Xүнийг хайрлаж хүнээр хайрлуулахын азжаргалыг мэдрэх юмсан гэж бодох юм…

Та бүрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн надад зөвөлгөө өгч туслаач би бүр яах учраа мэдэхгүй байна оо. Би одоо 27 настай. 7 жилийн өмнө нөхөртэйгөө танилцаж суусан. Хүү маань 4 настай. Би өөрөө боломжийн гайгүй ажил хийдэг. Нөхөр хувиараа юм хийдэг. Бид эхэндээ сайхан эвтэй найртай сайхан амьдардаг байлаа. 2-уулаа дөнгөж сургууль төгсөөд юм юмтай болох гэж нилээн л зүтгэсэн. Харин хүү маань төрөөд 3 сартай болж байхад нөхөр өөр хүүхэнтэй орооцолдож хамаг юм эхэлсэн дээ. Би ч тэр үед хүүхэд жаахан байсан болохоор ганц удаа гээд уучлаад өнгөрлөө. Тэрнээс хойш ааш авир нь олдохгүй байсгээд л хүүхэн шуухантай орооцолдоно. За дундаасаа гарсан сайхан хүүтэй юм чинь цаашид засрах байх гэж найдаад зөндөө л уйчиллаа бүр үздэг хардаг хүн дээр очиж хүүхэнтэй орооцолдохгүй болгодог юм ч хийлгээд нэлээн гайгүй боллоо.

Одоо хүүхэн шуухан нь гайгүй болсон юм шиг байгаа юм. Гэхдээ ааш нь дэндүү хахир хатуу надтай ярилцахгүй юм, шөнө ч тэвэрч унтахаасаа цаараглах юм. Зайлуул ядраад ирэхэд нь янз бүрийн юм ярьж зовоогоод яахав гэж бодоод дуугүй өнгөрөх юм. Манай нөхөр хувиараа юм хийдэг болохоор амралтын өдөр ч гэж байхгүй. Бараг баяр ёслолын өдрүүдээр ч гэсэн ажиллана. Амар гэхээр ажлаа алдана мөнгө хэрэгтэй гээд байга ажиллана. Шөнө 10-с хойш л гэртээ ирнэ. Надад заримдаа бүр хэцүү санагдаад байх юм. Хүн харахад нөхөртэй ч юм шиг нөхөргүй ч юм шиг. Гэр бүлийн аз жаргал чинь заавал мөнгө олохдоо биш нэг нэгнийгээ хайрлаж сайхан дулаан уур амьсгалтай байж л сайхан байна биз дээ. Найз нөхөддөө хэлэхээр чи өөрийгөө өөрчлөөд үз гэхээр нь өөрчлөгдөж үзлээ нэмэр алга. Баяраар янз бүрийн билэг аваад өгнө таалагдахгүй ээ тийм ч юм авахгүй яасын ийм ч юм авахгүй яасын ямар үнэтэй юм ямар баян юм гэж л загнана.

Гадуур хамт ажил төрөл хөөцөлдөөд явахаар өөрөө хүнтэй тийм нийтэч биш хүнтэй аятайхан яриа хөөрөө хийгээд юмаа бүтээж чадахгүй би л ярьж хөөцөлдөж байж бүтнэ тэгсэн хэрнээ намайг чи буруу ярьлаа гэж загинана. Заримдаа тэсэхгүй хэлээд амаа таглуулаад битгий яншаад үглээд бай гэхээр нь хий ганцаараа уйлах юм. Намайг уйлахаар тоох ч үгүй энэ ингэж л байдаг юм гэсэн шинжтэй орондоо дэрээ нэвтэртэл уйлаад л байхад шүү дээ хухираад аль хэдийн унтаад өгдөг. Миний хийсэн бүх юм таалагдахгүй. Тэгээд нөхрийн гэрийнхэн гэж хэцүү хүмүүс байнаа бас дандаа нөхрөөс мөнгө татаастай. Манайхан бол яахав зайлуул өгнө үү л гэхээс авна гэж байхгүй. За энэ ч яахав хамгийн гол нь одоо би яах вэ? Нөхөр энэ янзаараа улам л хэцүү болоод байх юм. Надтай ярилцахгүй болхоор захиа бичвэл уншаад жаахан ч гэсэн юм ойлгох болов уу гэж бодлоо захиа хүртэл бичиж үзлээ. Учираа хэлээд чи завандаа уншчихаараа гэсэн чинь харж байсанаа унших гэхээр залхуу хүрээд байна гээд ураад хаячихаж байгаа юм даа ёстой тэгэхэд нь л миний зүрх зүсэгдэх шиг болж үнхээр бүтэхгүй юм байна одоо яах вэ салая гэж бодлоо, ёстой нөгөө элжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг байхаа тэр л болоод байна.

