Түүнд хүүхэдтэй хүүхнээс илүү ганц бие ганган дэгжин охин илүү байх л даа…

Сүүлийн үед би дотроо үнэхээр их шаналж байна. Энэ бүхнийг бичиж эхлэхийн тулд өөрийнхөө амьдралыг хэдэн жилийн өмнөхөөс бичих хэрэгтэйм шиг байна. Би одоо 28 настай 4 настай нэг хүүтэй. Хүүгийн маань аав магистарт цуг сурдаг оюутан байсан юм. Хүүг гэдсэнд байхад хонхны баяраар голд ороод нас барчихсан. Тэр хүний хүүг тээж явааг ч мэдэж авжаагүй байсан. Хүүгээ гарсны дараа тэдний гэрийнхэнд очиход хүлээж аваагүй. Тухайн үед үнэхээр хэцүү байсан. Хэнтэй ч ярилцах сонирхолгүй бараг хүүгээ 2 хүртэл нь аав өвөөгийнхөө хажууд хаашаа ч гарахгүй доторх шаналалаа нууж амьдарсан. Манай ээж болон эмээ маань их нарт хорвоог орхисон л доо багаасаа аав өвөө 2-тойгоо өссөн. Хүүг маань 2 хүрэх үед аав өвөө 2 маань намайг тусдаа гарч амьдралаа бод өөрийгөө хөгжүүл гэж нилээн ятгасны эцэст хүүгээ аваад УБ-д ирлээ. Аав өвөө 2 байдгаа шавхаж надад 2 өрөө байр авч өгөөд энэнээс цаашаа өөрийнхөө хүчээр яваарай гэсэн.

Үүнд нь урамшаад нэг том компанийн жижигхэн салбарт анкет бөглөж шалгалт өгөөд нэг тасагт нь маркетинг-р орлоо. Анх намайг ажилд ороход л надад тусалж мэдэхгүй бүхэн дээр зааж дэмждэг нэг залуу байлаа. Надтай чацуу ч хүнтэй суугаагүй аав ээжтэйгээ ах эгч нь тусдаа гарсан айлын бага хүү. Нүдэнд их дулаахан өндөр цагаан залуу архи тамхи хэрэглэдэг ч өөртөө тааруулаад цэвэрхэн зөв хэрэглэдэг. Тэднийх тэгсэн манай хажуугийн байр байсан. Нэг удаа ажлын тайлан гаргах болчоод ажлийн цаг амжихгүй би хүүгээ цэцэрлэгээс нь авах цаг бас тулаад 2уулаа манайд очиж дуусгахаар болов. Гэтэл тэр миний хүүг харсан даруйдаа л амьдралдаа ийм хөөрхөн хүүхэд ёстой анх удаа харж байна гээд тас тэврээд л суугаад байсан. Миний хүү ч хөөрхөн л дөө.

Аавыгаа дуурайсан янзийн эгдүүтэй хүү байгаа. Тэр өдрөөс хойш манайхаар байнга орж гардаг болов. Хааяа нэг жоохон уучихаараа нз нь танайд сууж хэсэг үнэрээ гаргаж байгаад гэртээ ороё гээд л ороод ирнэ. Эсвэл за Оргил хүү ханиад хүрсэн гэвүү гээд л эм бариад ороод ирнэ. Надад үнэхээр сайхан байдаг байсан. Гэр маань эзэнтэй болсон юм шиг санагддаг болов. Гэхдээ бидний хооронд ямар ч эр эмийн асуудал байсангүй хэн хэн ч үүнийг санаачилж байсангүй. Нэг удаа хүү маань түүнийг орж ирэхэд нь аав аав гэсэн чинь надруу ч харалгүй хүү руу маань инээгээд ах нь аав нь бишээ ах нь нагац ах нь миний хүүгийн аав нь тээр дээр тэнгэрт бурханы ном уншаад хүүгээ өдөр болгон хараад сууж байгаа за юж гээд л эвтэйхэн хэлж билээ. Тухайн үед түүний хариулт таалагдсан сэтгэл маань яагаад ч юм их гонсойсон. Бид их дотно боллоо. Тэдний ээж ч хааяа хөдөөнөөс сүү тараг мах шөл ирлээ гээд л бариад орж ирдэг боллоо би ч бас настай хүн юмаа зөөгөөд байхад гээд хааяа нэг дэлгүүр гарч хүнсээ цуглуулахдаа тэдний ээжид чихэр жимсхэн бариад ордог боллоо.

