Та эхнэрээ жирэмсэн болсон үеэс таны хувьд шинэ үе эхэлж байна гэдгийг ухаарах хэрэгтэй. Эхнэртэйгээ гэр бүл төлөвлөлтийг хийхдээ аль болох өөрсдийн эрүүл мэнд хамгийн сайн үед жирэмслэвэл сайн.
Жирэмслэх нь эцэг хүний сэтгэл санааны байдалд ч тодорхой өөрчлөлтүүд оруулдаг. Зарим эрэгтэйчүүд төрөх гэж буй хүүхдээ заавал эрэгтэй байгаасай, намайг дууриагаасай гэж дэндүү ихээр хүсдэг нь эхнэр чинь танд ямар нэгэн захиалгат бараа гаргаж өгч байгаа мэт болж хэрэв хүссэн хүүхэд гарахгүй бол таны өмнө ямар нэг буруутай юм шиг байдалд хүрдэг. Иймд энэ талаар ярихгүй байсан нь дээр болов уу.
Эмэгтэй хүн жирэмсний эхний саруудад биеийн болон сэтгэл санааны хувьд их эмзэг байдаг. Тухайлбал дотор муухайрах, бөөлжис хүрэх, амархан уйламтгай болох гэх мэт. Иймд эрчүүд та бүхэн тамхи татахгүй, элдэв хурц үнэртэй уc хэрэглэхгүй, өрийгөө байнга агааржуулж байх нь чухал.
Эхнэрээ жирэмсэн үед эр нөхрийн оролцоо чухал байдаг бөгөөд жирэмсэн болгосон бол одоо миний ажил дууслаа гэж бодох нь туйлын буруу юм. Эрэгтэй хүн өөрөө хэзээ ч жирэмслэхгүй учир эмэгтэй хүн жирэмсэн үедээ сэтгэл санааны хувьд ямар байдалтай байдгийг бүрэн ойлгохгүй. Жирэмсэн эхнэрт тань санаа зовох асуудал өч төчнөөн байгаа учир эхнэрийнхээ хүссэн зүйлийг аль болохоор биелүүлж, ойлгохыг хичээгээрэй. Жирэмсэн эхээс янз бүрийн хүсэлт гарч болно.
Иймд та тэвчээртэй, хүлээцтэй байх нь чухал. Эхнэрээсээ юу хэрэгтэй байгаа талаар байнга асууж лавлаж байх хэрэгтэй. Та хоёрт хоёуланд тань таалагддаг зүйлийг хамтдаа хийж цагийг өнгөрөөх хэрэгтэй. Хэрвээ танд цаг зав хангалттай байгаа бол эхнэртэйгээ хамтдаа эх, эцэг болоход бэлтгэдэг тусгай сургалтад хамтдаа явж болно. Тэнд та бусад хосуудтай танилцаж тэдний туршлагаас суралцаж болох юм.
Эрчүүд бусад аав болсон найз нөхдөөсөө зөвлөгөө авч байх нь чухал. Эхнэрийгээ жирэмсний хяналтанд байх хугацаанд эмчид очиж үзүүлэхэд нь хамт явж байх хэрэгтэй. Энэ талаар илүү сонирхож, ярьж байгаа зүйлийг нь анхааралтай сонсож, зөвлөж байх ба унаагаар хүргэж өгч байвал эхнэр чинь танд талархах болно. Эхнэртээ жирэмсний үеийн дэглэмийг сахиулахдаа өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлж хэрэглэх, идэх хориотой зүйлсийг нь аль болохоор хажууд нь идэж хэрэглэхгүй байх нь зүйтэй.
4 Comments
tegeed ch eregtei esvel emegtei huuhed garah n shuud eregtei hunees shaltgaaldag bolohoor ehneree tiim huuhed gargasangui geh teneg hereg uchir n emegtei hund gantshan emegtei hunii genii material bdag. eregtei hunii es n harin esvel er esvel em genii materialtai bdag. Tegsen ch eregtei hun ali eseeree huuhed hiihee ooroo shiidej chadahgui uchir duugai l irsniig n huleegeed avahad bolno.
bi udaxgvi aaw bolox gj bgaa ch ene bvgdiig sain meddeg. tegxeer vvniig meddegvi zaluus vvniig unshaasai gj xvch bna.
Bi anhnii huuhdee er bgaasai gej ih husej bsan gevch ohin garsan. Minii bodol shuud l oorchlogdson huuhed l bol huuhed. Er ch bai ohin j bai hunees hun torj baihad. Urd n huuhed uiah chimee yamar aimaar sonsogdon bsan geej ooriin huuhed uilhaar ulam hair hureel ohoordool yamar egduutei geej. uilj baigaa n hurtel egduutei.
Bodhoor huisiin yalgaa hardag hun tsoohon l bolvuu.
ok