Америк зурлага – Охины орд

Нийтлэг зан чанар: 

“Охины” ордод төрсөн хүнийг олны дундаас таних амархан. Олон хүнтэй газар тэд тохь алдаж биеэ барьдаг. Тэд хувиа борлуулж довоо шарлуулдаг зантай. Хэтэрхий цэвэрч нямбай, нэлээд хуучин маягаар хувцасладаг. 

“Охины” ордод төрсөн эрэгтэй хүн намхавтар нуруутай, харахад эмзэгхэн ч чухамдаа бол их л зоригтой харагддаг, хүнээс илүү ажил хийх чадвартай, хүчтэй тэсвэртэй. Гаднаас нь харахад амгалан ч дотроо үргэлж түгшүүртэй явах бөгөөд энэ нь заримдаа эрүүл мэндэд нөлөөлөх нь бий. Тэд үнэнч хүмүүс, бүрэн дүүрэн итгэж болно.

“Охины” ордод төрөгсөд залхуу хүнийг үзэж чадахгүй. Тэд хэн нэгэнд ухаангүй дурласан байсан ч гэсэн дутагдлыг нь тов тодорхой харж байдаг бөгөөд энэ нь гэр бүл болоход саад болдоггүй. Найман сарын сүүл, есөн сарын дундуур төрсөн хүн бүрийг хуурай, тооцоотой, ягшмал номлолтон гэж үзэж болохгүй. Тэдний олонх нь сэтгэл татах чадалтай, хурц ухаантай. Учир нь “Охин”-ыг захирдаг “Буд” гариг цог жавхлан төгөлдөр бөлгөө. Тэд бусдын ач тус, ивээлд багтах дургүй, биеэ дааж зөвхөн өөрөө өөрийнхөө хүчинд найдаж явдаг. Хөгшин болсон хойноо хэн нэгэнд дараа болохоос айдаг. Ялимгүй “харам”, яг үнэндээ бол арвич хямгач зан нь үүнтэй холбоотой.

Хэрэв эрэгтэй бол

“Охины” ордод төрсөн эрэгтэйчүүд уяхан сэтгэлд тэр бүр автдаггүй, хашир хүмүүс. Гэсэн ч тэд төрөл төрөгсөд, найз нөхөд болон өөрөөсөө ядуу дорой хүмүүсийг тусалж дэмждэг. Ийм эр хүний зүрх сэтгэлийг эзэмдэх амаргүй, учир нь сэтгэлийн хөдөлгөөнөө уйлж дуулж илэрхийлэх, айлгүйтэх, тачаах энэ бүхэн түүнийг зөвхөн хөндийрүүлнэ. Хайртай хүнээ шилж авахдаа голомхой, цамаан зантай болохоороо ихээхэн даацтай янаг амрагийн явдал ховор тохиолдох бөгөөд тэр нь бараг л бүтэлгүй тийшээ хандах нь олон.

Хэрвээ таарах тэнцэх амьдралын ханиа олж чадаагүй бол сэтгэл санаагаар унаж сүйд болох ч үгүй, ганцаараа давгүй амьдрана. Тэд бас хүүхнүүдэд эелдэг, анхаарал халамжтай хандаж, хариуд нь тэдний хайр хишгийг хүртэж чаддаг. “Охины” ордыхон үнэнч нөхрүүд, зөвхөн онцгой нөхцөлд л гэр бүлийн холбоогоо тасална. Нэг тасалж гэмээ нь яаж ч гуйж гувшин уйлж хайлаад шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Учир нь тэд “хагарсан шаазанг нааж болохгүй” гэж хатуу итгэдэг.

“Охины” ордын эрчүүд олон хүүхэдтэй байхыг эрхэмд үзэхгүй. Гэсэн ч хүүхэдтэй болохоороо тэдэндээ эцэг ёсоор хандаж хүмүүжилд нь анхаарна. Хүүхдүүдээ багаас нь хөдөлмөрөөр хүмүүжүүлж, өөрийнхөө ёс суртахууны хэм хэмжээг эзэмшүүлэхийг оролдоно. Тэдэндээ сайн боловсрол олгохын тулд ямар ч хохирол үзэхээс буцахгүй. Хүүхдээ эрхлүүлэх нь ховор, хайртай ч гэсэн хайраа ил гаргах дургүй, энэ нь яваандаа эцэг хүүхдийн хооронд гэтэлшгүй даваа болон хувирах нь бий.

“Охины” ордод төрсөн хүмүүс удирдах ажилтан байхаасаа удирдуулах ажилтанд илүү таарна. Асар хариуцлагатай болохоороо тэд бусдын алдаанаас болж сэтгэлээ зовооно. Харин онцсайн зөвлөгч, гүйцэтгэх ажилтан учраас орлогч байхдаа онц тохиромжтой.
“Охины” ордынхон бусдыг хээв нэг шүүмжилдэг мөртлөө өөрийнхөө зан авир, дадал заншлыг яриулах дургүй. Сэтгэл дотроо шүүмжлэлтэй санал нийлж ч байж болно.

Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс утга зохиолын салбар, хэвлэлийн газар, анагаах ухаан, эм найруулах газарт илүү амжилт гаргана. Тэд сайн лаборант, нягтлан бодогчид болдог. Ямар ч ярвигтай ажлыг итгэж даалгаж болно.

Хэрэв эмэгтэй бол… 

“Охины” ордод төрсөн хүүхнүүдийг зөвхөн сайхан юм мөрөөдөж явдаг эмзэгхэн, гэм хоргүй амьтад гэж бодох хэрэггүй. Тэд ичимхий ч санасан зүйлдээ хүрэхийн тулд юунд ч бууж өгөхгүй ихэмсэг бөгөөд бардмаар санасан бодсоноо хэрэгжүүлнэ. Жинхэнэ дурлалтайгаа учирлаа гэж бодвол огт эргэлзээгүй түрүүчийнхээ хүнээс холбоогоо тасална. Уг нь гэр бүлээ бусниулах нь тэдний санаанд багтамгүй ажил л даа. Тэд өөрөөс нь өөр хэн ч алив ажлыг үнэнч шударга, нягт нямбай хийж чадахгүй гэж итгэдэг.
Та хэрэв “охины” ордын бүсгүйтэй уулздаг бол үг яриа, зан авираа сайн хянаарай.

Учир нь тэд худал үг, салан задгай байдал, муухан шиг аяглахад тун ч дургүй. Түүнтэй уулзахаар явахдаа сахлаа хусч, гутлаа арчиж, цэвэр цамцаа өмсөөрэй. Цагаасаа хожимдохгүй л байж үзээрэй. Хожимдож гэмээ нь өөрийгөө зөвтгөх гарцаагүй л шалтгаан бодож олоорой доо.

Тэднийг цэнгэлдэх хүрээлэн, уралдаан тэмцээнд урьснаас театрт дагуулж очих нь зөв. Учир нь тэд голдуу оюун ухаан нь их хөгжчихсөн, уран сайхны таашаал сайтай байдаг учраас жүжгийг мэргэжлийн шүүмжлэгчээс илүү үнэлж дүгнэж чадна.

“Охины” ордынхон голдуу үнэнч, эелдэг эхнэрүүд. Хариуцлагаа ухамсарладаг чанар нь гэр бүлээ бат бэх, тохь тухтай байлгахад нь нөлөөлдөг. Ийм хүүхнүүдийн хүүхэд хэзээ ч нусаа гоожуулж уранхай шаахайтай гүйхгүй. Тэд хатуу сахилга батыг сахиулагч ээжүүд. Нэг хоёроос илүү хүүхэдтэй байх нь ховор. Хүүхэдтэй болохоороо бие бялдар, ёс суртахуун оюун ухааны хэрэгцээг нь хангахын тулд бүх хүчээ дайчилна. Их уян зөөлөн ээж байж чадахгүй байсан ч гэр дотроо сайхан уур амьсгалыг бүрэлдүүлж байдаг. Сэтгэл нь уясч хүүхдэдээ анхаарал халамжтай болдог.

Хүүхэд ахуй цагтаа…

Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 23-ны хооронд төрсөн хүүхдүүд хоол голж шилэмхий. Гэдэс ходоод нь үе үе өвддөгийг эс тооцвол хүмүүжүүлэхэд их ажил орохгүй санаа амар. Тэд хар нялхаасаа л нямбай, тоглоомуудаа заавал байранд нь тавина. Гаднын хүний дэргэд ичимхий, дуугүй, харин төрөл төрөгсөд ойр дотнын хүмүүстэйгээ хамт байгаа үед “амаа үдүүлчихсэн юм шиг” гэж хэлэхээргүй. Охины ордод төрсөн хүүхэд эрт хэлд орж гэрийн ажил хийхэд нь ээждээ хань болно. Ээжийгээ яг л дуурайж, юу хий гэсэн бүгдийг үг дуугүй хийнэ. Сургуульд бол тэд багш нарын хайртай сурагч байдаг. Учир нь хэзээ ч сахилгагүйтэхгүй, даалгавраа нямбай хийнэ.

Зэмлэвэл сэтгэл нь их эмзэглэдэг. Иймд зэмлэх үгийг зөвхөн өөрт нь л хэлэхэд хангалттай.

Тэд гарын дүйтэй /голдуу л сургуулийн ханын сонин гаргахад татан оролцуулна/, жүжигт тоглох дуртай, жүжигчин болох төрөлхийн авьяастай. Багшдаа туслахад үргэлж бэлэн байдаг, ангийн даргын үүргийг ядах юмгүй гүйцэтгэнэ.

