Өсвөр насны хөвгүүд, залуучууд миний өмнө нь бичсэн 2 захидал түүнд хариу бичсэн хүндэт уншигчдын мэдээллээс архи бол ямар балай зүйл болох, ааш зангаа засахын тулд аль тархиа илүү хөгжүүлэх ёстой, эхнэрээ жаргаахын тулд наад зах нь хэдэн төгрөг олох ёстойг ойлгон гаргасан алдааг минь бүү давтаасай гэж бодож байна. Учир нь ухаантай хүмүүс л бусдын алдаан дээр суралцдаг юм. Тэгээд ч юу хийдэггүй хүн алдаа гаргадаггүй буюу ямар ч туршлагагүй хүн шинэ юм бүтээхдээ 100 хувь сайн хийх нь юу л бол. Ер нь аймхай хүмүүс л алдах вий гэсэн айдсаасаа болж шинэ зүйл бүтээх буюу шинэчлэл хийхээс зугтдаг. Зориглосон ч тэвчээргүй 1 нь хохирдогийн жишээ бол амлалтаа биелүүлээгүйгээсээ эхнэрийхээ үглээ яриаг тэсэн сонсох чадваргүй, алдаагаа засч залрууладаггүй зарим залхуу эрчүүд архинд орох юм уу элдэв янзын нүгэлт хэрэг үйлдэж байна. Эндээс хийсэн үйлдэлдээ гэмших ханиа аль аль тал нь. Эмэгтэйчүүд нь хайртай л бол яншин дарамтлахгүй, эрчүүд нь агсам тавьж зодохгүй л байвал зохилтой мэт. Би бүх хүн ямар 1 хэмжээгээр амиа бодогч залхуу эрх мэдэлтнүүд тул нэгнээсээ илүү гарч бусдыгаа захирахыг хүсдэг, хүмүүс бид хязгааргүй шуналаасаа болж бурхны өмнө “нүгэлтэн” гэж тооцогддог, харь гаригийхан энэ чанараас нь болж хүн төрөлхтөнтөй одоо болтол харьцаа тогтоогоогүй гэж үздэг.
Чухам яагаад вэ гэдгээ тайлбарлахыг оролдоё. Зарим 1 томчууд ялангуяа гэрээс гардаггүй ажилгүй хадам ээж, эмээ нар өөрсдийн давуу эрх мэдлээ ашиглан алдаа гаргасан үр, ач, хүүхэд, залхуу хүргэн, бэрээ маш их зэмлэдэг. Гэхдээ гэрийн авгай, эмээ нарт маань захирагдах өөр амьтан байхгүй юм чинь өөрийн давуу чанараа ашиглан сэтгэлийн шаналлаа, бухимдлаа хүүхдүүдээ, нөхөртөө гарган тайвшрахыг нь тэд хэтрүүлээгүй л бол буруутгахын аргагүй. Томчууддаа хандаж хэлэхэд хүүхэд багачууд бол мэдлэгийн цар хүрээ, амьдралын туршлага л багатай болохоос биеийн хэмжээгээр жижиг ч адилхан л том хүмүүс шүү дээ. Хүүхдүүд бол бид нарын шүүгч нар ба эцэг эхээ юм уу өөр бусад этгээдүүдийг өөд болсоных дараа ямар хүмүүс байсныг нь олон талаас нь янз янзаар дүгнэж цэгнэдэг. Тийм биш бол өнөөдөр бид социализмын үед нэрийг нь дурьдах ч эрхгүй байсан Чингис хаанаа дээдлэн тахин, тэр үеийн шүтээн байсан Брежнев, Цэдэнбалын тухай элдэв янзын онигоо одоо зохиох байсан гэж үү.
Өнөөдөр монголын нефть импортлогч компанийн эзэд гэрийхэн юм уу найз нөхдийнхөө хүрээнд долларын ханшны өсөлтийг далимдуулан олсон орлого мань ийм их байна гэж онгирон наргин, буруу үйлдэлдээ “гэмшиж” буй ганц нэгийгээ тайвшруулж байгаа ч одоо өлгийтөй байгаа нэр нь үл мэдэгдэх зохиогчийн хэдэн 10 жилийн дараа хэвлэгдэх “Монгол улсын эдийн засгийн түүх”, “ Монгол улс хөгжихөд тулгарсан гол саад бэрхшээлүүд” гэх зэрэг номуудад хараар бичигдэх болно гэдгээ нефтийн магнатууд мань үл тооцож байна. Өнөөдөр хүүхдүүдийн олонхи нь яагаад эдийн засагч юм уу эсвэл гадаад хэлийг өөрийн үндсэн мэргэжлээ болгон сонгож байна вэ? Ихэнх эдийн засагч нар баян тэрбумтангууд болдогоос болж уу? Орчуулагч мэргэжил хялбар болохоор уу? Үнэндээ гадаад хэлийг төгс эзэмшихийн тулд судлан үзэж буй хэл дээрээ янз бүрийн нэвтэрхий толь бичиг, уран зохиолыг байнга уншиж, кино үзэж, радио, дуу сонсож, даган дуулж, аялгагүй цэвэр ярих дасгалыг байнга хийх ёстой шүү дээ. Сайн орчуулагч хүн хамгийн гол нь төрөлх монгол хэлээ маш сайн эзэмшэх нь чухал шүү дээ. Дунд сургуулийн ахлах ангийн гадаад хэлний хичээлийн шинэ үгнүүдийг эх оронд нь очоод сурч буй бага ангийн монгол сурагч бүгдийг нь л мэддэг шүү дээ.
