Сайн байцгаана уу? Өнөөдөр нийх сайхан завтай байлаа, тэгээд нэтээр аялаад сууж байхдаа танай сайтын нилээн олон захидлыг уншаад өөрийнхөө амьдралыг бичмээр санагдчихлаа. Та бүхэн хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаяна бизээ… би 40 дөхөж яваа 3 сайхан үртэй өрх толгойлсон бүсгүй байна. 7 жилийн өмнө нөхрөөсөө салсан, тэр үед бага маань манцуйтай, би нялх биетэй байж билээ. Манай том маань 9 настай, охин маань 7 настай байсан. Нөхөр бид 2 арваад жил амьдрахдаа 3 хөөрхөн үртэй болсон ч ялих шалихгүй зүйлсээр хэрэлдсээр байгаад хэрүүлдээ дийлдээд салж билээ. Одоо бодоход инээдтэй л санагддагийн. Бид 2т урьд хойд авгай нөхөр байхгүй л суусан улс хэрнээ нэг л болж өгдөггүй байлаа. Амьдралаа босгох гэж нилээд зүтгэдэг байсан тэрэндээ ядардаг байсан юмуу, хүүхдүүд бага болохоор түүртдэг байсан юмуу, өссөн орчин өөр, бодол санаа зөрчилтэй байдагтаа ч тэрүү нэг л мэдэхэд хоорондоо хөндий хүйтэн, сэтгэлгүй, уур уцаар дүүрэн байнгын хэрүүлээсээ болоод эцэстээ зодуулж өндөрлөнө, жил ирэх тусам хэрүүл маань улам баяжиж хэдэн 7 хоногоор ч эвлэрэхгүй, тусдаа унтдаг болсон байлаа.
Уул нь бидний дунд хөндлөнгийн хүн гарч ирж гай болоогүй л дээ, цэвэр өөрсдөөсөө болсондоо. Тэгээд л тэвчээрийн дээд хязгаарт хүрч, хэрүүлгүй л орчинд хүүхдүүдээ өсгөе гэж шийдээд салсан. Сална гэдэг их хэцүү юм байна лээ. Би өөрөө эхэлж салья гэж шийд гаргачихсан мөртлөө эхний 7 хоноход л сэтгэл санаа хямраад нойр хоолгүй болж, хөхний маань сүү ширгэж, хүүхдээ угжаад, хүүхдүүдээсээ нуугдаж уйлаад л, өнгөрсөн бүх хэрүүлээ санаад л, нөхөртөө дэндүү ихээр гомдоод л, үзэн ядаал, хүүхдүүдээ харж өрөвдөөд л, хүүхдүүд маань захаасаа өвчин ээрээд нүднийх нь гал цог буураад, надаас нуугдан аавынхаа зургийг харж уйлаад л, намайг уйлахаар 2лаа гүйж ирж аргадаад л нэг их хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй байгаа юм шиг байж билээ.
Дахиад нэг 7 хоноход энэ байдал маань арай дээрдэж эргээд нийлэх үү, энэ чигээрээ салах уу гээд л дотор маань 2 хүн үзэлцээд байгаа юм шиг л өнгөрсөн, манай хүн таг чиг… Тухайн үед нөхөр маань нилээн гайгүй цалинтай ажил хийдэг, би нэг байгууллагад ажиллаж байгаад цалин бага болохоор нь гарч нэг жижигхээн бизнес эрхлэх санаатай дөнгөж эхлүүлээд төрсөн болохоор зардлаасаа чүү ай илүү гардаг байлаа. Нөхрийн цалин буугаагүй байсан болохоор гэрт мөнгө байдаггүй удалгүй санхүүгийн хямралд давхар өртлөө, хүнээс зээлье гэхээр хэзээ өгнө гэхээ хэлж мэдэхгүй, нөхрөөсөө гуйлтай нь биш, намайг удахгүй шалдаа буугаад ирнэ гэж бодоод таг байгаа байхдаа гэж бодохоор ингэж царай алдахгүйн тулд салсандаа улам сэтгэл шулуудаад амьдралын төлөө 3 хүүхдийнхээ төлөө шүд зуугаад л боссон. Хөдөөнөөс хамаатныхаа эгчийг гуйж авчирч хүүхдээ харуулаад хүн амьтнаас мөнгө зээлж, аав ээж хамаатан садангийнхаа дэмжлэгээр бизнес рүү шаргуу орсон, ажил ажил бас дахин ажил гэсэн урайтай байлаа, хэ хэ.
Өдөр ирэх тусам ажил маань урагшилж, сэтгэл санаа уужраад л, хүүхдүүддээ болон өөртөө анхаарал тавьж, саунд сууна гоо сайханд орно, гоёж гоодоно, толинд хараад өөртөө итгэх итгэл улам төрж байлаа. Эрчүүд эргүүлээд л, нэг хэвийн байсан амьдрал бөөн адал явдал болон хувирч тэр болгонтой нь сайхан харилцаад л заримтай нь амьдрал ярьдаг найз нөхөд болж, таалагдсан залуутайгаа унтаж ч үзлээ. Гурвын 3н хүүхэдтэй хүн дахиж амьдрал зохиолтой нь бишдээ, хүүхдүүдээ гэрлэтэл хүнтэй суухгүйгээр шийдсэн, юу дутлаа гэж ч суух юм билээ, хойд эцгийн бараа харуулалтай нь биш. Нөхрөөсөө албан ёсоор салж 3н хүүхдийн тэтгэвэр тогтоолголоо. Амьдрал үргэлжилсээр л. Би салсандаа баяртай байлаа, хүүхдүүд маань их хөөрхөн болоод л, яг л найз нөхөд шиг, их хэрсүүжсэн, намайг нөхрөөс минь хамаагүй илүү халамжлана, хөөрхөн үрс минь. За тэгээд хэдэн жил өнгөрч амьдралаа эргэцүүлж бодлоо, юу нь болохгүй байсан юм болоо гэж…би ер нь хайр халамжаар л ангаж байждээ. Салах сарних гэж байгаа гэр бүлүүд болон хэрэлдэн барин тэвчиж байгаа гэр бүлд ч, хэрүүлгүй ч нэгэн хэвийн амьдардаг гэр бүлүүдэд ч өөрийнхөө хувийн зүгээс зөвлөмөөр юм байнаа.
Би гэртээ сарнай тарьдагын, тэгээд л хараад байхад бүсгүй хүн ерөөсөө яг л сарнай шиг байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Хайрлаад л арчлаад л байхаар улам өнгө орон цэцэглээд л гоё анхилуун үнэр үнэртээд ирнэ, хэсэг тордохгүй хаячихаар л өргөснүүд нь шарлаад ёрзойгоод гар хүрэнгүүт л албаар хатгаад байгаа юм шиг санагддагын. Айл гэрийн ноён нуруу эр хүн Та гэртээ байгаа гэргий сарнайгаа арчилж амьдраарай, ямар гоё цэцэглэж ямар гоё анхилуун үнэрийг бэлэглэнэ гээч, хараарай. Маргалдаж хэрэлдсэнийхээ дараа 2 талд унтах биш тас тэврэлдээд сайхан сексдээд хонож байхгүй юу, маргааш нь харин ажлаасаа ирэхдээ ганц сарнай барьчихаад “хайрт минь ямар их санаваа, хонгор минь урьд шөнө сайхан байсан шүү” гээд л инээгээд ороод ирвэл ямарч бүсгүй хүн уяраад хайлаад л ирнэ шүүдээ, ийм үг сонсож сэтгэл нь сэргэсэн хүн эргээд Танийг ороод ирэхэд романтик ширээ засчихсан л хүлээгээд сууж байх вий. сайхан үг хэлж чадахгүй бол хүчээр ч болов хэл, аяндаа сураад хэлдэг болно шүүдээ, хайрын үгээ хэзээ хэнд хэлнэ гэж харамлах вэдээ тийм үү.