Тэгсэн нэг өдөр ээж нь надад энэ Жавхаатай танилцуулчих найз байна уу ганцаараа явсаар байтал нас нь болохоо байлаа. Илүү дутуу зангүй ганц бие гайгүй нз хүүхнүүд байвал танилцуулаадхаач гэж хэллээ. Би хэд хоног санаа алдаж явлаа. Би түүнд гайгүй болсым шиг санагдаад байх болсон.

Нэг удаа манай нэг хуурай дүү байдгийн хаанаас нь ч харсан янзийн хөөрхөн кукла шиг царайтай туранхай өндөр гоё охин. Тэр бид 2 манайд ганц ганц лааз пиво уугаад сууж байтал Жавхаа жоохон юм үнэртүүлсэн орж ирээд нз нь хэсэг хэвтэж байгаад ормоор байна гээд манайд ирээд хүүгийн хажуугаар ороод хэвтсэн. Бид 2 ч ууж дуусаад би хүүгийнхээ нөгөө талаар ороод хэвтлээ урд нь ч иймэрхүү байдлаар хүү бид 3 унтаж л байсан гэхдээ бидний хооронд үнэндээ юу ч болж байсангүй. Харин тэр өдөр жавхаа надад хүрэх гээд гар нь яваад л байсан. Би олон жил эр хүнтэй ойртоогүй болхоор ёстой л анхны шөнө анхны хайр шиг мэдэхгүй яг ямар мэдрэмж гэдгийг хэлж чадахгүй нь.

Миний зүрхний цохилт бараг түүнд сонсогдсон байх. Би яагаад ч юм түүний гарыг өөрөөсөө холдуулаад нэг мэдэхэд унтсан байлаа. Өглөө ажилдаа явах гээд босоод хартал Жавхаа манай хуурай дүүгийн хажуугаар хэвтэж байсан. Би арай ч үгүй байх гэж бодоод тэр 2-г сэрээгээд ажилдаа явлаа бид 2 хоорондоо ойр зуурын юм ярьж байгаад тэр илт хуурай дүүг минь сонирхоод байсан утасных нь дугаарыг асуугаад.

Би жоохон сонирхолыг нь бууруулах гээд хуурай дүүгээ муулчихсан юм гэхдээ тийм ч аймар газар доогуур ортол нь биш. Ерөнхийдөө дэмий нтр гээд л. Тэгсэн бид 2 ажил ярьж байгаад маргалдав. Урьд нь маргаж л байсан муудаж л байсан. Тэгсэн гэнэт надруу пизда минь зайлаад өгөөч гээд орилсон би бүүр гайхаад юу билээ гэж бодоод чи сая надад хэлсэн уу гэсэн чинь тийм гэж байна. Түүний амнаас тийм үгийг өөртөө хандаж хэлж байгаагаар сонсоод үнэхэр их гомдов 00-д ороод хэсэг ганцаараа уйлав. Тэр ч бас ялгаагүй л далд ухамсарт нь зэрлэг зан нуугдаж байдаг эрэгтэй хүн юм байнаа гэдгийг ойлгов. Би түүнийг хэтэрхий нандигнаж хэтэрхий шүтэж хэтэрхий баатар мэтээр төсөөлж явж. Жоохон тайвшраад гартал надаас уучлалд гуйв.

Би түүнтэй ярилцах хүсэлгүй байлаа. Түүний гуйсан уучлалтуудыг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд гэртээ ирэв. Надруу залгаад л байлаа. Мсж ч зөндөө бичсэн гэрийнхнийхээ утаснаас ч залгаад найзуудынхаа утаснаас ч залгаад танихгүй дуудлага ч зөндөө ирэв. Утаснийхаа дууг хаагаад зүгээр л элдэв зүйл бодолгүй унтмаар санагдаад унтлаа. Өглөө сэрээд утсаа хартал зөндөө дуудлага мсж, гадаа чинь хүлээж байна хаалгаа онгойлгооч гэсэн мсж-д байлаа. Миний ойлгосноор гадаа 3-4 цаг хүлээж байсым шиг байна лээ.

Маргааш нь яагаад ч юм түүнд дотроо гомдож байгаач уурлаж чадсангүй тэгсхийгээд бид 2 эвлэрлээ. Би зөвхөн түүнийг найзаасаа хармалсан л төдий шүүдээ. Гэтэл надруу тэгж орилоод. Эрэгтэй хүн үнэхээр анхны харцаар дуралдым болов уу?