“Охины” ордод төрсөн хүүхдүүдийн өсвөр насны нь үерхэл нөхөрлөлийн хэрэгт хошуу дүрж болохгүй. Охин хүүхдийг хэн нэгэнтэй холбон шоолвол сэтгэлд нь насандаа мартахгүй сэв суулгаж болно. Хүүгээ охин хүүхэдтэй уулзахад нь саад хийвэл насан туршдаа гон бие үлдэж ч болно. Ийм хүүхдүүдийг их хайрлаж тэр хайраа гадагш нь гаргаж тэвэрч, үнсэж байгаарай. Яагаад гэвэл тэд хайраар дутдаг. Сэтгэл санааны амин дэмийг өдөр бүр тодорхой тунгаар өгч байх нь тэдэнд аскорбины хүчил, загасны тосноос дутуугүй хэрэгтэй. Бусад хүүхдүүдийг бодвол “охины” ордын хүүхдүүд үлгэрт бус үнэн бодитой зүйлд л итгэдэг хүмүүс. Ийм ч учраас тэдэнд хайр энхрийлэл бусдаас илүү их хэрэгтэй.

20 Comments

  1. a girl says:

    bi matriin ord, nadad yoroso ohinii ordnii zaluu oldohguiin, haagur yavad olddogui bnaa?! bi ord jiliin tohirold ih itgedg bolohor taarsn jiltei ohinii ordnii zaluu taarval hezee ch tavij yavulahguide :p

  2. eegii says:

    yooy bur ug bolgon n tarjin ymr sonin yumbeeee bi unher genen tsagaan tsarai gargasn hernee urgelj huvia boddg n uneen hahahaha ghde neh baharhad bga yum ch bishildee bas olni dund orhoro tavguirhdeg n unen. yg tson hunte bhara buda bolgon shude… jhon zojig zantai

  3. ãàíàà says:

    bi ohinii ord zarim neg hetrvvleg baina gehdee diilenh ni taarch baina shvv bi angiin darag baij chadhgvin bainlee

  4. Mgl says:

    Shudarga.mn deer buur delgerengui bnlee. Ohini ord geed googledehed garad irj bnle. 

  5. Mgl says:

    Shudarga.mn deer buur delgerengui bnlee. Ohini ord geed googledehed garad irj bnle. 

  6. reflex says:

    hmmm ene ordond etgeed nz ohinoo dugnen gedeg jaahan tiimch gesen medehed iluudehgui l um baina

  7. Anonymous says:

    yag unen bn shy manai ohinii zan chanariig yag bichsen bn . bas setgeleer unamtgai shy

  8. enerengvi says:

    vnen bnaa ooriinhoo talaar unshsan chine sonin bna gehdee zarim ni hudlaa bna

  9. od says:

    yag unen bainshdeee harin ter held ert ordog gedegn hudlaa bvaihaaa busdan bol yagl b/a daa

  10. for says:

    тэд хувиа бодож довоо борлуулдаг зантай гэж яг үнэн. яг үнэндээ сайн хүн шиг өөрийгөө ойлгуулах гэж оролддог нь үнэн худлаа. яахлаараа ийм бэртэгчин байдаг байнаа. тэхдээ бүгд ийм биш байх л даа. балиар муухай найз эмэгтэйгээ бодохоор энэ ордныхоо бүсгүйчүүдийн нэрийг унагаасан муу найз минь. үнэн муухай хувиа хичээгч. чамайг би хэзээч хэзээч уучлахгүй. хэдэн удаа уучилсан байж болно. харин одоо бол жинхэнэ дүрийг чинь жинхэнэ дотрыг чинь мэдсэн болохоор уучлана гэж битгий горьдоорой. балиар сэжгийн өмхий санаат найздаа зориулав. чи энэ балиар зангаараа бүх сайхан чанараа алсан

  11. atilla says:

    vnen nice

  12. deegii says:

    minii hani ohinii ord.yag l taarch bh shig.

  13. kkk says:

    taarch bna

  14. goy ord shv says:

    yag vnen ghde zarim ni hudal bi busdiig ih orowddog uchras uchilahgv bj chaddaggvi bs bi bandi bs ariwch bsh shuud tsatsdag geh yumuda bs bi zalhuu kke i love you sodgerel bi chingvvne bn

  15. ohin says:

    yg vnen bna

  16. kkk says:

    ohinii ordniihon nileen huvia bodson humuus bdag ihenh n. bas itgel daah chadvargui sanagdsan. hund itgej medehgui zovhon ooroo oortoo itgedeg. minii medeh neg ohin ohiniih ym bna. ooroo aimar huvia hicheesen zantai bj namaigaa huvia hicheesen geed yridag ym daa. humuusiig ih shuumjilnee ooriihoo tolgoi deerh boosiig harchaad humuusiig shuumjildeg boloosoi…

  17. i says:

    ohinii ord shildeg ni gedegtei margahguie ted sain naiz itgelt hani yur ni l yamarch uyed itgej naidaj boloh hun gej helj bolno uchir ni minii har bagaas naizalsan naiz mini ohinii ordiinh harin tiim huniig gomdooj itgeliig ni daadaggui humuus baidag ni unheer durgui hurbeer shuu

  18. Уншигч says:

    Хөгшөөн хилэнцийн ордийнхийг тавиад өгөөч

  19. mgl says:

    bi ohinii ord taarch baina ajilsag bolohoor amidraldaa amjilt gargadag 12 ordnii hamgiin shildeg n

  20. zul says:

    bi ohinii ord

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.