Би 30 настай эмэгтэй, 2 хүүхэдтэй. Уг нь бол би амьдралын эрээн бараан үзээгүй, хар багаасаа нөхөртэйгөө тааралдаж үерхсэн, 7 жил үерхэж байж нэг гэрт орж үр хүүхэдтэй болсон, миний хань ч надад хайртай, халамжтай, бас сайн аав. Ганцхан зүйл нь намайг бухимдуулж байна. Тэр бол архи. Сургууль соёлд байхдаа үерхдэг байсан болохоор юу гэж архи уухав, залуусын хэлдгээр 20 гаран насандаа хоёулаа нийлээд л найзуудтайгаа шоудна, ууна, наргина, гэхдээ тэр тааруулаад л уух үедээ уугаад, одоо болино гэхээр больдог, үгэнд ордог байлаа. Амьдралын төлөө маш их зүтгэж энэ байдалд хүрсэн. Энэ байдал гэдэг маань боломжийн цалинтай ажил, байр машин. Гэхдээ байр хүртэлх хашаа байшингууд, машин тэрэгний холио солио хүртэл бид дандаа зээлж, нэг хормойгоо нөгөө хормойгоороо нөхөж явсны үр дүн байсан. Одоо ч 40 саяын байрны лизингтэй л сууж байна.
Тэр ээлжийн ажилтай, бага зэргийн дарга. Их ч стресстэй, эрчүүд голдуу ажилладаг, ажлынхан нь ч нилээн архи уудаг, өөрөө ч хааяа давалгаанд нь явах боллоо. Харин би уух бүрт нь дургүйцэл хүрч байна. Өнгөрсөн жил өдийд гэхэд бид салах дээрээ тулж байлаа. Тэмцээнд орж буй нэрийдлээр хоёр хоноод пиводно. Эр хүмүүс ярьж суулгүй яахав гэж бодохоор заримдаа арай л олон санагдахын, зарим нэгний үгнээс харахад энэ бол стандарт болчихсон, харин би л уурлаад байгаа юм шиг…
Гэхдээ одоо бол тэр тэмцээн энэ тэр байхгүй, ажлаа л хийж байгаа. Сардаа дунджаар 3, /хааяа үүнээс их, хааяа бага/ ууна, уухаараа олон долоон юм ярьдаг болсон /урьд нь бол шууд унтана/ гэхдээ хэрүүл уруул өдөж дайрахгүй л дээ, гэхдээ үг дуугарвал л хэрүүл болох маягтэй. Энэ бүхэнд би маш тавгүй болдог, ядардаг, стресддэг, хайр маань хөрдөг, хэнэггүй болж эхэлж байна, анхаарал тавьмааргүй болж эхэлж байна. Тэр хүн жаргал хөөгөөд явж байхад би гэр орноо сахиад, үр хүүхдээ хараад суух гэж гэж бодогдоод улам ч хэнэггүй зан гаргаад халамжилмааргүй санагдаад байна.
Архи уухаараа маш давруу болсон, нилээн муудчихаад байж одоо л уудаг дээрээ болж байна гэж байна. Гэртээ хонохгүй болж эхэлж байгаа, сая шинэ жилийн баяртаа яваад ирээгүй, яасан гэхээр хамт ажилладаг ч өөр салбарын найзтайгаа таараад хамт явсан /би танина/, нэг мэдсэн гэрт нь сэрсэн гэсэн. Хүүхэн шуухны асуудалд орооцолдож байгаагүй, би ч түүнд нь итгэдэг, яагаад гэвэл өдий хүртэл надад ноцтой юм юу ч мэдэгдэж байгаагүй, утас шөрмөсөө хаана ч хамаагүй орхидог, ажлынхаа бүх хүнийг өнөөдөр болсон бүх зүйлээ ярьдаг, өмнө нь ч сэжигтэй зүйл гарч байгаагүй болохоор. Нэг удаа бас баяр тараад ирэхдээ би чамайг л гээд бүхнийг хаяад ирлээ гэж байсан, ер нь бол эр хүн бүр хүүхэн сонирхдог ч дийлцэн хүүхэмсэг бас хэнэггүй хүн биш. Тийм болохоор л би тэрэнд энд тэнд согтуу унаад өгсөн гэж хэлэхээр нь итгээд байна. Бас дараа нь би гэнэдүүлж тандаж ярина л даа, тэхэд үнэхээр тэр найзтайгаа уулзсан гэвэл уулзсан л байдгийн. Манай гэрийн ганц асуудал архи л байна даа, би уг нь маш аз жаргалай гэр бүлтэй сэтгэлээр дүүрэн амьдарч байгаа гэж өөрийгөө боддог байсан нь алга болж байх шиг. Би ингээд явсан үед нь маш их ганцаарддаг ч тэсдэг, тэсээд л явуулдаг, хэт хорьж цагдвал цаашлах байх гээд хүлээн зөвшөөрдөг, ийм болохоор тэр ч намайг найзуудтайгаа ажлынхантайгаа явахад хүүхдээ хараад л гэртээ үлддэг.
Тэр маш сайн аав, гэр орны ажлаа бид хоёр хамтраад хийдэг, намайг гал тогоогоо аялуулж байх зуур бусад өрөөгөө цэвэрлэчихдэг, манайх байшинд амьдардаг байхад намайг гал усанд ойртуулдаггүй байсан. Уг нь их халуун дулаан сэтгэлтэй хүн. Гэм нь архи уухаара л бүхнийг хүүхдээ ч заримдаа цэцэрлэгээс нь авахаа мартсан байхын, заримдаа хэн нэгэнд ахад юмуу хүүхдээ авахыг захиад авахуулчих юм.