Надад харин сайхан хэдэн найз нар байдаг тулдаа л би өдий зэрэгтэй сэтгэлийн тэнхээтэй явж байна даа. Гэхдээ хүмүүсээ би гэр бүлээ л аварч гарах гэж энэ бүгдийг тэсэж ирсэн хүн шүү тэрнээс хэн ч тоохоо больсон тийм хүүхэн биш ээ. Өөрийгөө магтаж байгаа ч юм биш царай зүс бие хаа гээд бүх л юм байна. Сүүлийн үед бүр их ганцаардаад байгаа юм шигээ эр хүний хайр халамж үгүйлэгдээд, хүнийг хайрлаж хүнээр хайрлуулахын азжаргалыг мэдрэх юмсан гэж бодох юм. Та бүхэн надад үнэн сэтгэлээсээ зөвөлгөө өгөөч. Битгий тоглоом хийж доромжлоорой гуйя.

39 Comments

  1. Baaska says:

    Õàéð äóðëàë, àç æàðãàë, õ¿ñýë òààøààë ãýäýã ýäãýýð ç¿éë àìüäðàëä áàéõã¿é áîë àìüäðàë óòãà ó÷èðã¿é ø¿¿ äý. ßã þóíû òºëºº àìüäðààä áàéíà âý? ̺í㺠îëîõ óó? ¯ð õ¿¿õýääýý íàñàí òóðøäàà èäýõ õîîëûí îëæ ºãºõ ãýýä áàéãàà þì óó? Àæèë àìüäðàë õî¸ðîî ñàëãàæ öýãíýæ ñóðàõ õýðýãòýé ýíý õ¿í á¿õýíä ë òîõèîëäîíî. Àìüäðàëààñ èë¿¿ ñàéõàí òýð àç æàðãàë, õàéð õàëàìæèéã íýãýíäýý àìòëóóëæ ÷àäàõã¿é áîë àìüäðàë ÷èíü ç¿ãýýð ë õîã íîâø………..

  2. garaa says:

    27 nas gdg chine chamd dahiad uchnuuun olon jiliiin amidral bna shde, hun gdg chine setgeliiin amitan ingej amidarna gj yu bsiin, nuhurteigee yrilts bolohgui bol heseg hugatsaaand tusdaaaa amidar, iiim amidralaar amidarna gj yu bsiiin manai ah ch gsn zawgui hun bdiin tiim erchuud yr n ar gert n yu bolood bgag anhaarah ch suhuugui ajliin tuluu l turtsun ym hsig bdiim do kkk

  3. damdin says:

    hi ene bol shiidej boloh asuudal gej bodjiino zarim humuusin yahuu ihuu gesen t1 t1 bas zarimdaa uneheer hetsuuch umshig asuudaluudiin talaar zondool unshlaa u umbe zasaad zalruuulaad avchij boldog zuiluud l bdag unendee hun hamgiin gol ni eruul saruul enh tunh bgaa ni yamar ih jargal be ter tusmaa zaluu nas chin tanid bna goo saikhan chin bna iim bhad bitii neg jijig sajig asuudald shantraad baildaa naan chin nasaara tahir dutuu eldev yanziin ovchtei boltson humuus bdag iim humuusd ireegui gej bnauu teden setgeliin dem hamt olon mash ih heregtei bdagch ter bolgon tiim bdagui ihenhdee gantsaardaj gaduurhagdaj tsaga hugatsaaga ongoroodog za ter tusmaa love ntr gej bodoh ch heregui zaza iimerhuu l bdiin uneheer hetsuu zovlontoi humuus amidarch bdag tiim bollhoor neg hariugaui ger buliin ntr asuudala bicheed baildaa oroosoo icheldee .

  4. sarnai says:

    b-giin heldeg yag zov…bi bas ingej bodoj bailaa.ooroo ih yanshaa uglee ooriin husseneer bailgah geed bas sexdee ch adil ooriin husseneer bailgah geed ugledeg shigee ugleel ter buhnees zalhasan bh nohor chin..buruug hajuu dahi haniasaa turuulj haih bish ooroosoo ehleed haigaad uz..buhniig nohoriin buruu nohoroo muulj chi ooroo enhiin tsagaan tagtaa zus tsarai bie haa sain geedl magtsan bgaa chin harvaas oilgomjtoi bna..nohor chin chinii utsan huuheldei bish shuu de.

