Үүний талаар юу гэж бодож байна?

Би түүнд маш их сайн. Гэвч тэр надад ямар гэдгийг би мэдэхгүй. Мэдэхээс ч айж байна. Миний бодлоор надад сайн биш байх ккк. Гэвч би бууж өгмөөргүй байна. Би түүнтэй холбогдсон энэ холбоог хайр гэж бодож байна. Үгүй ээ мэдэж байна(итгэлтэй байна). Хайр гэж яг юу болохыг би сайн мэдэхгүй.

Түүний хажууд байх хорим мөч бүр үнэтэй бас жаргалтай байсан(сүүлийн хичээл л гунигтай байсан). Түүний инээмсэглэл надад урам зориг, хүч чадал бас итгэл өгсөн. Сүүлийн тэр гунигтай хичээлийн дараа гэртээ хариад их бодсон бодоод л байсан бодоод л байсан… гэнэт курткээ шүүран аван гарсан(түүнийг ингээд л явуулна гэхээр байж сууж чадахгүй байсан бас хэсэг уйлсан). Тэгээд хамаг чадлаараа түүнрүү гүйсэн(автобус аль хэдийн зогссон байлаа). Гүйгээд л байлаа гүйгээд л байлаа тэр мөчид сонсож байсан one more time, one more chance өөдөөс үлээх хүйтэн салхитай гайхалтай хосолж байлаа (яг кино мэт байсан). Тэгээд оффисын гадаа ирээд хэсэг бантан зогслоо! Ороод яах билээ, юу ярих уу, орчуулах хүн байгаа бол уу? Гээд л түм буман асуулт толгойгоор нэг эргэлдэж гарлаа! Ер нь буцдаг ч юм билүү… үгүй ээ энэ хүртэл ирсэн болохоор эцсийг нь үзэх хэрэгтэй. Хаалгыг итгэлгүйхэн тогшлоо. Хаалга онгойн ортол хэдэн монгол багш нар үүдэнд хувцасаа солиод зогсож байлаа. Хэсэг бантлаа! Хүүе яасан, юмаа мартсан юм уу гээд л асуултаар намайг бөмбөгдлөө! Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй мангартаж байтал аз таарч Дөлөө (орчуулагч, ганц сайн ах маань) ах ирлээ. Яаасан бэ ямар орой явж бахын бэ? Юу нөгөө харин тийн. Хоёуулахнаа ярих яриа байнаа агаа! ККК за за нааш ир. Гээд бид 2 хиөээлийн жижиг өрөөнд орлоо. Тэгээд л би хамаг үнэнгээ тоочлоо. Тэгсэн Дөлөө ах : хэхэ цаад хэд чинь гадагшаа гарсан ш дээ! (Би ч байдалд орохдоо үнэхээр сайн юмаа гэсэн бодол төрлөө)

Цаад хэд чинь мөд ирэхгүй байхаа, миний дүү захиа бич! ,гэлээ би ч тэгэлгүй яахав гээд бид 2 ажилдаа орлоо(миний бичих ч гэж дээ ккк Дөлөө ах л орчуулж бичсэн). Ингэж нэг юм захиа бичиж дуусаад өрөөнийх нь хаалган дээр нь скочдоод тогтоолоо! Тэгээд бид 2 л оффост үлдсэн байлаа. Бид 2 оффисоо түгжээд харилдлаа. Харих замдаа олон зүйлийн талаар бодлоо. Замдаа зөндөө уйллаа. Гэртээ ирэн толинд хартал сормуус минь гозойтол хөлдсөн байв. Арай гэж тэр шөнийг орон дотроо сэрүүн хөрвөөсөөр барлаа. Энэ өдөр өдөржингөө семинарт суулаа(энэ өдөр түүний монголд байх хамгийн сүүлийн өдөр байсан, тэд хотоос гарч энэ өдрөийг өнгрөөсөн бид нар тэдэнтэй яваагүй хэдэн багш нар л хамт явсан). Орой тараад яаран гэртээ хариад фэйсбүүкээ шалгалаа! Хайраа илчилсэн захианы хариуг харахыг тэсэн ядан хүлээж байлаа. Нэг месэж ирсэн байна! Мэдээж түүнээс байлаа. Унштал :  Ekkkee~~ sorry i see your message now. And i read your letter ^^ thank you for your mind but we are just friend~~^_^ ! So i want to be friend! Are you agree?~~

Гэсэн байлаа. Үүнийг хараад эхэр тататлаа уйллаа. Одоо бодоход дурсамжтай, инээдтэй ч юм шиг ккк.

Түүний сакуратай ягаан ханбуг өмссөн байхыг харахын тулд би юугаа ч үл харамлана. Түүний шокаладан бор үс өөгүй цагаан царай нь үнэхээр төгс төгөлдөрийн зэрэгцээ ягаан ханбуг өмссөн тэр төрх нь үнэхээр л хайрлахгүй байхын аргаг үгүй. Би түүий энэ төрхийг хармагцаа чулуун хөшөө болон хувирч энэ ертөнцөөс тасарч билээ.