Би энэ үед маш их ганцаардаж гомдсоор байна, өмнөх халуун хайр, халамж минь үгүй болж байна, би байхгүйд нь маш их тарчилж яасын бол гэж санаа зовдог, энд тэнд дээрэмдүүлчихвий цохиулчихвий, машинд дайруулчихвий гэж бодсоор бүтэн нойртой ч хонодоггүй. Уг нь баяр бүрээр яваад, дунд нь яалт чүгүй арга хэмжээнд очоод байвал сард 1 болно доо, гэтэл ямар ч шалтгаангүй уух юмаа. Зааланд тоглолоо гэхэд олуулаа цугладаг болохоор гараад пиво уух, тэгээд даврах гэх мэтээр.
Ингээд үзэхээр тэр ээлжийн ажилтай болохоор нэг бол ээлжинд явчихна, нэг бол шоудаад явчихна, үгүй бол гэртээ халамцуу согтуу байна, зүгээр үед нь эсвэл би ядарсан байна хүсэхгүй байна гэх мэтээр бидний секс ч ховор болсон. Хүн харахад эвтэй найртай сайхан гэр бүл, хамаатнууд дундаа үлгэр жишээ дайчин залуу гэр бүл, ээж аав минь биднийг хамгийн их үнэлдэг, дэмждэг, дүү нар маань жишээ татдаг. Бид өөрсдөө ч сайн ээж сайн аав. Харин би гэдэг хүн ийм л гомдолтой, халамж хайр дутаад ч байгаа юм шиг, хэн нэгийг үгүйлээд ч байгаа юм шиг… 30 насны хямрал гэж ийм юм байдаг юм болуу гэж бодохын. Ажил хийдэг ч манайх тэдний ажлынхантай харьцуулахад тэгж ихээр шоудаад байдаггүй, ёстой л баяр л тэмдэглэх юм даа. Тэр тийшээ яваад, би ийшээ яваад гэрийн бараа харахгүй байвал гэр бүл маань юу болох билээ гээд бас хүүхдүүд нь аав ээжгүй юм шиг айл дамжаад хэсээд байхаар өрөвдөлтэй санагдаад би хамаагүй гадуур хэсээд байдаггүй гэр амьтай л даа. Би уг нь хоол сайн хийдэг /үүгээрээ л намайг татсан гэж тэр минь хэлдэг/, гоолиг сайхан биетэй, төрсөн гэхээргүй, харин тийм ч хөөрхөн биш. Цэвэр цэмцгэр тохь тухтай байх дуртай.
Бидний гэр бүлийн хүмүүжлийн тухайд гэвэл нөхөр маань их сайн хүмүүсийн том хүү. Ерөөсөө л 2 хүүтэй айл болохоор охин минь гээд надад сүйд болдог эгэл жирийн айл бий. Гэхдээ тэд хэн нэгэн ирэх, баяр ёслол гэх зэрэг бүрээр гэртээ архи задлан суух нь бий. Бүр манай хоёрыг харж байхдаа ч хүн ирсэн гээд архи уугаад хадам ээж ухаангүй унтчихсан хүү маань халтар гадаа гудамжинд явж байсан, охин маань халтар гэрт нь сууж байсан гэсэн… Ингээд бодохоор архийг бүр ч их үзэн ядах юм. Манай аав ээж хоёр ч найз нөхөд нь ирлээ ирлээ гэхэд уугаад тоглоод суухад ганц шил архи л хангалттай байдын гэсэн. Мэдээж аав ээж нар бүгд залуу явсан, миний санаж байгаагаар ч архийг уудаг л байсан. Одоо бол нас 50 гарцгаагаад уухаа больж дээ. Би одоо бүр улам дургүй хүрч, нөхрөө архи уусных нь маргааш уурлаж, дуугарахгүй хэд хонож, хоол унд хийхээ больж гаргуунд нь хаяж байна. Өмнө нь тэсэхгүй хоол хийгээд л өгдөг байсан бол саяхнаас сэтгэл ч хөдөлж өгөхөө больж байх шиг байна. Энэ надад хамаагүй хүн мэт санагдаад, харин хэд хоногийн дараа мартаад арай нэг гайгүй болж аз жаргал эхэлж байтал гайтайй архи дахиад л…
Би улам хатуу хөшүүн, ууртай ширүүн болж байна, яах вэ… Хааяа уур хүрэхээрээ чи намайг эвдэж байгаа шүү гэж хэлдэг, бүр адгийн муухайгаар хүртэл хэлж үзсэн, танай ээжийн ах дүү нар архи ууж агсан согтуу тавьдаг, удам чинь юмуу гэж хүртэл хэлж үзсэн, эхэндээ бол уйлаад гуйдаг байсан, амьдралаа нураамаар байгаа бол ингээд яваад бай, би нэг л өдөр өргөдлөө өгнө, бүр амьдралаас чинь яваад өгнө шүү гэж хэлдэг юм. Хөөрхий ээж аавд нь буруу юу байхав дээ, гэхдээ л нэг чангахан дуугараасай гэж би боддог юм, нөхөр маань ч айхгүй ч гэсэн аягүй гэгчээр ааваасаа бол эмээдэг л юм шиг байна лээ, гэхдээ би ямар уусан бүрийг нь хэлж хов зөөлтэй биш, миний сонгосон амьдрал, миний асуудал гээд өөр дотроо нууж, дүүдээ ч, ээж аавдаа ч хадмууддаа ч хэлэхгүй явсаар өдий хүрч байна. Хадмууд маань осолдохгүй юман дээр л өөрсдөө мэдэж загнасан ганц хоёр тохиолдол бий. Нэг удаа цөхрөнгөө бараад ээж аав маань манайд ирэхэд нь бүх зүйлээ хэлээд уйлчихсан, дараа нь харин ээж аавынхаа сэтгэлийг зовоосон гэж бодоод харамссан. Нэг удаа бас хадмындаа очоод хүүхдээ авах гэж байгаад юм ярьж байхдаа тэсэхгүй уйлаад хэлчихсэн. Тэр үеүд бол дэндүү өдрүүд байсымаа.