  5. б says:

    чи өөрөө хардаж яншаад сэтгэлийг нь хөргөчихсөн юм бишүү өөрөө эрхэлж жаргах тухай бодож байгаа бол цаад хүнээ бас тэгж хүсэж байгаа гэж бодож үзсэнүү өгсөнийхөө хэрээр авдаг гэдэг дээ нэг л их биеээ тоож өнгө зүсээ магтсан хүн тийм л юм бол янханд нөхөрөө зайдалуулаад байлгүй янханаас илүү сэхс хийж янханаас илүү цаадахыгаа энхэрийлж магтаж урам зориг өгхөд яадаг юм бэ дуугай дүмбгэр энэ тэр гэж үгэлж яншихаа болиод эр хүн гэдэгийг нь мэдэрүүлж өөрөө олигтойхон эмэгчин шиг ор хөнжил ам хэлээ зөв хөдөлгөвөл өөр эр хайлгүй болхол юм шиг байх юм үнэн үг хатуу гэж үүнийг уншаад сайн бод ухаантай эмэгтэй эр нөхөрөө эр хүн шиг байлгаж өөртөө жаргал авчирж чаддаг юм харин чам шиг голж гоочилж үглээд байвал ямарч мундаг эр сул дорой нэгэн болох байлгүй

  6. egch says:

    tanai ger buliig yamar ger bul gehewdee, iim nuhrtei baisnaas chi gantsaraa baiwla iluu jargaltai amidranshu. sal l gej zuwlie, za chi tdg muulj muuljchaad tsag deer salahgui araas uhen hatan guinedee. naad hun chini zasrahagui ee

  7. ukaru says:

    end bichsn humuusin setgegdel bugd l uuru uurtuu zuw l sanagdj bgashd.huni uger ug hj bolku l bhda..gehde bi l huwida negent l emegt hun bolj tursn bol hamgin turund gadaad uzemjinde sanaa tawih heregt gej boddog.dotood goo saihan bol hun uuruu ayndaa amidralg uhaarad ireh ued hend ch bii bolj bolno,alga bolj ch bolno.neg yosondoo hunii uhamsras shaltgaalah zuil.terg gadnaas hard hen ch medeh argagui.emegt hun negdugert goy saihan,bas mash zalitai bh l heregt bh.erchuudg yaj ch senhruulj munhruulah argad suraltsah heregt.negent ter hun tims l hoish uurchluh gej oroldoh hereggui magt,jahan yuman der ch gesen magtaj uurig ni er hun gedgig medruul.jishee ni chi uuriguu mash sul doroi ,nuhur chin chamaig urgelj hamgaalj bdg baatar meter jujigle.chi hucht emegt bsn ch er hund ternige bitgi haruul.uilah hereggui zuger l eldew ynz bolj jujiglej uzerei.zarimda ynhan shig aashlah hereg garwal tegeh l heregtei.ene erchuudin uchirg olj amidarhad dotood goo saihan hereggu l bolwu.zuger l tim yumshig jujiglej chaddag bh heregt.neg ysondoo chutgur shig bj l nuhruu barij chadah bh.

  8. билгээ says:

    Хувиараа хөдөлмөр эрхэлдэг амьдралын төлөө чардайн зүтгэдэг эрчүүд өчнөөн байна оо. Танай нөхрийн хувьд их дотогшоо хүн юм байна аа. Гэхдээ захиа бичиж хүртэл ярилцах гэж үздэг чи их сайн бүсгүй байна. ерөнхийдөө миний хувьд манай эмэгтэйчүүд үнэхээр тэвчээртэй сайхан бүсгүйчүүд. За магадгүй азийн зарим оронтой харьцуулахад Монголд төрсөндөө баярлах юм бидэнд их шүү. Тэдэнтэй харьцуулахад европжуу талдаа зан үйлд суралцсан нь бидэнд ихийг өгсөн. Харин сүүлийн үед зарим нь хэтрүүлээд байгааг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Нэгэнтээ л бид арга билиг гэдэг зүйлийг эрхэмлэх ёсонд төрсөн хүмүүсийн хувьд чиний нөхрийгөө гэсэн сэтгэл өнөөдөр олон гэр бүлд дутагдаж олон эр хүн ийм л сэтгэлийг хүсэж чиний адил бэтгэрээд сууж байна. Зөөлөн нь хатуугаа иддэг орчлонд чиний гаргаж байгаа “Хатан тэвчээр” тун удахгүй маш том амжилтыг чамд өгнө өө. Итгэлтэй байгаарай. “Хатан зориг, тэвчээр” гэдэг юмыг эр хүн ч гаргаж чаддаггүй юм гэнэ лээ. Тиймээс “хаан зориг тэвчээр” гээгүй юм гэсэн шүү. Одоо харин чи хэзээ ч алдаж болохгүй хань гэдгээ эмэгтэй хүнийхээ талаас жаахан гаргахад л нөхөр чинь чамайг гэж сэтгэдэг болно байх аа. Гэхдээ үүнийг хийхдээ үрийнхээ, эр нөхрийнхөө хувьд гай тотгор болохгүйгээр гэсэн үг шүү. Хэзээ ч нөхөр шигээ эр хүнээр энэ бүхнийг хийж болохгүй. -Харин би өнөөдөр оройтох зайлшгүй шаардлага гарлаа гээд жаахан оройтох ч юм уу. Тэгээд өөрийг нь анхаарах халамжаа жаахан сулруулаад өөртөө анхаараад байж байх үед нь дуу аялаад толины өмнө шинэ хувцас авсаныгаа сольж өмсөх зэрэг ч эр хүнийг /тэнэг хүн ч байсан/ нэг юм бодуулна даа. Харин нөхөр чинь бүдүүлэг бол энэ мэт арга хэмжээг тунг нь тааруулахгүй бол байдал улам ч дордож мэдэх юм даа. Аа бас нөхөр чинь амьдрах ажиллах мөнгө олох гэдэг нэрийдлээр “сурсан зангаараа” өөр эм эргүүлж яваа эсэхийг ямар нэг аргаар тандаж мэдээд арга хэмжээ авах нь зөв байх. Муугаар эргэх зүйл гарахгүй бүх зүйл сайхан болно гэж итгээрэй. Тэвч Итгэ Хүлээ Тэгвэл чи ялна гэдэг үгтэй. Гэхдээ үнэхээр хөлдүү муу хүнийг аргадсаар энэ сайхан залуу насыг өнгөрөөж бас болохгүй шд. /Хэрэв засрахгүй этгээд бол…/ Тэгэхээр ярилцдаггүй юм бол мөрдөх тагнах ажлыг жаахан эрчимжүүлээд дараагийн арга хэмжээг авсан нь дээр байх аа. За олныг нуршлаа уучлаарай. Амжилт.

  9. korea says:

    bi ch bas adil…suuldee er huhtei hungtei hungtei hungui bolno doo gej boddog bolloo.hajuud baigaa huuhdiin humuujil hutrel ,,,tiimees ter durlaad baigaa mongiig ni chi ch gesen tusdaa ooroo ol… ter huseed baigaa yum bolgoniig ni chi ooroo hiij chaddag chadvartai bolood ,,,,uzzogsohgui amidrald tsag hugatsaa unetei…ooroo ol. ooroo saihan bol ..ooroo bardam bol tegeheer ter hun yaj handahiig ni har,,,tegeed bolohgui bol zaaval neg uudnees hoimriin yum bodolgui ur huuhdee bodood amidar… oor yu heleh be….er huntei hungui uur tsaidag yum bn. bi nohoroosoo salaagui ch hol gazar baigaa 8sar bolj bn, boldog l yum bn….hajuud haraad ooriigoo tamalj baihaar hol gazar tegeed tsag hugatsaa ogood yavuul.daraa ni hen hen baisan be haragdana shuu dee. gehedee huuhdee bodood teneg em shig oor er gej buu mayaglaarai.ter harin teneg shuu

  10. J says:

    bas neg …… neere uneheer zov heljee neeree BIE HAA SAITAI TSARAILAG HEND CH GOLOGDOHGUI HUUHNUUD neeree yaagad dandaa iim asuudaltai huntei suudag baina??????

  11. S says:

    Mongol erchuudiin alsiin haraa uhaan gej bha bolij bga yum bishuu er n. Zowhon onoodroor amidarsan humuus bh shig. Onoodor mongotoi saihan huuhentei bwal boloo gesen erchuud olshirch bn. 

  12. hongor says:

    nohor chin chamaas salah geed l oo haigaad chinii tevcheerig baraag huvtsasaa avaad yavaasai gej l huseed bga yum bn daa.

  13. lady says:

    huntei ch haritsaj chadadgui geher tanai hun asuudaltai gar bnaa bur gadarlaj bn teged busgui min iim hugiin jargaj chadxgui zayaagui yumiig tushij amidrah hereg bnuu hayaad yawaldaa mungu yu yum ter munguruu az jargal hudaldaj awj chadhiimu ger bul uuriign gesen setgeliiig hudaldaj awj chadhiimuu iimerhuu nusan buunuudiig hayad hamraarn gazar hatguulah heregtei mungutei bol buhniig diilne gesen bodoltoi huniig ch hairlaj chadxgui hairluulj chadhgui zowooj baidag baliar yumnuudiig hayaj sur zugeer ter munguu harad jargaad yawhiin bgaz