Цэцгэнд дургүй эмэгтэй хүн ховор байх, цэцгийг жирийн өдрүүдэд авчирч өгч бай, баяр ёслолоор угаасаа хүн болгон цэцэг барьдаг хойно, жирийн өдрүүдэд авах нь илүү гоё мэдрэмж төрүүлнэшүүдээ, за тэгээд урилга хийгээд урилган дээрээ гоё үг бичээд оройн хоолонд урь, эхнэр чинь гоёж гоодоод болзоонд яаран очинодоо, 2-лаа хамтдаа шоуд, яагаад найзууд, ажлынхантайгаа шоуддаг байж эхнэртэйгээ шоудаж болохгүй гэж…уйтгартай байна гэж үү? Тэгвэл хайрлаж дурлаж явсан тэр үеэ дурсан ярилдаа, өдөр ирэх тусам л Таны эхнэр Үлгэрийн дагина л болно, буцаагаад хайрлана халамжлана, хүссэнийг чинь биелүүлнэ дээ. Эмэгтэйчүүдийг эрчүүд Та нар л эхэлж хайрлаж дурлаж гуйж авч суудаг биздээ? Тэгэхээр Та өөрөөсөө эхэлсэн дээр шүүдээ. Хайрлаж байж л хайрлуулна, хараагаад байвал өөдөөс чинь улам л илүүгээр хараана шүүдээ. Эрчүүд Та нарын гарт бүсгүй хүн байна, үр удмыг чинь залгамжлуулсан эх хүн байна, Та бүхэн ухааныхаа уртаар бүсгүй хүний эмзэг зөөлөн зүрх сэтгэл рүү нь хандаарай. Би өөрөө ингэхийг л хүсдэг байсан юм байна лээ, бодоод байхад. Ингэж бодоод нэгэнт нөхөргүй болохоороо хүүхдүүд дээрээ туршиж үзлээ. Тэгээд том 2гоо сургуульд нь явахад нь хүүдээ “энэ гэрийн эзэн хайртай хүү минь хичээлээ сайн хийгээд ирээрэй”, охиндоо ”ухаалаг хөөрхөн гүнж минь онц аваад ирээрэй” гэж бичээд дуртай чихэртэй нь хамт карманд нь хийчихсэн чинь орой нь 2лаа бөөн баяр хөөр ирж байгаа юм чинь.
Үүнээс хойш хүүхдүүдтэйгээ үргэлж иймэрхүү харьцдаг болсон, нөгөөдүүл маань намайг их баярлуулнаа, зураг зурж өгнө, ажлаасаа оройтож ирэхэд ядарсан уу? Толгойг чинь барьж өгөх үү гээд л, хэрэндээ гоё ширээ засаад янз бүрийн юм холиод хоол хийчихсэн байна, энэ дэлхий дээр хаанаас ч олдохгүй хоол байна даа гээд инээлдээд л иддэгийн. Миний дэргэд сахиусан тэнгэрүүд амьдарч байнаа. Ямартаа л ажил дээрээ очоод ямар бэлэг барих вэ гэж бодож өнжиж байх вэдээ. Нэг удаа намайг унтаж байтал нөгөө 3 маань шивнэлдээд л сэмээрхэн ороод ирлээ, 1 юм наачихаад л гараад явахаар нь харсан чинь “миний ээж хамгийн хөөрхөн, инээгээрэй” гээд бичээд наачихсан байсан, баярласандаа нулимс урсаж билээ. Булган шуб, үнэтэй бэлгээс илүү сэтгэл гэж сайхан юм бас байнаа хө. Хүүхдүүд маань асуудаг юм “бид нарыг явахаар та ганцаараа яанаа гэж?” –ээж нь эмгэн болоод хөөрхөн өвөөтэй л суух байх даа гэж инээлддэгийн хэ хэ. Хүүхдүүд гэдэг чинь муу ханиас хамаагүй дээр байдаг юм байна. Бурхны элч л гэсэн үг. Аа нөхрийн маань хувьд салсныхаа дараа 1 хүүхэдтэй бүсгүйтэй суугаад тааралгүй салаад эргэж хамт амьдарья гэж ирсэн, гэвч хэдийн оройтчихсон байлаа, бидний дундуур хүмүүс орчихсон болохоор ямар ч байсан сэтгэл дутаад бас энэ амьдралдаа дэндүү дасчихсан болохоороо ч тэрүү хүлээж авч чадаагүй ээ, тэгээд 2 жилийн өмнөөс бас нэг бүсгүйтэй хамт амьдарч байгаа. Сайхан л амьдраасай гэж хүсдэг юм, салж байхдаа маш ихээр үзэн ядаж байлаа одоо харин өрөвддөг юм.
Эрэгтэй хүн ганцаараа амьдарч чаддаггүй бололтой. Манай нөхөр уул нь их бүрэг томоотой хүн лдээ, хайрлаж байгаагаа ерөөсөө хэлдэггүй юм, гэрийн ажилд тусалж байгаагаа л халамжилж байна гэж боддог юм шиг байгаан, элдэв нялуун үг хэлдэггүй хүн, анх суух гэж байхдаа л нэг тиймэрхүү үг хэлж байсан юм байна, намайг хайраа майраа гэж дууддаггүй байж билээ, нэрээр л дуудна. Хэрэлдэхээрээ харин догшин намайг нилээн доош нь хийнэ, би ч нилээн муухай үг хэлнэ, сайхан үгээр хэрэлддэг айл ч гэж юу байхав, хэрүүлийн гайгаар л би өөртэй итгэлгүй болж, ууртай уцаартай, зодож цохихын хэрээр зүрхэнд минь зовлон хурсаар л байдаг байж. Гэхдээ салаад хожино гэж хэн хэнд нь л байдаггүй юм байна. Тэгэхээр хэрүүлээ үтэр түргэн зогсоогоод улам ихээр биенээ хайрлаарай хүмүүсээ. Энэ дэлхий дээр элэг бүтэн, хайраар дүүрэн, хүүхдүүд нь инээд хөөр болж амьдрахаас чухал юм хаана байна. Сайхан гэр бүлийг өөрсдөө л бүтээж, бас өөрсдөө л нураадаг юм.
