Нийтлэг зан чанар:
Хүмүүс хэн нэгний аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 22-ны хооронд төрснийг мэдмэгцээ “Базарваань, хилэнцэтийн ордод төрсөн юм байна шүү дээ!” гэж дуу алдан түүнээс болгоомжилж дөлсхийх нь олон. Хилэнцэт гэдэг үгийг сонсоод заримдаа айж сүрдэх, хүндэтгэх бас хүүхнүүдэд хилэнцэт хорхойн тачаангуй аяг санаанд нь зурсхийн орж ирдэг.
Хэдийгээр энэ бүхэн “хилэнцтэн”-үүдэд улиг болсон зүйл боловч чухамдаа үнэн эсэхийг нь тодруулах хэрэгтэй юм.
“Хилэнцтэнүүд” нууцаа хадгалах дуртай. Тэднийг таних хэдэн шинж тэмдэг байдаг. Тэдний нүд онцгой. Ногоон, цэнхэр, хүрэн, хар ямар ч өнгөтэй байсан таныг шидийн хүчээр илбэдэн зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадна. Дуу хоолой нь намдуу, эелдэг эсвэл хатуу ширүүн, цангинасан ч байж болно. Тэд өөрсдийгөө хэзээ ч шүүмжлэхгүй. “Хилэнцтэн” сайн, муу талаа сайн мэднэ. Сайшаал магтаал хоёрын алийг нь ч үл тоомсорлоно.
Дэлхийн ван гаригаас заяат төрсөн энэ хүмүүс сайхан биетэй, эрүүл чийрэг байдаг. Гол төлөв хамар, хоолой, нуруу, хөл нь өвдөнө. Гал, цацраг, тэсрэмтгий бодисоос сэргийлж явбаас зохилтой. Энэ үг ялангуяа хүүхдүүдэд ихээхэн хамаатай учир юун түрүүнд тэднээс чүдэнзийг нуух хэрэгтэй. Тэд хүмүүсийг өөртөө татдаг бөгөөд хүнд үнэнч нөхөр хэвээр үлддэг. Тэд сайн зүйлийг мартдаггүй, мууг ч бас удаан санаж явдаг хүмүүс. Юунаас ч айдаггүй зоригтой. “Хилэнцтэн” цэргийн дарга бол огт эргэлзэхгүйгээр цэргээ тулалдаанд оруулна, гал сөнөөгч бол хүүхдийн амь аврахын тулд шууд л гал руу давхин орж амиа золино.
Ер нь “Хилэнцтэн”-үүд биеийн зовиур, гачигдал, дутагдал, инээдэм доог болохоос айхгүй. Учир нь тэд өөрсдийнхөө авьяас билэг, аливааг даван туулах чадварт онцгой итгэдэг.
“Хилэнцтэн”-үүд цээжин дотор нь түймэр асч байвч утааг нь хамраараа гаргахгүй байж чадна. Тэд цагдаа, сэтгэл мэдрэлийн эмч, сурвалжлагч байх нь олон. Хэдийгээр “хилэнцтэн” мэс засалчдын ихэнхийг хатуу сэтгэлтэй гэж бодоцгоодог ч энэ дэлхийн хамгийн сайн эмч гэвэл тэд л байдаг.
“Хилэнцтэн” албан хаагч өөрийгөө ч, бусдыг ч хуурахгүй, өөрийнхөө алдааг хэн нэгэн рүү түлхэхгүй.
Тэрбээр албан тушаалдаа амжилттай ахина. Ямар амжилт олж байгаагаа ч өөрөө сайн мэднэ. Товчоор хэлэхэд өөгүй сайн ажилтан хүн. Тэд онцгой ажил хэрэгч, бас удирдагч хүндээ үнэнч. Ихэнх удирдах ажилтан “хилэнцтэн” албан хаагчаа үнэлж, саналыг нь хуваалцдаг. Одоо “хилэнцтэн” эрчүүдийг шохоорхож буй эмэгтэйчүүдэд бяцхан санамж хэлье.