Бас нэг юм хэлэхэд өнгөрсөн жил нэг такси барьсан чинь жолооч эгч нь юм мэддэг хүн болж таараад намайг их л юм бодож явж байгаа юм байна, нөхөр чинь архи уугаад байгаа юм байна тээ гээд миний бүх амьдралыг яриад өгчихөж билээ. Тэгээд тэнд тийм хүмүүстэй дэвтэй архи уусан байна, гээд өдөр судар, нар сартай, газар устай нь хэлээд уусан хүмүүсийг нь хүртэл зүслээд хэлээд өгсөн. Тэр дэвийг арилгуул гэсэн, эгч нь та хоёрын ан цаваас хагасласан шүү, гэхдээ энэ нэг хэсэг л байна, ер нь бол арилгуулж засал хийлгэсэн нь дээр, манай дүү бүр сайн бөө тэнд очие гэвэл эгч нь дагуулаад очие гэсэн. Мэдээж нөхөр маань ч ээж нь ч дургүйцсэн, тэгж тэгж ээж нь нэг ламаас шившлэгтэй цай өгөөд байсан, тэгээд харин нэг согтуу үедээ сонин зан гаргаад тэнэгтээд тавьтаргүйтээд байсан нь больсиймаа. Одоо бол тэхгүй ч гэсэн донтоод давраад явчихаад хаана ч хамаагүй хоноод байгаа нь намайг айлгаад байна.
Амьдрал үзсэн ах эгч, найзуудаа надад зөвлөөрэй, мэдээж би зөвлөгөөний ихэнх хэсгийг мэдэж байна, нөхөртэйгөө сайн ярилц гэх байх, ойлго гэх байх. Зарим нэг нь шууд сал гэх байх. Ярилцахын хувьд зөндөө ярьсан, одоо бол бүр ярихаас ч дургүй хүрч байна, ярия гэвэл өнөөх маань дуугарч өхгүй л дээ, ойлгоод байгаа шиг өнгөрчихдөгийн. Надтай ярилцсангүй гэхээр хэрүүл л болийшд гэдэг, би мэдээж яагаад ингээд байдгийн гэхээр тэр юу ч дуугардаггүй, хэлэх дургүй болсиймуу, эсвэл хэлмээргүй байдаг байх, эсвэл хэлэх ч юм байхгүй юу би таашгүй. Ганц нэг удаа л мэдэхгүй, харин ингэчихээд байхын гэдэг, бас уумаар санагдсан гэдэг. Салах тухайд салмааргүй байна, саллаа гээд хэн хожихов дээ, дөрвүүлээ зовно, дөрвүүлээ хагас өнчирнө, салах бол шилдэг шийдэл биш. Гэхдээ би чи амьдралаа алдах болно шүү гэдгийг яс маханд нь тултал мэдрүүлмээр байна, яг ингээд явсан хойгуур /өглөө буусан хүн үргэлжлүүлээд уусан, гэртээ ирлээ гэж нилээн муу ярьж байсан, тараад хүүхдүүдээ ахынхаас аваад иртэл гэрт хэн ч алга, тэр ахад хүүхдээ авахыг захиад явчихжээ/ нь элдвийн юм бодож, салах өргөдөл бичээд өглөө шүү гэж хэлээд үзэх үү? Хүүхдүүдээ аваад аавынд очно гэхээр бүр тэнэг, би ингэж үзээгүй болохоор эвгүй, тэгээд ч аав ээжийгээ зовоочихно. Ойр дотно оччих эгч ах байхгүй, тэгээд гурвуул гурвуулаа хайчуул гэж боддог. Би нэг л хашраамаар байна, харин яаж?
30 гарсан эгч нар бас надад дотно зөвлөгөө өгөөрэй. Хүн бүр асуудалтай. Миний асуудлаар далимдуулан намайг гэр бүлийг минь битгий доромжлоорой, Харин шүүмжилж бол болно…
33 Comments
Manai nuhur sard 6 udur l eruul baidag.muuhai ug l helj bolohgui shu.aldsan turshlaga.busdaar Bol chi zuv hudulvul naidvar bna.nuhur chin sain Hun bna.eveer bugdiig yalna.
salah orgodol yaj bichdiin boloo nadad tuslaach uulzahaa boliod 3JIL BOLJ BNAA
Zovlong chini oilgoj bn manai nuhur bas tgd 2 3hng holbogui utsa salgad alga boljdog bhku iregui udrud ni tam shg sanagddag bsn.huuge harad shunujingu untdgui huledeg.minii huu odoo dumguj 9sartai…tursnihun mar hurtel garad ugad shunu irjisen arai l dendu mgl zalujud mani bugd ern arhind tolgoigo meduulziim shg …ger buliinhen tulu temzed hamgalj ulderei.nad dhg uildel hj ur huhde bitgi unjrulerei huge harahar l setgel uvddug.ezeggui huhediin amidral hezuu shu
sn uu. manai nuhur 7 honogt 3-4 udaa uudag. udur ni ajlaa hiigeed oroi ni sogtuu golduu bdag. ter 34 nastai nzuud ni bas adilhan. zarim ni 2,3 doloo honog uuhgui bsnaa neg uuhaaraa 7 honog uugaad hordlogond orj bj bolidog. bi bur dujirchihuj … zarimda yag galzuurmaar zugtaamaar sanagddag. .. manai erchuud arhinii hamaarald gun orsoor l bna ene ih nair hurim zugaa tsengel bayr yoslol arhidaltiig uugshuulj bna …ajil oloh ,hiihiin tuld hen negentei arhidaj bj buteej bgaag ni bid hamt olon ni uugshuuleed bna …
дээр бичсэн хүний эхнэр хад чулуу шиг нөхрөө хайлан урсгах гэж их л арга хэрэглэдэг байх даа хөөрхий
nemj helhed ehner hvn yer n ih uyan hatan bodol uhaantai arga zalitai bh heregtei ,tgd l er nohorteigoo arsaldaad l baritsaad l ene ingej bga bol bi ch gsn ingeh yostoi gsn tiim munhag uhaanaar handaj bolohgvildee .
