Архи юуны дайсан бэ?

Өглөө гэрээс гарахад л царай нь барайж, үс нь өрвийсөн хоёр гурван хүн орцонд зогсох нь манай байрны архи зооглодог бүлгийнхэн өнөөдрийн “ажлаа” эхлүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа хэрэг. Тэд олуулаа. Хаа ч явсан хамт, юу ч олсон хуваадаг амь нэгтэй нөхөд. Энэ мэт нөхдийн иймэрхүү дүр зураг манай хотын аль ч дүүргийн аль ч хороололд, ямар ч байрныхны хувьд байдаг л үзэгдэл.

Сүүлд гарсан нэгэн судалгаагаар манай монголчуудын 40 хувь нь архины хамааралтай гэсэн байх юм. Энэ юу гэсэн үг вэ. Арван хүний дөрөв нь, таван хүний хоёр нь архины хамааралтай байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл нэг айлыг дунджаар таван ам бүлтэй гэж үзвэл тэр айлд дор хаяж хоёр “архичин” байна гэсэн тодорхойлолт. Ингээд цааш тоо бодвол таван орцтой, таван давхар манай байрны 75 айл тус бүрийг таван ам бүлтэй гэж тооцох юм бол зөвхөн манай байранд л гэхэд бараг 150 хүн архины хамааралтай байх нь ээ. Ингээд зогсохгүй 270 хүн тутамд нэг архины цэг ногдож байгаа гэвэл манай байрны 375 хүнд лав нэгээс илүү архины цэг байгаа гэж бодож болох нь.

Уг нь хоёр мянган хүн тутамд нэг архины цэг байх ёстой гэж заасан байдаг аж. Гэтэл нийслэл хотод л гэхэд 3600 архи худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгаа нь нэг хүнд ногдох хэмжээгээр авч үзвэл 11.3 дахин их байгаа юм. Үүн дээр нэмээд Улаанбаатар хотод спиртийн ес, архины 22, дарсны 17, пивоны дөрвөн үйлдвэр бий. Хажуугаар нь хуурамч архи үйлдвэрлэгч, нууц газруудыг нэмж тоолвол энэ хот, энэ улс маань архинд живж байгааг харж болох байна. Мөн гадаадаас импортоор архи согтууруулах ундаа оруулж ирдэг 63 аж ахуй нэгж байна.

Манайхан нийгмийн хариуцлага гэж их ярих болж. Тэгвэл нийгмийн хариуцлага юунаас эхэлдэг юм бэ? Хэдий хэр ашиг орлого олох вэ гэдгийг тооцохоосоо өмнө хэнд хэрэгтэй зүйл хийх вэ гэдгийг бодсон байх нь нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа нэг хэрэг биз ээ. Гэтэл үйлдвэрлээд л, гадаадаас оруулж ирээд л байвал уугаад л байх асар том зах зээл манай ард түмэн дунд бий гэж ойлгоод байгаа ч юм шиг. Үйлдвэрүүдийг нь цөөлнө гэж ярихаар нэг хэсэг хүмүүсийн бизнесийг дэмжээд бусдыг нь орхигдуулсан гэж ярих. Зөвхөн бүжиглүүлэх гэж баар ажиллахгүй нь мэдээж. Баар хаагаад ирэхээр энэ олон хүний ажлын байр амьжиргааг байхгүй болголоо гэх асуудал үүсдэг. Монголчууд зөвхөн идэх хоол амьжиргааг л яриад байгаа. Үүний цаана нийгэмд учруулж байгаа ямар хор холбогдол байна вэ гэдгийг тэд төсөөлдөггүй гэж үү.