Тэр маргааш нь 2 хоноод ажлаасаа гараад хөдөө уурхай руу явахаар болсоноо хэлэв. Дотроо түүнийг битгий яваач гэж зөндөө залбирлаа. Манай хуурай дүү чамайг битгий яваач гэвэл чи явахгүй байх уу? гэсэн чинь тэр явахгүй байж чадна гэж хэлсэн үнэхээр нэг хараад л сайн болсийм шиг байна. Ийм юм байж болох уу? Тэр одоо явчихсан яваад 7 хонож байна би түүнийг маш их санаж байна. Маш их үгүйлж байна. Өдрийн хэдэн 10 удаа мсж бичиж байгаач надад хангалтгүй байна. Би яах ёстойм бэ?

Би түүнийг хажуудаа байлгамаар байна. Түүнд хүүхэдтэй хүүхнээс илүү ганц бие ганган дэгжин охин илүү байх л даа. Гэхдээ л би түүнд маш хайртай одоо л мэдэрч байна. Би түүнийг зүгээр л гуйх ёстой юу? Эм хүний бардам бас ичимхий зан хөдлөөд түүнд өөрийгөө илчилж чадахгүй байна. Надад туслаач магадгүй Жавхаа чи энэ захиаг аль нэг өдөр олж уншвал миний сэтгэлийг хүлээж аваасай гэж хүсэж байна.

ХУЛАН

47 Comments

  1. Эр хүн байна says:

    аа тэр п.. ийн хувид бол чи сайн гээд хэлчүүл чамайг хамгаалахгүй хүнгүйгээр нь дээрэлхээд зодож ч мэдэх залуу байна шүү. Хэлээ биздээ тогтворгүй шалчиганасан залуу л санагдаад байнадаа.

  2. Эр хүн байна says:

    Юу гэж сайн гэдгээ хэлж болдгийн бэ? Ер нь харахад наад залуу чинь жоохон шалчиганасан гар байх шиг байна. Худлаа тэгээл явж байха санаатай. Чи хэрэв тийм юм хэлэх юм бол чиний сэтгэлийг далимдуулаад хэцүүхэн л юм болох байхдаа. Тэгэж амьдралаараа бигий тоглоороодой. Гол нь алдмааргүй бол чи өөрөө аятайхан тэгээд л дасгаад бай. Тэгэж байгаад л гэнэт хол явдаг юм билүү энэ тэр гээд доргиолдоо. Тэр үед л наад залуу чинь алдаж болохгүй юм шиг л санагдаад ирдиймдаа, эр хүн гэдэг чинь ..

  3. bondgor says:

    Neeree l huurai dyygiinhee achaar medej avlaa shdee chi, arhi ynertyylj heden ch udaa irev dee
    tegeed tanaihiig bol zygeer damjin unguruuleh tasag bolgoj idej uuchaad haridag baisiin bn doo. Chi tegeed ih balai maa ” pizda” gej helhed shuud oilgohgyi bnuu? ingej helj bga hyn bol barij avch zodno l doo. Hyyhded hairtai ene ter setgel bol suugaad jiliin daraa arilna doo

  4. DELHII says:

    Estoi demii zaluu bnaa.zugeer martaachee.

  5. busgui says:

    chamd hairgui hundeldgui zaluu bna .chi uurtuu setgelgui huniig hajuuda blgaad az jargaltai bj chadahgui shde.bugdiig martah l heregtei.bi ch gants bie huuteige amidardag.chamaig mash sain oilgoj bna. chamaig huug chini chin setgeleese hairlah hun zaawal taarna itge hulee ta 2t az jargal husie

  6. zochin says:

    Сайн уу? Тэр хуурай дүүгийнхээ ачаар бүсгүй минь чи тэр залуугийн хэн бэ гэдгийг харин олж харсан юм шиг санагдлаа. Асуудал үүсээгүй дээр мэдсэн нь сайн хэрэг юм шигээ. Чи хэдийгээр одоо тэр залууд татагдаж байгаа ч тэрэнд бичих мэсэжжээ багасгаад ер нь зайгаа барих хэрэгтэй байх аа. Тэр чамайг сонирхдоггүй ч залуу юм бас хэзээ ч юм элдэв үгээр харааж тэрнээс дор зан гаргаж чадах залуу юмаа.

  7. Gambit says:

    Ym neger duusahgvi e gej.