  14. Jolie says:

    Deer yopon hymuusiin ger byliin amidraliig dyrdsan bn. Bi oorooo yopond olon jil bolson tyl heden yum nemj bichmeer sanagdav.
    Minii medeh yopon ger buluudiin abgai nar n nohor bolon ger ornoo gartaa atgachihsan bdgiin. Nohoroo gariin alga deeree bomruuleh shig blno. Nohoruud mongo ologch abgai mongoo togrogoo tsogtsuulna. Gariin heden togrog abgaigaasaa abna, nemj abah shaarlagtai abgai nairch baij abah geed geed abgai nar n ih medeltei geriin hatan haana shig bdgiin.Nohoruud yahavdee ajiliin heden hymyysdee hydalaa abgaigaa gart atgadag yum shig bylt ysreed l…Sexiin toonii hyvid hairtsangyi baga, hyyhed gargasnii daraa sexdeegyi gesen hymyys neleen yum shig bnlee. Jild sexdeg tooogooroo hamgiin dooguur orond ordog yum bnlee.Abgai nar n housewifenuud nohor hyyhedee ajil syrguuld yabuulchaad odor restaurant orj goyo hooloo ideed, fitness-d yabaad l, shoppingdool jargatsan abgai nar bdgiin. Mongol hyyhnuud yopon abgai nar shig nohor toosongyi geed gyinj gytarhiin orond nohoroo neg alga deeree bombruuleed buur yabtsgyi nohor bol heden togrog tsaash hiij bgaad salah yumyy, oor arga ene ter geed…Tegehdee byh yoponchuud deerh shig bish medeej yanz byr, neleen olon hyvin deerh shig amidraltai!

  15. ddd says:

    chini amidral zowlon bagatai bjlde xadamuud gej xetsuu xumuus gej bna chi iimerxuu bdl gargadag iim bodoltoi bolxoor chamaig xairlaxgui chamaig barag uzen yddag boljdee olon yumand sanaa zowj neg xazgai gishgewel aldagdald orchix geed bga xuwiin biznes gedeg unexeer xetsuu chi bol zugeerl amia bodson xuuxen bna ern xuuxenuud negl ix xair xalamj yridag uursduu bolxoor zuwxun uuriiguu l bodno nuxur chin ch gesen chamaas salax yumsan gej bodj bga

  16. baldag says:

    shuud yariltsaad heleed uz tegeed toohgui bol heseg tusdaa baiya geed l orihiod yb tegeed yahiig tsag hugtsaa haruulna daa chi l ger bulee abch uldehiin tuld gantsaaraa temstene gej yu bhab dee

  17. hulk says:

    za tegeed zaluu hun bj tes tewch tegwel chi yalna berhsheeliin daraa beleg gedeg bha yumand zaawal harui bdgiin chi hairalsniihaa haruig aamsaj l taaar a yamar chuluun zurhtei l bish bol boloh blguide 

  18. МИШЭЭЛ says:

    Ер нь яасан даварчихсан юм бэ энэ эрчүүд!!!! Хүүхэн шуухантай орооцолдоно, архи дарс ууна, агсам согтуу тавна, эхнэртээ гар хүрнэ, элдэв муу муухайгар хэлнэ, зарим нь бүр ажил төрөл ч хийхгүй эхнэрээрээ тэжээлгэнэ. Хөөрхий муу эмэгтэйчүүд л ар гэрээ, амьдралаа аврах гэж байдгаараа зүтгэх юм. Авч суухаасаа өмнө халамжилна, хайрлана энээ тэрээ гэж янз янз болчихоод аваад суучихаараа одоо болсон гэсэн шиг байх юм!!! Эмэгтэйчүүдийг ааш нь олдохгүй олон ааштай л гэнэ. Яс юман дээрээ энэ эрчүүд өөрсдөө ааш нь олдохгүй, хаврын тэнгэр шиг олон ааштай байгаа биз дээ? Гэнэт дургүй хүрчихлээ >:-(
    Гэхдээ бүх эрчүүдийг хамрууж хэлээгүй шүү. Сайн эрчүүд зөндөө байгаа. Гэхдээ ихэнх нь ийм арчаагүй байгаа байхгүй юу!!!

  19. mongol emegtei says:

    Mash ih ajillaad stress yadrgaand orson met sanagdaad bna. tegeheer bayar yoslol beleg selt unendee sonirhol tatahgui yaj iij baigaad subilald yabuulbal yasan be huviar yum hiine gedeg hezuu mash ih achaalaltai baidag yum. esvel tur zuur tusdaa amidraad uzvel yamar baih bol yu yugui salj sarniad hereggui. buh ger buld tohiolddog asuudal. za amjilt

  20. love says:

    chamaas completely uidchihsan bas chamd yamar ch hairgui hun baina,denduu uitgartai amidral baina,dahiad huuhedtei bolvol bur l tam boloh yum bna daa,huuhdee 3-han sartai baihad oor huuhentei yavna gedeg bol naad hund chin yamar ch ger bulee geh setgel hodlol alga,iim ger bul bsnaas bgaagui ni deer.