Иймд ЕБС-ын гадаад хэлний хичээлийн онц дүн тийм ч их зөв үнэлгээ биш болох нь. Хүн яах гэж хөрөнгө цуглуулдаг вэ гэвэл хэзээ нэгэн цагт тохиолдож болох гайтай хар өдрийг зовлонгүй өнгөрөөх эсвэл насны эцэст ажил хийхгүйгээр олсон юм аа амар тайван зарах. Харамсалтай нь тэр бодол нь хир биелэгддэг юм бол. Үнэндээ бүх насаараа өөрөөсөө харамласан хөгшин хүн шоу үзээд залуу байх шигээ адил кайф авч чадах уу? Эмнэлгийн орон дээр бусдаар хоолоо зөөлгөн юу ч хийхгүй хэвтэж байгаа өвчтөн гартаа, цүнхэндээ хэдэн 10 мянган доллар барин бусдаас ”валют байна уу” гэж хоргойн гуйх ченж нар 1 ч төгрөггүй юунд ч санаа зовохгүй гүйн харайн инээх бяцхан баньдаас жаргалтай харагддаг уу? Аз жаргал гэдэг нь миний бодлоор хүмүүс бидний сэтгэл санаатай холбоотой тул амархан баярладаг хүүхэд “юм үзсэн” “муу санаатай” насанд хүрэгчдээс илүү жаргалтай юм шиг.
80-д оны үед жирийн монгол хүмүүс ядуу ч одооныхоос илүүтэй жаргалтай мэт санагддаг. Тэдний дийлэнх нь хувийн унаа тэрэг, хаус, гар утас, компьютер, өнгөт зурагтгүй ч бие биендээ илүү найрсаг ханддаг, хаа сайгүй л инээж хөөрсөн спорт тоглоом тоглосон томчуул багачуудын дүр зураг сэтгэл санаанд бууж байна учир нь бүгд ижилхэн юм чинь. Мэдээж тэр үеийн гол алдаа нь ядуу л бол сайн хүн баян л бол муу хүн гэсэн эдийн засгийн хөгжлийг чөдөрлөөсөн хэт туйлширсан үзэл суртал, жаахан ч гэсэн шинэчлэл хийе гэхэд мэдэгдэхүйц дэмжлэг урамшуулал бараг байхгүйгээс бусдад л гай болохгүйгээр “дундаж” ажиллавал таньд ямар ч зовлон тохиолдохгүй. Миний бие тэр үеийн гол сурталчилгаа болох эх орны дайны баатрууд шиг бусдын өмнөөс өөрийгөө золиослон гавьяа байгуулах юмсан гэсэн гэнэн бодлоосоо болж хүүхэд өмөөрөн зодолдож тархиа хүчтэй хагалуулчихаад уйлах биш харин ч эсрэгээр баярлаж байсан. Гэтэл нэр хугарахаар яс хугар гэдэг ч алдар хүнд, мөнгөнөөс эрүүл мэнд тийм ч хямд биш зүйл болохыг нь өвчтөй болсон хойноо л ойлгодог тул дайнд үрэгдэж, шархадсан хүмүүсийг үнэхээр хүндлэмээр.
Мэдээж ямар 1 хүнд би чамд 1 шуудай алт өгье оронд нь 2 гарыг ч огтлон авья гэвэл зөвшөөрөх хүн тун цөөхөн байх болов уу. Тэгэхээр бусдын төлөө алтан амиа өгсөн хүмүүсийн гавьяаг үнэхээр үнэлэхийн аргагүй байна. Өнөөдөр зурагтаар гарч буй нэвтрүүлгүүдийг үзэхэд Монголд аз жаргалтай хүн тун цөөхөн харагдаж байна. Яагаад вэ гэвэл бид барууны орнуудын баян хүмүүс хэрхэн амьдарч байгааг харж тэднээс дор буйдаа гутран зовж байна. Монголд дундаас дээш орлоготой хүмүүсийг харснаар өөртөө гутарсан ядуу эрчүүд нь архинд орж байна. Ямар ч хүн өөрөө бусдын дор орохыг хүсдэггүй учраас илүү гарсан нэгэндээ ямар 1 хэмжээгээр атаархдаг гэх энэ асуудлаа арай дэлгэрэнгүй авч үзье.