Хэрүүл болон салалтанд 100% нэгнийнх нь буруу гэж байдаггүй юмаа. Алдаж онох гэж байгаа гэр бүлүүд, энд зовлонгоо бичиж байгаа захидлын эзэд, сэтгэгдэл үлдээж зөвөлгөө өгч байгаа Та бүхэн минь ч бие биенээ л хайрлаарай. Салаад хүүхдээ тэврээд гуниад сууж байгаа бүсгүйчүүд байвал өөдрөг яваарай, зөвхөн Таныг л гэж сонгож төрсөн амьд бурхад байгаа цагт алзахгүй ээ, хүүхдийн чинь заяа түшнээ. Хүүхдүүд хичнээн их ээжийгээ хайрладаг ч аавыгаа гэх орон зай эзэнгүйрээд л байдаг юм байна лээ. Нэг удаа охин маань зураг зураад үзүүллээ, тэгсэн 4лэнгээ нилээн том зурчихсан цаана нь жижигхээн хүн шиг юм зурчихаж энэ юу гэсэн чинь аав ирж яваан гэж билээ. Бодууштай шүү хүмүүсээ… Одоо манцуйтай жаал маань 2р ангид орсон, том маань ахлах анги, амьдрал ид дундаа л өрнөж байна даа. Дэндүү их нуршсаныг маань уучлаарай. Монголын маань гэр бүлүүд элэг бүтэн, хайр дүүрэн, түвшин амгалан байх болтугай!
64 Comments
Zob shiid gargaj oortoo az jargal beleglejee.Bayar hurgie.
hi uneheer saihan uhaalag busgui bna hun amidraldaa aldaj onoj bolno gehdee haaana yun deer buruu aldsana regej uhaardag davtddagguil bol boloo.huuhed unheer huurhun shuu buh zuiliig uurchilj chadna gerel gegeegeer tetgej nar metl gereltdeg burhad yum shuudee.ene bcihlegiig unshaad uayraad baragl uillaa uneheer saihan emegtei bna.tanai ger buld az jargal mongoliin mayanga myangan ger buluud heruul margaangui arhidalt huchirhiilelgui az jargaltai baihig yunaasch iluu husen yorooryo.
saihan zuv bodoltoi boljee. hun setgeliin amitan sain saihan zuil bodood huseed bval ter ni l irne. nuhruteigeee bhdaa tegj bodohgui dee hairan etseg hun minii zulzaganuud nadgui, bi tedengui bol bi yah boloo hajuunaas ni harj bgaadaa gutraad arhi l uuh bhdaa. chamaas ta 2 iin teneg heruulees bolood neg zaluu tegj yavaa bh doo. odoo ter zaluu yaj bgaag bi barag gadarlaj bn eregtei hun tushij tulah hungui hol yavj chadahgui ee ter deer ued avdag bsan arhichin boloh zamruu l oirtono nuguu sain tsalin bol bhgui dee za yahav huuhduud ni bgaag medeed setgelee baga zareg zasdag bh er ni amid yavah ni taalagdahgui bgaa bh. bi chamd mash ih gomdoj bn chi yagaad ter huniig uur shigee bodoltoi bolgood sain saihan bodoltoi yavhad ni tuslahgui bgaay. gertee hariad hairtai huuhduud ni bhgui bgaag medeh bolgondoo arhi uugaad tasraad ughiig husdeg bhdaa chi huuheddee ymr ih hairtai bilee hedii chi gargasanch gesen chinii umch bish shuudee ta 2 iin umch chamaig turuuleh chamaig teej yavhad bugdend ni chinii hajuud baij hereldeed yavsanch hamaagui chamd bolon chinii huuhded halamj anhaaral tavij bsan magadgui chamaig guitsheer bish bhldaa tehdee gants chinii huuhed bish shuu dee ter hunii az jargaliig gantsaaraa umchilj bolohgui. bi anhnii huuhdee turhud gants harchaad nudee tsavchih bolognd nudend haragdaad 24 tsag tegj yavaad emnelgees garaad algan deeree barij bhdaa ene horvoogiin hamgiin aguu zuil gej bodoj bailaa 2 dahi huuhdee garhad anhnii huuhdeesee iluu ih hairtai bsan bh yagaad ch yum 2 dahi ni ohin bsan bolhoor yag minii ehner shig sanagdaad hair hureed baij bilee tursun turuulsen 2t hoyuland ni ymr ih hair hursen gej sanana odoo ter bugdiig gantshan chi l uurtuu avlaa. ter hund hajuunaas ni harah l uldlee. bi lav ene bugdiig emegtei hun bi gargasan bolhoor miniih gej umchluhud ni aiamr uur hurdeg bas ehnertee gomddog tegeed bi sharandaa ehleed nadaas garsan gehees uur ug olddoggui. bid 2 odoo ch gesen hereldej bgaa tegeed zarimdaa neeree saldag yum uu gej boddog zuvhun ehnertee aimar gomdoh uedeeldee. erchuud gedeg ta naraas dutahgui emzeg bh gadnaa tegj shiruun dogshin bdag bolhoos, shiruunch gej dee zugeer ta hediig bodhod zodoldoh baildah temtseh gentei l bh dotroo ih emzegshdee emzeglesen setgelee yaj gargahaach medehgui tiim l humuus ta nar bol uilaal garchina bid nariin gargaj bgaa tsarain suuldee zoduur esvel zugtaalt esvel haraalt boldog bh esvel arhidalt. neg udaa ehneree algadaj bilee ehner tsohiod bhaar ni tegsen l dee tegeed daraani aimar ih haramssan uruvdsun tuunees hoish bi dahij gar ogt hureegui zugeer orond ni uuruu taivshraad uur talaas ni dugnej bodhiig hicheedeg bolson er ni ta nar hereldehdee uuriiguu diilj surah heregtei esreg hunee bish uuriiguu tegj baij hereldhee bolidiin bn lee. bi tegdeg bolson. er ni yaj jargaltai heruulgui hamt baih talaar baga bagaar suraad l bgaa gej bodoj bgaa. oroitsonch hamaagui nuhruu erguulj avaach ene buh jargaliin ezen ni uug ni munshdee. bi ta 2 udahgui butsaj niilne gej bodoj bn medej bn. neeree ter sanaa gdg ohin chi arai minii ehner bish biz dee hehehe
saihan bichleg bainaa aa nulimas garah l shahlaa . bayarlalaa.
yanaa manai duu nuhruusuu salsan nuhur ni huuraad salsiin . tegeed ohindo aaviigaa sanah yum bol zodno shu gej helsen baigaa yum daa arai dendee . ene egchiin bichlegiig unshulnaa?
uhaaral avah bolov uu gej unshuulii
ih goyo niitlel bichjee. tand bayarlalaa. Olon hun uuniig unshaad negiig bodson bh aa. Bi ch bas olon zuiliig bodoj suuna. Emegtei humuus yor ni nuhurt garahaaraa nuhur huuhdee geseer bgaad uuriiguu garguuud ni gargadag dohioldol olon bdag. Za bi yahav bi yahav gej yavsaar nuhur araar tavih ch yum uu salsan hoinoo uuriiguu anhaarch eheldeg. Ene ih buruu yum aaa. Nuhurtuu saihan haragdaj sarnai ni bj amidartsgaaya huuhnuud ee.
hell-d
ovoo sh dee
shn bichjee. anh udaal shahuu ene sitenaas iim shn niitlel ushij bn gehvv dee. bi bas jaahan bhdaa aaw maani ih arhi uudag tgd eejtei bnga hereldene heruulees tsaash heterdeggui l bsn l daa gehdee l ter 2-g hereldeh tutamd iim aawtai bsnas bgaaguin ni iluu deer, ger oron ch amar taiwan shn gej boddog bsn. huuhduud chini ch bas bngiin heruulees zalhaj setgel ni sharhalsan bh aa. bngiin heruultei ger orond ussun huuhduud ireeduid ymar bolohuu?! uurtuu itgelgui doroi l negen l bolj huwirna humuusees aisan ichsen. udiig hurtel nuhruusuu salaagui bsn bol amidral chini ymar bhiig medehgui ch ymartaa ch zorigtoi shiidwer gargajee. tanid bolon tanai 3n angel-d sn shniig husiy
tanii ene ih setgeliin tenheenii hariud huurhun huuhduudtei bolj hanitaigaa shan amidarnaa.suralts gej l ungursun ue bdag bhdaa hund.
