Хүн бүрт өөр өөрийн асуудал байдаг. Магадгүй энэ бүх учирдаг асуудлуудын хамгийн хэцүү хамгийн нандин чухал нь сэтгэлийнх болов уу. Гэхдээ хүн аливаа зүйлд ухаалаг тэвчээртэй хандаж чадвал аз жаргал өөрөө үүд тогшдог юм билээ хүүхнүүдээ. Миний хувьд өөрийн үйлдлээрээ бахархах гэсэнгүй. Харин хэн нэгэнд бодууштай байх болов уу гэдэг үүднээс өөрийн амьдралын нэгээхэн хэсгийг бичихийг хүслээ. Ямар ч эр хүн үглээ яншаа хартай эмэгтэйтэй удаан хамт байхыг хүсэхгүй. Бүсгүй та эхнэр нь болчихсон юм чинь гэдэг байдлаар эр хүнтэй хайхрамжгүй харгис хандаж болохгүй шүү. Тэгвэл таны амьдрал там л болно гэсэн үг. Үнэндээ бол эрчүүд яг л хүүхэд шиг хүмүүс юм билээ. Тэдэнд хайр халамж, халуун дулаан үг ус агаар мэт дутагдаж байдаг. Харахад ханхайсан сайхан эр боловч дотоод сэтгэлдээ эм хүнээс илүү эмзэг зүйл тэдэнд их бий. Тийм болохоор эзэгтэй байна гэдэг айл гэр удаан оршин тогтнохын тулгуур байдаг юм билээ.
Сайхан хайр байдаг юм шүү олдвол бүү алдаарай гэдэг байх аа. Надад тэрхүү сайхан хайр олон жилийн өмнө ирсэн. Гэвч тэр минь гэр бүлтэй байсан болохоор би түүний эхнэр хүүхдийг, амьдралыг нь бодож нөгөө талаар хүний зовлон дээр жаргана гэж юу байхав хэмээн бодож өөрийгөө болон түүнийгээ уйлуулан байж явуулж байж билээ. Би түүндээ дэндүү их хайртай байсандаа явуулсан болов уу. Тэр үед миний хайртай хүн аз жаргалтай байж чадаж байвал боллоо гэж өөртөө хэлж байсан юм. Хэдийгээр дэргэд минь байхгүй ч гэсэн гэр бүл үр хүүхдүүтэйгээ баяр баясалаар дүүрэн байх нь түүнд минь надтай байхаас илүү байнаа л гэж бодсон хэрэг. Түүнийгээ өөрөөсөө явуулсан тэр цаг мөч саяхан л юм шиг санагдаж байна. Гэтэл өдгөө есөн жил өнгөрчээ. Хэдийгээр есөн жилийн өмнө бүгдэд цэг тавих шийдвэрийг би гаргасан ч саяхныг хүртэл түүнийгээ санаж, үгүйлж хайртай хүнээ авч үлдэж чадаагүй дээ харамсаж явдаг байлаа. Мэдээж надад хэцүү байсан. Түүнийгээ гэр бүлтэй нь үлдээх гэж хатуу ширүүн, хайхрамжгүй занг хүртэл гаргаж байсан удаатай.