  8. zochin says:

    yahuu duutei sain hel

  9. the truth says:

    muu zaluu baina shuudhan helehed,chamtai untaj hevteegui dotnosoogui bhdaa tegj uurlaj helj bagaa bol suugaad sonin ni buuraad ireheer barij avch zodoh bol enuuhend bolno,huug chin ch yah yum bilee,ireedui ni belen haragdaj bna shuu dee burhnii avralaar chamd huvi zaya ert haruulaad ogch bna aldaagui baihad chin oilgoj bainuu?? sain hun bdag yumaa,naad zaluugaa lav mart!

  10. muu er 666 says:

    o yasan hetsuuch yumbde.jaahan harzansan l deer bhda.chi uuruu guigaad yanz bur bolloo gehed daraani chi uuruul une tsenegui boloh bhda.yu yuch bologui bj pizda enetr gj bga bol yum yum bolood irvelch ontsgui l zaluu bnada.esvel heseg orhiod uz.ter duuteichin uulzaadl uzeg.

  11. huhdh says:

    ÷ì¸íí øºàûáçû

  12. lucky says:

    Demii zaluu bainaa. Huurai duugiig chin sonirhood baigaa yum bishuu. Hereldseniihee daraa tegej odor shonogui zalgaj ene ter bolson n chamas ingeed salchihval ter huurai duutei chin oirtoj tanilzah bolomjgui bolno gej ch bodson yum shig sanagdlaa. yer n cham deer doroolod nogoo busguid l hureh sonirholtoi zaluu n ilt baina. Ert tariig n tanisandaa bayarlaad setgelee tataj av. Suugaagui baij ingej muuhai ugeer cham ruu orilj baiga hun suuchihsan hoinoo oriloh baitugai yum bolno. Tegeed ch uuh durtai nohor yum bishuu. Chi l tuund duralchihaad yagaan nudnii shileer haraad baigaa bololtoi., Shilee avaa busgui mini. oor sain zaluu garch irehdee l irne. Hulee. 30 ch hureegui bnshde

  13. J says:

    ER HUN MEDEEJ HUUHEDTEI HUUHNEES GANTS BIE HUUHENTEIL SUUHIIG BODNO SHT

  14. ooo sda ge... says:

    xoxo… xuuxnuud yostoi uxaanaa uralduulsan bna shuu… bas nuguu yariad bgaa 26 mex ni ene boltoi… yari yari… manid bol xamaagui asuudal bna.

  15. me says:

    minii bodloor hun amitantai uyerhedeggui, suuj bgaagui chinii uyiin zaluu geher barag 30 hurch bga gej oilgoj bolno biz dee?
    teheer naad zaluu chini setgel zurh ilchleh, huntei dotnosoh tal deer joohon bureg, dotogshoogoo hun yum shig sanagdlaa.
    Ternees hichneen chamaig uruvddug, huud chini sain bsan ch gesen ingej guigeed bna gej bmgui l yum daa. Eej ni magadgui huudee huuhedtei hun demii biz dee gej oilguulsan bj ch boloh taltai l yum. Teheer bas 2-rdood bga bh l daa. Huduu yawdag ajil bol oiroltsoogoor 2 sar yawaad 14 honog amardag ajil gej oilgoj bolohuu? Herew tiim bol irtel ni yanz buriin yum yarilgui asuusand ni hariulaad, neg ih shaldaa unaj ingej bna ene ter gelgui, bas heterhii uned orolgui. zugeer l naizuud biy biyteigee hariltsaj neg negdee sanaa taiwj bga yum shig l bai daa. tegeed irsniih ni daraa neg saihan uuj bgaad yariltsahgui yu daa. heterhii bureg hun bol eruuldee tegj ih yarij chadahgui l dee.
    Ter huurai duutei chini hamt bsnii huwid gewel uuchihsan bsan eregtei hun, chamaig husch bhad ni ugui geheer medeej phisiology yum chini uur negiig husch l bga. tanai duud chini harin ter zaluu taalagdsan bololtoi yum. tegeed chini ter zaluugiinhaa talaar duudee yarisan bol bur ch ih taalagdsan bga l daa. Daraa ni ter duutei chini hewtej bj chinii nudend haragdsandaa uuruu dotroo ih shanalsan bhaa. tegeed l uuruu ichihdee chamtai tegj haritssan hereg. Yr ni l eregtei hun uuriinhuu buruu setgel dotroo huleeh ih durgui, chaddaggui shuu dee.
    teheer irsniih ni daraa l sain yariltsaad uz, iim yumiig utsaar hol zainaas shiidej boldoggui yum sh dee. gehdee bitgii baitsaaj bga yum shig yariarai. Uuriinhuu tuhai ch bas hamaagui l yari. ayandaa oilgoltsono. hamt bhuu ugui yu gedeg chini ch shiidegdene.