Айл гэрийн ноён нуруу эр хүн Та гэртээ байгаа гэргий сарнайгаа арчилж амьдраарай,
H-tei sanal neg bna.
баярлалаа сайхан зүйл бичсэн байна. үнэхээр эмэгтэй хүн зөвхөн хайраар л дутдаг юм байна. гэрт ороход өөдөөс инээгээд угтахгүй,юманд яваад ирэхэд сайн явж ирэвүү,баяр нийллэг чинь гоё болов уу гэж хэлж чадахгүй хань хажууд байх хэцүүл юм байна. би ингэж явж байгаад ирсэн нь миний буруу ч юм шиг санагдаад л…… надад жаахан ч гэсэн хайр халамж л хэрэгтэй байна өөр юуч хэрэггүй. энэ миний сонгосон амьдрал юм хойно одоо ингээд л дуусах байхдаа.
H gej mysogynist neg shirheg baina kkk. Surrogate mother chini tegvel…. chinii sperm, ehneriin chini ondgon es nadad padlii baihgui ee, bi harin ene huuhdiig chini 10 sar teej toruulsen yum, ta 2-oos iluu minii dotor urgaj bureldej tornison ur mini undes mini… chamd ogch chadahgui ee geed huuhdiig chini avaad uldvel, hulgailaad zugatval, shuuheer yavbal yah uu haha. Ene bol bas l fantasy bish reality shu dee.
Ene niitleluudiig unshij baihad, ehneree naiz ohinoo jiremsen bolohoor durgui ni bol avahuulchih gej shahdag daramtaldag erchuud diilenh baina. Etssiin etsest spermee shahlaa geed erchuud huuhed teehiin zovlong medehgui, osgoj torniulahad tentsuu 50%-aa baragtai bol uurehgui (end bi sain nuhruudiig, aavuudiig heleegui shu) durgui ni hurvel ehneree hormoinoos ni charguutsaldsan nyalh noiton huuhduudtei ni hayad ooriin jargaliig bodood yavaad ogch chadaj l baina daa. Tednii huvid neh ehiin erh ni zorchigdood baih ni yu bol. Estoi jorlon oroh gej yavaad zurh ni haagdaad uhdeg bol tavilan ni tiim baij.
Harin hosuud salsan hoinoo ur huuhdee bodood hamtran osgoltsdog, aaviig ni muuldaggui uzen yaduuldaggui, aav ni ch ooriin uhamsraar huuhduudee ergej toirdog baih heregtei. Emegteichuud neh muu sanaalaad ur huuhdiig ni avch uldeed er nuhriihoo etseg baih erhiig hasaad baidag ch ugui baih, durtaim bol huuhdee avaad salj boliisht. Diilenh erchuud tegdeggui l baihgui yu doo.Harin nyalt noiton ursee osgoj ondiilgeh gej eh hun gantsaaraa zovdog bailgui.
Uu bi uul ni deed taliin setgegdeld like darah gj bsn aldaa garaad nuguu tald ni daragdchihlaa. Bi bas aawdaa hairtai ene ter gj helj chaddaggui manai aaw ih duugai dotogshoo hun l dee, dotroo bol bi aawdaa ih hairtai, daanch ilerhiilj chaddaggui ym
goy niitlel bn. bi hairiigaa yag ingej bayarluulj bn gej boddog. emegtei hun joohon yumand l bayarladagiin nud n talimaaraad l hair gerelteed irdegiin… hairiigaa sanachlaa
Aav eejtteigee hamt bsan ue yunaas ch iluuuuuuuuuuuuu goy harin aaaaavgui boloh uneheer hetsuuuu . Aaaaaavaaaaaaa tanidaaa hairtai gej belj chadalgui yvuulsniig mine uuchlaarai . Taniigaa genet yvaaad ogohod l huu ni dotroo uil nulimsaa barij ydan uilj bilee ta mine odoo burahnii orond ,esvel dahin torood haa negte neg saihan ger buld erhem hun ni bolood mendelsench baij magaddgui. Eviidee minii eej 30 n jil hanilsan hania aldahad ymar baidgiig bie setegleeree meder ch baisniig huu ni haran eh orovdoj taniigaa urgelj aav shigeee halamjilj baianaa gej huu ni dotroo helj bsan ene tsag moch sayhan heedhen sariin omno l bolood ongorson . Ene egchiin niitleliihg nunshaad hunuusiin bichsen commentiig unshaad ooriin erhgui aaviigaa mash ih sanaj whyd ch ym end ym bichmeer sanagdaad bichlee. Ta buhen aav gedeg hunii ymar hun boloj,ail gert bgui bolohod ymar tom hooson oron zai uldedgiig aavtai minii ueiin zaluus mine oilgooroo .eejdee bol hencj seteglee heldeg ,eejteigee iluu dotno haritsdag ihevchlen huuhduud, harin aavdaa bol haayaal…. Ta nar mine aavdaaa hairtai gej urgelj jelj bgaaraa . Neg l odor burhan ogson shigee avaadl yvna .ter ued ta harin yvsan hoino ni haramsah zuil uldeehguin tuld yg odoonoosl eej aavdaa urgelj hairtai gej helj bai unsej bai. Minii aav arail tsag ni boloogui bsan ymdaa mash sain aav bsan buhel humuus arail ert yvchlaadaa gej bugd aaviin hoinoos haramsaj zalbirch bilee . Neereel dongoj 50. Garch bsan . Dahiad neg 10,20n jil nasalsan bol huu ni taniigaa ovoo bolgoh baisan ta mine jaahan hamt bsan bol ymar ymar goy be .aavaa huu ni tanidaa hairtai shuu.odoo boltol utasnaasaa taniihaa dugaariig taniihaa aavaa gej hundetgen duuddag neriig ni ustgaagui odor bolgon harj yvdag. Tanitaigaa bsan avahuulj bsan ter l saihan moch buhnii zurag bolgoniig harj huu ni dotroo uilj yvdag . Hairtai aaavaaaaaaaaaaaa huu ni..
