажил гэнэ гэж юу байсан юм…тэгээд ч хар шөнө 3-н цагаас хойш хэнтэйгээ уулзах вэ дэ…эр хүн чинь заримдаа гадуур энэ тэр гармаар санагддаг юмаа…байнга гэр ажил гээд байвал хэцүү биз дэ…тэгж байгаад жаахан нас ахихаар гайгүй гэр амьтай болчих байхаа…ок

  15. peach says:

    Жирэмсэн байж, хямардаг дээрээ байж заавал хүнтэй болсон байх энэ тэр гэж өөрийгөө давхар зовоохгүй байвал зүгээр биш үү? Дараа нь л учрыг нь олно биз.
    Тэгээд ч хүнтэй болсон байсан ч улаан цагаан үүрээр орж ирж энэ тэр тийм аймаар азаартай явна гэж байх уу?
    Сайнаар бодоход, хүүхэдтэй болох гээд бас чам шиг хямарчихсан амьтан явж байгаа байж болно шд. Тэгээд хямарцан байхад нь гэртээ чи бас хямарч дарамтлаад, уйлж унжаад, байнга юм асууж шалгаагаад байхаар нь ганцаараа байя гэж боддог байж болох юм. Ер нь насаараа ажлаасаа тарчаад гэр лүүгээ шууд явна гэж байхгүй байлгүй дээ. Найз нартайгаа уулздаг ч юм билүү…

    Би бол юм асуулгүй наад асуудлаа шууд хаясан нь дээр л гэмээр байна. Яасын ийсийн гээд байвал улам хөндийрнө. Хэлмээргүй байгаа л юм бол шалаад бүр л дэмий биз дээ?
    Тэгж байхаар зүгээр л элдэв юм асуулгүй орхи. Жирэмсэн хүнд биеэ барих хэцүү л байх. Гэхдээ энэ асуудал дээр л биеэ бариад жаахан ухаанаараа шийдчих. Тэгж байтал хямрал байжуу, цаана нь хүн байжуу энэ тэр нь мэдэгдэх биз. гэдсэн дэх хүүхдээ бодоод бага хямар

  16. Гэргий says:

    утасдаж үзэлгүй дээ. Эхэндээ ажилтай байна, дараа залгая гэж байснаа сүүлдээ утас нь салчихсан. Гэхдээ гэртээ ирээд цэнэг дуусаад өө гээд шууд цэнэглэгчинд залгаж байна лээ. Хардвал өө гаргаж болохоор, хардахгүй гэвэл итгэж болохоор нөхцөл.

  17. L says:

    zass pokert orson bol yug ni nuudag yum ehner ni uurlaad bval helj l taaraa shtee,yah argagui oor huuhen baij baij l ingej asuultad hariulahgui tenegtene, chi tarlaa gesenees ni hoish utas ruu ni zalgaj uzeegui yumuu ogloo 8 hurtel?

  18. Magy says:

    Хэд хэдэн янзын таамаг байна л даа. Цаанаа хүүхэнтэй болсон байж магад юм. Нөгөө талаар эрчүүдийн сонирхдог мөрийтэй тоглоомд орсон байж болох. Сэтгэлээ тайтгаруулах өөр янз янзын л юм хийж явж байж болох: Хүнтэй болсон эсэхийг нь өөрөөс нь асуугаад хэлэхгүй ээ. Эрчүүд угаасаа эхнэрээ жирэмсэн үед их зэвүүн өөр юмтай явдаг юм шиг байгаан. Надад бас тэгж санагдаад л хардаад байдаг байсан чинь манай хүн харин покерт орчихсон байсан байсан.