Хэрэв эрэгтэй бол…
Гэр бүл болно гэдэг амаргүй. Хэрэв та хилэнцтэнд сэтгэлээ алдчихсан, тэгээд “шунал хүсэл” гэдэг үг танд ялимгүй айдас төрүүлж байвал тэр хүнээс зугатах нь зөв. “Шунал” гэдэг үгийг хэрэглэхдээ би зөвхөн дурлал, тачаалыг бус, улс төрийн бодлого, спорт, шашин, амьдрал, үхлийн аливаа асуудалд хэт их шунан сонирхохыг багтаан хэлж байгаа юм. Тэгээд ч тэдний өнгөнд харагдаж буй төлөв байдал, тэсвэр тэвчээрт бүү хууртацгаа. Цаанаа бол тэд үргэлж гал дөл шиг дүрэлзэж шатаж байдаг болохоор тэр галд зөвхөн гар нүүрээр ч үл барам зүрх сэтгэлээ ч хуйхлаж мэднэ.
Гэсэн ч “гэзэгтэй бар” гэмээр хүүхнүүд бол “хилэнцтэний” шунал хүслийг хазаарлан барьж чадна гэж найдаад түүнд сэтгэлээ өгч тэр ч байтугай гэр бүл болж болох юм. Тэгж гэмээ нь тэднийг насан эцэс болтол нь халуун илчээр төөнөж явах болно. Мөн тэд гол төлөв оюун ухааны хөгжил сайтай, гүн ухаан орчлон ертөнцийн асуудлыг сонирхдог. Хоол унд, ялангуяа хайр дурлалынхаа явдлыг ихдүүлэх нь олон. Хайр дурлалынхаа явдлыг шийдтэлээ хүүхэн хүнийг удаанаар “тамлах”, хүүхэн хүнээс эмээж удаанаар царайчлан гуйх хүн ч бий. Гэр бүл дотор “хилэнцтэн” хэн нь ноён гэдгийг дороо л ойлгуулна.
Тэдэнд юу хийх, яах тухай заах буюу сөргөлдөх тухай бодсоны ч хэрэггүй. Тэд ерөнхийдөө хатуу хүмүүс. Царай зүс, хувцас хунарыг чинь магтана гэж бүү бод. Яагаад гэвэл энэ талаар тэд дэндүү шулуухан. Тэр ч бүү хэл аль нэгэн согогоор чинь даажигнаж ч мэднэ. Хэрэв та өөр хэн нэгэнтэй сээтгэнэж, хардах сэтгэлийн хар хорыг нь оргилуулчихгүй бол тэр эхнэртээ хангайн нуруу шиг түшигтэй. Тэр өөрөө тохиолдлын чанартай юманд автахгүй биеэ барьж чадна. Хэрэв хааяа өөрийнхөө чадварыг бусад хүүхнүүд дээр туршиж /зүгээр л мартчихгүйн тулд/ үзлээ ч гэсэн өөрийнхөө эхнэрт үнэнч хэвээр үлддэг.
Товчоор хэлэхэд унаж бяцрахаас айхгүй зориг зүрхтэй хүүхэн л “бүргэдтэй” хамт нисье гэж шийднэ.
Хэрэв эмэгтэй бол…
“Хилэнцтэн” эмэгтэй дур булаам үзэсгэлэнтэй, бардам зантай, өөртөө бүрэн дүүрэн итгэдэг, ямар нэгэн зүйлд гонсойж гэмээ нь эр хүн болж төрөөгүйдээ гомдоно. Энэ бол “хилэнцтэн” бүсгүй хүний намбагүй гэсэн үг биш, харин ч эелдэг зөөлөн зан нь түүний зэвсгийн нэг нь.