Жишээ1. Дунд сургуульд шалгалт авахад ангиараа дунд авсан сурагчид огт тайван ерөөсөө гутардаггүй ба дийлэнх нь онц дүн үзүүлсэн тохиолдолд тааруу дүн авсан сурагчид тун хөөрхийлөлтөй харагддаг. Гэтэл дунд сургуулийн ямар ч ангид онц сурдаг хүүхэд цөөн байдаг ч ангиараа тэр чигээрээ муу эсвэл онц сурлагатан анги бараг байхгүй. Яагаад гэвэл эхний хичээлийн дараа л өөрийнхөө давууг мэдэрсэн нэг нь чармайж мэрийснээр амжалтаа улам нэмэгдүүлдэг байхад дутуугаа буюу сурлагаар илүү гарахгүйгээ ойлгосон нөгөө нэг нь түүнээс дор орохгүйн тулд арай өөр зүйл, гоо үзэмж,спорт, урлагын амжилт, уран сайхны бүтээл, өглөгч чанар эсвэл зодоон, цохионы үзүүлэлтээрээ нэр хүнд олдог. Тиймдээ ч зурагтаар зовлон ярьж буй, архичин гэм хэрэгтнүүдийг их үзүүлэх нь бусад хүмүүст тус биш ус болно учир нь жаахан ч гэсэн муу хэрэг үйлдсэн этгээд өөрөөс нь долоон дор этгээдийг хараад дотроо тайвширдаг. Алдаа гаргаж буй нэгнийгээ хараад зарим нэг нь бүр ч баярладаг. Иймд уул нь ядуу байгаад шудрага хөдөлмөрөөрөө баяжиж буй хүмүүсийг зурагтаар илүү их нэвтрүүлэн үлгэр дууриал болох заримых нь талаар баримтат кино хийж алдаа эндэгдэл гаргасан, “траншейныхан” гэх мэт хүмүүст үнэгүй үзүүлж байвал зохилтой.
Жишээ 2. Бие биеэ танихгүй 2 хүнд би та хоёрт 5000 төгрөг өгье оронд нь миний эсвэл олны нүдэн дээр 10 минут жинхэнээсээ хүчтэй хэрэлдээдэх гэвэл хэн ч зөвшөөрөхгүй. Тэгвэл тэдний 1 нь нөгөөгөөсөө 5000 төгрөг луйвардахад хохирсон этгээд нь хохирлоо барагдуулахын тулд үүнээс ч илүү хугацаанд хэрүүл үүсгэх боломжтой шүү дээ. Гол шалтгаан нь мөнгөндөө бус харин өөрийнхөө тэнэг биш гэдгээ харуулан алдаагаа эс хүлээх.
Жишээ3. Хүн байхгүй эзгүй арал дээр хаягдсан Робинзон Крузо шиг хүнийг олоход нил сахал үсэндээ баригдсан, хэл усаа мартсан заваан сармагчин шиг байсан гэдэг. Тэр хүний эргэн тойронд өөрөөс нь давуу буюу өрсөлдөх амьтан байхгүй болохоор л өөрийгөө золионд гаргасан болов уу.
Жишээ 4. Олон улсын тэмцээн болоход хүмүүс яагаад бүгдээрээ эх орон нэгтнээ, харин улсын аврага шалгаруулах тэмцээн юм уу наадам болоход нутаг нэгтнээ дэмждэг вэ? Мэдээж тухайн тамирчин болон дэмжигч 2 ямар нэгэн байдлаар холбоотой учраас л тэр. Физикт харьцангуй ойлголт гэж байдаг. Ж. нь тайван хөдөлгөөнгүй байгаа түүхий өндгийг өөр 1 өндөг очиж мөргөлөө гэхэд аль нь түрүүлж хагарах бол гэж . Тэгвэл харьцангуй ойлголтоор үүнийг тодорхойлох боломжгүй буюу магадлалын онолоор тодорхойлно. Учир нь хөдөлж байгаа өндгийг хөдөлгөөнгүй гэж төсөөлвөл тэр тайван байгаа өндгийг эргэн тойрны эд зүйлс очоод мөргөж байна гэж үздэг. Ингэж үзвэл аль өндөг нь түрүүлж бутрахыг таахаас аргагүй. Үүнтэй адилаар эд хөрөнгө зарим үед бидэнд жаргал биш гай болдог. Ямар тохиолдолд хүн мөнгө төлж уурлах вэ гэвэл мөнгөө гээх юм уу хаяснаар. Хохирогч хүн мөнгө “төлж” өөртөө таашаал авахынхаа оронд уур бухимдлыг худалдан авч байна. Мөн ямар хүн 1 сая төгрөг олоод уурлах вэ гэвэл өдөр бүр 2 сая юм уу түүнээс ихийг олдог бизнесмен юм уу дарга…
