Би яавал дүүгээ сайн ханьтай сайхан хайртай учруулах вэ?

Юуны өмнө та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Би хааяа завтай үедээ энэ сайтыг уншдаг юм харин өнөөдөр өөрөө бичээд сууж байнадаа. Бид эхээс 7уулаа ээж аав маань биднийг юугаар ч дутаалгүй өсгөж бүгдийг маань мэргэжилтэй боловсролтой хүмүүс болгосоны ачаар бүгд л дутах гачих зүйлгүй сайхан амьдарч байгаа гэж бодож дүү нараа ч ингэж хэлж зэмлэдэг юм л даа. Манайх 5 хүүхэдтэй том хүү маань сургуулиа төгсөөд аавтайгаа уурхайд ажилладаг 2 охин гадаадад сурдаг би 2 багатайгаа унтах гээд байж байтал хонх дуугараад онгойлгосон чинь дүү маань халамцуу 1 шил вино барьчихсан уучлаарай орж болох уу гээд зогсож байна. Одоо дүү маань 35-тай өдий хүртэл наслахад нь ийм байдалтай байхыг харж байгаагүй юм л даа. Гайхсан гэж. Тэгээд бид 2 жоохон юм ярьж суулаа хэсэг уйлж байгаад унтаад өглөө. Их л ганцаарддаг байхаа миний муу дүү. Уг нь их сэргэлэн бас биднээс хамгийн царайлаг нь байхгүй юу ингэж уруу царайлж харагддаггүй болохоор эгч ухаантай би анзаарч хардаггүй юм байна л даа.

13 жилийн өмнө нэг залуутай гэрлээд хөөрхөн хүүтэй болсон ч 3 жил гаран болоод салсан тэр муу зэвүүн амьтан сав хийвэл гар хүрээд байдаг шөнийн амьдралтай заваан юм байсын. Урьд нь 2 эмэгтэйгээс салсан 2 хүүхэдтэй байсныг нь дүү маань мэдээгүй тэдний гэрийхэн бэр гуйж хурим хийж байхдаа ч хэлээгүй салж сарнихын өмнөхөн мэдээд дүү маань тэр залуугаас холдсон эцэг хүн байж хүүгээ сайн уу гээд нэг удаа асуухгүй нэг эргэж ирэхгүй байж дүүг маань хаа явсан газар нь мөрдөж мөшигөөд айлгаж дарамтлаад нэг хэсэг л настай ээж аавыг минь зовоосондоо. Цагдаа шүүхдээ хүрч байж нэг юм холдсон одоо ч хааяа хааяа гэнэт гарч ирнээ. Хамгийн гол нь дүү маань өнөөдрийг хүртэл хань ижилгүй найз нөхөд цөөтэй ганцаарддаг байсан нь өнөөдөр ийм байдалтай болгож уу гэж би бодож сууна. Царай зүс ааш зан ажил төрлөөрөө хэнд ч гологдохгүй дүү минь 2 жил үерхэж байхдаа хүнийг таньж чадаагүй бас төрсөн эцэг нь хүүгээ хайрлахгүй байхад бас хүний нууц амраг болохгүй хүүхэд өнчрүүлэхгүй гээд олон шалтгаан хэлсээр өдийг хүрсэн дээ. Би яавал дүүгээ сайн ханьтай сайхан хайртай учруулах вэ?

11 Comments

  1. Admin says:

    hetsuu l yum nad ruu mail bicheerei mungunu5901@yahoo.com duutei chin taniltsmaar bn

  2. neg emegtei says:

    humuus ID ene teree uldeegeed uzehgui yu da. holbogdood uulzaj uchiraad hen hendee taarval sain l biz. holbogdohgui bol ter l biz

  3. a-taviy says:

    manai neg ah baidag ym arhi dars uudaggui tamhi bol tatdag huuhedgui 38tai ter nasnii gants biy busgui olddoggui l bizdee ene ulsuudiig hoorond ni taniltsuulah club ene ter baidaggui l ym bhdaa neegddeggui l ym bhdaa 40 garahaas ni omno neg huntei taniltsuulahgui bol jinheneesee oroitloodoo

  4. zul says:

    za odoo ch 30 garsan huuhedtei single huuhnuud zondoo baina, bugd l nohor olj chadahgui asuudaltai, tednii l neg bna

  5. ХАЙР says:

    ӨӨ ИЙМ ЗОВЛОН ХАА САЙГҮЙ Л БАЙНА БИ ОДОО 32 ТОЙ ХАНЬ ИЖИЛ ҮР ХҮҮХЭД Ч АЛГА АЯТАЙХАН ЗАЛУУЧУУД НЬ БҮГД ЭХНЭР ХҮҮХЭДТЭЙ АЯГҮЙ НЭГ НЬ АРЧААГҮЙ АМЬДРАЛ МЭДДЭГГҮЙ ТЭНЭГҮҮД БАЯР ЁСЛОЛ БОЛОХООР ГАНЦААРДААД ХЭЦҮҮ ЮМ ОО ЦОНХ ШИРТЭЭТ Л УЙЛААЛ ЗАРИМДА ӨӨРИЙГӨӨ ӨВӨРДӨӨД Л ЗАРИМДАА ЗҮХЭЭЛ СУУЖ БАЙНА ДАА ЁСТОЙ ХУВЬ ЗАЯАНДАА Л ДААТГАХААС ЭМЭГТЭЙ ХҮН ХЭЦҮҮ ЮМАА ЯМАР ЭР ЭРГҮҮЛЭЭД ЯВАЛТАЙ БИШ

  6. зөвлөгч says:

    сайтийн дээр захидал илгээх гэсэн хэсэгрүү ороод юмаа бичээ

  7. Garamgai says:

    xymyysee bi bas ta nar shig yum bichij setgelee xuvaaltsmaar baidag. getel yaj bichij oruuldgiig ni meddeggyiee help me

  8. зочин says:

    их сэтгэл нь зовж байгаа юм байна даа,дүү чинь бие татаад авах сэтгэлийн тэнхээтэй бол гайгүй дээ,би 37 той архи тамхи хэрэглдэгүй урьд нь гэрлэж байгаагүй та дүүгээ надтай танилцуулж болохүй юу?яаж холбогдох уу

  9. ko says:

    oo tgd sanaa n zow bol zaya n zow zaya n zow bol ayandaa uchir n oldoh blgvi dee enenees dorduulchihgvi l bhiig hicheej harj handahgvi yu .emegtei hvn neg dooshoo orhooroo ergej garch chaddaggvi yostoi muuhai bolchdog shvv .ternees n sergiilj ehees oluulaagiin hereg yu bilee hazailgahgvi tvsheed bj btal deer duridsanchlan bolnoo .enehen vyed n egch shig n bai daa

  10. busgui says:

    Сайн байна уу. Та дүүгээ бясалгалд явуулвал ямар вэ. Тэрэнд явсан хүмүүс их гоё уужуу тайван, сэтгэлийн хөдөлгөөний бариж сурдаг болдог юм байна лээ. Бас нэг зорилготой хүмүүс нэгддэг учраас найз нөхөдтэй ч болдог юм. Миний ээж гэж насаараа зовлон үзсэн хүн байдымаа. Би ээжийгээ их өрөвддөг. Хадмууд нь их зэвүүн дандаа дагавар хүүхэдтэй гэж дарамталдаг байсын. ажил ч хийлгэхгүй. Би багадаа/14 хүртлээ/ ээж дээрээ байж байгаад сүүлж нагац эгчийндээ амьдарсан. Ээж минь бараг 10 гаруй жил тэгж зовсон байхаа. Тэгээд хадмууд нь нас бараад тэрнээс хойш ээжийн минь нуруу тэнийсэндээ. 2 хүүхдийнхээ төлөө Гэртээ 2 хүүхдээ хараад ажилгүй суудаг болохоор хүний гарт ордог хойно гараад удаахан ч явах эрхгүй байсан. Би хааяа хичээлийнхээ амралтаар ээж дээрээ очдог болохоор ээжийнхээ хөгширч өнгө зүс алдаж гундаж байгааг хараад өөрий эрхгүй далдуур уйлдаг байж билээ. 2жилийн өмнөөс Чинхай багшийн бясалгалд яваад цагаан хоолтон болсноос хойш ээжийн минь царай гэрэлтээд нүдний харц нь хүртэл галтай болоод ирсэн. Бас их залууждаг юм байна лээ. Бас хүн гэдэг хамт олонтой болоод ирэхээр шал өөр болдог юм байналээ. гол нь захын нэг байгууллагын хүүхнүүд шиг бие биедээ атаархсан биш зөвхөн гэгээрэх зорилготой хүмүүсийн нэгдэл болохоор ээжид минь их өөрчлөлт гарч байгаа.

  11. hvzvv says:

    Zaa da ene asuudliig huvi zayand ni daatgahaas uur ilvv songolt bii bolov uu daa!!! Dvv chin uuruul shiideh, hiih asuudal baina shd ee. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.