Er hvn chn harhad bolhi tolhi,hatuu hotvv ch gsn dotroo bol ih zoolon, yag l bvsgvichvvd ta nar shig halamj hair ogvvlj bdg eejiinhee hairand olgiidoostei bdg vvniigee ongondoo hatuu shirvvn bdlaar haaj yawdag tiim ih nerelhvv hvvhderhvv hvmvvs /gehdee zarim ter aluurchin taluurchinguud bol oor l bh /.
tegeheer er nohortoo gomdloo muudlaa gd baidliig ulam muutgaad bj bolohgvi ee uujim uhaanaar uritaj haraad amidraliin uchigiig orsoj zangidaj bh heregteishd
tegeheer hamgiin uhaantai ehner bol had chuluug eleeh ursgal us met uyan bh bhdaa
oo ene ehner neeree jaahan dawrah mayagtai boltson bna shvv .ene Arabella gsn setgegdliig demjij bna .iimerhvv yum blgvi l yahaw dee. yamar ajil torloo aldaad odor bvr uhaanaa aldtal uugaad eswel hvvhen ergvvlj alga bolood bga bish tanai nohor ug n hvvhen shuuhan gedeggvi l yum shig bshd bas neg amidral todorhoi tvwshind garhaar neg jaahan iim aljaal tailah mayagiin yum blgvi yahaw dandaa geriin bug ajliin mal bn gj yu bhaw dee .zarim hvvhnvvd iim mayagaar dawrah ih onts bish l dee ingeseer ingeseer tgd neg odor nohor chn harih hvselgvi boloh wii dee eniig bas bodooroi,chinii hviten setgel chn nohriig chn amarhaan chamaas holduulchij chadah l bh shvv anh haluun setgel halamjaaraa yaj amarhaan tatsan shig l …
arhi uulaa za dahiad gants yum uulaa hamt uugchid n tartsgaalaa za gertee haridag yumu gsn bodol ergeldtel hariad gert yamar uur amisgal hvleej bgaa bilee? aash muutai ehner… zaza yarshig gd hen neg oor nzruugaa yarilaa uulzaj jaahan suuh uu hogshoon?
za neg iimerhvv ain .
chamd zowlohod muuhai aashlaj ger orniihoo uur amisgaliig muuhai bolgoj bhaar zvgeer nohortoo tawih halamjaa bagasgaj setgeliig n horgoohgvi haaya sain naiz shig bgad neg vz l dee.
yer n tgd uujim setgel l bvhnii tsaana gardag shvv dee
Уучлаарай. Ажиглаад бахад сайн нөхөртэй хүүхнүүд давруу болчихсон байдаг юм.
Бүхнийг өөрийнхөөрөө байлгах гээд. Тэр нь бүтэхгүй болохоор стрессдээд л….
Ямар ч зовлонгүй дардан амьдрал гээч байдаг бол ч…
Магадгүй хэдэн жилийн дараа чиний энэ жаргалтай зовлонтой амьдрал сайхан санагдах ч юм билүү…. Амьдралын амт энд л байдаг юм шиг…
Амьдрал үзэж, ухаан сууна аа гэж…. нэг юм байнааа баййна
sainuu busgui mini nzaa.aihtar zovlogoo ogch chadahgui ch gsn het ih anharaad uuh burt ni ugleed uurlaad bdg bolohoor nuhurt chini ulig bolchihson yum shig bnaa.nuhur chini nogoo l yaridag arhi gej oilgood yarihaasaa zalhaj bgaa bhaa.yanzan buriin buhii l arga chargaa hereglej uzsen bololtoi.mglchuudiin maani ihenhi erchuud l odoo tiimerhuu baidalaar amidraliin neg hesegee bolgochihson ni nuutsgui bilee.bayan ni bayan gej uuna., yaduu ni yaduu gej uuna.,asuudaltai neg ni shaltaglaj neg uuna.,ajilgui gej neg uuna geed arhiig bol hereglehgui baih shaltag haana ch bhgui boljee.mglchuudiin maani diilenhi ger buliin nuhuruud hereglej zarim ni buur dontson ehneruud ni yahaa medehee baisan haysan zalhsan orhison asramjlaad hanilaad hurtel amidral urgeljil bnaa.ene bugdiig ingeed bodohoor ugaasaa ingeh yostoi ch yum shig esvel tsug uugaad adilhan ingeed haychii geh bodol ch ergelddeg.tegeed emegteichuud buur ooriigoo ohin nasaa zaluu nasaa hooson heden jil saruudad zuvhun nuhuriin araas hii demii shanalj suugaagaa mededgui yah uchiraa buur medehee bolichihdog yum shig sanagdsan.amidralaas tatgalzaj buhniig orhiod yavah husel baivch ur huuhed oron ger tegeed bas negen orh geriin guitsetgeh ezegtei gedeg orgomjloltei bolchihson bolohoor ali hediinee ooriigoo ch tanihgui chi chi bish bolson baidag.ingeheer emegteichuud huuhnuud bugd l ooriin gsn uzel bodoltoi biye daasan chanaraa hun gedeg utgaa aldahgui l amidrah heregtei yum shig.neg bodoliin buruu