Бэлдмэл нь 28 болон 21 ширхэгтэй гэсэн хоёр төрөл байдаг ба 28 ширхэгтэй эмийн 21 нь идэвхтэй үлдсэн 7 нь цус багадалтаас сэргийлэх бэлдмэл байдаг.
Үйлчлэх механизм
• Өндгөвчинд эм бэлгийн эсийн боловсролтыг сааруулдаг
• Умайн хүзүүний салиаг өтгөруулж эр бэлгийн эс нэвтрэх боломжгүй болгодог
Үр дүн
Эмийг зааврыг дагуу зөв хэрэглэвэл хүсээгүй жирэмслэлтээс 99% найдвартай хамгаална.
Давуу тал
• Өсвөр наснаас цэвэрших үе хүртэл бүх насны эмэгтэйчүүд хэрэглэж болно. Сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулж, өвдөлтийг багасгана.
• Эмийг хэрэглэхээ больсон даруйд жирэмслэх боломжтой. Өөрөөр хэлбэл жирэмслэх чадвар даруй сэргэнэ.
• Үүнээс гадна умайн гадуурх жирэмслэлт, умайн салст давхаргын хорт хавдар, умайн хоргүй хавдар, бага аарцгийн эрхтний үрэвсэл, өндгөвчийн хорт хавдар зэргээс сэргийлж чадна.
• Мөн цус багадалт, өндгөвчний үрэвсэл, өндгөвчний уйланхай, өндгөвчний хорт хавдар, хөхний хоргүй хавдар зэрэг зарим өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг
Сул талууд
• Бэлгийн замын халдварт өвчин, ХДХВ/ДОХ-оос хамгаалдаггүй
• Үр дүн нь зөв хэрэглэхээс ихээхэн хамаарна.
• Хэрэглээний эхний 2-3 сард бага зэрэг толгой өвдөх, толгой эргэх, хөх чинэрч эмзэглэх, дотор эвгүйрэх, сарын тэмдгийн хооронд бага зэрэг цусархаг зүйл гарах шинж тэмдэгүүд илэрч болно.
• Биеийн жин бага зэрэг нэмэгдэх (зарим эмэгтэйчүүд үүнийг сайн нөлөө гэж үздэг)
Ямар эмэгтэйчүүдэд хэрэглэхэд тохиромжтой вэ?
• Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүд
• Умайн хүзүүний шархлаа болон улайлттай эмэгтэйчүүд
• Өмнө нь умайн гадуур жирэмсэлж байсан
• Сарын тэмдэг нь тогтворгүй, их хэмжээгээр удаан хугацаагаар ирдэг
• Жирэмслэхээс найдвартай хамгаалах түр хугацааны арга хэрэглэхийг хүссэн эмэгтэйчүүд
Ямар эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй вэ?
• Хөхүүл эмэгтэй амаржсанаас хойш эхний 6 сарын дотор
• Даралт нь 140/100-с дээш ихэсдэг эмэгтэйчүүд
• Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүд
• Урьд өмнө нь тархинд цус харваж байсан эмэгтэйчүүд
• Элэгний хурц үрэвсэлтэй, элэгний хатууралтай
• Сүрьеэгийн эм хэрэглэж байгаа эмэгтэйчүүд
• Тромбофлебит, цус бүлэгнэлийн эмгэгтэй эмэгтэйчүүд
• Өдөрт 20-с дээш ширхэг тамхи татдаг 35-аас дээш насны эмэгтэйчүүд
• 20 жилээс дээш хугацаагаар үргэлжилсэн чихрийн шижин өвчтэй эмэгтэйчүүд
Бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
• 28 ширхэгтэй эмийг сарын тэмдэгийн эхний өдрөөс хойш 5 дахь хоногоос эхлэн өдөр бүр 1 шахмалыг тогтмол цагт ууж дуусаад шууд дараагийн мөчлөгийн эмийг үргэлжлүүлэн ууна.
• 21 ширхэгтэй эмийг сарын тэмдэгийн эхний өдрөөс эхлэн тогтмол цагт өдөр бүр 1 шахмал уух ба 21 хоног уугаад 7 хоног завсарлаж дараагийн мөчлөгийн эмийг ууж эхлэнэ.
Эмээ уухаа мартвал яах вэ?
• Хэрэв та 1 шахмал уухаа мартвал санасан даруйдаа 1 шахмал ууж үлдсэнийг хувиарийн дагуу ууна.
