ХДХВ-ийн халдвар ДОХ хоёрын ялгаа

Ихэнх хүмүүс ХДХВ-ийн халдвар ба ДОХ-ыг нэг зүйл мэт боддог ч хэрэг дээрээ эдгээрийн хооронд тодорхой зааг ялгаа бий.

ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээдэг вирус. Харин ДОХ гэдэг нь ХДХВ-тэй хүнд дархлалын тогтолцоо нь гэмтэж суларснаас үүдэн илэрч буй хэд хэдэн өвчний цогц юм.

ХДХВ хүний биед нэвтрэн орсноор элдэв өвчний халдвараас хамгаалах, тэмцэх үүрэг бүхий бидний бие махбодын амин чухал хэсэг болох дархлалын тогтолцоог гэмтээж эхэлдэг. Энэ үйл явц аажмаар явагдсаар бие махбодыг аливаа өвчинг эсэргүүцэх чадваргүй болгож, дархлалын олдмол хомсдол/ДОХ/ үүсдэг ба тэр үед эрүүл хүнд ховор тохиолддог янз бүрийн өвчин, хавдрын шинж тэмдэг илэрдэг байна.

ХДХВ хэрхэн халдварладаг вэ?

ХДХВ дараах тохиолдолд халдварлах боломжтой. Үүнд:

  • Хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох
  • Ариутгаагүй зүү, тариур дамжуулан хэрэглэг
  • Шивээс хийлгэх, чих цоолох зэрэг мэс ажилбарын үед ариутгаагүй багаж хэрэгсэл дамжуулан хэрэглэх
  • Сахлын хутга, шүдний сойз дамжуулан хэрэглэх
  • Халдвартай жирэмсэн эхээс урагт, төрөх үед, төрсний дараа нярайд эхийн сүүгээр халдварлана.

ХДХВ нь хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл болон эхийн сүүгээр дамжин халдварладаг бол хүний биеийн бусад шингэн болох шүлс, нус, нулимс, хөлс, өтгөнөөр халдварлахгүй.

ХДХВ хэрхэн халдварладаггүй вэ?

ХДХВ/ДОХ-ын талаар сайн мэддэггүйгээсээ, мөнэнэ асуудлын талаар ихэнхдээ дэвэргэж ярьдгаас хүмүүст айдас төрдөг. Тэд ихэнхдээ ХДХВ-ийн халдварыг ердийн ахуйн замаар дамждаг гэж эмээдэг ч хэрэг дээрээ энэ нь ямар ч үндэслэлгүй учир ХДХВ-ийн халдвартай болон ДОХ-той хүнтэй хамт ажиллаж амьдрахад аюулгүй юм.

Тиймээс

  • Гар барих болон тэврэлдэхэд
  • Хөлс, нулимсаар
  • Найтааж ханиахад
  • Аяга таваг, ор дэр, жорлонгийн суултуур зэрэг ахуйн хэрэглэлээр
  • Биеийн тамир, спортоор хамт хичээллэхэд
  • Нийтийн тээврийн хэрэгслээр хамт зорчиход
  • Амьтан болон хорхой шавьжинд хатгуулахад
  • Үнсэлцэхэд халдварлахгүй

ХДХВ/ДОХ-ын талаарх судалгааны түүхэнд дээрх замуудаар халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. ХДХВ/ДОХ-ын халдварлах замуудын талаар мэдлэгтэй байх нь тухайн хүн өөрөө халдвар авах эрсдэлтэй эсэхээ үнэлж цэгнэхэд чухал ач холбогдолтой.

SOURCE: worldmongol.com

7 Comments

  1. НУУЦ says:

    БИ ОДОО 18ТАЙ БИ ХҮНТЭЙ УНТАЖ БАЙГААГҮЙ ЭЭ ХАРИН ГАР ХАНГАЛГА ХИЙДЭГ ЮМАА ЭНЭ ӨВЧИН АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ
    ТУСЛААЧ ЗАЛУУСАА

  2. zaluu says:

    ugui yahav dee. soizoor ugaahaar zarimdaa builnaas tsus gardag bizde. yer n zajilhad zaaval buil oroltsdog bolohoor l tegj bgaa baih. harin unseltsehed ter bolgon builnaas tsus garahgui. yer n amnii ariun tsevrees l hamaarah zuil bna.

  3. bolor says:

    abort hiilgeed dohiin haldvar avj bolhuu?

  4. bilgee says:

    nyarai huuhdedee eh ni hool zajilj ugsnuus bolj haldwarlasan tohioldol garsan gej tanai sitiin medeeleld bichsen bna shd.ene yu gesen ug we? shulseer gesen ug bish uu?mun shudnii soiz…unseltseh ene 2 tohioldloos yugaaraa uur bgaa ym be?adilhan l shuls.eswel umnh 2 tohioldold ni shulsnees uur ym nuluulsun ym uu?tiim bol yag yu?

  5. Butterfly says:

    2t bichsentei yag sanal negdej bn unshaad suuj bhad yag tiim asuult garch bn..shudnii soizoor haldbarldag hernee unseltsehed halbarldgyu ged baih yum yaagaad? ene bol mash onts asuudal zaluus belgiin haritsanaas iluu unseltseh ni elbeg..iim abtsaldkui medeelel gargachad baihad bid bugdiig ni uguisgej bolohnee?

  6. sanal_niilku_bn says:

    HDHV – haldvarlah – shudnii soiz
    +
    HDHV – haldvarlahgui – unseltseh
    ||
    ylgaagu haldhiin bishuu!!!

  7. er hun says:

    za neg ni virus-iig ni yariad neg ni ovchiniig ni heleed bgaan bish uu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.