  16. hongor says:

    m-in helsen bas ortoi minii bodloor naad zaluu chin chamd sain gedgee ooroo ch medehgui yavaa bololtoi dotor setgeldee chamd hairgui gej itguuleh gej ih zorcholdood bdg bololtoi. eej harin chamtai suulguulahgui gej boddog yum shig bn daa. erchuud ongo zusend tatagdah bol baidag l asuudal magadgui ter chamaar harduulah gej chamaar guilguulah gej uyel duug chin yaraid bsn ch bj magadgui .

  17. yalguun says:

    durlamtgai zaluuchuud yag tegdii sh dee saihan huuhen harhaaraa durlaad yavchihdii teglee geed araas ni guigaad yamar ch nemergui hunii setgel neg l ergevel butsaj ergeh ni tun berh shuu dee tiim bolohoor chi bitgii gui tegvel ulam l tsaash ni yavah bolno. tegsnees zugeer l yu ch boloogui yum shig bai hezee negen tsagt chamaig gesen setgel bval ergeed irne .

  18. tseene says:

    hereggui de. Bardam baisan n deer. hiuugee bodood alsaa haraad yavj baisan n deer baih aa

  19. unen ug shar tos says:

    hi,
    unshlaa 2 ch dahij unshlaa. minii dodoloor naad zaluu chine chamd sain ym baina. gehdee yaj ehelehee medehgui baina. chi amidaraliin hatuu hutuu gants bie eejiin jargal zoblongo medne. huud chine sain baigaad oort chine sain baigaad baihaar yamarch emegtei hun tatagdana. dutagdaad baigaa ymiig duurgeh gej chi oroldoogui baina shu de. todorhoi hemjeend amidraliin hatuu hutuug uzsen hunii hubid 3-dagchiig gertee honuulj hamt untah oriig in zasaj ogch baidag….. bolohgui gedegiig chi medseer baij yah gej iim uildel hiisiin be?
    naad zaluu chine chamd sain zaluu baina. iim zaluug zugeer uurhai ruu yabuulna gedeg bol teneg asuudal. herebee ter ehluulj chadahgui baigaa bol chi ehluul. eejid in huugee dasga hund hun hezeech iluudedgui ym.

  20. tsoomoo says:

    chi setgelee ilchleed suulaa gej bodohod chamaig bainga araar chin tawina chi zvgeer l belegdel tudii hvn bolj huwirna gej bodoj bn uuruu hairtai bish uurtuu hairtai hvntei suusan ni deer tiim hvn garch irj l taaraaaaaaaaaaaaaa

  21. lmao says:

    ooroo zail gehgui yu yamar nahaalnii amitan be ter chn

  22. Bagator9 says:

    Хэрвээ чамд хайртай байсан бол хүүд чинь би аав чинь байна гэж хэлэх байсан. Ээж нь ухаантай хүн юм. манай хүү чамд хайргүй шүү гэдгийг ойлгуулах гэж оролдож, чамайг тасаад татагдаад байгааг мэдсэн байна шүү. Эр хүн хайртай хүнийхээ төлөө л амьдардаг юм хэзээ ч мартахгүй өөр хүнтэй гэрлээд амьдарч байсан ч зүрхний гүндээ сангалзаад явж л байна. Эмэгтэй хүн, чи бол харин тэгэхгүй бас нэг хүн яг энэ шиг тасаж. дурлаад л өмнөх хүнээ мартаад л өгнө. Эмэгтэй Эрэгтэй хүмүүс ийм онцлогтой болохоор заавал эрэгтэй хүн нь эхнэрээ гуудаг юм шдээ. Бүсгүй минь зөвхөн өөртөө хайртай хүнийг л хай. Амжилт хүсье

  23. билгээ says:

    -Эхнээсээ чамд зүгээр тус дэм болохоос хэтрэхийг хүсээгүй залуугийн төлөө шаналж нулимс урсгаж, хуурай дүүгээ ч муулах хэрэг байгаа юм уу? Хэрвээ тэр чамайг харж чамтай арай өөр харьцаатай байхыг хүссэн бол хүүд чинь ч тийм хариулт өгөхгүй л байх байсан. Чамайг хүлээн зөвшөөрч байсан бол. Нэгэнтээ сэтгэл нь хайр биш зүгээр тус хүргэх гэсэн сайхан сэтгэл байсан гэдэг нь тодорхой болчихоод байхад тийм хүнийг дэргэдээ байлгах гэж шунаад хэрэггүй биз дээ. Чинийх болох байсан бол хэдийнэ болох л байсан цаг хугацаа байсан л байна. Зовлон багадахааргүй амьдралтай байж илүү их рүү дахиж тэмүүлэх хэрэггүй биз дээ. Хайртай гэсэн бодлоо мартагнаад холдмон нь дээр биз дээ. Хамт амьдрах ёстой хүнтэй бол хүн хоногийн дотор л учир начраа олоод хэл амаа мэдэлцдэг шүү дээ.