• 2 ба түүнээс дээш шахмалыг уухаа мартвал санасан даруйдаа нэгийг, дараагийн эмийг уух тогтсон цагтаа ууж (1 өдөр 2 ширхэгийг ууна гэсэн үг) дараагийн өдрөөс хуваарийн дагуу ууна. Энэ үед жирэмслэхээс хамгаалах өөр аргыг /бэлгэвч, үтрээний лаа, тос гэх мэт/ хослуулан хэрэглэнэ.
Нэг хавтгай (цикл) нь 28 ширхэг шахмалаас бүрдэх ба үүнийг бүтэн сарын турш хэрэглэнэ. Эхний 21 ширхэг шар өнгөтэй шахмал нь жирэмслэхээс хамгаалах дааврыг агуулах ба бусад 7 бор шахмал нь төмрийн бэлдмэл юм.
Микрогинон хэрхэн үйлчилдэг вэ?
• Өндгөвчинд эм бэлгийн эс боловсрохыг зогсооно.
• Умайн хүзүүний салиаг өтгөруулж эр бэлгийн эс нэвтрэхэд саад учруулна.
• Умайн хана үр тогтсон өндгөн эс хүлээн авах хэмжээгээр зузаарах явцыг сааруулна.
Микрогиноныг хэрхэн хэрэглэх вэ?
• Микрогиноныг сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс хойш 5 дахь өдрөөс эхлэн хэрэглэнэ.
• Өдөр бүр 1 шахмалыг уух ба болж өгвөл орой хоол идсэний дараа орондоо орохоос өмнө тодорхой нэг цагт ууж хэвшвэл зүгээр. Эхний 21 шар шахмалыг хэрэглэсний дараа 7 бор шахмалыг өдөрт нэг ширхэгээр шууд үргэлжлүүлэн хэрэглээрэй.
• Бор шахмалыг хэрэглэж байх үед таны сарын тэмдэг ирж болно. Тэр үед та эмээ уухаа зогсоолгүй үргэлжлүүлэн хэрэглээрэй.
• Бор шахмалуудаа ууж дуусмагц дараагийн өдрөөс нь эхлэн шинэ хавтгайг дээрх зааврын дагуу үргэлжлүүлэн хэрэглэнэ. Дараагийн сарын тэмдэг ирсэн ирээгүйгээс үл хамааран үргэлжлүүлэн хэрэглэнэ.
• Эмээ таслахгүй хэрэглэхийн тулд нөөц эм авч хадгалаарай. Эмээ байнга тогтмол уух нь жирэмслэхээс хамгаалахад маш чухал гэдгийг санаарай.
• Хэрэв та жирэмсэлвэл эмээ уухаа шууд зогсоогоорой
Эрүүл мэндийн ашиг тус
Жирэмслэхээс хамгаалах эм нь эмэгтэйчүүдэд төрөлтөө зохицуулах, хүссэн үедээ жирэмслэх боломжийг олгодог. Жирэмслэхээс хамгаалахаас гадна доорх эерэг нөлөө үзүүлнэ.
– сарын тэмдгийн үеийн өвдөлтийг багасгана.
– сарын тэмдэг их хэмжээтэй ирэхийг багасгана.
– өндгөвчний болон умайн салстын хавдраас сэргийлнэ
– хөхний хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулна.
Ямар нэгэн гаж нөлөөтэй юу?
Эхний нэг, хоёр сард хөх чинэрэх, толгой өвдөх, бөөлжис цутгах зэрэг зовиур илэрч болзошгүй. Гэвч эдгээр нь аажимдаа арилна.
Зарим эмэгтэйчүүдэд жирэмслэхээс хамгаалах эмийг удаан хугацаагаар хэрэглэснээс цусны даралт ихсэх, зүрх өвдөх, судасны бөглөрлийн шинжүүд илэрч болох юм. Иймд Микрогиноныг эмчид үзүүлж зөвлөгөө авсны дараа хэрэглэхийг зөвлөж байна.
Дараах тохиолдолд Микрогиноныг хэрэглэж болохгүй.