ch heregleed uzeh l heregtei…zond ni orhih ter chamaig bhguid urid ni hen bsn ter heveer ni l chuluutei orhi ter bas hun shuudee.uureg hariutslaga uhamsar bgaa l bailguidee alsaas l udirdaj sur emegtei mini.cholootei orhino geheer buur yu ch yarihgui toohgui bai gsn ug bas bish yumaa.zugeer l ta 2 aav eej bolson humuuus hiih yostoi l yumaa hii.delhii deer chinii nuhuriin chini hiih yostoi zuiluud huleej baigaa ter duusah yum bol amidral duusna shuudee.ur huuhduud gej oroltsuulaaguin uchir ni ter ur huuhduud heseg hugatsaanii daraa tom bolood bas l aav eejuud bolno.Ingeed nuhuriin chini arhi uudag asuudaliig yariltsay.chi ooriigoo l bod oortoo tsag garga goy gangan zavgui bailga surch bolovsor ene ni zgr l emegtei hun yamar baih yostoi medlegiig deeshluulj chadvarlag bolohiig helj bgn.er nuhuruu bngi harsan geriin bug bitgii boloo.ur huuhdedee sain eej bgd ooriigoo goy emegteileg bailga nuhuriig bitgii too,oroi saihan geriin ezegtein hooliig hii,geree tsever tsemtsger ooriinhoo sonirholiin daguu tohijuul orchin nuhtsul bas tansag baival uidahgui shuudee.nuhur ajila hiine huuhdiin aaviin uurgiig guitsetgene yadarsan hun untaj amarna bas arhia uugl dee.uuj ideg ajilaa sain hiig nuhuriin uurgiig sain biyeluuleg ur huuheddee sain aav baig.SHaardlagiig l chi ondor bailga chadaad daagaad garval arhia uu gej zovshoor.chi yamar eregteig beldej chadah be?yaj amidrah ene amidral yamar bh yostoi zohitsuulah l heregtei.ehneesee.ail ger gedeg chini emegtei hunii garaar l udirddagddag yum.engiin arga sonirholiig ni zugaatai sonirholtoi zugruu l chireh heregtei.ger buleeree sardaa zaaval neg salhind garah yamar negen baidalaar ger buleeree hamt baih tsagiig l oloh heregtei.
helhees iluu bichdeg gej sonin yumaa ern teged shaltgaan n oilgogdoh shig bolloo sangwinik humuust flegmatik melanholik humuus haaya uitgartai sangddag yumaa teged haayaa shan hugjilduj nargij yawhiig husdeg turulhiin husel gesn ug ta ch uuruu bureg dotogshogoo hun geheer bas tiim hugjuun nargiand durtai bolj chadku l biz teheer nuhruu hazaarlaj barih l zam uldejdee or tas bolino gej baihgui bh arhi uuj humuustei nargij setgeliin ter uur heregtseege hangaj bgaag boliulah bolomjgui
Ter deer bichsen hor taildag emchilgeeg sonirhood uzehgui yu dee. Urt bichlee zalhlaa gej baigaa humuusiig bitgii too, harin ch ooriigoo emh tsegtstei zov ilerhiilj, ger buliihee baidliig todorhoi bichsen chini taalagdsan. Ihenh humuus teglee ingelee yah ve? gesen hernee tumen detali dutuu uldeedeg, ter bolgoniig taaj taamaglaj suuh gej. Nom zohiol unshij uzeegui, text message bichiltsseer baigaad hedhen moroos iluu yumand anhaarlaa tovloruulj chadahaa bolitson garuud shuumjleed baih shig baina. Zarim ni ch havtgairsan arhidaltad bur dojrood ene bol yu ch bish, problem bish gej baigaag harahad tun haramsaltai.
Hun naiz nuhudteigee nargij tsengeed uuj bololgui yahav, hamgiin gol ni tanai hun huuhdee busdad daatgaad gehchilen tolgoigoo aldaad yavchihaj baigaa ni buruu. Er ni tegeed sard heden udaa ch uusan bai, sogtuu hunii araas shanalah, orj ireheer durgui hureh geed hetsuu shu dee. Namaig bagad aav maani balgachihdag l baisan, bas l ajliihaa naizuudtai niileed yavdag, harin gaduur honohgui gertee irne. Hedii agsan sogtuu tavihgui ch gesen shono oroi haa yavaa bol gej araas ni shanalah, gadnaas sogtuu orj irehed eejiin buhimdahiig harah nadad lav taatai baigaagui. Sogtuu hun bol sogtuu l hun shu dee. Tiim bolohoor bi arhi uudaggui huntei suuna, arhi uuhaaraa her daadagiig, yamar avir gargahiig ni zaaval harj baij nuhruu songono gej bagaasaa bodoj osson yum. Arhigui ger buliin uur amisgal yadaj l amgalan taivan saihan shu dee.
