Хэрэв эр эм хоёр бэлгийн ажлыг чадварлаг, сайхан хийж чадвал зүрхэнд ямар ч аюулгүй гэж орчин үеийн анагаах ухаан үздэг аж. Гэхдээ бэлгийн ажил, зүрх хоёр ямар нэг хэмжээгээр холбоотой гэнэ.
Зүрх нь өвддөг нөхөртэй хүүхнүүд сексээс их айдаг. Учир нь тэд нөхрийгөө сексдэж байгаад зүрх нь хаагдаад үхчихэж магадгүй гэж болгоомжилдог.
Ингэж болгоомжлох нь зүйн хэрэг боловч ийм болгоомжлол нь гагцхүү инфакт болсны дараа л хэрэгтэй байдаг.
Инфакт бол хүнд өвчин юм. Ийм өвчнөөр өвдсөний дараа хүний зүрх элдэв хэвийн бус ажиллагаа, тухайлбал сэтгэлийн хөөрөл болон сексдэх явцад хэт их мунаглах, тачаадах зэргийг тэсэж чадахгүй байх магадлал тун өндөр юм.
Зүрхний өвчин бэлгийн ажлаас татгалзахад хүргэдэг гэх юм уу, секс нь зүрхэнд аюултай хэмээн бодох нь эндүүрэл юм шүү.
Гэхдээ доорх хэдэн зөвлөгөөг анхаарч яваарай. Үүнд, их хэмжээгээр хоол идсэний дараа сексдэхээс аль болохоор зайлсхий.
Хэрэв эхнэр нөхөр та хоёр бэлгийн ажил хийх гэж байгаа бол эрт идэж, нэлээд хугацааны дараа хурьцлын ажлаа эхлэх хэрэгтэй. Мөн дулаан хөнжилд унтаж, амарч байх хэрэгтэй.
/Хань/
1 Comment
hehe odorjin sex hiimeer bval tegeed nohortoo hool ogch bolohguin bnshde te kkk