Тун удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Энэ баяраар хичнээн тонн архийг монголчууд бид хэрэглэж, бусаддаа идээний дээж болгон хүртээж, бэлэглэх бол? Бүхий л баар цэнгээний газрууд, худалдаа наймаа эрхлэгчид баяр хүлээж бизнесээ төлөвлөдөг. Гэхдээ тэдэнд эцсийн эцэст нийгмийн хариуцлага гэж заавал байх ёстой. Гадаадад монголчууд яагаад хууль журманд нь захирагдаад болоод байдаг хэрнээ эх орондоо элдвийг хийх эрх чөлөөг эдэлж болно гэж боддог юм бол.

Идэх махаа дийлэхгүй байгаа хэр нь энэ олон архины үйлдвэрүүдийг дампууруулалгүй “авч яваа” монголчууд бид дэндүү хөөрхийлөлтэй хэмжээнд хүрсэн байгаагаа анзаармаар байна шүү дээ. Энэ олон архины үйлдвэр аж ахуй нэгжүүд оршин тогтноод байна гэдэг нь архины бизнес асар ашиг орлоготой, гүйлгээтэй байгаа хэрэг.

Зах зээл нь байгаа учраас ийм олон архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч, борлуулагчид бий болсон байна. Тэгвэл энэ зах зээл бага боловч хумигдахад юу хэрэгтэй вэ гэвэл хэрэглэгчийг нь цөөлөх, өөрөөр хэлбэл архи “уугсад”-ыг багасгах. Тэдний тоог цөөрүүлнэ гэдэг нь “бурханд тушаах” явдал лав биш. Бас эрүүлжүүлэх байр олноор барих ч биш. Ерөөс нийгмээрээ, хамт олноороо, гэр бүлээрээ архинаас татгалзаж, архины хэрэглээгээ багасгах нь Монголынхоо, үр хойчийнхоо сайн сайхны төлөө санаа тавьж байгаа явдал. Ингэж ухамсарлах зайлшгүй шаардлага бидний өмнө тулжээ.

Архи ууна гэдэг нь зөвхөн хувь хүний асуудал биш, гэр бүлийн, хамт олны, цаашлаад улс орны сайн сайхныг арагш чангааж байгаа дайсагнал гэж гүнзгийрүүлж ойлгохгүй бол үр дүнд хэзээ ч хүрэхгүй. Өнөөдөр жаахан ууж, маргааш шараа тайлснаар зөвхөн миний л дотор эвгүйрч, элэг муудна гэж бодох нь дэндүү аминчхан, хувиа хичээсэн үзэл. Тэр нэг хүний эргэн тойронд хэдэн хүн шаналж, бухимдаж байгаа шиг нэг хэсэг бүлэг архи уугсадын эргэн тойрон дахь хэдэн мянган хүн хохирох вэ?

Өнгөрсөн онд 474 хүн архины хурц хордлогоор нас барсан гэсэн тоо байна. Энэ тоо бол зөвхөн шүүх шинжилгээний хүрээлэнгээс авсан мэдээллийг үндэслэн цагдаагийн байгууллагын гаргасан судалгаа. Үүнээс гадна архи ууж яваад хөлдсөн, зүрх нь хаагдсан энэ тэр гээд тоочвол ямар тоо гарах бол? Энэ гамшиг биш гэж үү. Цөөхөн хэдхэн монголчууд маань жилд таван зуу, таван зуугаараа зөвхөн архинд хордож хорвоог орхиод байвал хэн нь, хэд нь үлдэх юм бэ? Бидний бараг тал хувь нь архины хамааралтай юм бол хэн нь энэ улсыг хөгжилд хөтөлж, хэн нь ирээдүйн сайхан Монголыг бий болгох юм бэ?

Зөвхөн уул уурхай, эдийн засаг, хоол, эрүүл мэнд ярьж байгаагаас биш ямар хүмүүжилтэй, юунд толгойгоо мэдүүлсэн ямар ирээдүй өсч, ямар нийгэм бүрэлдэх гэж байна вэ гэдгийг бодох цаг болсон биш үү.