Er ni hun biyee tataj avch chadahgui uugaad l baival ulam daamjirna, odoo tanai nuhur gaigui hedhen udaa uuj baina, tsaashid bur dontvol aash avir ni ch evderne. Tiimd erthen uhaarah ni oort ni heregtei. Harin hamtarch, eeljilj bitgii uugaarai daa, teren shig muuhai yum baihgui. Amjilt!
eo eo yun olon ugtei yum be, chi amidral uzeegui bna. Hunii belen yuman deer eseed odoo jaahan asuudaltai tulgarahaaraa stresdej uheh geed muu l ehner bna daa. Negent har zaluugaasaa hanilj, belen zuild durlasan hun hojim garah ur dagavariig ni uureh l estoi. Odoo jijig asuudal baina. gehdee arhi bol hamgiin tom asuudal bolj huvirdag. Chamaig amidral shalgej baina, terend ni chi evdeg shoroodoh geed l bna daa nusgai mini
Uluhchingiin zulbasga!!! Uuruu arhichin baachka bga daa
ah maani bas zaluudaa ih uudag baisan da. uuhaaraa hun bish. ehner huuhdee mun ch ih zowooson. ber egch yostoi hiij uzeegui yum ochoogui gazar gej baihgui. ter 2 maani 2 jaahan huuhedtei teged deres ni ber egch jiremsen bolood odoo 3n huuhedtei boloh gej baina. amidralaa bodii geed guisan gesen. tegsen ah baihgui garch yawaad 2 honog arhidaad ireegui. egch terend ni gomdood 2 udur ih hyamarsan. daraa ni bie ni muudaad huuhed ni zulbaad uheh shahsan. ur huuhdee aldaad ehner ni uhluud ger orond ni 2nyalh huuhed hoolgui galgui baisan gedeg. teged l ternes hoish 10ad jil ungurluu. odoo ogt uuhgui. yawal tanai nuhur arhinaas garahiig medehgui yum. gehdee ta myanga heled nemergui baih oo. uuruu l oilgono. harin amjij oilgoh ni u hotsorch oilgoh ni u ter hunii l uhamsar da.
Manai ahiin huuhed aaviingaa sogtuudaa gargadag aranshing yaag huulaad yarij b.gaag n ah maani uzej sonsood ternees hoish ah maani arhinaas garchihsaan
Uhaantai busgui bn l gej mini huvid heleh bn. Bi odoo 24tei,adilhan bureg taldaa hun. Nadaa ch bas hund yarisnaas bichsen n amar bdgiin. unshihad sonirholtoi bsn,urt baigaagui. tanai ger buliin talaar tosoololtei bolson. Huntei suugaagui bolhoor ter zovlong bi sain medkuu bga bhaa. Uuul n har bagaasaa uerhej bgaad suusan yum bol bie bieniigee sain oilgodog,yor n zayanii haniud gej helj boloh yum bn. Arhiig es tootsvol tanii amidral bol minii moroodol gsn ug. Bi yag l tanai nohor shig, niitech, sangvinik huntei suuna gj naiddag. Tiim bolhoor tiim amidral negent zohiogood ehelsen bol yamar ch bsn salah tuhai bodood ch hereggui yum bn. Ajliin gazriihan n noloolood bn l daa. Za dontood uulaa gehed sard 3 gedeg neeh tegj nervteed bhaar yum bish bnaa. Tevcheertei,uhaantai baih heregtei bhaa gj bi bodoj bn.
Бүгдэд нь баярлалаа. Би нээрээ урт биччихжээ. ээлжит гунигт орой байсан болохоор юу байснаа л уудлаад бичээд л байсан бичээд л байсан. Залхаасан бол уучлаарай.
Ганц нэг зүйл тодруулая. Би өөрөө үг дуу цөөтэй, тийм ч нээлттэй биш. Мэдээж нэг л хүний өмнө нээлттэй хамаагүй байгаад бусдын өмнө хаалт бүрдүүлчихдэг байж магад. тэр нь нөхөр минь. Дотоод сэтгэлээ уудлах нь миний хувьд биччих нь ярихаасаа амар шиг санагддаг.
Харин нөхөр маань миний эсрэг, хөдөлгөөнтэй, нээлттэй, хэнтэй ч хамаагүй яриа хөөрөө үүсгээд найрсаг хөгжиллтэй орчинг дороо бүрдүүлдэг. Тэгсэн мөртлөө эрэгтэй эмэгтэй хүний асуудалд тулахаараа ичимхий талдаа ч юм шиг. Темпераментаар ярьвал сангвиник талдаа хүн. Ажлаас гарах, орчноо солих гадагшаа явах гэдэг бидний хувьд тийм ч бүтэмжтэй биш. Хүүхдүүд маань 5 настай 3 настай. Хажууд нь ярихаар бараг сөрөг болчих гээд байдын, нэг хэсэгтээ л эмээ өвөөдөө аав архи уусан гэж аль хэзээний юм яриад бид хоёрыг ичээгээд байдгын.
Уусных нь маргааш үсрээд л нэг өдөр уурлаад за одоо яахав дээ, гээд уучлаад уужраад яваад байсан чинь одоо бүр хөндий хөшүүн хэд хоног ч хамаагүй хаячихдаг болсон. бүр хувцсыг нь ч угаахгүй, хоолыг нь ч аягалж өгөхгүй байж байснаа өрөвдөөд л нэг өдөр уур нь гардымуу яадын гайүй болдог. Би ийм хатуу болж байгаадаа эмзэглэж байна. Дээр нэг хүн тоохгүй хаячих тэхээр юм бодно гэж байсан, бишгүйдээ л тоохгүй хаяж байна. Сард 3 гэдэг нь зөвхөн тоог бодвол цөөн юм шиг ч донтоод давраад бүх зүйлээ хаяад, гэртээ хүн дагуулж ирээд, нэг бол хүүхдээ найзаараа ахаараа ажлынхаа хүүхнээр авахуулаад өөрөө явчихдаг, машин тэргээ хүнээр бариулаад явчихдаг энэ бүгд нь илүүтэй уур хүргэх юмаа.