Дэлхий нарнаас яагаад холдон салж чөлөөт бие болдоггүй вэ гэвэл энэ 2-ын хооронд юу ч байхгүй бус харин нүдэнд үл харагдах гравитацын таталцлын орон оршдогтой холбоотой. 2 соронзон биетийн дунд соронзон орон оршноос л тэд харилцан үйлчлэлцэн туйлаасаа хамааран таталцаж эсвэл түлхэлцдэг. Тэгвэл амьд амьтны эргэн тойронд мөн л бидний нүдэнд үл үзэгдэх онцгой орон буюу орчин оршдогийг биоэнерги гэдэг. Хүн амьтан нас барахаар энэ орон нь хүний биеэс гадагш гардаг буюу бид тэднийг сүнс гэдэг. Гэхдээ эд хөрөнгөндөө их хайртай хүний сүнс эд зүйлсдээ хорогдоод нөгөө диваажингийн ертөнцөд очдоггүй болохыг оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгээс илт харагдаж байна. Энэ биоэнерги нь хүний цусны найрлага, хангамж, эргэлттэй ямар 1 байдлаар холбоотой болов уу. Учир нь цахилгаан гүйдэл ихсэхэд дамжуулагчийн эргэн тойрны соронзон орон ихсэдэг шүү дээ. Хүн эм тан уун ашиглах эсвэл гүйн алхаж хөдөлснөөр л биеийнхээ цусны эргэлтийг сайжруулдаг. Эхний арга нь амар хялбар ч өвс, ургамал л биш бол шингэхдээ муу тул янз бүрийн химийн бодисууд нь элэг бөөрийг гэмтээдэг юм. 2 дахь нь аюулгүй ч өнөөгийн хотжисон нийгэмд машин тэрэг унан, оффисын өрөөнд өдөржин суух хүмүүст тохирохгүй байгаа тул элдэв янзын хоол хүнс, биологийн нэмэлт тэжээл бүтээгдэхүүн хэрэглэхээс аргагүйд хүрч байна.
Учир нь нийслэл хотод мань хир олон хямд үнэтэй спорт тоглоомын зал, усан сан байдаг билээ. Гэсэн ч хүн байгаль эхээс зүгээр суухаар бус харин голын ус шиг байнга урсан хөдлөхөөр заягдсан тул бүтэн өдөржин хөдөө хээр талдаа адуу малтайгаа ноцолдон, уралдан давхилдах адуучин эрс хотын биднээсээ арай л золбоолог, чийрэг, гүндүүгүй сайхан ааштай үзэгддэг тул бид заавал хөдлөж байх ёстой. Хот руу нүүж ирж суурьшин гэр хороололын утаанд нэмэр болж, хэдэн хүүхдээ хордуулан, загнан зарчихаад, архинд ороод ялаа шумуулын үүр болсон тогтонги ус болох шалбааг шиг илжрэн орон дээрээ шартан бөөлжин хэвтэх ажилгүй зарим нэг нь хээр сайхан тал нутаг, өмнөх сайхан үеээ дурсдаг л болов уу. Цусны найрлагаас биоэнерги хамаардагийн жишээ бол тарган лазан залхуу хүмүүсээс арай ажилсаг туранхай хүмүүс нь арай илүү өндөр насалдаг. Учир нь тостой аягыг угаахад арай хэцүүтэй адил бүдүүн хүний шингэний зуурамтгай чанар өндөртөй тослог цус нь судасны хананд наалдчихаад хурдан урсан гүйхгүйгээс түүнийг хөдөлгөөнд оруулахын тулд ганц амьд хөдөлгүүр болох зүрх мань их хүч зарж ачааллаа дийлэхгүйгээсээ түргэн мууддаг. Тослог цус цэвэрлэх хэцүү тул бөөр ч мууддаг.
Үнэхээр өдөржин компьютерийн ард хөдөлгөөнгүй суун ажилладаг,гэртээ алхаж очдоггүй, хариад мөн л хамаг цагаа зурагтны өмнө өнгөрөөдөг, байнга өөх тос ихтэй шарсан хуурсан хоол иддэг, их чихэртэй кофе, хийжүүлсэн ундаа уудаг, пиво гүйзээлдэг хөдлөх дургүй тарган чинээлэг хүмүүс мань 50-60 нас хүрээд л чад хийдэг шүү дээ.Гэрээс гардаггүй гэрийн эзэгтэй нарын хөдөлгөөн бага тул энергийн хомсдолд орсноосоо болж тархины цусан хангамжийн дутагдлын гол илрэл болох үглээ яншаа, амархан уурламтгай зантай болдог. Гэтэл сахилгүйтэн инээн гүйн хэрэг тарих бяцхан хөвгүүний энерги харин ч эсрэгээр их байх тул түүнийг хорьж номхотгон томоотой болгох нь тийм ч зөв биш байх нь. Их жинтэй тайван байгаа хүнд биеийг богино агшинд маш их хурдтай хөдөлгөөнд оруулахад эсвэл их хурдтай хөдлөх үед нь тэр дор нь зогсооход их хүч шаардагддаг. Харин үрэлтийн хүчийг нь багасган тэр биеийг бага зэрэг хөдөлгөөд хөдөлснийх дараа удаан хугацааны туршид бага ч гэсэн хүчээр ахин дахин тогтмол үйлчилвэл хүнд даацтай түүнийг их хурдтай хөдөлгөж болдог. Үүнтэй адил архаг архичин хүнд гарыг тэр дор нь архинаас гаргахад маш их тэвчээр зориг шаардагдана. Харин манжингийн үлгэрт гардаг шиг хулганаа гололгүй дуудан газраас сугалдаг шиг гэр бүлийхэн нь тэр чигээрээ “Ааваа эрүүл байхдаа та ямар гоё харагднам вэ” гэх зэрэг бяцхан үрсийнхээ үгийг ч гэсэн оролцуулан олуулаа хамтран зүтгэвэл удаан хугацааны дараа ч гэсэн төрсөн эцгээ архинаас гаргах боломжтой.