Гэвч яагаад ч юм түүнийгээ өнөөг хүртэл мартаж чадахгүй битүүхэн чимээ чагнаж суудаг байлаа. Нэг талаар тэнэг ч юм шиг өөрөө яв гэж явуулчихаад ингэж горьдлого тээж суух ч гэж дээ гэж хүртэл боддог байв. Гэтэл нэг л өдөр тэр хайр минь эргээд ирсэн. Өнгөрсөн цаг хугацааг эргэн санаж ярих хөөрөх зүйл их байсныг дурдах юун. Үнэндээ би түүнийгээ эргээд ирнэ чинээ бодоогүй. Одоо бодох нээ сэтгэл гэдгийг юугаар ч хорьж дийлэшгүй юм байнаа гэдгийг ойлгосон. Хэдийгээр цаг хугацаа улиран өнгөрдөг ч хувиршгүй сайхан хайр цаг хугацааны уртад булшлагддаггүй юм билээ. Энэхүү захидлыг уншин суугаа эрхэм хатагтай та гэр бүл үймүүлсэн бусармаг эмэгтэй гэж бодож байж болох юм. Гэвч хүн бүр өөр өөрийн зурагдсан зургаараа л амьдарна. Учирах ёстой хүмүүс яаж ч байсан учирдаг л юм байна гэдгийг би өөрийн амьдрал дээр харлаа. Тухайн үед хүний эхнэрийн байр суурин дээр өөрийгөө тавьж түүнийг ихэд өрөвдөж шийдвэр гаргаж байсан санагдана. Гэвч одоо бол үгүй гэж шийдсэн. Би түүнийгээ нэг удаа явуулсан. Магадгүй эхнэр нь түүнийг хайрласан шиг хайрлаж эргэн над дээр ирэхгүй байх хэмжээнд халамжилж чадсан бол ийм байдал дахин үүсэхгүй ч байсан байж болох.
Үнэндээ бол тэр хүний бие юу нь гэр бүлтэйгээ байсан ч зүрхээ надад үлдээгээд явсан юм билээ. Одоо би түүнийхээ эхнэр нь болж хамтдаа байж чадаагүй тэр алдсан цаг хугацаагаа нөхөн урьдаас илүү хайрлаж, үнэнч сэтгэлээр халамжилж явахаа өөртөө амласан. Нөхөр чинь хэн нэгэн хүнд хайртай болоод салах шийдвэр гаргасан бол бусадтай биш зөвхөн түүнтэй илэн далангүй ярилцах хэрэгтэй юм. Тэгээд эцсийн шийдвэрээ оновчтой гарга. Түүнээс үр хүүхдээ бодож байна гээд хүйтэн хөндий байдлаар хэдийг хүртэл явах билээ. Нөгөө талаар нэгэнт босгосон амьдралаа зүгээр нэг “цаг зуур”-ын эмэгтэйд амархан тавиад туучихаж болохгүй л байх. Магадгүй эмэгтэй та эр нөхрөө өөрөөсөө өөр эмэгтэйг хайрлах болсон шалтаг шалтгааныг бусдаас биш өөрөөсөө эхлээд хайгаад нэг үзээрэй. Хайш яаш хувцаслаж хэн ч харсан гэрийн авгай л байгаад байвал эр хүн л юм чинь илүү сайханд татагдалгүй л яахав. Ихэнх эмэгтэйчүүд нөхрийнхөө сонгосон эмэгтэйг элдвээр харааж зүхэж доромжлон буруутгадаг. Гэтэл тэр бүсгүй таниас илүү ухаалаг, гэгээлэг тэр хүнийг хайрласан шиг хайрладаг бол та яах вэ. Хайртай больё гээд хайрлах ихдэггүй. Сэтгэл гэдгийг захирч болдоггүй гэдэг үнэн шүү дээ.