Эндээс эрчүүдийн эцэг байх эрх зөрчигддөгийг олж харлаа. Эр эм 2 хүн суудаг, араар тавилтын фактор бол үгүй харин зан араншин, үзэл бодол таардаггүй, зөрчилддөг, хэрэлддэг. Хэрүүлд зөвхөн нөхрийг, эсвэл эхнэрийг буруутгай байна гэж үгүй, аль аль нь 50 хувь буруутай байлаа гэж бодьё. За ингээд салах болдог, гэтэл салах үед эмэгтэй нь хүүхдээ авна. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүний parent байх эрх, зөрчигддөггүй, харин эрэгтэй хүний parent байх эрх зөрчигдөж байж дуусдаг. Ингэснээр эцгийнхээ тухайд, зөвхөн ээжийн талаас ирэх агендагаар тархиан угаалгаж хүмүүжсэн хүүхдүүд бий болно. Томроод эцгийгээ үзэн ядацгаана мэдээжээр. Эндээс өндөр настны оршин тогтнолын асуудал бас яаж эргэх вэ гэдийг бодолцох хэрэгтэй. Хүүхдүүдээн авч үлдэцгээсэн ээж нар бол үр ач нараараа тойруулаад, залуудаа нөхрийн толгойг бүхлээр нь өөрийн мэдэлд оруулах гэж хадам эхийнхээ түргэн үхэлд залбирч байсан бол, хөгширхөөрөө хүүгийн анхааралыг өөр дээрээ байлгах гэж бэрийнхээ эсрэг хортой тор зангидаж суух аалзны дүрд хувирна. Цаад талд нь бол бүх анхаарал над дээр, би бол ертөнцийн биш юмаа гэхэд энэ гэр доторхи бүхний анхаарал над дээр байх ёстой сарнай цэцэг гэж бодсон эмэгчин амьтаны эгоизм нуугдаж буй хэрэг. Энэ өөртөө анхаарал халамж шаардсан эгоизм нь ч цагтаа нөхөртэйгээ хэрэлдэж салахад нөлөөлсөн гол фактор. За тэгээд үр ач нараараа тойруулсан хүн, урт удаан эрүүл сайхан амьдрах нь даамжиггүй. Харин зан араншин, дадал зуршил, ертөнцийг үзэх үзэл болоод нөхцөл байдал нь эхнэрийнхдээ таараагүйн төлөө, эцэг байх эрхээн хасуулсан нөхөр бол хөгширсөн хойноо жорлон орох гэж яваад цус харваад, туслах хүн үгүйн улмаас долоо хоногийн турш өвчин, хоол хүнс, ус дутагдалын улмаас тарчилсаар үхэж, бүтэн сар хагасын дараа л хөршүүдийн хамарт хүрэх ялзарсан үнэрийн тусламжтайгаар нэг муу юм хүний ёсоор оршуулагдана.
Ийм сценари бол огт фантази биш, амьдрал. Мэдээж салах болход хүүхэд гаргасан гэдгээрээ далимдуулаж эхнэр өөр дээрээ хүүхдүүдээ авах нь даамжиггүй. Тэгвэл үүнийг нь нейтралжуулах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл өндгөн эс, сперматазоидоон эхнэрт биш, харин хөндлөнгийн эмэгтэйд хөлсөөр суулгаж, хүүхдээн гаргах явдал юм. Ингэж байж салах тохиолдолд гэр бүлийн хоёрын right for parenthood-ын асуудлын шийдэхэд тэнцвэржилт бий болно. Surrogate mother-ыг сонгох нь зөв юм гэсэн бодол улам бүр баталгаажлаа.
Хүн гэж хөгийн хоёр нүүртэй новш юмдаа. Цуг амьдарахдаа “хүүхдийг чинь гаргаж өглөө өсгөж байна, тийм байхад чи надад хангалттай мөнгө, хайр,….. өгсөнгүй” гэж хүний төлөө хүүхэд гаргасан мэт аашлах мөртлөөн, салахдаа “энэ бол 10 сар тээж төрүүлсэн миний хүүхэд, тиймээс би авч үлдэнэ” хэмээн ярихыг нь хөндлөнгөөс ажиглавал irony of life гэлтэй. 😀 Surrogate mother-р төрүүлсэн хүүхэдтэй байхад ингэж 2 нүүрлэхийг нь харах юмсан. 😀
goe yumaa. Ene zahidlig baingiin buland taviad orj irsen hun bur unshij sanaa avch baival zugeer yum uu gej bodloo.
iim goy hun ene horwoo deer baidiin bna. Az jargal husyaa
Сайхан бичжээ. Үнэхээр сэтгэл хөдөлж нулимс гарч байна. Би ч бас нөхрөө хайрлаж хүндлэхийг хичээдэг. Намайг хичээж байгаагийн хэрээр өөрөө хичээж байгаа ч алдаа хийчихдэг. Тэр нь намайг бухимдуулж, бид гэртээ жаахан жаахнаар хүйтэн салхийг оруулсаар байх шиг байдын. Тэхдээ цаашид хичээсээр байх болно. Би заяаны ханиа олсон байж хичээхээс өөр яах ч билээ.
. Бид нэгнээ хүндэтгэж, буулт хийж, уучлал гуйж, хайраа харамгүй хэлж, үнсэж тэвэрч байвал хичнээн сайхан.
sain bnu? ene niitlel uneheer olon ger buld 1-g bodogduulah bizee. oitd iim saihan gegeeleg, setgel sergeesen um unshsangui. saihan sanagdaj bna. ail ger bur eleg buten, setgel duuren amidraasai…………………………………
Sain baitsgaana u? Manai ehner ene zahildalig unshihig sanal bolgosn um. Ene uneheer saihan zahidal bna bas ih uhaalag hun bichjee. Ih zuiliig bodgduulla. Bas ih zuiliig oorchloh yostoig oilgoloo. Unendee bi ger buldee mash ih hairtai sain nuhur sain aav gj boddog. Gehdee minii gol dutagdal ehneree uramin ugees avhuulad hair halamjar dutagaad bdag um bolov u gj boddog um. Bidnii osson orchin oor uchiraas sanal zoroldoh zuil nileen gardag, ter buhnees bolood yavgan zoroldoon esvel ugleh zuil gardag um. Bi bol ih tseverch nymbai, emh tsegtstei baidald durtai, manai ehnerin huvid taavaaraa l bhiig iluud uzne. Ali ali ni buruu zuil bish bolovch. Oorsd oorsdiinhoo hev maygiig iluud uzeed bdag um. Gehdee odoonoos ehnere oorinhoor ni bailgay harin orond ni uramiin ugeer erch huch ogch baiy gj bodoloo. Za tegeed enehuu zahidal bichsn egchdee dahin talarhal ilerhiiled amidrald ni sain saihanig husey.
Anh udaa iim saihan zahidal unshlaa, nuhurtuu unshuulnaa, ih bayarlalaa,
neeree saihan gegee tattal bichsen bna shvv kkk.olon hvnd uhaaral hairlasan saihan yum bichsen egchid bayarlalaa .3 vrteigee tsetseg nawch shig delgerch yawaarai .tanii bichseniig unshaad olon zviliig oilgoloo .
ene zahiag bichsen egch nadad zaaval hariu bichij uldeegeerei pls pls pls.Bi odoo 18 tai eregtei minii ger bul gevel minii eej duu 2 aav maani 6 jiliin umnu bid 3 iig hayaad uur ger bultei bolson um lda,baraagiin haraagui heden ch jil bolchiv bi aaviiga mash ih uzen yddag eejdee dotroo bol hyazgaargui hairtai daanch setgelee ilchleh neeh gedeg bol minii huvid hamgiin tom asuudal bi eejiigee bainga bayrluulmaar bna , bi odoo gadaadad surch bga eejiigee mash ih sanaj bna urid n yagaad bayrluuldaggui baisan um boloo gej uuriiguu zuhdeg eej min l hajuud baival bi az jargaltai baina gej boddog Gertee irgej ochhooroo eejiigee bainga bayruulj az jargaltai bolgomoor bdag .Yag yaj gedgee sain mdku um ,eejdee hamgiin goy bulgan shub mashin geed bugdiig avch ugmuur bna daanch honshoor min dutaad bhiin,Ta mnai eejtei l ue tengiih um bna bi yav l deervee
Bravo..chinii bichsend sanaa chini zov ch ix uym dutuu bna..ene zaluust ene xyyxdyyded ixiig oilguulmaar sanagdaxiin..mash ix zaluus ene site ter chigeeree amidraliin asuudalaa delgedeg xen negen xondlongiin xynees zovlomj xyssen baix uym..ergyy teneg noxdyyd ni ergeed bichsenee ch xyanaagyi yavuultsan setgegdel ch ix baix uym..bidnii aldaag bitgii davtaarai..uchir ni bid tsooxyylee..evtei baix ni xamgiin chuxal erxem zyil gedgiig l exleed xelmeer bna..bichseniig ni unshsan zarim neg ni eneniig xen bichsen bna ve gedgiig medexeer tanigdaxaar uym ch ix baixiin.za yaaxav ene dyyrch..ene bol tuxain xynii l songolt..
chinii bichsen deer xedxen uym nemeed bicheed yzie.
