Гэр бүлийн зөвлөгөө

Хэзээ ч хүүхдийн дэргэд нөхрийгөө хардаж сэрдсэн яриа дэлгээд хэрэггүй. Учир нь хэзээ нэг өдөр нас биенд хүрсэн хойноо эхнэр авахаасаа төвөгшөөдөг.

– Эцэг эхийн хоорондын зөрчилдөөнөөс үүдэн гэр бүлийн уур амьсгал таагүй болдог. Нэн ялангуяа хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж сэтгэл санаагаар унах болон янз бүрийн хэрээс хэтэрсэн зүйлийг бодоход хүргэдэг.

– Хоёр биенээ ойлгож харилцан илэн далангүй байх хэрэгтэй. Цоожтой авдар шиг байдал хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

– Хараалын үг хэлж бие бие руугаа давшлах нь тийм ч сайхан зүйл биш. Тэр дундаа хүүхдийн дэргэд уг үйлдлийг хийх нь бүр ч зохисгүй хэрэг юм. Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг эхтэй холбоотой байдаг гэдгийг анхаарвал зохино.

– Хэн нэгэнтэй ямар ч шалтгаангүйгээр хоёр биенээ хардахаасаа өмнө хардалт гэдэг ямар хар энергитэй зүйл болох мөн ямар сөрөг үр дагаврыг бий болгодгийг ухаарч ойлгох хэрэгтэй.

– Гэр бүлийн ажилд эрх тэгш оролцож байвал зохистой. Учир нь та хоёрын хамтын амьдрал шүү дээ. Аль болох биеэ дааж амьдрахыг хичээгээрэй. Эцэг эхтэйгээ хамт амьдрах нь тийм ч сайхан хэрэг биш юм. Өдөр тутмын амьдрал чинь ил тод байхаас гадна ямар нэгэн таагүй зүйл болоход үл ойлголцлын асуудал үүсэж болзошгүй.

– Гэр бүлийн дотоод асуудлыг найз нөхөддөө ярьсны хэрэггүй. Хичнээн дотны сайн найз нөхөд байлаа ч гэсэн хэзээ нэг өдөр муудсан үедээ бусдад дэлгэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

– Хоёр биенийхээ эрх чөлөөнд хэт халдах гэсний хэрэггүй. Тухайлбал найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх, ажлаасаа оройтож ирэх үед нь уурлаж бухимдахаа урьтал болголгүй тайван хүлээж авч сурах.

– Эцэст нь хэлэхэд бие биендээ үнэнч байж хоёр биенээ хайрлаж амьдрах нь чухал юм шүү.

/Хань/

3 Comments

  1. ( ider zaluu ) says:

    100% чадахгүй ч гэсэн аль болох мөрдөхийг хичээх хэрэгтэй юм байна…хэрэгтэй л зөвлөгөө байна да…

  2. ram says:

    murdunu uu hu

  3. monda says:

    dagaj mordoh hun n oldoh bolov uu da.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.