Үрийн заяа хайрлаач… /2/

Сайн байцгаана уу эрхэм сайтын уншигч, энд сэтгэгдэл үлдээж сайхан сэтгэлийн харамгүй зөвлөгөө, хүн чанар хүнлэг сэтгэлээр надад хандсан ах эгч, найз нөхөд минь. Би 20 хоногийн өмнө энд “Үрийн заяа хайрлаач” нэртэй захидлыг нулисаа дуслуулан бичиж байлаа. Харин өнөөдөр сэтгэлийн тэнхээтэйгээр бичиж байна. Дэлхийн олон улс орноос монгол хүн л аав ээжийгээ илүүтэй хайрладаг, тэр дундаа эх хүнийг эрхэмлэн дээдэлдэг тиймдээ ч зовлонд унасан бүсгүйг зүрх шимшрүүлэн өрөвддөг, хайрладаг сайхан сэтгэлтэй ард түмэн хэвээрээ байгааг би надад сэтгэгдэл бичсэн та нараасаа мэдэрлээ. Ийм сайхан ард түмний нэг нь болохоор, ийм олон хүний сайхан сэтгэлийн зөв энерги надад ирсэн болохоор үйлс минь бүтэж зовлон минь хугасарч нэг л нартай сайхан өдөр үрээ тэвэрсэн эх хүн  болно гэдэгт би эргэлзэхгүй байна. харин тэр аз жаргалыг заавал та нартаа мэдэгдэнээ. Хүн дэм дэмэндээ амьдардаг болохоор надад өгсөн та бүхний сайхан зөвлөгөө, сайхан энерги, сайхан ерөөлөөр би өдөр өдрийн нарыг итгэлтэйгээр угтаж зорилгоо бүтээх сэтгэлийн асар их хүчтэй боллоо.

Их баярласан үед “БАЯРЛАЛАА” гэдэг үг ч багаддаг юм байна. Оройн болгон залбирдаг бурхдаасаа та нарыг минь эрүүл энх байлгаарай гэж л гуйхаас өөрөөр та бүхний сайхан сэтгэлийг тусыг хариулж чадахгүйд уучлаарай. Гэхдээ хүсэл минь биелж үртэй болсноо дуулгах тэр өдөр та нар минь ч бас надтай хамт баярлах нь гарцаагүй. Тэр сайхан өдрийг хамтдаа хүлээлцгээе, бас хамтдаа хичээцгээе. Зовоосон ч жаргаах хувь үлдээдэг зоосны нүхээр ч нараа бүтэн харуулдаг агуу их орчлонгийн амьдрал чамд би хайртай гэх сайхан шүлгээр бичлгээг өндөрлье.

20 Comments

  1. Tsolmon Batsaikhan says:

    Burhan mini hani bid hoert ur hairla… 

  2. Zulaa says:

    Zereg tavij bj Huuhedtei boldog gsen unen yum bolvuu egch naraa bi odoo 24tei gerleed 2 jil bolj bn Huuhedtei bolmoor bn yah ve Ali esvel bid yaj hiih argaa olohgui bgan bolvuu tuslaach tehuu zaaval zovlogoo ogoorei bid 2 las eruul gseen

  3. Tamiraa says:

    Sain uu? Chamd amjilt husii. Bi ch bas huuhedtei bolj chadku 3 jil bolj bn. Mongoliin gaigui gsn emnelguudiug duusgasaan. Uneheer hetsuu yahaa medku bn. Emch nar bagad hiisen mes zasliin yaj hiisiin buu med. Odoo uzuuleed savgui bn. Gd bhiin. Getel ulamjlalt emch sudas bariad savnii huiten hii gdg bn gn. Mun uzmerchid ch ochloo. Zugeer bolnoo tsag boloogui bn. Bur 2 huhedtei bolno ghiin. Bi yahaa ch medku zovlond unaad uilhaas uur yuch hiij chadku bn. Nuhur suuldee sex hiihdee ch durgui bolson. Yamarch ajillahgui bolhoor uramgui yum gd l tsaashaa harad l hevthiin. nadad yu tohioldsniig medku bolhoor zovlond unaj suuna.