“Хилэнцтэн” бүсгүй зөөлөн сахлаг үстэй муурын зулзагатай төстэй. Харин ойр дотно танилцаад ирэхээрээ яггүй хурц хумстайг нь мэдэж авна. Тэд юу ч өмссөн бай толгой эргэмээр сайхан харагдаж чаддаг. Түүнд өөрийг нь аваад явж чадахуйц, нөхрөөрөө бахархаж болохуйц амьдралын хань хэрэгтэй. Тийм хүүхнүүд цэргийн албан хаагчид, усан цэрэг, ялангуяа улс төрийн зүтгэлтнүүдэд онцгой сайн эхнэр болдог. Тэд ухаантай, чадалтай хүмүүст дуртай. Харин чадал муутай хүнийг үл тоомсорлодог.
Тийм эмэгтэйчүүд гэр дотроо нөхөртөө яаж ч ханддаг байсан олны дунд нөхрийнхөө төлөө уул мэт бат зогсоно. Арав, арваннэгдүгээр сард төрсөн хүүхнүүд гэртээ тохьтой байх дуртай. Тэдний гэр орон цэвэр цэмцгэр, тавилга, эд хогшлоо зөв байрлуулсан байдаг. Их цэвэрлэгээ хийх дуртай. Өнцөг булан бүрийг ухаж төнхөж, угааж цэвэрлэж явахад нь нөхрөө хардах шалтгаан болох ямар нэгэн зүйлтэй тааралдахгүй л байх болтугай.
Эс тэгвээс тэдний хардамхай зан хонзорхог сэтгэлтэйгээ адилхан хэмжээ хязгаарыг үл мэднэ. Та ажилдаа явахдаа эхнэрийнхээ хацар дээр нь үнсэхээ мартсан бол эхнэр чинь таныг унтахаар ор руугаа явахад наад зах нь бүтэн сар үнсэхээ “мартаж” чадна.
Хүүхдүүддээ нэлээд ширүүн ханддаг “хилэнцтэн” эцгийг бодвол “хилэнцтэн” эх хайраа ил гаргах дургүй ч хүүхдүүддээ үргэлж эелдэг, үнэнч ханддаг. Хүүхдийнхээ авьяасыг талаар өнгөрүүлэхгүй, их үйлсийн төлөө тэмүүллийг нь ямагт зүйл бүрээр сайшаан дэмжинэ.
Хүүхэд ахуй цагтаа…
Залуу аав, ээж хоёр саяхан мэндэлсэн “хилэнцтэнээ” хармагц ямар аятайхан, чийрэг, амгалан амьтан бэ гэж гайхах, баярлах зэрэгцэнэ. Гэвч дүгнэлт хийхээ яарах хэрэггүй. Тэд юм олж хардаг болонгуутаа л өөрийнхөө элдэв аашийг гүйцэлдүүлэх гэж эхийгээ “илбэдэж”, хүсэл зоригоо тулган хүлээлгэхийг оролдоно. Бүр эхнээсээ л түүнд, гэрийн дотор хэн нь захирагч байх ёстойг ойлгуулаарай. Залуу “хилэнцтэн”-ийг хүмүүжүүлэхэд хатуу чанга сахилга батаас гадна маш их хайр халамж хэрэгтэй. Учир нь тэд хайр халамжийг их үгүйлдэг улс.
Бяцхан “хилэнцтэн”-үүд аюултай зодоочид байдаг. Бас хонзон санамтгай. Өс хонзон өвөрлөх нь өөрт нь хортойг тэдэнд сайн итгүүлж үнэмшүүлэх хэрэгтэй.
Тэдний олон сайн чанарын нэг нь өвчинд гаргууд тэсвэртэй. Хилэнцийн ордод төрсөн охид хөвгүүд хар багаасаа уншиж сурч, сургуульд ороод онолын ямар ч хичээлд толгой өвдөхгүй. Гэсэн ч тэднийг дэг журамд сургахын тулд торлогдох нь зөв үү? Эсвэл ангийн идэвхтнээр сонгох нь зүйтэй юу гэдэгт сурган хүмүүжүүлэгчид тээнэгэлздэг. Сүүлийнх нь арай дээр байх.