  21. ss derrick says:

    hiih yumaa olj yadsan yum

  22. muugii says:

    hi naizaa. tanai nuhur chin uneheer hulduu dongio tolgoi yum bnaa… iim erchuud baidgiimaa .. chi gutarch gomdoj hereggui … ok !!!…ajil mungu geed … avgai huuhdee haihardaggui hulduu zaluus baidag yumaa …………………….ter chamaig dahij huuraagui l bol boloo …

  23. ♥Анурадха♥ says:

    Угаасаа ертөнцийн бүх л эмэгтэйчүүд өөрсдийгөө сайхан гэж боддог шдээ, гэхдээ гадны Гоо үзэсгэлэн биш Дотоод Гоо сайхандаа илүү анаарал тавьбал ямар вээ?
    Гэр бүлийн асуудал бол ганцхан талаас болж үүсдэггүй байх гэж би боддог юм хэрэв гэр бүл чинь аз жаргалгүй байвал үүнд танай нөхөр ганцаараа буруутай бус өөрөө ч гэсэн өчүүхэн хувиар буруутай л байгаа даа. Чи өөрчлөгдсөн гэж юугаа өөрчилсөн юм бэ? Гаднахаа өөрчлөөд тураад царайлаг секси болсон юм уу? тэгээд үр дүн өгөөгүй гэж ойлгож болох уу?
    Чи хангалттай өөрчлөгдөөгүй л байна даа юу вэ гэхээр наад доторхи гоо үзэсгэлэнгээ сайжруул… дотроосоо гэрэлт ааш авираа зас….Хичнээн сайхан хүүхэн ааш гэж адсага байх юм бол тэгээл бас нөхөрт хангалтгүй л санагдана шүү дээ…
    Миний бодлоор чи нилээн ааштай аягтай хүүхэн байхаа яагаад ч юм тэгэж санагдаад байхын үздэг хардаг арга чарга хийдэг хүн дээр очсон гэхээр нэг л сонин санагдаад байхымаа.Ер нь ийм тийм юм хйилгээд байдаг хүүхнүүд нилээн хэлтэй амтай ааштай бааштай айхтар хүүхнүүд л тэгдэг юм шиг санагдаад байдгийм.
    Тэгээд уйлаад байх юу байхав эмэгтэй хүний гол зэвсэг нулимс ш дээ… Чамайг уйлж байхад хурхирч байгаа бол чиний нулимс хүртэл үнэ цэнээ алдчихсан байна шүү дээ ,өөрөөр хэлбэл залхтал нь уйлчихсан гэсэн үг.
    Өө тийм хувиараа ажил бизнес эрхлэх ямар хэцүү гээч үнэндээ манай гэр бүл ч гэсэн одооноос нэг жижиг хувийн бизнес эрхэлж байгаа тэгэхэд үнэхээр бараг худлаа хэлсэн хүнд бол 00-д орох ч завгүй байдаг юм билээ….Мөнгөнөөс илүү хайр байдаг гэж үнэн гэхдээ та 2 чинь одоо үр хүхэдтэй хүмүүс шүү дээ хайр гээд ажлаа цалгардуулах бас утгагүй мөнгө хэрэгтэй шүү мөнгөтэй байж үр хүхдийхээ ирээдүйг баталгаажуулна шүүдээ. Чи нөхрийхөө ажилд туслаач жаахан ч гэсэн. Нэгэнт л нэг бүл юм чинь зовохдоо ч жаргахдаа ч хамт бай хувийн бизнес бол үнэхээр их стрессэнд оруулдаг юм билээ.
    Нөхөртэйгөө бага хэрэлд бага үглэ бага янш. Бие биенийгээ ууртай үед зүгээр л орхичхож бай лдаа.
    Ер нь ууртай ч бай үгүй ч бай одоо нэг хэсэгтээ хар цагаан үг хэлэхгүй чимээгүй байгаа байхгүйгээ мэдэгдэхгүй танихгүй хүн шиг харьцаад хэсэгтээ чимээгүй амьдраад үз заримдаа ганц үг ч хэлэлгүйгээр учраа олох их зүгээр байдаг юм шигээ.
    Сайхан ярилцаад асуудлаа шийдээ юун захиа махиа бичих ямар дунд сургуулийн хүүхдүүд байгаа биш дээ, Шууд нүүр нүүрээ хараад ярилцаач дээ гол нь маш тайван бай нэг нэгийхээ үгийг дуустал нь сонсох хэрэгтэй шүү. Хаяадаа ганц 2 хатуу үг хэлчихэж бай. Тэрнээс загнаад үглэх юм бол эр хүн улам цаашаа болчихдог юм шүү, заримдаа надаа тэгэж санагддаг юм эрэгтэй хүн яг хүүхэд шиг эвээр учирлаад урам өгөөд хэлээд байвал жигтэйхэн баярлаад хэлсэн бүгдийг биелүүлээд гүйнэ уурлаж хэлвэл буруу ишилсэн сүх шиг гэдийнэ. Мэдэхгүй юм даа би өөрөө 2 хүүтэй манай нөхөр миний бараг 3 дахь хүүхэд шиг л байдаг юм.
    За амжилт салж сарниад юу хийхэв дээ. Аливаа асуудлыг эвээр шийдэж байгаарай !
    Эвт шаазгай буга барьна гэдэг байхаа

