Өршөө намайг Өүлэн гоо эх минь
Өршөө намайг гэргий сайхан хань минь
Анх танилцахдаа чи намайг андуурч таниагүй, бүү эргэлз
Анхны бороонд цуг зогсохдоо чамайг норгоогүй, би тэр л хэвээрээ
Арван жил өнгөрсөн ч сэтгэл минь хэвээрээ ч
Аргагүй хань чамайгаа даан чиг тоолгүй хийсэж дээ
Гудамжаар чамтайгаа алхахдаа гараас чинь хөтлөхдөө би ичжээ
Гуравхан хэлхээ үгийг чамд хэлэхдээ залхуурчээ
Гэрийн далан ажлыг ажил гэж санадаггүй байж
Дэгдээхэй жаахан үрсээ өөрсдөө л өсчихдөг шиг бодож
Чамд халамж хэрэгтэйг би мартсан мөртлөө
Чамаас би хайрыг бас халамжтай нь хайр найргүй нэхсээр бас авсаар л байж…
Шударга ёсыг би ярьдаг мөртлөө
Шударгуу явдлыг өөгшүүлэгч нь би байж
Шулуун зантай гэж өөрийгөө магтдаг ч
Шуудхан хэлэхэд “мужик” нь чи байж
Чамтай л байхад би сэтгэл хангалуун
Чамтай л хооллоход би гэдэс цатгалан
Чамтай л байхад би мөр бүтэн
Чамгүй бол би “чалчаа” нэгэн.
Өсгийнөөс өгсүүлээд орой хүртэл
Өөрийн гэргий минь сэтгэл шингэсэн байтал
Тогос шиг гоёчихоод чамайг хүлээхдээ
Тогтож ядан цагаа харж, сормуусны будаг шүүрэх төдийд чинь
Том дуугаар загнаж байжээ…
Өөрийн ажлыг чухалд бодож оройтож суухыгээ алба шиг санах ч
Өнөө л чиний ээлж ирэх болохоор
Өөнтөглөж бас шалтаглаж өөрийн чамайгаа зовоодог байжээ
Үе тэнгийн найзууд дуудна, үүх түүх хууч хөөрий гэнэ
Ахиад л би чамайгаа үлдээгээд
Алдаагаа бас л давтана…
Үнэндээ би чиний оронд байсан бол
Үтэр түргэн залхах байсан, энэ бүгдээс
Үгээр учирлаж гуйхыг ч хүсэхгүй
Үйлдэлээрээ сануулж анхааруулахыг ч бодохгүй
Надаас өөр халамжтай бас хайртай
Найрсаг залуу дээр яваад л очих байсан
Тэгтэл чи минь тэгсэнгүй
Тэвэр дүүрэн зовлонгоо тэнцүүлээд л гараад ирж
Тэнгэр шиг уужим чинийхээ дэргэд, тэнэг би ямар өчүүхэн юм бэТэнгэр гэсгээж ганцаар үлдээгүй бол тэнэглэл минь хэзээ дуусах байсан юм бэ…
11 Comments
ADD ME LADIES cheerpoke@yahoo.com
mini nohor yag ingeed l garad yawdag heze uhaarah boldoo uhaaraasai eniig unshaasai gj bodoj bn’
bid chin gantshan l amidrana shvde eleg bvten ger bvlere saihan bmaar bnhsde
goy shvleg bn shv er nohor min ch aaadil ert uharasaida
Daanch ongorson xoino n oilgox tum daa
medremj topuulsen shuleg bna hehe
yuch hamaagui yarij setgelee neetsgeey john_wayne0222@yahoo.com
Юмыг ойлгож чаддаг эрчүүдийг үнэлдэг шүү
goyo shuleg bna yer ni bol yag iim l bdag shu te amidral deer. emegtei hunii tewcheer hunleg setgel ene horwoog awch yawah yumda.
Saixan bichsen bna. yag l iim zuil ger buld doxiolddog. tegeed l gantsaaraa uldsen xoinoo buxniig uxaardag
uuharsan deeree buur haduuraad zavhraad yavchihav da, uuharsan shig uhaaraarai da
hun uzej bj l uhaarah ym daa Ter hun hezee nadaas chin setgeleesee uuchilalt guih ym boldoo
Ухаарлын шүлэг… Даанч ганцаар үлдлээ гэдэг нь харамсалтай юм даа. Хамтдаа байхдаа ухаардаггүй бид!!!