Мэдээж архинаас гарахад нь элдэв тээг учруулах архичин найзын хүрээлэл гэх зэрэг есөн шийдийн холбоосыг таслах нь зүйтэй. Хүний биоэнергийн төв 7 байдаг ч хамгийн их төвлөрсөн газар бол аюулхай хавьд. Иймд эр, эм 2 өөд өөдөөсөө харж тэврэлдэн унтвал тэдний энергийн харилцан солилцоо хамгийн их байх нь. Эхнэр нөхөр хоёрын энергийн зохицол хир вэ гэдгийг монгол зурхайд жил, махбоодиор бичсэн байдаг ба зарим үед таараад заримдаа худлаа байдаг тул хир зэрэг найдвартайг нь бүү мэд. Сайн бариач эмч хүн барихдаа өөрийн энергээ гартаа төвлөрүүлэн тодорхой хэсгийг нь өвчтэй хэсэгт өгснөөр гэмтэл шархыг эдгээдэг. Гэхдээ их бузартсан хүнийг янзлах үед илүү их энерги ялгаруулан өгч зарцуулдагаасаа болж өөрсдөө их ядардаг тул гэмт нүгэлтнүүдэд туслахаасаа бариачид тээршаадаг. Үнэндээ бидний энэ амьдрал тэр чигээрээ зовлон бэрхшээл ба энэ ертөнцөд түүнийг даван туулахаар л бид хүн болж мэндэлсэн. Тэгээд ч ямар амралт хамгийн сайхан амралт байдаг вэ гэвэл хэлбэрээсээ үл хамааран асар их хүнд ажил юм уу зовлонг давсан ялалтын дараах амралт л жинхэнэ жаргал авчирдаг шүү дээ. Иймд ажил хийх дургүй, өөрийн хүчинд итгэдэггүй харамч, биеэ оторлогч нар энэ жаргалын амтыг хир мэдрэх бол.
Бидний зовлон ерөөсөө өөртөө тавьсан зорилгоос хамаарах ба хөнжлийхөө хирээр хөлөө жийлгүй, өөрийн тодорхой хэмжээний ололтондоо урамшихгүй, биелэгдэшгүй хэт том зорилго тавьж бүтэхгүй болохоор нь шаналан бухимдахтай холбоотой. Тэгвэл тухайн хүний эсвэл хосын хөнжлийн хэмжээ хир зэрэг том, зовлонг амжилттай давахад хайр сэтгэл ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдгийн талаар өөрийн үзэл бодлоо хуваалцая. Миний энэ эргэцүүлэл яг таг нотлох баримт батаалгаагүй ч та бүхэнд нэгийг бодогдуулна гэж найднам. Физикт энерги хадгалагдах хууль гэж байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ямар нэгэн систем эсвэл биет нь алдсан энергээ эргээд өөр хэлбэр байдлаар олно, мөн энергитэй болсон бол эргээд түүнийгээ яаж ийгээд гээнэ гэсэн үг. Хүн бүрийн “хөнжил” буюу агуулах энергийн хэмжээ өөр өөр байдагаас л хүмүүс баян, ядуу ялгаатай амьдардаг болов уу.Гэсэн ч баян хүнийг балаг тойрдоггүй шүү дээ. Миний бодлоор энгийн нэгэн этгээдийг бодвол бусад хүмүүсийн атаархлыг дууддаг тэр тусмаа бусдын шүтээн болдог хүмүүсийн энергийн багтаамж их байдаг болов уу. Эргэн тойрны орчин эсвэл эцэг эх, өвөг дээдсээсээ энерги уламжилж аваагүй бол их энергитэй болж амжилт гаргахын тулд хүн зовох л шаардлагатай.