Тэд аймшигтай кино, шинжлэх ухааны уран зөгнөл, буг чөтгөрийн тухай өгүүллэгт дуртай. Яагаа ч үгүй л сээтэгнэж эхэлдэг. Иймд тэдэнд тэр дэврүүн явдлынхаа төлөө хариуцлага хүлээх ёстойг итгүүлж үнэмшүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд нас бие гүйцээд ирэхээрээ бүсгүйчүүдэд зовлон учруулж мэднэ. Дэлхийн ван гариг түүнд зориг, хүч, төгөлдөр ухаан заяасан болохоор эцэг эхчүүд л өөрийнхөө үлгэр жишээгээр хэрхэн бусдыг хайрлаж, бусдад хайрлагдахыг зааж сургаж чадна.
41 Comments
Zugtah heregtei gedeg ni hudlaa
бүх зүйл таарч байна. Өөрт минь ч гэсэн ийм ихэмсэг зан байдаг. Цаанаа л хүмүүсийг өөртөө урвуулчихдаг.
za er ni l bolon aimaar helchijee. bi dandaa eregtei bolj toroogui dee setgel dunduur bdg shde. dandaa ch bish yumaa zarimdaa. ghdee l goe ord,
yaag vnen bn manaihaan kkkk bi dur bulaam gdgtee itgeltei bdg kkkk ongirchloo
hi zaluusaa hilentsiinhen yag iim hvmvvs shdee hehe vnen bnaa
aash shiba yumaa ingene gj yarisiimuu haha
Би өөрийгө маш сайн мэддэг гэж боддог. Маш үнэн бна. Дутагдалтай тал нь ч, сайн тал нь ч
ПИСДАА ЖИНХЭНЭ ДООШОО ХИЙЛЭЭДЭЭ ТАМЛАГЧИД БАЙХДАА ЯАХ ВЭ ДЭЭ ЛАЛАРУУД ДОРОМЖЛОХГҮЙ ШҮҮ ЗА ЮУ ПРОГРАМИСТ ХҮНИЙГ ЖИНХЭНЭ ӨДЛӨӨДӨӨ
xilentsin ordnixon svrxi shv bi os xonzontoi manaixan amjilt:)
utgaar n hilentsnii ordnii zaluu bn shu busguichuulee 😛
Бүүр яг шүү!!! LOL
ene er yg taarch bn lda gehdee honzongoo hed dahin iluu awdagiig ni martsan bn da
Why not
er hilenchiin ordniihon geed club baiguulval yah uuu hahahhaa
Gantshan ush honzon sanadag gedeg ene l taarahgui bna.
wow bid nar ch surhii ym aa iim gdgee say l medlee
bvgdere yag taarchin shv hilentsin ord iim l goe shde ene ordond torsondo vneher vneher ih baharhaj bna
miniih bvgd taarj bn oo yag zuw zurhai bn.ene ordond tursunduu bayarladag erch huchtei zorigtoi uhantai ih huchirheg ord shyy
aimshigiin kinonoos busad ni taarch baina shuu
xod xod imma incredible
KK KK KK YAG TARAJ BAIN BI YORON ZOHON ZALUUSAGALDA…. ZARIMDA GOI ZALUU HARAHLEER HAMAG BIE ARZAGAAD SONIN BOLCHIHDIIN TIIM BEZDE HELENTSIIN ORDONII BUSGUICHUUD SANAL NEG BAIGA BEZDE KK KK KK
BAS SEX HIIHTE HUCHTEI HATUU SEX DURTAI SHUU…
bi hilentsiin ord tiim bolhoor minii zon sowin bvh zviliig meddeg ym bas hvvhemseg
hilentsiin ordniihon chin tegeed uursduu uursdiig ni uduugui baihad l us sanaj humuusiig ene tend horloj yavdag biz dee. minii bodloor heterhii ataarhuu sanagddag. hervee iim ochuuhen ataarhuu yavcgui zangaa bolichihvol uul ni nileen uhaantai ordniihon gej bi hilenciig dugnedeg. hun bolgon uuriin gesen huvi zayatai, bid hunii erhend haldah esvel hunii yumiig bulaah erhgui. medeej amidral bol temcel, gehdee humuusiig zoliosolj avsan amjilt urgelj ter humuusiin nulims zovlong daguulsaar baih bolno shuu gedgiig anhaaraarai amjilt husei
woow gaihaltai ene l minii zan shvv ooroo baharhaj bn shvv ymar hvchtei hvmvvs be hilentsiinhen ta nar shvv bidnees bvh zvil ehelne shvv monhod bvhnii tvrvvnd gedgee amalya
тийм шүү яг сайхан таарч мий хэ хэ
Manai ord shig iim erch hurch chadaltai ORD bhgui huchirheg ord shvv 😀
Би царайлаг, эрч хүчтэй, санасан бодсон ажлынхаа заавал ард нь гарч байж санаа амардаг. Ялдаг, Гэр орон маань их тухтай, цэвэрхэн бас тансаг талдаа,,,,,,, хихихихи
Хилэнцэт ордонд төрсөндөө бахархдаг.