-zaluusaa ta nar xynee tanixgyi medexgyi xesegxen xugatsaand ijilsen dassanaa neg ygeer ooroo ch xynii omch bolood xyniig ch ooriin omch gej oilgood suux gej ix yaarax uym, etseg exyyd chini ch tegsgeed suulgachix uym..neg zyil oilgo., xen ch xenii ch omsh bish.
-xamt baival jargaad baix uym boddog ni ix uym shig..ygyi ee..ger byliin amidral gedeg chini ta nart bol tam..xamt baix oron bair ., or xonijl der geed byxel xeregtsee ta nariig daramtlana..ta nar yadrana..nyatsna..xamt zovno gej bodoj suugaagyi l bol ta nart gants bie erx choloo chini ygyilegdene..neg gert oroxoos omno bi iim xyn gedgee nuusan ulsiin NO ni il boltsgoono..ter yed yg urulduulaad uran unshlagaas ch ilyy il tod xen xamag muu muuxai yg sanaj setgej xelj nogoogoo dord xiij ooroo xeryyld yalj avaxaa bodno..yaachij bicheed enenees ilyy tovchloj chadaxgyi bna..ene bishee zaluusaaa..
-er ni neg yeiinxen bie bienee gedeg..sonirxdog zyil orchin geed ta nariig xolbodog mash ix xychin zyils argagyi ta nariig xolboj ogdog..enenii muu tal ni ta nar yrgelj mochoorxoj yavdag.xen ch xendee buuj ogox xyselgyi tiim setgeliin tenxeegyi yavtsgaadag.3 ygnii yadaj negiig ni sul ongorooj yg gargaj chaddaggyi..
-tsag yamagt yl oilgoltsox asuudlaas zailsxiij suraa..ene ni bodol bodloo setgeleesee neej neg negniigee sonsoj xamtiin shiidvert xyrexed ix tus doxom boldogiin.. gunix gomdox gutrax,shazuur zuux uym sanax geed xeryyliin ug yndesiig tavixgyi l baix gol noxtsol l doo..uchir ni erdoo l ene..
-amidral sanasanaar chini boloxgyi eeeeeeee..eneniig bainga sanaj yav..uy xysne ter bolgon bytexgyi bielexgyi..yynd setgel zyin beltgeltei baitsgaa..neg ix goe-iig yariad xyseed bielexgyi boloxoor ni setgeleer unadag asuudald mash ix ortsgoox uym..neg l ix genen xongor teneg uls l baixiin..
-exleed bie ooroo iim xyn gedgee byren meddeg xyleen zovshoorch chaddag ni xed bilee..bid togs bish..getel busdaas bygd togsiig shaardddag bas xardag..setgeld chini tosoologdoj baidag tiim xyniig ta nar xaanaas ch oloxgyi..ugaasaa tiim xyn chini baixgyi..xarin oldsonoo oort niitsyylj ooroo niitsej amidraliin xania bolgoj oorchilj chadval ene xarin bolomjtoi zyil..!!!
-ene udaagiin syyliin zovlolgoo..ene uy ve gevel..mash olon zaluus ene syyliin zovlolgootei sanal zoroldono..chamaas oor chamaig sain meddeg mederdeg xyn baixgyitai bol sanal zoroxgyi..tiim yy ..uchir ni chi ooriigoo sain oilgoj meddeg mederdeg uchiraas chi neg yegeer uy chaddag uy es chaddag..uy xysdeg uynd durgyigee meddeg uchiraas chi oortoo taarax bas taalagdax zyilee chi ooroo l songox shaardlaga ugaasaa l chiniix..getel amidral deer gudamjind garaad chamaas oor xen ch baixgyi chi l gantsaaraa ene xorvood baigaa uym shig baidlaar chi xuviasaa asuudal byxend xanddag..bid busadgyi baij chadax uu…-ygyi..tegvel busad xymyys nadgyi baij chadaxgyi uu..- chadna..yagaad yyniig tootsoolj chaddaggyin be..ted ch bas uym xysne..ted ch bas xymyys..chinii xysel moroodol yzel bodol busdiinxtai ijil baix bolomjgyi..ene uy gesen yg ve gexeer mash olon zaluus bas nasand xyrsen ch xymyys asuudald zovxon ooriinxooroo xandaj aldaa gargadagiig etsest ni xelmeer bna.shiidveriig bol chi l gargana shiideld xyrne.gexdee busdaas zovlolgoo sain av.sain bod.gexdee gyitsed bod..bygdiig tootsool.negent ongorsond xyn ooriigoo buruutgaj chaddaggyi gedeg bol xamgiin xudal zyil..!!!
-tsag xugatsaa chinii amiig asuuna..ta ooriigoo teneg baij dee xyleen zovshoorno..uy ynen ene ynen..
-bie bienee zygeer l xyndel.xyndetgej l xarilts..xair gedgiiig ta uy baidgiig ix xojuu oilgox ni xaramsaltai..ta nart xysel shunal xoeulaa l bii..ene ta nariig xeregtsee gesen yg..neg ygeer mongo..ta nariig ta naraas oor xen ch tejeexgyi gexeer mongo olno gedeg l xamgiin tom stress..odor byr stress..stress ta nariig yadraana..deer ni yl oilgoltsood xeryyl xiivel byr sonono..ugaasaa ene bygdiig barag bygd l medne..medseeeeeeeeer baij xiigeed aldaad baigaa ni xamgiin teneg..uchir ni zaluu nas xamgiin bayan ch ………..
zoviig bod ol.. zov l bai..busdiin bygdiin zovtoi yadaj chinii zov ijil tostei l baig..tegvel chi aldaa baga gargana..aldaa baga gargana gedeg chi yalagdaxgyi baixiin gol noxtsol byreldene..yalalt chadm irdeggyi uymaa gexed chi yadaj tentseetei ..ene bol batalgaatai onol shyy..