Жишээ нь Есүс Христ байнга бусдад буян үйлдэж дээр нь өөрийгөө цовдлуулан их тарчилснаар л олон түмний шүтээн болсон биз дээ,Ванга авгай сохорсны ачаар л зөнч болсон биз дээ, Сүхбаатар гэх мэт монголын зарим баатруудын нэрс нь түүхэнд мөнх үлдсэн ч тэд залуугаараа амь насаараа хохирсон биз дээ. Миний гол гайхдаг өөр 1 зүйл бол шинжлэх ухаан техникийн ололт дэвшил, хувьсгалын эрин зуун болох 20-р зуунд яагаад заавал асар их хохирол дагуулсан дэлхийн 2 дайн болдог билээ. Энэ нь шинжлэх ухааны агуу их нээлтүүдийн дийлэнхийг чухамдаа германы эрдэмтэд нээсэнтэй холбоотой ба оросууд бурхан багшийг үл тоон, шашин шүтлэгийг эрс няцааснаасаа болж ялсан ч маш их хохирол болох 20 сая хүнээ алдсан. Өнөөдөр япон улс яагаад хурдацтай сайн хөгжиж байна гэвэл дайнд ялагдан, атомын бөмбөг Хирошима, Нагасаки дээр буун олон япончууд хохирсонтой холбоотой болов уу. Манай Монгол улс ч гэсэн эрх чөлөөт тусгаар улс болохын тулд маш их зардал гаргасан биз дээ. Мөн тухайн цагтаа элбэг хангалуун амьдран бусдыг хууль бусаар захирагч дарангуйлагчгдын нүгэлт хэрэг ямар ч байсан илрэн түүхэнд хараар бичигдэн үлдэж буй жишээ зөндөө л байна шүү дээ. Нарийн баян хүнийг эргэн тойрныхон нь шүтдэггүй харин ч эсрэгээр ямар ч ардын үлгэрт баян хүнийг магталгүй үнэнч сайн хань ижил, найз нөхөдгүй бусдын элэг доог болгох зорилгоор бүр ёгт үлгэрийн гол баатар болгодог.
Иймд дээр бичсэн бүх зүйлсээс эрүүл мэнд, эд хөрөнгө, амжилт, жаргал, нэр хүнд, эрх мэдэл нь ямар 1 байдлаар зовлонтой холбоотой мэт. Иймд хүмүүс бид өнөөдрөөрөө амьдран өнгөрсөн борооны дараа цув нөмрөлгүй алдаандаа хэт харамсахгүй байх нь чухал юм. Тэгээд ч зарим хүмүүс “гарах юм нь гарч байна” гээд өнгөрсөн явдлыг огт тоодоггүй шүү дээ. Тэгвэл бид өөрийн биед буй энергийн сав буюу “хөнжилд” багтахгүйгээс болж зайлшгүй тохиолдох гай зовлонг амсан туулалгүй алдах ёстой илүүдэл энергээ зовлон амссанаар биш харин өөр арга замаар сэтгэл хангалуунаар гадагш алдан гаргаж болох болов уу? Мэдээж болно, үүний тулд бид илүүдэл энергээ бусдад буян болгон өгөх буюу олсон юмаа бусадтай тодорхой хэмжээгээр хуваалцвал зүйтэй мэт . Зарим 1 онц сурлагатан оюутан, сурагч нь ангидаа ганцаараа л шилдэг байхыг хүсдэг ба дотроо бусад хүүхдүүд намайг хүндэлж байгаадаа гэж боддог. Гэтэл шалгалтан дээр бусаддаа хуулуулахгүй бол, хуулууллаа гэхэд бүгдээрээ амжилт үзүүлэхгүй л бол түүнийг хэн ч дараа нь тоохгүй тул “мисс” хүүхнүүддээ хандахад царайлаг бус нэгэндээ гоё ганган хувцас үзэмжээрээ гайхуулахаасаа илүүтэй тэдэндээ тусалж байвал зөв юм шиг.
Үнэндээ чин сэтгэлээсээ бидэнд талархаж буй хүмүүсийг харахад тийм муухай байдаг гэж үү.Тэгээд ч өглөгч буюу зан сайтай айлд л хүмүүс цуглан зовлон бэрхшээлийг хамтдаа хялбар давдаг шүү дээ. Хариу нэхээгүй буянлаг тус хамгаас илүү үнэтэй. Буян бодож, сэтгэлээ зориулан бусдад тусалсан бол аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг хүргэсэн буяны тус өсөн арвижаад хожмын өдөр буцаад л ирэх болов уу. Гэхдээ тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр туслахыг мартаж болохгүй тул тусламж хэрэгтэй хүнд гуйгаагүй байхад нь нигүүлсэнгүй сэтгэлээр туслах нь жинхэнэ өглөг болно. .Харамч баян гуйлагчинаас ядуу тул нарийн хүнд тус болж баярлуулахын тулд хэзээ ч мөнгө өгч болохгүй. Учир нь түүний толгойд миний хөрөнгө тэдэн төгрөгөөр өслөө гэсэн 3 секундын турш үргэлжлэх 1 бодол төрнө. Иймд хямсгар хүнд буян болохын тулд ресторанд оруулах, хувцас авч өгөөд өмсүүлэх гэх мэтээр бодитой туслах ёстой. Гэхдээ хүний баяр баясгаланг хэмжиж болохгүй тул тухайн хүнийг өмнөхөөсөө 2 юм уу 100 дахин их баярлуулсан гэх нь утгагүй тул том хэмжээний үнэт бэлгийг 1 удаа өгөхийн оронд түүнийгээ хуваан урьдчилж хэлэлгүй бага багаар гэнэт өгвөл хямсгар хүн 3 секундээс арай илүү хугацаанд олон удаа баярлах болов уу.