  24. man29 says:

    Naad zaluugaa bodhoo boliod ajiliin achaallaa nemeed heden sar yabchih, Tegehgui bol chi gants naad zaluugiinhaa tuhai heterhii ih bodood tolgoigoo buur erguuleed bn oor yum bod huuhdiin surguuli soyol, Aab, Ubuu 2 chini bie haani yaaj bn ene ter geed amidarald ug ni uur asuudal zunduu bn daaa ug ni… .Ingesenii daraa chi uurtuu ter huntei holbogdoogui dee bayarlah tsag irneeee. Sanaagaa zoboohgui l bai OK!

  25. g says:

    teneg baiha eldmer dahin dudulahnu

  26. soko says:

    Bvsgvi mn hvvgee bodood naad zaluugaasaa holhon yavaarai,guij bna shvv,chi ooriigoo bodoj bolohgvi ee,hvvgee l bodoh heregtei hvvgiinhee toloo l amidar za yu dahin dahin guij bna.Ter zaluu hani bolohgvi hairtai bsan bol chamaig hezee ch zail pizda mn gej helehgvi.Hvvgee gantsaaraa osgoson ch bolno shvv dee Ter hvv ta 2-g zovoohoor zaluu bna Ugaasaa huvi zaea ta 2-g holduulsan bna azaar.

  27. Сайн найз says:

    Сохор зоос ч зарахгүйгээр, сууж байгаад 10$ олох лайтай амархан арга байнаа. Тэгээд ганцаараа идсэн гахай таргалдаггүй болохоор линкийг нь тавьчлаа. Дарж ороод сонирхоорой. http://onecentlinks.com/?l=1ORHWOSYWPOWHN Тэгээд миний энэ бичснийг copydaad мессенжер листнийхээ найз нартаа тараавал надад ч, танд ч асар том БУЯН болноо.

  28. enkhtsetseg says:

    ontsgvi zaluu ym shig sanagdlaa msj bitgii bich utsaar ch bitgii bari aajim aajmaar zaigaa sain hvn bish ym shig sanagdlaa

  29. uuu says:

    chi yamar t1 uma be. naad zaluu chini tanaihiig iluu ger shigee sanadag ta 2-g zygeer l orovdood tanaihaar orj gardag l um ban shd e. setgelee ilchilj hereggyi ee .holboogoo tasal eejiinh ni ch gesen handlagiig chi oilgohgyi bna uu. medeej tsaad zaluugaas chini eej ni asuusan l baij taaraa ta2-n yamar holboitoig. naad zaluu chini tegeed zygeer l naizuud gej eejdee helsen bolood l eej ni chamaas hun suraglaj baigaa shd e.naaz zaluugaa haya oo. chi guij baigaad suulaa ch gesen amidral chini tam bolno shuu.

  30. Zavaan Baldan says:

    Buruugaar bitgii bodoo… Ugaasaa 40 hursen single zaluu ch single iig ni gene shuudee !!
    Chi hechneen saihan bailaa ch gesen , er hun single huuhen l gedeg baihgui yu .
    Uneniig helhed bitgii gomdooroi , chirguultei huuhentei suuh hestuushtee . Zaluus uursdoo medej baigaa hiono .

  31. monda says:

    chamd hairgui gedeg n oilgomjtoi l baina sh de. erthen setgelee tataj av..yu geed l iim niseed yavah shuvuunii araas hold n chiregdeed baidag yum be de

  32. baldag says:

    uuruu eej ni hurtel chamaig bolohguiee geed bgaag oilgodoggui erguu dagz uu chi naad hunee zugeer orhi

  33. MANDAA says:

    sain bnuu chinii bichseniig unshilaa. ter zaluu chin joohon tvrgen zantai hvn bololtoi gehdee chamd ba sgaigvi sain bhoo chamaig uurluulchaad tegj olon dahin zalgaj msg bichij bgaa yum chin ter chin ch bas shanalj l bn gesen vg ta 2 yamar joohon hvvhdvvd bish de chi zvgeer heleed vzee ooroo helj chadahgui bol ene zahidlaa ter zaluudaa yawuulchih

  34. MANDAA says:

    LHK/JGVJ.HG.

