Хуучин харьцаагаа сэргээхэд мөрдөх дүрэм

-Салсан хосуудад эргээд харьцаагаа сэргээх нь тийм ч амар биш байдаг. Гэхдээ үнэхээр хоёр биендээ хайртай бол боломжгүй гэх зүйл үгүй . Хамгийн гол нь эхний ээлжинд яагаад салах болсон шалтгааныхаа талаар илэн далангүй ярилцах хэрэгтэй. Тухайлбал яг юунаас болсон, үнэхээр уучилж болохгүй зүйл байсан уу, гадны ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн үү гэх мэтчилэн асуудлыг хөндөж ярилцах.

-Мэдээж хэрэг хоёр дахь удаагаа бие биендээ дурлаж болно шүү дээ. Заавал шинээр хайр дурлалын хуудсаа эхлүүлэх гэж хичээсний хэрэггүй. Учир нь энэ бол шинэ түүх биш харин дурлалын хувьд шинэ хуудас нээгдэж буй хэрэг юм.

-Шинээр бие биенээ мэдэх болсондоо айх хэрэггүй. Харин эсрэгээрээ тааламжтай бас сонирхолтой байх болно. Учир нь өмнө нь харилцан бие биенээ сайн мэддэггүй байсан тул зөвхөн өөрсдийн төсөөллөөр ханддаг байсан. Иймд уг алдааг дахиж давтахгүй байхыг хичээгээрэй.

-Хүмүүсийн харьцааг бат бөх байлгаж чаддаг зүйл бол мэдрэмж юм. Иймд хэзээ ч партнёроосоо бүү ичиж байгаарай. Аль болох нээлттэй илэн далангүй, халамжтай, эелдэг байх хэрэгтэй. Хэрэв танд ямар нэг зүйл таалагдахгүй байгаа бол шууд л түүнийгээ хэлээрэй.

-Өөрийгөө сайтар сонсох нь чухал. Хэрэв танд ямар нэгэн шинэ мэдрэмж төрж улмаар амьдралын амт мэдрэгдэж байвал хоёр дахь удаагийн тань оролдлого бүтэмжтэй болж байна гэсэн үг юм. Харин эсрэгээрээ эргэлзэх сэтгэл төрөх ч юм уу аль эсвэл залхсан шинж тэмдэг мэдрэгдвэл өөрийгөө заавал хүчлэх хэрэггүй.

-Нэн ялангуяа урьд өмнө нь болоод өнгөрсөн таагүй зүйлийн талаар сөхөж яриад ч хэрэггүй. Учир нь өнгөрсөнд болсон зүйл тэр он жилүүддээ үлдэх ёстой. Хамгийн гол нь одоо цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь чухал юм.

-Эцэст нь хэлэхэд шинээр эхэлж буй харьцаандаа итгэл дүүрэн байхыг хичээгээрэй.

/Хань/

3 Comments

  1. saarag says:

    aaaxaxaxa tsaana TARAWOLTA-giin zurag tsohij yawnuu gvv yu. eheheheh…

  2. 24 тэй залуу ойролцоо насны хүүхэнтэй танилцана

  3. negen ohin says:

    boduushtai yum bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.