Харин үрэлгэн хүнд бүгдийг нь өгөхгүй бол өөртөө том юм авч чадалгүй авсан жижиг бэлгээ хоромхон зуур л далд оруулах болов уу. Мөн 20 хундага архи уух нь 5 хундага архи ууснаас 4 дахин их таашаал авчрахгүй тул аз жаргалын дээд туйл болох сэтгэл санаа сэргэн зан ааш сайжрах тэр мөчөөс л архиа уухаа болих нь зүйтэй. Учир нь тасартлаа уух нь тодорхой хэмжээгээр ухаан алддаг эпилепси өвчтэй адилхан. Хүнд биш уналтын үед ухаанаа алдсан ч тийм өвчтэй хүн хийж буй ажлаа үргэлжлүүлж чаддаг. Жишээ нь би эдгэрэх явцдаа гадаа зугаалж явахдаа унах тохиолдолд өөрөө мэдэлгүй яаж ийгээд гэртээ харьсан байдаг байлаа. Гэтэл өвчний хүнд үед унах тохиолдолд хэлээ хазан газар шууд очдог байсан нь архи хэтрүүлэн тасартлаа уун газар хэвтэн унтах архичинаас ялгагдахгүй мэт бусдад харагдаж байсан болов уу. Тэгээд тасартлаа уусны дараах шартсан хүнтэй адил ухаан алдаад сэргэсний дараа би саяхан үзэж байсан кино гэх мэт шинээр хүлээн авсан мэдээллээ гүйцэт сайн санадаггүй байлаа.
Яагаад гэвэл тасран унах ямар ч үед олон мэдрэлийн эсүүд үхдэгтэй холбоотой гэсэн. Иймд өндөр үнэтэй, хор багатай ч гэсэн архийг хэт шунан уух нь буруу ба мэдрэлийн систем тань эрүүл буюу архинд амархан согтодгүй бол өөртөө баярлаж явна уу. Хүн байнга суралцдаг. Тоондоо муу хүүхэд өдөр бүр бодох бодлогынхоо тоог нэмэгдүүлснээр ой, ухаан мэдрэлийн систем нь бага ч гэсэн тодорхой хэмжээгээр хөгжсөнөөр яваандаа онц сурдаг ч болно.Үүнтэй адил харамч хүн гэнэт өглөгч болохгүйтэй адил эцэг эхчүүддээ хандахад гадны хүмүүсийг биш юм аа гэхэд ядаж нэг нэгнээ эсвэл төрүүлсөн хүүхдээ баярлуулж байвал зохилтой. Бид өөрсдийн энерги агуулах саваа хэрхэн томруулах вэ гэвэл мэдээж хайр сэтгэлээр. Эрэгтэй эмэгтэй 2 хүний энерги юугаараа нарийн ялгаатайг нь мэдэхгүй ч яг адил биш тул хамтдаа байвал хайртай хосын нийлбэр энергийг барагтай “бузар чөтгөр” дийлэхгүй болов уу.
Жишээ нь үр ач хүүхдээсээ хол буюу зожиг 2 өндөр настай эмгэн, өвгөн хоёрын 1 нь чад хийхэд нөгөө нь тун удахгүй нөгөө ертөнцөд очдог шүү дээ. Ямар хүүхэд бараг өвддөггүй, муу юманд өртөдгүй вэ гэвэл багаасаа эцэг эхийнхээ хайр энэрлийг хамтад нь хүртсэн үрс. Гэдсэнд байхад нь аав нь хол байгаад зохих ёсоор ээжтэйн байнга хамт унталгүй ханьдаа хайр буюу энерги өгч чадаагүй үед тэднээс голдуу жижиг биетэй хүүхэд төрөх болов уу. Мөн бидний зарим нэг нь хүсээгүй хүүхэд олчихоод түүнийгээ төрөхөөс нь өмнө үзэн ядан үрээ гэдсэнд нь “алж”, энергийн багтаамж нь жижиг, дархлаа муутай, өвчин, гай зовлонд амархан өртөмтгий иргэн төрүүлдэг. Тийм ч учраас л хэрүүл тэмцэл ихтэй гэр бүлд торнисон хөвгүүд нь томрохоороо амархан бузартаж элдэв хэрэг үйлддэг, охидууд нь гадуурхагдан, зэмлэл сонсож байгаад “Чи энэ хорвоогийн хамгийн сайхан бүсгүй” гэх мэт худлаа магтаалын үг урсган, хоол ундаар дайлан, бэлэг сэлт дурсгах шалиг залууд ариун биеэ өгч хүсээгүй хүүхэд олоод өөртөйгөө адил зовлонд нэрвэгдэх иргэн төрүүлэн өсгөж байна.