  35. uugii says:

    setgelee ilchleed suudag yma gehed neeree l zovooj magadgui l hun ym shig sangdlaa deerh humuus shn zuvluguu ugsun bnaa bugdentei ni l barag sanal negdej bna

  36. ♥Анурадха♥ says:

    Нүүр битгий өг жаахан их зантай бай. Харж хамгаалах эр хүнгүй болохоор дээрэлхэж байхгүй юу муусайн юмнууд….
    Тэгээд ч ээж нтр нь ч гэсэн чамтай суулгах бодолгүй юм байна. дотносоогүй байхдаа П**** гэж байгаа бол чамайг хүндэлдэггүй л гэсэн үг түүгээр явсан гайг үүгээр чирээд хэрэггүйээ хая сэтгэлээ татаж ав хүүгээ ч гэсэн дасгаад хэрэггүй тэртээ тэргүй амьдрал болохгүй хүнд хүүхдээ дасгаж сэтгэлийг нь сэмлэж яадаг юм. Чи ингэж зовж байгаа юм чинь хүүхэд бүүр яаж зовох бол доо хөөрхий минь.
    Ер нь тэгээд таалагдаж буй залуугаа сайхан ч байсан муухай ч байсан дотны найз хүүхэн хуурай эгч дүүдээ битгий танилцуулж бай. Зэвүүн хүүхнүүд бол эрэгтэй нь дургүй байсан ч булаадаг байхгүй юу.Одоо чи битгий гэр орондоо оруул битий мэссеж нтр бич . Жаахан үнэ цэнэтэй бай.
    Сэтгэлээр битгий унаарай сэтгэлийн тэнхээтэй амьдрана шүү. Сайн сайхныг хүсье

  37. m says:

    Ug ni bol chamd gaigui baij magadgui gehdee dotroo chamtai suuj ogt bolohgui gesen bodoltoi baidag gej dugnelee. Eej ni chamaas huuhen baival taniltsuulaach gej asuudag ni huugee chamtai suulgahgui shuu bitgii manai huug erguuleed baigaarai gedgiig dald utgaar helsen baij boloh yum. Bas arhinii uneree gartal tanaid suudag geheer neg bol eej ni ih aihtar hun esvel naad zaluu chin zugeer chamd taltaidaa bh.
    Tuunii cham ruu hashgirsan bolon, arhi uugaad tanaid orj irdeg, gariig ni tulhsenii daraa tanai duugiin hajuud hevtsen, (hervee chamd taltai bol odii boltol terniigee ilchleegui hernee bas holdoj yavaagui) zergees ni dugnehed “YAHAV DEE L..” zan chanartai zaluu baina. Chi setgelee ilchleed hamt bailaa gehed chamaig zovooj magadgui l yum baina. 
    Chi naad zaluugaasaa iluu hun olood avch chadna. Odoo zugeer orhiod, hariltsaagaa aajuuhan bagasgaj oor er hun haival yasan yum? 

  38. АНД says:

    ТЭР ЧАМАЙГ НЭЭХ СОНИРХДОГГҮЙ БАЙХАА ХАРИН ЧИ ДАСААД ХАЙРТАЙ БОЛСОН БН

  39. sarnai says:

    eregtei hun er ni emegtei hund durlaval ingej udaan setgelee ilchlehgui yavahgui bhaa…chinii bichseneer bol ter zaluu chamaig bolon tanai huug orovdood l chamtai zugeerl oir bdag bh tuunees chamd hairtai durlasan bish bh..hairtai bolson bol chamd ali hediinee setgelee ilchilsen bgaa..Chinii huvid hania aldaj gantsaardaj bhad 1 hun sanaa taviadl bnga orj garaad huud chin sain bhaar chi dasaad ooriin erhgui tatagdsan boluu..ter zaluu chamd setgelee ilerhiileegui bas chamaig tegj gomdoogood deer ni arhi heregleh durtai bol chi er ni l dasaj setgelee ilchilsen ni hereggui bhaa…terhen ued ter zaluugiin setgel hodolood chamtai suusnii daraa amidral ni shal utgaggui bolj basl nogoo huuhen shuuhan arhi dars geed chamaig zovoono…tegeheer naad zaluugaa orhison ni deer bhaa..untaj hevteegui bol sain bna..yamar horvoogiin zaluus modond avirsan bish chamaig geh sain hun taarchil taaraa…hamgiin gol ni chamd mash ih hairtai huug chin unen setgeleesee hairladag hun baihal heregtei shuu..za amjilt. harin chamaas 1 yum guihad chi ergeed yu bolson tuhaigaa 2 dahi zahiagaa bolgoj bicheerei…zaaval shuu…huleej baiy..