  4. emegtei says:

    Hi bi jiliin omno spiriala avhulsan odoo hurtel jiremsen boldoggui spirial avhulsni dara hedii hugatsant jiremsen boldog yum boloo

  5. гэрлээ says:

    хүүхэдтэй болмоор байнаааааааааа

  6. airii says:

    bi ch bas huuhedtei bolmoor bna. hun aldaa hiisn hoinoo l aldaa hiisnee uhaardag ym bna.
    namaig geed irsen ter hoorhii uree tsaashaa geed ywuultsan hoino l harmsaj bna.

  7. Roza says:

    Bi bas negen jiriin busgui bna.Nuhur bid 2 gerleed 4 jil garam bolj bgaa 2 udaa jiremsled butelgui bolson odoo bi hezee negen tsagt huuhedtei bolno gej naidaj tevcheerteigeer huleej bna ohiduudaa bitgii setgeleer unaarai bolohgui yum gej baihgui hezee negen tsagt bolno.

  8. egch says:

    dooroos dulaan huwtsaslaj yawjii, tgd belgiin zamiin uwchin tusaj baigaad dutuu emchluulsen bol ter chini chini uriin hooloig chini bituuruulj mun nariisgaj baiga yum. er ni ohiduudaa handaj helhed neg udaagiin aldaa amidrald mash ih tom gai awchirch boldog gediig oilgoh hergeti. etseg eh chini ta nariig eruul saruul l truulsen baih, saihan turuuleed usguud ugsun bie haag uursduu ingej zeremdeglej hayah gej. minii bodoloor ene jiremsen bolohgui baiga emgetiechuudiin ihenh ni biendee racha abihgui, gamgui awch yawsnaas bolj baiga biha. yadaj l belgiin aruin tsewer, uwliin huitend dooroos daaralgui dulaahan huwtsasalaad eswel uchin awsanch sain emchluulj baih yostoi. gehdee bas turulhiin sawnii, uriin hoolioinii gajigtia ohiduud turdug l gesen harin iim humuus ni buur emchilgegeui baidga gesen. gehdee odo tsag mungu baiwal yucg hc hiideg bolson bolhoor, neeh shanalad zowood baisan heregui bizde.

  9. egch says:

    sonin yumaa, zarim humuus 3 bitii hel 4, 5 udaa abortond orool ahail jiremseel huuhed gargaad baidag, zarim unheer huuhed hussen humuust huuhed oldohgui, zarim gants abortond orol nasan turshdaa huuhedgui bolj uldeh yum.

  10. lol says:

    niitlelig jn sanaj bnaa urtei bnoo tr uede harin medegdeerei amjilt husie de

  11. Jiriin neg busgui says:

    Бүсгүй минь хэзээ ч битгий сэтгэлээр унаарай. Нөхөр бид 2 хамтдаа амьдраад 6 жил болох гэж байна. Энэ хугацаанд 3 удаа жирэмсэн боллоо. Гэсэн ч гурвуулаа бүтээгүй. Гэвч миний үртэй болох итгэл сэтгэл хэзээ ч алдрахгүй. Үрээ алдах зовлон ямар хэцүү байдгийг бид хоёр бие сэтгэлээрээ удаа дараа амссан ч хэзээ ч шантрахгүй. Яагаад гэвэл бид хоёр бие биендээ их хайртай. Хааяаа хөөрхөн үрсээ гэдсэндээ хэрхэн хөдөлж байсныгаа санаж ярьцгааж нулимс дуслуулдаг юм. Гэхдээ амьдралын баяр баясгалан хэзээ ч үгүй болохгүй гэдэгт үргэлж итгэлтэй байгаарай, миний найз. Хүн итгэлээ алдахгүй сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Үрээ тэврээд бүүвэйлэх жаргалыг удахгүй амсаарай. Найз минь. Би ч бас нэг л өдөр тийм аз жаргалыг амсах байх гэж итгэж явдаг юмаа.

  12. gadaadaas says:

    ze dee zevhen Mongol hun eh uree gesen baidaggui dee. Delhiin ali ch uls ornii yamarch eh uree gesen humuus yag ijilhen. Bitgii yalgavlan gaduurhaa

  13. Chono says:

    sain sanaani uzuurt shar tos gedeg ug bdag.