  19. bugi says:

    Sainuu ta hoert  hoeyland chine bh shig bn a . amidrald yanz yanzin l asudal bn.chi iim jahan asudald tsadahiga bish oopiigo hestu bdald opuulah hereggui.negt.chini bie aash aranshind oopchlolt garsan bh.hoert ta hoeriin belgiin amidrald ch  gsn oopchlolt garsan bh. tgd l jahan del sul yavdal gargasan bh gj bodjino.mini bodloop  nohop chine oop huntei bnuu chamaas baga zereg zalhsan bn uu yasan bn hamaagui  ene bugded ohin mine chini oopiin chine uhaan l medne dongoj amidral ehelj bn shde yamar ovchin bish hagatsal bish ireeduin uhaalag ehner ta yataihan zohitsuul.mini bodloop oopiinh ni husej bgaagaar zongoop ni haychih heseg hugastanii dara heviineesee iluu bugdiig oilgoson bh bhoo .hehe zaza buur tolgoi ergechlee amjilt

  20. Ddd says:

    Oo sainaa alaad hayatsan unshaad gaihlaa shd heniig zagnaad bgaan bol gej bodloo

  21. zochin 2 says:

    minii bodoloor nuhur chin uur hvntei bolson yum shig l bna daa .zvgeer bj bgaad ingeed bnaaa gedeg chin asuudaltai bolood l tegej bhdaa .za za amjilt

  22. Divine says:

    Хүнийг сэмээрхэн тагнана гэдэг нь тэнэг зүйл тэр хүнтэй ярилцаад үз магадгүй тэр хүн өөр хүнтэй болсон байж магадгүй эрчүүд анх аав болно гэж байгаа үедээ угаасаа хямардгиймаа хэцүү байдаг шд сүүлдээ зүгээр болчихдох хэсэг хугацааны дараа

  23. sainaa says:

    чи одоо яачаад байгаам бээ.. энэ гэр орон чамд таалагдахгүй намайг хүсэхгйү байгаа бо ингээд амьдрах хэрэг байгаамуу.. юу нь болохгүй байгаа юм. цаанаа хүн амтиантай болж байгаа бол эртхэн хэлээрэй.. би бас эртхэн зам мөрөө бодьё гэхгйү юу.. гай л байна ш дээ хэн борлоод хэнийг гуйж амьдардагийм бэ

  24. цэцэг says:

    би бас цаанаа юмтай болжээ гэж бодох юм байнаа. 3 цагт тарчихаад өглөө орж ирнэ гэдэг чинь нэг л но байна. Гатнуулдвал яасийн бэ гэж…

  25. djl says:

    2 yanziin taamag bn nadad.1-t:chi jiremsen gertee bdag bolhooroo gantsaardaad ter chini irehgui udaad bgaa yum shig sanagdaad tegj bj magadgui.yur ni emegtei hun jiremsen bolhooroo uur utsaartai gomdomhoi sonin boldog.2-t:nohor chini oor huntei bolson bj magadgui yariltshad bulzaaruulj bgaa gedeg chini nootoi l yum.asuuhad chini bulzaaruulaad bwal chi oor arga herglej uzsen deer de.semeerhen ajiglaj tagnahgui yu.

  26. hi says:

    tsaanaa umtai boljee, shunu tarchihaad ugluu 8 geed irne gedeg chini oilgomjtoi sh dee

  27. trsp says:

    chi denduu ih yum shaardaad zalhaagaad bgaan bishuu, tegeh tusam eregtei hund daramttai sanagdaj zugtaj gantsaaraa bmaar sanagddiishd, chi jiremsnii hyamral bolood teriigee ooroo ch medehgui heterhii ih hardaad ih yum shaardaad bgaa bh aa, tegeed yamar nohor chine chamaig jiremsen bolhoor chi namaig zalhaagaad bna bi gantsaaraa bmaar bsiin gej helj chadahgui l bhgu yu daa, tuunees oor huntei bolsondoo bish ee, oor huntei bolson gej bi bodohgui bna, bi zarimdaa yag ingej zugeer gantsaaraa bmaar bdiin, ajil tarsan ch hiih yum duussan ch shuud harihaasaa iluu joohon ch gesen gantsaaraa twan bmaar bdiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.