– Жирэмсэн эсвэл жирэмсэн байж магадгүй үед,
– Тодорхой бус шалтгаанаар үтрээнээс тогтмол бус цус гарах,
– 6 сар хүрээгүй хүүхэдтэй хөхүүл эхчүүд
– Сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа үед
– Зүрхний өвчтэй, судасны бүлэн бөглөрөлтэй, цусны даралт өндөр, чихрийн шижин өвчтэй бол
– Элэг цөсний өвчтэй, эсвэл жирэмсэн үедээ сүүлийн 6 сар шарлаж байсан
– Хавдартай болон хавдартай байж болзошгүй
24 Comments
Zochin: vnen
гормоны өөрчлөлтийг эмчлэх зорилгоор энэ эмийг үүдаг гэсэн үнэн болов уу мэдэх хүн байна уу
urgui bolsnoo yaj medeh ve bas bagdaa nuruugaa gemteej baisan odoog hurtel gemteltei bgaa her udval urgui boldog um bol nuruu ovdvol urgui boloh magadlal ondor u? eroso jiremslehgui um zovlogoo ogch tuslaach
bi OLOGYN GEDEG jiremsnees hamgaalah em uuj ehelj bgaa yumaa. minii sariin temdeg sariin dunduur irdeg yum l daa gehdee bi emee sariin ehnii odroos uugaad eheltsen ene ni zow bsan bolowuu? em uilchleh bolowuu?
ene eniig uuval targaldag gej uneher unenuu
ta bvxnees asuux asuult bn bi jiremsen bolood 2-7 xonogtoi em xvvxed alga bolox bolwu nadd tuslaach perfect_bc xaygaap opj xelj ogooch
Dorjid helhed herev emee tuuhstai uuhgui bol nuluuluhgui. Mon zarim emnuud jishee n Diana-35 bas davhara gormon zohitsuulah ondgovhcind sn gesn uzuulelttei bdag, Tegheer ehneree hardaad yahavee ho. Gol n itgelshuud ee amidral chin. Cekc hihgui ch uuna. em uusnaara bienii yum n ovdoltgui irne geed zondoo l ach tustai shde dan gants jiremsnees hamgalah bish shuu dee. Za amjilt zaluu min
ýõíýð õºäºº 2 ñàðààð àæèëä ÿâñàí. ßâàõäàà æèðýìñíýýñ õàìãààëàõ ýì àâààä ÿâñàí. Áýëãèéí õàðüöààíä îðîõã¿é ÿì áîë íààäõèàðàà ÿàäàã þì ãýñýí ÷èíü åðººñºº òàñëàëã¿é óóäàã þì ãýñýí. Áè ýõíýðýý àðààð ìèíü òàâèõ ãýæ æèðýìñíýýñ õàìãààëàõ ýì àâ÷ ÿâæ áàéíà ãýæ ¿çýæ áàéíà. Ñåêñ õèéõã¿é ìºðò뺺 çààâàë ýì óóõ øààðäëàãàòàé áàéäàã þì óó.
eregtei hun uubal yah bol ..turah bh tee .esbel bs emgtei hun shg taraglah bol uu .hariularai nzuudaa
baidag l neg buduun awgai bolyo gewel l ene emiig uugaarai!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Er ni l demii.
ЙИМ ЭМ ТАН УУГААД БАЙХААР ЖИРЭМСЭН БОЛДОГГҮЙ ГЭСЭН. МЭДЭЭЖ ЭНЭ ЧИНЬ ЭМ ШҮҮ ДЭЭ БИЕД МУУ Л БАЙЖ ТААРНА
deerhi emiig udur bvr uuh ystoi yu uchir ni nz zaluu main huduu ajildag 7s10honoj bj irdeg ugn belgewch hergeldegldee odoo bol hen hen main uuruur hiihiig hvsej bn ene emiig uuj bh hugtsaandaa zawsarlaj bolohuu medeh hvn bwal sanal bodloo haramgvi huwaaltsaarai bayarllaa
hi
Манай Монголд л дааврын бэлдмэл жирэмсэнээс хамгаална , үр зулбуулдаг эм гээд л бараг хувь хүн гоо сайхны дэлгүүрээс дуртай үедээ очоод авчиж болохоор ямар ч хариуцлагагүй бөөн реклам хийгээд зараад байх юм.
Бусад Азийн улсуудад яадгийг мэдэхгүй боловч Европод бол рецептгүйгээр эмнэлэгт мэргэжлийн эмчид үзүүлээгүй үед эмийн сангууд хэзээ ч зөвлөж зардаггүй байдаг ч үгүй шдээ!
Зөвхөн цусны шинжилгээ болон эмэгтэйчүүдийн нарийн шинжилгээгээр өгдөг юм даа!