  14. zochin 2 says:

    bi ch bas cham shig hvvhed tei bolohiig hvssen muruudsun emegtei bnaa bi hvvhedtei bolnoo getegtee itgeltei bdag aa .biden shig emegteichvvd ih bdag yum bilee ter bvh hvmvvs udahgvi huurhun vrtei bolnoo gedetg bvr ch itgeltei bna.amjilt

  15. Эр хүн says:

    Ахын дүү сэтгэлийн хөдөлгөөнд нэг их автаад байлгүйгээр биеэ сайн эмчлүүл. Яарах хэрэггүй. Үрэвсэл тийм хурдан эдгэхгүй. Ядаж хагас жил тогтвортой эмчилгээ хэрэгтэй. Савны гадуур жирэмслэлт гэдэг чинь үрэвсэлт өвчнөөс л болсон гэсэн үг. Өөртөө эмчилгээ сайн хийлгэхээс гадна нөхрийгөө нөхөн үржихүйн ариун цэвэр гэж юманд сурга.
    Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний гол шалтгаан эрчүүдээс хамааралтай. Зарим хэсэг нь доороосоо хэт их даарч хөрдөг байсантай холбоотой.
    Нөхөн үржихүйн ариун цэвэр гэдэг зүйл зөвхөн бүсгүйчүүлийн асуудал биш, эрчүүдэд мөн хамаатай.
    Үлдсэнийг нь Аминмаргад эмнэлгээс очиж асуу… Нөхөртэйгөө хамт очихоо мартав аа!

  16. LonsDale says:

    Бүсгүй минь чи удахгүй сайхан үртэй болно гэдэгдээ итгээрэй! Сэтгэл санаагаар бүү унаарай.
    Далайд дусал нэмэр гэгчээр олон хүнийг үртэй болоход нь тусалсан эмч байдаг Ганбаатар гээд. Комбинатад эмнэлэг нь байдаг /Хан-Уул дүүрэгт/ цагаан хаалганы өмнөх буудал дээр буугаад мөн дүүргийн МАХН-ын байрны дэргэд бйрлах ЧИМЭГ – ОЮУ эмнэлэгийг зүглээд нэг очоорой юмыг яаж мэдэхэв эмчлэгдээд үр хүүхэдтэй болох магадлалтай шдээ. За тэгээд хамгийн сайн сайхан аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе! Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай ❤

  17. sarnai says:

    hooh marmaa yamar goe yum be???iim yum bdag yumuu???bi er sonsoj bgaagui yum bna..hervee unen bol estoi goe medee bna…huuhed oldoggui myanga myangan ger bul bgaa huuhed oloh bolomjtoi boljee

  18. мармаа says:

    манай эгч бүүр аваарт ороод саваа тайруулчихсан. Тэгсэн ч гэсэн хэзээ ч итгэлээ алдаж байгаагүй ээ 10 гаран жил хүсэж хүлээж итгэж байгаад түрүү жил нөхөр бид 3 солонгос яваад эгч хадам ах хоёрийхоо үрийг нь надад суулгаад энэ жил эгчдээ хөөрхөн хүү төрүүлж өгсөн. Бүүр савгүй болчтихсон ганцхан өндгөвчтэй үлдсэн ч гэсэн эгч минь хүүхэдтэй болно гэсэн итгэлээ хэзээч алдаагүй
    одоо эгчийгээ хүүгээ тэврээд энхрийлж байхыг нь харахад надад хамгаас илүү жаргалтай байдаг
    ЧИ ЧАДНАА

  19. tseene says:

    Sain uu? Bi haaya ene site-d orj, zarimdaa setgegdel bichdeg. Chamtai 2dohoo taarlaa.
    Shine onii mend hurgie. Chinii bichleg ih tsegtstei saihan um aa. Saihan setgeltei negen bololtoi. Chamd amjilt husie. Chi iim setgeltei bolohoor uils chin butneee. Amjilt husie. Ulam uudrug baigaarai

  20. sarnai says:

    sainuu??busgui mini..shine onii med hurgie..bi chinii bichsen niitleliig sanaj bnaa..chamd bayrlalaa..ene shine 2012 on chamd amidrald chin ih oorchlolt genetiin beleg boloh ur hairlana gedegt itgeltei bnaa..huuhedtei bolood jargalaasaa huvaaltsahiig tesen yadan huleej baiya..Chamd bolon ger buld chin amjilt husie…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.