  24. Нэмж хэлэхэд олон жилийн өмнөх болсон явдал, одоо санахгүй, нөхөр марчихсан байх гэж энээ тэрээ юм бодох, найдах  хэрэггүй. Сэтгэлийн гүнд нь нэг хар толбо болоод байж л байгаа. олон жилийн өмнөх үйл явдал байх тусам чиний уучлал гуйлт хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ. 

  25. За тэгэхлээр бүх юм учир жанцантай. Оргүй хоосноос юм үүсэхгүй. Нөхөр тань өөрөөс чинь уйдаад, залхаад ч юм уу ямар нэг байдлаар сэтгэл нь хөрсөн бол ийм болгосон нэг юм, үйл урд өмнө болсон л байна даа. тэрийг л олох хэрэг. өмнөх амьдралаа сайн тунгаан бод. Хэрвээ тэр зүйпээ олчихвол, тэр нь тэгээд чиний буруу байх магадлалтай бол арга эвийг нь олоод уучлал гуйх хэрэгтэй. хамгийн гол тэрийг олж засах. Гарт өргөс орчихоор өргөсийг авхаас нааш өвдөөд л байдаг байх аа. За миний хэлэхгээд түгчээд байгаа санааг ойлгосон гэж найдаж байна. Амжилт хүсье

  26. SALDAA CHI BUTEHGUI AMDRAL BN

  27. ABC TATAJ UNALAA HAHAHHAHAHAHAHA

  28. ХООРТОН says:

    Үнэндээ бол би монгол эмэгтэйчүүдийг бас ч гэж азтай хүмүүс гэж боддог. Яагаад гэхлээр би японд амьдарч байсан хүн. Эндхийн гэр бүлийг гэр бүл гэж хэлэхэд хэцүү. Нөхөр нь дэндүү жаргачихсан. Жаргачихсан ч гэж дээ. Угаасаа амьдралын хэв маяг ёс заншил нь ийм юм хойно. Нөхрөө жигтэйхэн хүндлэнэ. Монголд гэрийн эзэн нь нөхөр байхад энд бол нөхөр нь гэрийн хаан. Тэдэнд сэкс гэж бараг байхгүй. сардаа 2 гэвэл та нар итгэх үү? Эхнэр нь ямар нэгэн шийдэлд хүрвэл заавал нөхрөөсөө асууж байж нөхөр нь шийднэ. Манай ажлынхан ажлын сүүлийн өдөр болгон бөөнөөрөө дуулж шар айраг шимцгээдэг. Нэг япон найздаа ажлаа тараад эртхэн гэртээ хариад эхнэрийнхээ хоолийг идэх хамгийн сайхандаа гэж хэлтэл их гайхаж байсан. Харин цуг ажилладаг шириланк залуу намайг их магтаж билээ. Энүүхэндээ гэж хэлэхэд монгол бүсгүйчүүддээ хандаж нэг л зүйлийг хэлье. Манай монгол бүсгүйчүүд үнэндээ япон эмэгтэйчүүд шиг боол мэт байх зохихгүй. Хатан мэт өөртөө итгэлтэй байгаараа л гэж хэлье дээ. Хаанч байсан үзэсгэлэн төгөлдөр байгаарай. Энэ бүсгүйд хандаж хэлэхэд битгий уйл. Харин ч өөрийгөө улам сайхан болго. Нөхрөө дахих дурлуул. Би эхнэрээ их үнэхээр их санаж байна. Миний монголын гоо бүсгүйчүүд хамгаас үзэсгэлэнтэй тэвчээртэй гайхалтай хүмүүс шүү.