Г.Урантуяа

12 Comments

  1. Enerelt says:

    Dontoh huviin denduu ix xiij bga yum chine ogt uuxgui l bhgui bol bolohgui xar  taxal bolchood bna arhi tiimees zailas hiih heregtei bid uuhgui baival l boloo shu de bi uuhgui 8 sar bolj bna bolood bna naiz nar ehleed huleej avahgui bsan odoo zugeer hamt yavahdaa jaahan vino yum uu undaa l udag odoo surchil bna shahhaar in orhood l yavaad ogdog bolj bna aa ta buhend amjilt husiye eruul saruul bha saihan shu de

  2. huhdh says:

    3 хундага татаад л архиндаа эргээд орно доо. Нэг л амсах юм бол ахин ахин уумаар санагдаад, орчлон ертөнцийг ямар гоёор хардаг гээч.

  3. Arhichin says:

    Zaluusaa arhi gedeg shuud setgel sanaatai holbootoi zuil um baina lee. Bi urd ni uudag baisan. Tegeed l neg l udur uuhaa boliyo geed l uugaagui. Odoo 2 jil beer ch amsaagui l yavj baina. Arhi shal demii zuil baina lee. ajilaa aldana, ger buld taagui orchin uusne. Olon jil uusan, neg ch sain zuil avchraagui gedgiig l sain oilgoson. Uheh hurtlee ene muuhai amtiig ahij uzehgui l gej bodoj yavna. Tom huugiinhee hurimaar l harin 3 hundaga es bolgoj amsana daa. 15 jiliin daraa

  4. gtshnsx says:

    deerh hun,
    haramsaltai yumaa, odor bolgon yaj tiim amidralaar amidrah ve, salval yasan yum be?

  5. ........ says:

    eooooooooe manai gert neg estoi adgiin arhichin bga hurdhan uhchihdgui amitai goltoi bgad bhima geriin hamag ym hulgai hne agsan tavina oroi bolgon heruul ternees bolj buur hamag uuraa barj nervtej guitsjin hamgiin muu l arhi uuh ym tegsen hernee buur bie ni darhlaajchihsan ter muugiin uudag arhiig uur hun uuval doroo l horvoog orhino bh da getel muu arhichin yun uheh ulam l eruuljeed bhima arhinii emchilgeend yvaad buur dordson ter huchtei buu muu ch tus bolhguin hachin shuu yag ene muu shig arhichinguud ail bolgond bitgii bgasai ter arhinii uildveruudiig bugdiin shataagaad delbelchih ymsan

  6. madman says:

    arhi bol zovhon setgeliinh. heregleeg ni hyazgaarlaad ogohoor ter olon vildwerlegchid tsooroh ni todorhoi uhamsartai baitsgaay zaluusaa

  7. hjdgk says:

    amidraliin

  8. zander says:

    humuusee. Ene niitlel zuv yum bichjee. Getel niitleld uuriin sanal bichsen humuus 5han bn. Bid er ni zuv yumnii talaar setgegdel bichihgui, harin ger bul ali neg zavhai er, emiin or hunjiliin ajiliin heruuliig ali boloh derveej buur hoorondoo nohoi gahaidaa tulj hereldej ireed l bichij gene. Haana bna ter tsetsen tselmeg heruulch humuus.. Elgemsuu avgai ch haragdahgui bh shiv dee. Yum bolgond tiimshdee iimshdee geed zaaj zaavarlad baidag avgai.

  9. Anonymous says:

    tal huvi ch bish bh. Ternees hamaagui ih.

  10. Axis says:

    Arhi bol buh ymni l daisan shuu dee. Manaihan ih sonin shuu. Mungugui amidral hetsuu geed bdag hernee arhi piv geheer l bugd mungutei bolchihdog.

  11. valera says:

    ene arhinaas hezee salna da

  12. чамд л гэж хэлэхэд says:

    АРХИ УУХ ИХ ОЛОН ШАЛТАГ, ШАЛТГААН БАЙНА..ГОЛ ХҮНИЙ Л УХААН ЮМ ДАА..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.