Бас нэг хүн үнэн хэлж байна, би бүхнийг анхаарлын төвдөө байлгах гээд нервтээд байж магадгүй гэж бодлоо. хааяа хамт уугаад агсан тавьж, хэцүү гэдгийг нь мэдрүүлж үздэг юм билүү гэж бодож байсан. Ер нь баяр ёслолоор ажлынхантайгаа яваад л уудаг л даа. гэхдээ караокедлаа гэхэд уугаад дуулсаар байтал архи нь гарчихдаг, юм яриад суулаа гэхэд ярьсаар байтал согтдоггүй, дотор муухайраад ирэнгүүт нь больчихдог болохоор гэртээ бараг эв эрүүл ирчихдэг юмөө.
Тэгээд бүх хүмүүст баярлалаа. надаар даажигнаж доромжлоогүйд баярлалаа. хэрвээ би бичсэн шигээ үглээ байсан бол өдийд хэд хашгираад хэд цамнаад уур гарчих байсан байлгүй. Гэхдээ бас би хэдий хатуурхсан ч хайр минь байлгүй яахав, намайг хэдий ууртай хатуу байсан ч тэр минь шөнө намайг тас тэврээд унтдаг /гарыг нь түлхсэн ч хүчээр/ тэгээл би нам тайван хамгаалалтанд орсон гүнж шиг болоол унтдаг юм даа. Хүнд даанч 100 хувийн жаргал гэж байх биш, би бусдаараа ok ч иймэрхүү нэг асуудалтай л амьдрах юм шиг байна даа…
Salaad hereggui e. Harin boo deer ochij uzsen n deer bhaa. Ajlaa soliod uzwel yaasiin. Ene arhidalt manai niigmiig alj bnaa uneheer.
gert chini shan hair tav tuhtai baidal burded irher t1 bish l bol gerlugee guiged l irne.
nere ymar urt bs zalhmar nursha ve. huhdude eej dre orhichod 2ula hamt yvj amraval yasin tegj bhda shan yriltsahgui yu. har usnas ger bul ni iluu dr gdgiig oilgotol ni hairlad og
jljljl
ñàéí óó ñàðä íýã 3 óäàà ãýäýã áîë ãàéã¿é áàéíà õàìãèéí ãîë íü íºõ𺺠õ¿¿õýäòýéãýý áàéõ öàã õóãöààã íü èõ áàéëãà êèíî ¿ç¿¿ë òîãëîîìèéí òºâººð õàìòàä ÿâóóë õàìãèéí ãîë íü õ¿¿õäèéõ íü èðýýä¿éí òóõàé ÿðèëö ¿ðòýé õ¿í ø¿¿ äýý òýð 2-íõîî èðýýä¿éí òóõàé ÿðü ýð õ¿í ¿ð õ¿¿õäýý áîäõîîðîî àðàé ººð áîëíî òýð 2-íõëë òºëºº àðõèíààñ òàòàãàëçàæ ÷àäàõ áàéõàà ººð ÿðèëöàõ õ¿í áàéâàë zoloo_zaluu@yahoo.com messengert orood ireerei
Za duu mini salah urgudul bol buur hereggui shuu. Nuhur chin aldaj yvahad tegj bolohgui. Minii duu arkhi uugaagui ued ni huuhduudteigee suuj bgaad saihan yrilts. Aav mini arkhi uugaad bval bid nar ch eej mini ch uugaad uzvel yamar ve. Ta bidnii ireeduig yaj tusuulj bna ….ene ter geed huuhduud chin yrival ter hun oilgonoo..Aav maani uugaad bh yum tiim saihan yumiig bid ch hurtej uzie geheer yunaas ch iluu oilgonoo. Harin salah urgudul gedeg chin ugiin sharh l bolno. Mesnii sharh arildag ugiin sharkhi arildaggui gej ug bii shuu… Sanaj yvaarai. Saihan bolno gej bodoj zuv uildel hii. Ger bulee eruuljuulj saihan amidarch yvahiig husie.