Танд болон танай гэр бүлд аз жаргал хүсье
12 Comments
Ee chaavaasda ail ger uimuulj ur huuhed unchruulchiheed uur tegu adilhan emegtei hunii nusnulimsiig barj setgel itgeliig ni seglchiheed shanalj haramsahiin orond yu bichirs suunav,,,
Hunii hohriig l gordoj olon jil yvjee,Ci tiim surii huuhen baisan bol ehner huuhedtei hund duralchihaad erguulj avah gej eldev hor nairuulj yvsan biz.Odoo tuuniigee ed hav bolgoj ooriinhoo tevcheer,uhaantaig gaihaad suuhtaa yah bilee,Ch unheer uhaantai ,tevcheertei emegtei ene olon jil oor amdral zohih baisan yum.Esvel chamaig hen ch toodgui baigaad arai gej neg ehnertei yumtai zuuraldaj ldee.ke ke
chi manai naiziin nohriig salgaad bsn huuhen bnashtee yasan! lam boo geed holoo hureh gazraar yawaad bumehgui bolohoor iim ym bichij suuna uu
tgheer hunt suusan emgt bur navsgar avgai boldgguig sn oilgo 2t gevl emegtchuud bid er hund taalgdh gj tsug amidrch ur huuhdiin gargaagui vm bid zuger tedneer hairluulj hariltsn bie biede tushig tulguur blh gj ger bul zohiosn vm shudee……anh gerelhd uhelch bidniig saghku ymrch berhsheel bsn davn tuulj tsug bn geed bugj soliltsdg busuu getel ter n hii hoosn zuil bdg gjuu ………..1nt urvah vm bol ger bul bolood yah vm bee hunii sonirholiig daguulj amidrn gdg uruvdult vm shuude ….emgtchuud uiddggui ergtchuud ygd zaavl uidh yst gj!!!!!!!!!!!!!!!!!!! chmd odoo shn bgaa bhoo hairt durt geed l hunii 2 amidrl 2ooro duusn chi hezeech tuunii anhnii gergiigin uldeesn ariun shn dursmjiig bulaaaj chadhgui ANHNII BUHEN HUNII SETGLD HEZEECH MARTGDHKU UURD HADGLGDH TOLBO BOLON ULDN…..TUUNII 2DAHI BUSGUI CHMD HORVOOD MENDLCHIHEED UURIIN GEH ZUILGUI HUNII ZUILEER AMIDRCH BUHNII VMNI 2DAHI CH BOLJ NAS ETSESLH BAYR MEDEEG DUULGIIDAA!!!!!!!!!!!!
Yhaantai tsarai gargaj uuriiguu umuuruhuu bolj uz , emegtei hun l nuur uguhgui bol erchuud yachij chaddaggui yum, chamaig barij avaad huchindtsen bish hytsaad bgaarai, cham shig yran ugend itgej buhsuu hydaldaj bgaa huuhnuudees bolj hichneen ur huuhed unchirsniig sydlaad uzehgui yu gichii mine. Geriin ajild nyhlagdaad sain hoid eh bolchood olon yum yariarai. Hairtai zaluu chine chamd huuhduudee uldeecheed zaluuham ny/ a gaa dagyylaad hiliin chanadad hil damnaad banzalzaad yavbal chi ychrah l bsan bolood manai nuhur yavsan geed erguuteed syyj bhgui yuchi. Ehneree chamaig hyyrah yu ch bish gagtshuu ur huuhdee hairlahgui bgaa hun hun mun uu gedeg ni gol asyydal za . Saihan amidarch bna geed bysdiin yumiig bylaan bj amidarch bgaa chi hen be. Chi tiim shan yum bol ueiin shan zalyychyydaas uuriin bolgood avhana yasin cham shig yumiig ue myltarsan zalyyd nyhlyylaad hydag bolsniig chine medeed ehneree bolgoj avahguildee. Ineed hurchlee, chamaig ugsusun etseg eh chine iim yumiig turuulj usgusunduu ichij uheh bhdaa.
yahaw neg talaas n harwal chiniih zow baij bolno.
gehdee nogoo talaas n bas haray l da.
nogoo zaluu chin chamd haygdaad ehnertei ochijee. tegeeed medeej ehnerteigee huuchin hewendee oroh gej nileen zutgesen baih l da.
getel tsaad ehner n negent oor huntei baisniig n medsen bol setgeld n yum uldsen baigaa.
emegtei hun uuchilj chaddag harin martaj chaddaggui gej ug baidag yum.
tiimees ter 9 jil yg tam shig baisan baih, martaj chadahgui dee bolood bainga l heruul uruul hiigeel, dotoroo tunial medeej iim amidarlaar hen hen n amidaraad ydarsandaa bolood tegeed l salsan baih.