  40. oo(Ps) says:

    эрүүл байж бас ажилынхаа газар тийм хараал хэлж байдаг сонин л юм өөрийг чинь нээх хүндэлдэггүй юмуудаа зүгээр найзууд нэг нэгэндээ туслаад гэр ойр ханьтай байдаг байлгүйдээ тэгээд бас ээж нь ч чамаас охин сургалсан байна та 2 гэр бүл болоход ээж нь өөрийг чинь үзэхгүйн байнадаа хүн буруу юмруугаа бух шиг заримдаа зүгтгэдэг байх шүү

  41. man says:

    Chi ter shono untchidag gazar bj dee eregtei hun untsanii daraal boddog yumdaa gehdee chamd tegej setgel gargadag bol dotroo bj l taaraa ternees bish heriin hun tegehgu shuudee

  42. ... says:

    demii l zaluu shig bn shd ee…yagad chamaig zailaach gsn ym boldoo … iluu saihan ni garj iriishd e tevcheertei l bai

  43. dulzen says:

    yasan ih um bichee we. nud guitsehgui ni.sorry

  44. chak says:

    sain bna uu niitleliig chini unshla bi ooroo eregt hun l dee eregt hunii uudnes bodsonoo helhed busgui mini muu nuuhaar sain ilchil gsn ug bdag shde chi odoo yamar 18-tai jhn huuhed bga bish yun ichih bardam zan ntr ene chini chini amidral bizde eldev arga zali gargaj suuhiin orond buhnee heled uzehg yu zaliar suulaa ghd hedn jilin dara dahiad l nogoo pizda chini garad irne shuu dee bur ch hetsuu bolj magadgui shde. tiim bolhoor minii naiz ooriin bodoj yavaagaa bugdiig hel niitleliin garchigaa ch heled uzehg yu. za tgd butne gej naidaj bn. butsen ch buteegui ch bolj ogvol haritsaagaa taslahg bj bgarai yagad ghr muuhai ch gsn huud chini sain bga ter setgeliig ashiglaarai.

  45. Magy says:

    Naad zaluu chin chamd hairgui bhaa. Tiim bsan bol uchraa olood suuchihna shte odiid. Daraa ni suusnii daraa chamaig buren hairlahgui ter huurai duu shig chin neg goe huuhen garaad irsen shuud l durlachihlaa geel balairaad bj baival yahiin. Huuhdiinhee setgeleer tegj toglood yahiin be. Aav gej duudaal ovoo hoorhon bolj baital naad zaluu chin itgel evded salah bolvol huu chin l hetsuu shte

  46. Une tsenetei l bh n chuhal shu says:

    emegtei hun uuriin gesen une tseniig bainga bodoj bh heregtei eregtei huniig guij bolno gehdee shaldaa ortol guij bolku ali boloh l uuriin gesen erhemseg orshihuigaaraa l tuuniig uurtuu tat tuunees guij /emegtei n/ buteesen amidral amidral bolku shu

  47. Хонгороо says:

    Дүүтэйгээ танилцуулдаг чинь их буруу болсон байна. Ер нь таалагддаг залуугийнхаа хажууд өөрөөсөө гоё сайхан хүүхэн байлгаад дэмий байдаг юм ш дээ эр л хүн юм чинь нүд унаж л таарна. Тэр залуу чинь ч гэсэн чам руу тэгж орилж байдаг яасан аймаар этгээд вэ?
    Эмэгтэй хүнд п…..гэж хэлдэг их нахал амьтан байна даа. За би ч та 2ын хажууд байсан биш яах мэдэхэв.
    Зөвлөхөд байнаа: Тэр залуудаа үнэхээр сайн гэж бодож байвал эм хүний 26 мэхнээсээ хэрэглээд хажуудаа авчраа. Харж явсаар алдаад дараа нь толгойгоо шаах үе байдаг шүү!
    Зоригтой байж үзээд алдаа найзаа! Дараа нь харамсах зүйлгүй шдээ, бүтэлгүйтсэн ч битгий гутраарай.Бүх зүйл сайхан болно, сайхан хайртай ахиад л учирна шүү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.