hehe ene ganaa balarsaan. yaaj doo ter joohon hilentsteige uchraa olnodoo. hoer hilents. ii aimaar. yee bazarvaina gej. hehehe
kue ug ni ch ene orniin zurxain odnii ordoor oor.go zalj amidrax mash zow ldo. daanch bi ooro xilents ch gsn oor.so oor xilents ordtoi xun.s aij ywdgiimaa. aimaar bgazde. balarsan ym bi sayxan nyrailsan ymaa. tegsen bs l bytsxan xilents gargaad irlee. aaw ni ineegeed yanaa bi xoeriin xoer bosstoi bolloodoo geel bnale xexe. neeren l aimr aixtar xuuxed shu 2xon sartai bjiij. ter nvd nter ni aimar uxaalag gj jigteixen.xexexe.
estoi vnen,zurhai bna kkkk bi aimshigtai nom zohiold durtai,vneniig helhed bi ih zodoonch,OS sandagn ch bas vnen yumaa,Goo vzesgelentei gedegnch vnen yumaa,Vneheer vnen bdag yum.
Us ih sanadag n ch unen shu. Durguig mine hurgesen huniig heze ch martahgui. Heze negen tsagt yamar neg baidlaar ushuugu avna. Gehde namaig gedgiig hen ch taavarlaj chadku…
Yag taarch bna.Neeree muuhai honzon sanadag shuu
Хнн хошгируулчиж. гаж сексд дуртай. зорилгодоо хүрэхийн тулд хэнийг ч золиосолдог. бардам учраас өс хонзон санамтгай. хүйтэн тооцоотой. зөн совин нь сайн хөгжсөн байдаг учраас аюулаас зугтаж чаддаг. харин хаа очиж нэг үнэнч хүндээ насан туршдаа үнэнч шүү. өөр олигтой аваад байх сайн зан чанар байхгүй
heheheh unen l helsen bn shuu.
namaig hundelbel bi hairlana. namaig udwul bi uhliin horoor hatgana. hunii yum nadad hereggui minii yumaar oroldoh hereggui.
манайхан онгирхоо болио. Ингээл баг алаад байх юм аа хаха. Би бас мундаг
ол төлөв хамар, хоолой, нуруу, хөл нь өвдөнө
даг бөгөөд хүнд үнэнч нөхөр хэвээр үлддэг. Тэд сайн зүйлийг мартдаггүй, мууг ч бас удаан санаж явдаг хүмүүс.
гал сөнөөгч бол хүүхдийн амь аврахын тулд шууд л гал руу давхин орж амиа золино.
Тэд аймшигтай кино, шинжлэх ухааны уран зөгнөл, буг чөтгөрийн тухай өгүүллэгт дуртай. Яагаа ч үгүй л сээтэгнэж эхэлдэг
таарч байна
bi yostoi mundag yum bna shde haah huuhemseg gj unen unen bi bag huuhemseg bas zodoon hiichdeg haha
wow bi mundag