GOOD LUCK
harsan chn unshhaas zalhu hurchlee, thde ene zaya egchiin setgegdel bn 😛 hehe
yamar goe setgel hudulgusun ym bichseg ym be ta. Ta vneheer aguu ymaa…. unshaad uyaraad bur uillaa. Horwoogiin hamgiin sain saihan buhniig husie tanai ger bvld. minii ohin odoo jaahanch vrgelj eniig bodoj ( ireeduin huuhduudee ch) humuujuuleh bnoo. Mongoliin mini olon olon ger bul az jargaltai bh boltugai
mash ih setgel hudulluu.setgel hudluud nulimas garchlaa.saihan amidarnaa…
hi sarnai hehe
bur ataarhchlaa hun buhnii l husch bnga uguilj yvdag ter zuil n yah argagui hair halamj l yum bndaa. humuus min negendee haluun dulaan ugsiig haramlalgui tsatsaj baildaa guiyaa
sainuu egch mini…..yamar hoorhon yum be tanii huuhduud..tanai ger buld eruul enh az jargaliig husie…tanii niitlelees ih zuiliig uhaarlaa…oortoo tusgaj avch heregjuulmeer zuiluud ih bna.. yagaad ch yum bi nohoroo magtmaar sanagdchlaa..humuus unshaad itgehgui bhaa..minii nohor ih sain hun bdag..uhaantai ur huuhduudiinhoo toloo gesen setgeltei huuhduudde bolon nadad mash ih hairtai..arhi dars heregledeggui naiz nohod olontoi hamt olondoo ner hundtei haluun dulaan ugtei darga jijuur geed buh humuus nohort mini sain bdag..yamar saindaa hamt olon ni zun zugaalna geed manai gert tom asuudal garaad davhtsaad yavj chadahgui gesen chin tegvel bi boliloo bi boliloo geed yavah hun oldoogui yum gesen kkk..manai nohoroos bolood zugaalga ni hoishiltson ineedtei..manai nohor mash ih hogjiltoi humuusiig dandaa ineelgej yavdag ineeseer bgaad am ovdchloo gedeg naizuud ni…zondoo naiz nohodtei hernee arhidah uuj ideh asuudal bhgui ger buleeree naizuudaaraa amralt zugaalgaar yavahad er uudaggui zugeer saihan amaraad irdeg uudag humuus dagaad uuj arhidahgui..uudag naiz nohod olontoi bdag. manai gert uudag naiz nohod ni ireed uuj chaddaggui yum..minii nohor iim l sain zaluu bdag…bas namaig ih hundeldeg ih halamjildag..amraltiinhaa odor huuhduudee zaaval gadaa togluulna bas ger buleeree kinoteatrt kino uzeh gaduur hoolloh geedl ih goe ongoroodog..bas nadaa dandaa goe ug heldeg yas yuman deer bi sayhan torson gedes bie haa aimaarl bolson bgaa sh de teghed minii nohor namaig goe haragdaj bna hoorhon bi saihan hanitai geedl unsene hairlana teverne..bi dotoroo aimaar bayrladag. bi ger ornii ajil ugaah archih hool hiih ur huuhduudee asrah ajiliig bugdiig amjuulna bi estoi aztai sain hanitai ajilsag tseverch nyambai hanitai geedl minii hiisen hooliig amtarhan goe hool hiideg bi nasaaraa iim goe hool idne geedl bayrladag…tsai ayglaj ogson ch baylalaa gej heldeg manai nohor….oroi irhed ni hool tsaitai huvtsas hunarii ni ugaasan huuhduudee asaraad nohoroo huleegeedl suuj bdag nohor maani ajil ihtei.. ajiltai uedee bnga yarina ajilii ni bi meddeg haana yamr ajiltai bgaagaa bnga helne oroitson ch bi nohoroo meddeg oilgodog bolohoor heruul garahgui..manai nohor urlagiin hun l de..ajiliinh ni yamar 1 bayr arga hemjee bolohoor neelt arga hemjeend ni oroltsoodl huuhduudruugee yaraadl amisgaadtsan orood irne…humuus tsaashaa uuj ideed arhidaad yavaad ogdog minii nohor guigeedl hureed irne..yamar saindaa yasan yagaad irev geheer hair ni bolson ta nariigaa sanaad hureed irlee gej helne..bi ternii hereer setgel hichneen amar bna geech huvtsas hunarii ni gyal tsal bolgood ugaaj archaad induudeed udaan yavbal yavag geed araas ni ytasdahgui saihan yavaad ireg gej bodood..tegheer hurdan guigeedl irdeg he he..bi huuhduudteigee boon bayr bolno sh de…oroi orood ireheer boon bayr huuhdud mini bayrlaad bi bayrlaadl bugdeeree unseldeed bayr boltsgoono kkk…ohin maani aavaa aavaa toglie geedl bi bolohoor nohortoigoo saihan buu halmaar bdag aaviigaa bulaatsaldanaa ineedtei..manaih ih haluun dulaan uur amisgaltai ail bdag boon duu shuu …ene bugdiig minii hani nohor mini l bii bolgodog tiimees bi ih aztai hun sain hanitai…bid 2 neh muudaad bdaggui muudah yum garnaa medeej garalgui yahav gehdee tegtelee aimaar herlddeggui tegs geedl duugui boltsgoochdog tegeed udagui nohor maani uuchlaarai geedl unseed buuj ogno bi hailaadl uyraadl tegeedl evlerchine kkk..bas minii nohoriig manai geriinhen aav eej ah duu maani ih hundeldeg ih sain bdag..minii aav eejiig nohor maani ih hundelneee..bi iiml sain hanitai hundee..iim er hun muu erchuudeesee olon bdag gedegt itgedegee…bayrlalaa egch mini..
¿íýõýýð ñàéõàí ñàíàãäëàà. ìîíãîëûí ìÿíãà ìÿíãàí ãýð á¿ë àç æàðãàëààð áÿëõàæ áàéãààñàé
yamar saihan yum bichee be. tand bayrlalaa.
Tanid az jargal husye. udakhgui bolokh shine onii mend hurgeye. huuhed gedeg burhnii elch. emegtei hun sarnai shig tordood baival goyo boldog gej yamar unen be.
taniar baharhaj baina. ikh zuil ch oiloo bayarlalaa. hamgiin saikhan bichleg baina
George chi shuu
Бурхан гоо сайхныг зөвхөн эм хүнд өгсөн байдаг юм
Үнэхээр олон гэр бүлийн хувьд ийм асуудал тулж байгаа. Чи харин ч тун зөв юм бичсэн байна. Би ийм хэрэгтэй зөвлөгөө ховорхон уншиж байсан. Баярлалаа.
eo yamr goe yum be unshsan chin setgel hodolchihloo nohroo hairlanaaaaaaaaaaaaaaa
Saihan bichleg unshuulsand bayrlalaa, ih uhaalag sanagdlaa
Баярлалаа. Сайхан бичсэн байна. Маш их таалагдлаа, бидний эмэгтэйчүүд адилхан ч юмуу? даа. Ухаарч амьдардаг хорвоо юмдаа. Би ч бас салсан нөхрөө үзэх яддаг байлаа. Одоо гэхдээ яая гэх вэ дээ. Хэзээ ч уучилж чадахгүй байгаа болохоороо л эргэж нийлдэггүй юм л даа.
би бол нөхрийгөө магтахаас аргагүй юм байноо
yag l minii amidral bainaa.Bi bas l ingej amidarsaar olon jil boljee.Gebch huuhduud maani nasand ene jil ehneecee hyrchihlee.Bi gej hyn bas 38 hyreh gej baina daa..Jinhen amidral ornoj baina shuu.Manai huuhduud bas yag tegdeg baisiin ene huuhduud eejiig hairlaj baigaa ni yamar adilhan yum be! Odooo ch yun er hun bodoh ni byy hel hamgiin az jargaltai hyn bolchixood l baina.Muuhan er huneec iluu huuhduud maani namaig abch ybaad baina daa.Chamd az jargal hycie ee!
uneheer saihan bna ta uhaantai umaa,
mash saihan uhaaral hairalsan tuuh bna huuhdiin tal deer tanii zov bhaa. bi bas 3 n nylh huuhedtei zaridaa tuurteed uuralchaad bdiin gehdeel edniigee garhaar ene horvood nadaas oor jargaltai hun bhgui yum sjig l bolchdiin huuhed hoorhon shu.