Танай нөхөр архины нөлөөнд орсон байна. Архинд донтох өвчтэй болсон гэсэн үг. Шар хаданд байдаг архины эмчилгээнд явуулаад цусыг нь цэвэрлээд эмчилгээ хийлгэ. Тэнд давхар сэтгэл заслын эмчилгээ бас хийдэг юм. Бас Цогтсугар гэж өөрөө архичин байсан ах байдаг. Эрүүл идэвхтэй амьдрал гэж клуб байгаа. Тэр хүн дээр хичээлд суулга. Тэр клубт дан архинаас гарсан, гарч байгаа хүмүүс явдаг юм. Нөхөр чинь өөрийгөө би архичин болоогүй гэж биеэ их өмөөрнө. Эмчилгээнд явуулах дээрээ тулаагүй байна гэж уурлана. Хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Манай нөхөр олон жил уусан би шар хаданд 3 удаа эмчилгээнд хэвтүүлж байсан. Энэ клубт 2 удаа төлбөртэй сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байсан. Овоо дээрдэнэ. Танай нөхөр бол ер нь гарчихна даа. Уг хүн нь ухамсартай хүн байна. Архины дон болчихоор үүргээ ухамсарлаж чаддаггүй. Хичээсэн ч чадахгүй. Архи нь суулгахгүй дотроос нь нэхээд байдаг гэсэн. Миний дүү амьдралаа бодоод цөхрөхгүй яваад үз. Үр дүн гарнаа. Гол нь өөрийг нь архины эмчилгээ гэхгүйгээр шар хадны ядаргааны тасаг эмчилгээ сайтай хэвтээд ав гээж хэвтүүлчих гэхээр юм сонсоод шал өөр болноо. Чи салаад юу ч хожихгүй. Өөр хүнтэй суулгаа гэж бодий ахиад л архины асуудалтай тулгарна. Хүүхэд өнчрүүлээд ч яах юм билээ. нэг архичинг нөгөөгөөр солино гэсэн үг. Амжилт хүсье. Энэ хаягаар надад мэил бичиж болн шүү. Чамтай адилхан зовлонтой эгч нь байнаа. tamirtulga@yahoo.com
Arhi uneheer asuudal l daa. Tanai huniig sardaa 3 uuj bna gevel bi lav neg ih asuudal uusgehgui yum bna. Yagaad gevel bi ch gesen haayadaa naiz nartaigaa uulzaad sardaa 3 bolchih geed bdag bolohoor. Harin minii huvid bol chamaig bas uuriig chini jaahan hardah geed bna l daa. Yagaad gevel chi urgelj gertee baidag buh zuil chinii anhaarald bna. Haayadaa naiz nartaigaa uulz uulzah uedee nuhurtuu hel bi garmaar bna haayadaa ch gesen 2-uulaa bairaa soliod uzeye geed hel. Uurt ni sogtuu hun yamar tuvugtei bdagiig medruul. Het ih anhaaraad chi uuruu buur nervteed bna. esvel chi ingel dee za chi unuudur uu bi margaash uuya geed eeljleye gej hel. arhinii buzar dev gej uurluuguu muu zuil ih tataad bna. bitgii tegj ih nervtej uurla. haaya daa uurt ni medruul haayadaa agsam tavichihaj bai uuriiguu bas saihan chuluutei bailga.
chamd asuudal baigaan bishuu sard 3 gedeg bol barag baga baina. namaig ehner 7 honogt 2 baisniig neg bolgood odoo barag sard 3 bolj baina teghed heruul gej yum arhinaas lav bolohgui baigaa bolvol shal uur shaltgaantai l baih baih chamd uurt chini asuudal baina.
Sard 3 uuh = ih baina. Sard 20-iod honog sogtuu yavdag = ene yamar geech amidral ve?
Chinii baidal yamar baigaag oilgohiin deedeer oilgoj baina, gevch yu gej zovlohoo medehgui yumaa. Arhind tolgoigoo meduulsen huniig ingej tegj zasch avna gesen amarhan formula, recipe baidag bol heleed ogohson. Nuhurt chini ajliin orchin, hamt ajilladag humuus, naiz nuhdiin zugees arhidah shahalt, buruu nuluu ih irdeg bololtoi. Herev amidral tsaasan deer bichihtei adil amarhan baisan bol ta 2-iig orchnoo soli, gadaadad gar. Tend humuus yaj amidardagiig haraad heseg hamtdaa arai oor orchind, niigemd baigaad uzvel nuhur chini teneg bish bol jaahan uhaarah bolov uu gej hamgiin turuund bodogdloo. Gehdee ene tiim amarhan buteh zuil bish ni medeej.
Mongold Alcoholics Anonymous gedeg baiguullaga baidag, tendhiin hural tsuglaand ochij uzvel yamar ve? Nuhur chini bodvol yavahgui geh baih l daa. Manaid ger buliin zovlogoo ogdog mergejilten baidag bol hamtdaa ochood yariltsaad uzvel nuhur chini yadaj dotroo hadgalaad chamd helehgui baigaa zuil baival teriigee il gargah, esvel mergejliin huneer damjuulaad ta 2 arai ur duntei yariltsah bolomjtoi yum. Lam boogiin tuhaid uneheer hereg ni garch baina, boldog gej itgej baival yavaad uzehgui yu dee. Nuhur chini arhind tolgoigoo meduulchiheed baigaagaa ooroo l uhaarahgui bol hetsuu dee.
сард дунджаар 3 удаа ууна гэдэг чинь миний хувьд байх л юм байна. манай хүн сард 20-оод хоног согтуу байдаг тэглээ гээд би салчихаагүй л байна. эр хүн өөрөө амьдралаа өөд нь татая гэж бодохгүй байгаа бол болино л биз гэж боддийн. тийм дээ ч өнөөдөр ажилдаа сэтгэл хангалуун эрч хүчтэй байвал болоошдээ гэсэн бодлоор өөрийгөө сатааруулаал явна даа
ymar urt yum be. Amldral deer chi ene bichsen shigee bdag bol bi lav chamaas zalhana aa. unshij duusgaj chadsangui.
Zugeer l nerwthee bolichih heseg hugatsaand yund ch bitiii zow nuhruu ch toohoo boli uurlahaa ch bolichih shan aashlah ch hereggui zugeer l buh arga hemjeeg awsiim chin odoo tag chig yamarch medremjgui bolsiim shig bolchih nuhur chin genet yu bilee gej bodoh bolno
Minii bodloor chamd bas asuudal bnaa, tanai nuhur chini uul ni dajgui l zalu bnasht, duu tsootei daruuhan goyo ym bna. Manai nuhur bol unen uglee, unen ydargaatai, bi neg arga zaaj ogoy garah gd uuh gd bwl nadtai uu gj hel, bitii garga, buur bolhgui bol huuhedtei ni hayaad he’d honog saihan amraltand uwchaad ir. hamriin hiid ch ymuu ywaad saihan sergelee sergeecheed ir,
yamar ch xeruuliin ued tanaixan manaixan gex demii yum bgaa yum daa….bas arxi amidraliin daisan gej yasan unen ug ve
Arhi amidraliin daisan