Хятад улс өнөөдөр яагаад хөгжиж байна вэ гэвэл 1 гэр бүлд 1 хүүхэд гэсэн зарчмын үр дүнд ганц үрээ эцэг эх нь маш их хайрлан хамтын энерги өгснөөр тухайн хүүхдийн цусны эргэлт хурдсан, дархлаа нь нэмэгдэж, амархан бузартадгүй болсонтой холбоотой болов уу. Жишээ нь монгол оюутнуудтай харьцуулвал хятад оюутнууд арай илүү харьцааны соёлтой юм шиг ажиглагдсан. Хөх хотод зугаалж явахдаа би огт танихгүй хятад хүүхнээс хаяг энэ тэр асуухад чин сэтгэлээсээ надад туслахыг хичээдэг гэтэл Улаанбаатарынхаа гудманд үл таних эх орон нэгт бүсгүйдээ хандахад их л сэжиглэнгүй аашилдаг. Эрээн дээр би 2 удаа олон хятадуудтай зодолдож байсан. Буруутай байсан ч танихгүй ганц хужаагаа бусад нь өмөөрөн нийлж монгол хүн рүү хамт дайрдаг юм билээ. Эхний удаа олон хятадуудад би ялагдсан ч хоёрдохоо ялсан ба хужаа нарыг хөөсний дараа хаанаас ч юм баахан монгол эрчүүд гарч ирж надад баяр хүргэж байсан. Тэд ид зодолдож байхад надад туслаагүй ч хожуу ч гэсэн намайг урамшуулж магтахад нь би их баярласан. Иймд чамлахаар чанга атга. Цөөхөн монголчууд бид хятадуудаас илүү гарахын тулд нэг нэгнээ муулалгүй харин бага ч гэсэн нэг нэгнээ баярлуулан хайрлавал зохилтой. Учир нь хаа ч байхгүй биоэнергийн эх үүсвэр болох олон мал, онгон сайхан байгаль Монголд минь л байна. Эрчүүд нь олонхи болж монгол хүүхнүүдэд санаархсан өөртөө төрөлх эх оронг минь хэзээд л уусгах бодолтой явсан балиар мангас Хятад улс хаяанд минь байна. Иймд Монголд эцэг эхийн хайр энэрэлд бүрэн дүүрэн умбасан биоэнергийн багтаамж ихтэй амархан бузартадгүй үрс олон байх болтугай
11 Comments
олон санаа байна. энийгээ жоохон задлаад ангилаад гарчиг өгөөд цэгцтэй болговол хүнд хүрнэ. хүнд хүрэхгүй бол алт байгаад ч нэмэргүй шүү дээ.
Чи дажгүй фотенцалтай юм.Энэ сайтад ордог хүмүүс ихэнх нь бөгсний хэрүүлд дуртай байдагын.
aimaar urt yum bna unshsangui yu bgaag buu med. ydaj bhad morini zurag bdag ni yu ve de
Neg shvvmj helchihed het nurshuu nairuulga ni jaahan ni tiim bolson bna. Uug ni heregtei l zuil niitelsen bna.
bodmoor yum ixtei niitlel bna. bayarlalaa
hun niigmiin amitan gej chamd zaagaagui yum uu? bionergy buzar muzar ch geh shig lal ch buddhist ch bish zon bilegch ch bish CHI HEN BE?
ene henii buteel bolohiig medej bna. M kh.
yamar ch logikgui galzuu hunii temdeglel yum uu? Hamgiin sonirholtoi n ter bioenergy-iinh n todorhoilolt blaa. mgl-chuud suuliin 10 jild genet baahan har tsagaan energy gej yaridag bolson bolohoor todrhoiloltiig n neg oloh yumsan gesen oron orchin gene uu?
Targan hund energy dutagdaagui harin esregeeree ooh gedeg chini ashiglagdaagui iluudel energy(nuurs us) hadgalagdsan bgaa n ter. Herwee ter hun nuurs us idehgui busad zuilee ideed bval biye n bodisiin soliltsoondoo shaardlagatai nuurs us(energy) hadgalsan oohnoosoo glycogon-ii tuslamjtai butsaaj gargaj avch ashigladag. ene mayagaar udaan yavbal hun turdag.
yamar ch logikgui galzuu hunii temdeglel yum uu? Hamgiin sonirholtoi n ter bioenergy-iinh n todorhoilolt blaa. mgl-chuud suuliin 10 jild genet baahan har tsagaan energy gej yaridag bolson bolohoor todrhoiloltiig n neg oloh yumsan gesen oron orchin gene uu?
Targan hund energy dutagdaagui harin esregeeree ooh gedeg chini ashiglagdaagui iluudel energy(nuurs us) hadgalagdsan bgaa n ter. Herwee ter hun nuurs us idehgui busad zuilee ideed bval biye n bodisiin soliltsoondoo shaardlagatai nuurs us(energy) hadgalsan oohnoosoo glycogon-ii tuslamjtai butsaaj gargaj avch ashigladag. ene mayagaar udaan yavbal hun turdag.
уншууртай юм, баярлалаа
ankhaaraltai sain unshval heregtei um ih bna unen um bichijee