medeej er hun hen ooriig n odoo iluu halamjilj chadah uu gej bodool chamruu ergeed guigeed ochison baih.
tiimees hair durlal geheesee iluu bodit amidarliin shaardlagaar chamtai niilsen ch baij boloh.
gehdee oort chin az husie.
bas neg zuil helhed minii ahnii boyfriend nadtai 4 jil bolsonii daraa oor neg huntei ywsaniig n bi medsen. tegeed boon uuchilalt, uilaan mailaan bolj heden sar tiim ynztai ywsanii etsest bid 2 ergeed niilsen. bi uuchillaa gej helsen, bas hicheesen bolowch minii setgel neg l duuren bish hezee ch uridiinh shigee az jargaltai baij chadahgui baisan. yagaad ch yum terniig yaj oor huntei baij chadawaa gej bodool. gehdee bid 2 hamtdaa 1 jil bolohdoo tegej ih heruul uruul bolj bi muuhai aash gargadaggui baisan. gehdee hen hen n huuchin shigee az jargaltai baij chadahguig oilgood bi salsan. harin ter salahgui gej hicheesen ch ternii husleer ter udaad shiideegui.
harin odoo bi dahin saihan hairtaigaa uchirch az jargalaar duuren baigaa.
bi ternees salsaniigaa hen hend maani zow, eruul zuil bolson gej boddog.
tiimees magadgui ter ehner bas tegej bodood salsan ch yum biluu hen medlee. tiimees busdiin bodoliig medeeguigees hoish bitgii am duuren yridaa busgui mini.
neg iim yum bdag daa. Jamuhiin bool nar Jamuhiig bariad irehed tolgoig ni avdag. Ezneesee urvasan bool nad deer irsen ch chamaas bas urvaj bolnoo gej. Ehnereesee, bas huuhduudee orhiod irj bgaa hun chamaig ch bas neg udur hayad yvj magadgui l yum. Tiim bolohoor, neg salsan hunees sain harj baij suusan ni deer baihaa.
Za ur huuhedee hayad huuhen erguulj yawj baiga hun yamar olig baiw gejdee. chamaig ashiglahiin tuld hairtai ene ter gej hudlaa huurdag baih.
uuriiguu zuvtguh geed ydchihjee
uuriiguu zuvtguh geed ydchihjee
надад яааг л ийм зүйл тохиолдоод яаг ингэж бодоод л бичээд л яриад л явж байлаа. 7 жилийн эцэст араас минь ирээд л үлгэр шиг нисэх мэт л санагдаж байлаа гэтэл одоо хүүхдүүдээ санаад өрөвдөөд байж сууж чадахгүй нь явлаа гээд л явчих шив дээ. Гэдсээ чирээд үлдлээ. хэлэх үг ч алга. Яг л үлгэр шиг байсан шигээ адилхан там шиг зовлон үүрээд л үлддийн байна ш дээ. Бүүр хэлэх үг ч олдохгүй байна даа
Чиний ухаантай мундаг дурлаж чаддагийх ч биш байхаа. Яахав гэр бүл болоод үзэхгүй юу. Чи яахав урьдчилан бэлтгэгдсэн туршлагатай хүнтэй сууж байгаа болхоор гайгүй амьдарч магадгүй. Чи ч гэсэн ганц бие удаан явсан болхоор та 2 гайгүй хосууд болж магад. Тэрнээс биш битгий айлын авгайг навсгар мавсгараар нь дуудаад, эрчүүдийг өмөөрмөр аядаад бай. Нялх хүүхэд энээ тэрээ гэчихсэн. Гай л байна. Насанд хүрсэн эр хүн эмэгтэй хүнд хэрэгтэй болхоос ээжийнхээ мөөмнөөс салаагүй нусгайгаар яадын. Чи өөрийгөө их азтай , их сүрхий ухаалаг эмэгтэй гэж бодоод байгаа юм байна л даа тээ. ЦЦаг хугацаа харуулна. Битгий эрт баярла.