Энэ эм гэдэг чинь Химийн бодис л юм чинь зарим хүнд таарна зариманд нь таарахгүй тохиолдол бий шүү дээ. За тэгээд нэг хүн өвдөөд юм ум мань пад мэ хум болчихвол нөгөө зарсан эмийн сан, байгууллага, хувь хүмүүс зугтаад алга болчихдог ,заа гомдол гаргаад шүүхдсэн ч гэсэн нөгөө мөнгөтэй бизнес хүмүүс нь хэдэн шүүгчээ байцаагчаа мөнгөөр зодоод хэрэгсэхгүй болгочихно. Заа тэгээд эцэсийн эцэст Хэн Хохирох вэ? Нөгөө муу рекламанд хууртагдсан охид бүсгүйчүүд маань хохироод үлддэг.
СЕКС.МН ийм зарын чанартай нийтлэл гаргахаа больмоор юм ичихгүй бол EBAY.CEKC.MN гээд сайтныхаа нэрийг өөрчилчхөөч.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ОХИДОО! ТА БҮГД МИНЬ ИЙМ ХЭРЭГГҮЙ ҮР ЗУЛБУУЛАХ ЭМ Ч ЮМУУ ЭСВЭЛ ЖИРЭМСЭНЭЭС ХАМГААЛАХ ЭМИЙГ ЭМЧИЙН ЗААВАРГҮЙГЭЭР БҮҮ АВЧ ХЭРЭГЛЭЭРЭЙ!
ЕР НЬ БОЛ БЭЛГЭВЧТЭЙГЭЭ НАЙЗЛААД ЯВСАН НЬ АМАР ӨВЧИН АВАХГҮЙ ХҮСЭЭГҮЙ ЖИРЭМСЛЭЛТ Ч БОЛОХГҮЙ ШДЭЭ.
*Сарнай*-д маш их баярлалаа. Тэр бор юм заримдаа бүр 2 өдөр үзэгдээд байдаг болохоор сарын тэмдэг гэж тооцох ёстой юм болов уу гээд сайн ойлгохгүй байсан юмаа.
Хамгийн эхний коммент бичсэн “Уншигч”-д хэлэхэд яаг улаан өнгөтэй цус гарж эхэлдэг өдрөөс сарын тэмдэг ирсэнд тооцно. Бор юм бол ирэхийн дохио, тэгэхээр бэлтгэлтэй явж байсан нь дээр.
1 em n taarahgui bol ooriig uuj bolno, Olon jilk em uuj hamgaalj bsan huuhnuud daraa n jiremsleh geheer medeej bas nileed hugatsaa shaarddag gesen, uchir n biye chini baigaliinhaa jurmaas emnees bolood arai ooroor ajilladag bolson bolohoor ergeed heviin bdald orohod tsag shaarddag.
youtubeer yag ondgon es gadagshilj bgaag avsan videonuud bdag, harahad sonirholtoi.
urguidel belgiin
1 belgiin zamiin ovchin avaad udsanaas
2 dooroosoo daarah orovsol ulaalttai yvah
3 udamaas
4 gadnii bertelees
er ni bas neg hamgiin aimaar gaj nuluu targaluuldag yum bna lee shuu. bi neg jil uuj uzsen jin bol nemdeg, suuld ni hasahad ih asuudaltai.
ene emiig ih uuh hereggyi yum baina lee yr togtohgyi boldog em shyy
vrgvi bolno gej yunas boldog yam be hvmvvsee tailbarlaj ogooch
s
Microginon-g uugaad 3 odor shonogui booljij hordlogond ordon tolgoi mash ih ovdson tgd uuhaa bolidon medremtgii het medremtgii humuust demii em! Une hyamd bolhoor muu materialaar hiisen bj bolzoshgui! Zarim hund mash sain taardag gj sonsson ch…
Ингэхэд сарын тэмдэг ирсэн эхний өдрийг яг аль өдөр гэж тооцох вэ?
Миний сарын тэмдэг ирэхдээ нэг юмуу 2 өдрийн өмнө бага зэрэг бор юм хааяа хааяа үзэгдэж байгаад нэг 2 өдрийн дараагаас яаг улаан өнгөтэй цус гарж эхэлдэг.
Тэгээд яаг бор юм үзэгдсэн өдрөөс нь тооцох уу?
Улаан өнгөтэй цус гарсан өдрөөс нь тооцох уу?
Энэ дээр эргэлзээд байна аа. мэддэг хүн байвал зөвлөөч?