Bayarlalaa, bi eejigee sanaad uillaa
tiimee olon nuhruud unshaasai yag ene asuudal nuhur ni ehneree halamjildaggui
uunees bolj bas ger buluud ih salahiimaa.Manai nuhur ch gesen halamj muu bi l huuhdee udur ni halamjilj shunu ni nuhruu halamjlaad guigeed bna.tgd l helsen odoo bol uur shuu Emegtei hun ch gesen halamjluulahiig husdeg yum shuu erchuudee
UNEHEER SAIHAN NIITLEL BNA UURIINHUU AMIDRALIIG IIM ILEN DALANGUI BICHIJ IH OLON HUND SURGAMJ HAIRLAJ BGAD TANI BAYARLALAA DEERIIN HELSEN SHIG MINII HANI CH BAS ENIIG UNSHAAD UZEESEI TEGUUL MAGADGUI UHAARAAD NAMAIG YG L SARNAI SHIG TORDOH CH YUM BILUU GEHDEE HEZEE CH UNSHIHGUI L DEE KKK MONGOLIIN BUH EEJUUDED AZ JARGAL HUSYE HUUHDIIN ZAYA TUSHNE GEJ UNEN BHAA ODOO MINII AMIDRALIIN BUH L ZUIL UTGA UCHIR MINII OHIN L BOLSON DOOO
olon olon ger buluud unshaasai ter tusmaa nuhruud. tanii amidral uneheer gaihaltai ta tegeed bas mash tom zuiliig uhaarch ta tuuniigee ch huuhduud deeree turshij tanii amidraliin garchlel uneheer saihan. tanii ger bul hairaar bylhaj baihiig eruue
neg ch gesen iim shan gegeeleg yum bicheed yamar goyo yumbe tand az jargal husie
sss-d hichneen uur chin hurch baisan ch huuhded bitgii tegj zayaguidee etseggui bga gej helj bai yamar aimaar yum be. Byatshan huuhdiin setgel yamar ih emzeglee bol tsaashdaa buur humuujild ni muu noloo uzuulne, Zugeer l zarim huuhed aavgui baidag minii huu tednii neg gehdee minii huud busdaas iluu yamar neg yum bga gej zaaval helj baigaarai, Bi lav tegdeg. Etseggui osoj baigaa huugee harj orovdoh bolovch chuluu shig hatuu uhaalag bolovsroltoi ZOV ER HUN bolgono doo gej hicheej yavna da. Mongol erchuud ta nariig hairlay getel iim l gants bie eejiin amidral ruu tulhchih yum da
goe l yum.nuhurmaani unshdagch bolosoi.daanch manai nuhur iim yum unchdaggui yum.namaig ene saitruu orj yum hum unshij bichheer Hendch hereggui yum unshdag.naaduulchin bugd hudlaa gd bg.
зөвхөн Таныг л гэж сонгож төрсөн амьд бурхад байгаа цагт алзахгүй ээ, хүүхдийн чинь заяа түшнээ. энэ үгнээс чинь маш их зүйл бодлоо, би бас л архины хэрүүл хийсээр байгаад салсан, хүүдээ заримдаа уур хүрээд зодоод чи заяагүйдээ эцэггүй байгаа гэж хараачаад хичнээн их харамсдаг гээч, гэхдээ л уур хүрэхээр салсан нөхөртөө гомдсон гомдолоо хүүдээ гаргаад байдагийн, таны энэ үг чинь зүрхэнд хүрлээ, би дахиж хүүгээ хэзээч ингэж хэлэхгүй, миний үр ээжийгээ уучлаарай.
Mash uhaantai egch bn. Unshaad setgel hudulluu. Ene udriig sxan unguruuleerei
TANIIG MALGAIGAA ABAN HUNDETGEE !
az jargal hvsie
Сэтгэлийн тэнхээтэй л хүн байна даа.
Хүн амьдралаа ингэж илэн далангүй бичиж зөвлөж байхад залуус маань ухаарал аваасай даа.
Аз жаргал хүсье
Saihan amidraarai.Tanid az 60gal husie.Huuhed gedeg chini ugaasaal bidend ilgeesen saiusan tengeruud shuu dee. Mash uhaantai
ta uneheer goe bichjee, bi bas tani chig boddog emegtei hun sarnai tsetseg shig uslaj tordood l bval ulam ungu orood , tordohgui bol ungu zusee aldaad l. bi odoo 27 nastai 2nastai ohintoi. nuhurteigee ih hundii b,dag. bi nuhuriiguu gomo gej boddog. bid 2 gerleed l jiremsen bolson ternees hoish bid 2iin dund sex b,hgui. anhandaa bi ih husdeg b,laa. tegeed ih hardana. suuldee gomo gej boddog bolson . harin odoo bol nadad yu ni ch bsan hamaagui sanagddag bolson. uneheer salahiig husej bna. minii zaluu nas ene huntei hamt yamarch utagagui ungurch b,na. ohinoo l uruvduud b,h um yaj amidraval deer um boloo.
saihan bnoo.goe sanagdlaa.mongoliin 1000 1000n orh tolgoilson emegteichuud mini tan shig baival yamar goe be.ta 4t az jargal husie.
Bi yag odoo gadadad Bain bna, say a naashaa garahinhaa umnu ehnerteigee nileen shiruun hereldeed garaad irsiin. End bichseniig unshaad ihiig bodloo, bid 2 bas ih heraldeed baih bolsoon, zarimdaa saldag ch yum uu gej uur hursen uedee bodogddogiin. End ih saihan bichseniig unshaad nileen yum bodogdloo, tegeed guriij baisnaa boiled ehnertee saihan ugtei message bicheed yavuullaa. Bid 2 huuhedtei, bug yum bolj butej l bgaa, ehnertee mini iim l yum husdeg bAih, oortoo Tom oorchlolt hiinee. Bayarllaa
¯íýõýýð ñýòãýë õºäºë뺺 çàëóó õîñóóäàä ñóðãàìæòàé èõ ¿íýí áè÷æýý.
Тэнэг авгай минь хүүхдүүдийнхээ Хувь заягаар тоглосоноо Гавьяа гэж бодоод байгаа юму хаашаа юм. Одоо үнэгүй янхан болчихсон байж Сахйан хүүхэн хэвээрээ гэж бодоод байгаа юм уу? Хэ Хэ. Үнэнийг хэлэхэд ЧАМД их буруу байна. Чи хүүхдүүдийнхээ Хувь заяагаар тоглосондоо 70 % буруутай гэж боддоо. Тэнэг авгай минь
yamar uhaantai saihan setgeltei mundag egch we bi tanaar uneheer ih baharhlaa. ene site iig unsgdag bolsnoos hoish olj unsgsan hamgiin saihan niitlel bailaa uuriin erhgui setgegdel bichmeer sanagdlaa. tand bolon tanii 3n sahiusan tengert ene horwoogiin hamgiin sain saihan buhniig husen erooe.