  29. haruus says:

    zaluu ger buluud dandaa l iimerhuu asuudaltai bh um.minii amidral bas l iimerhuu.bi nuhurtuu yamar ih hairtai geech.tegtel bas l huuhedtei mini orhiod l yavsan tag chig.uneheer setgel mini umurch zurh mini zusegdej gomdoodch barahgui yum yagaad iim muuhai hunii mus setgel zurhee geechihsen bdg yum be.yag l tumur shig hahirgan hatuu zantai uur omogtoi. uneheer aimar. odoo bol bi shiidsen hayahaar shiideed setgelee changalaad l yavj bn/ chi ch bas yag l inge. er hungui amidrald saihan yum zunduushde. hun gants l amidriishde.yagaad ingej amidrah yostoi gej. iimerhuu erchuud hezee negen tsagt uiliinhee uriig edelne dee ter tsagt har tolgoigoo shaana.odoo uuriiguu bodoh heregtei

  30. Madam says:

    manai nuhur yag iimerhuu, gehdee huuhen shuuhan ni gaigui gej boddogiin,
    gehdee bi iim hulduu baidald ni zalhsandaa uur zaluutai uulzaj tsagiig saihan unguruudug bolson, haaya ch gesen.

  31. naagii says:

    nasnii zaluu deeree salaad uurtuu hairtai huntegee suuj jargaa naad mangar haraas chin habigui iluu zaluu zunduu bgaa bi ehneree gomdooj baisan ni unen odoo dahij gomdoohgui  gej boddog bas hicheedeg bi odoo 32 toi ehneree yamar saihan baihad ni abch suulaa odoo jargaanaa l gej boddog  nad shig bodoltoi olon zaluus bgaa negiig ni olood hamt amidaraa naad pizda chin teneg yum bn hun argadaad neghen udaa sh dee unen helhech ug alga daa za busgui min sain bodooroi ….

  32. HI says:

    nohor chine chamd hairgvi yum bna. chinii tsarailag bie haa gaigvi gedeg hcine hudlaa bhaa. esvel chi oortoo itgelgvi, sul doroi, ooriinhooroo baij chaddaggvi hvvhen bna. nuhurt chine chinii baigaa biadal taalagddagvi chamd hairgvi chamaig chamaas ichdeg yum bna

  33. zochin says:

    mail bicheerei.

  34. yamaar ch yum be dee says:

    Yamaar ch yum be. Gehdee uurtuu itgeltei uhaantai, tevcheertei amidar daa. Nuhur chini ayandaa gaigui boloh bailgui dee. Huviaraa biznes hiij baigaa hund sanaa zovoh asuudal zunduu l baigaa tiim ued ni ugleed yanshaad baival hetsuu shde. Tegeed bas chinii tsarai zus bie haa saitai baih end neg ih hamaagui yum bish uu. Uneheer er hund tsarai zus bie haa chuhal baisan bol iim asuudal garahgui l baina baihdaa. Tegeheer er ni bol huuhnuud tsarai zus bie haagaaraa erchuudiig uurtuu sain bailgana gedeg hudlaa l yum baina daa.

  35. KLKK says:

    BUTEHGUI MU ZALUU BN ZAHIA UNSHIHGUI URAJ HAYAD BAIHDA YAHAV DE CHI TERNI HUVID YAMARCH UNE ZENEGUI YM BN

  36. hi says:

    yu ch gemeer yumde mini amidralch bas yag l iim zamaar orj bh shig yamaar ch yumde hunii amidral gej hetsuu yuma

  37. bas l neg says:

    Bas l neg bie haa tsarai zus saitai hend ch gologdohgui huuhen baih shiv. Er ni yagaad iim bie haa tsarai zus saitai gej uursdiiguu magtaad baidag huuhnuud nuhurteigee asuudaltai baidag yum boloo. Ene humuus uursdiiguu neg sain haraasai daa. Uneheer tiim saihan bna uu ugui yu gedgee. Gadnaa saihan baij bolnoo dotor setgel uhaan sanaa chini bas saihan baih heregtei shde. Er hund ehleed tsarai zus saihan baij bolnoo harin amidraad ireheer uhaantai ehner tushig tulguur boldog yum shdee. Tegeheer ali aliniig ni hosluulaad amidraach dee. Gants tsarai zus bie haagaar saihan amidrahgui shdee hu naiz mini.

  38. Tungaa says:

    Өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө бай. Битгий тэрнийг гуй. Харин араар нь тавихгүй зүгээр энгийн эрэгтэй найзуудтай бол

  39. Abc says:

    Nohortoo hiimel huuhen avch ogchihood oortoo amid zaluu ol

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.