Тэр шаргуу ажлсаг хүнд дуртай. Намайг хүүхэлдэйн жүжигт бэлдэн өдөржинөө хүүхэлдэйзураад суухад тэр миний хажуунаас огт холдолгүй, Иккээ!!! Ядарч байна уу? Ус уух уу? Юм идэх үү? гээд л… тэр миний хажууд байсан болохоор би огт ядраагүй ээ(урьд шөнө нь унтаж бараг чадаагүй дурласан хүн хэзээ унтаж байлаа ккк). Харин тарах цаг болж би харих болоход тэр уйлсан байлаа. Би түүний нулимсыг зөөлнөөр арчиж өгөхийг ямар их хүсэж байсан гээч. Гэвч этэрхий олон нүд зогсолтгүй бид хоёрийг ширтэж байсан. Би зүүн гараараа түүний гарыг атгаад баруун гараа түүний нуруун дээр тавин Зүгээр дээ… за одоо би явлаа гээд энд үлдэхийг юунаас ч илүү хүсэж байсан ч цаг болсон болохоор түүнийг орхин гарлаа. Тэр үед би хамаг юмаа орхин нүцгэн гарсан мэт санагдаж билээ ккк.
Тэр зайсан толгойг харахыг их хүссэн тиймээс би хөлдөх шахаж байж 120оос зайсангийн болон хөлдсөн гол мододын зургийг авлаа. Хоёр талаараа модтой голоор нь явган хүний замтай энэ хэсэгээр ганцаараа алхахад үнэхээр сэтгэл хөдлөм байлаа(даарч байгаагаа мартсан байсан). Яг л анимэний зураглал шиг…  нэг мэдэхэд эрхий хуруу бааараг хөлджөө. Ийнхүү осгох шахан авсан хэдэн зургаа түүний фэйсбүүк дээр постллоо. Коммент бичихыг нь хүлээлээ 2 цаг 3цаг 4цаг ….. маргааш өглөө …. ямарч коммент болон лайк алга байлаа. Урам бага зэрэг хугарлаа! Гэвч би бууж өгсөнгүй, шантралгүй урагшаа хэмээн өөртөө хэлж байлаа. Тэгээд бодит байдалтай эвлэрэн тэр магадгүй найз залуутай эсвэл болсон байх(надад хэлэхдээ байхгүй гэж хэлсэн) гэж бодоод фэйсбүүк дээр байгаа надтай холбоотой бүх зураг коммент  бас лайкыг устгалаа. Би түүнд шавар болон замд нь саад болохыг үнэхээр хүсээгүй…

Одоо бодоход     хоёр өөр үндэстэн хоёр өөр соёл хоёр өөр сэтгэхүй гээд л бид хоёр тэс 2 өөр тал байж. Түүний намайг халамжилж байсан халамж , хайр нь бусдыг хайрлах буюу найз нөхөд хүрээлэн буй хүмүүсээ хайрлах хайр байж. Харин би гэдэг хүн ийм хайр байдаг гэдгийг мэдэхгүй мэдээ ч үгүй явж. Би урьд өмнө нь ийм юмтай учирч байсангүй. Монгол охид эрэгтэй хүнтэй гадуур алхахдаа сугадаад, хоол хийхээрээ аманд савхдаж хийж өгөөд, ядрахаар ядарч байна уу энэ витамин май уучих гээд, чамайг сагс тоглохыг чинь харсан сайн тоглож байлээ гээд л , гэрлүүгээ харих гэхээр уйлах гээд байвал тэр эрэгтэйдээ сайн л гэж бодно. Үгүй гэж үү. Гэтэл тэдний улсад тийм биш бололтой.

Хамт байсан хөгжилтэй 5 хоног ,хэзээ ч хэзээч үл мартагдах анхны хайрын(урьд нь хайр гэж бодож байсан зүлүүд хайр биш зүгээр хүүхдийн шохоорхол байжээ!) дурсамж  тэр эн бүгдийг үлдээгээд нутаг буцлаа!

Тэр хэдий надад сайн биш ч би бууж өгөөгүй учир нь энэ бол хайр. Зүгээр нэг шохоорхол биш. Хайрлаж байж хайр хүртэнэ. Бас түүнд хүлээн зөвшөөрөгдөхөөр нэгэн болох ёстой( бүх талаараа бие, царай, боловсрол нтр гээл). Би бүтэх байх гэсэн горьдлогоор түүнд хайраа илчлээгүй харин хожим хармсахгүйн тулд дараа өөртөө гомдохгүйн тулд л …  Тийм дээ ч одоо би зорилгоо тодорхойлж, жаргалтай байнаа!

Үүний тухай юу гэж бодож байна. энэ үлгэр шиг сонсогдож байж ч магад энэ хайр гэдэгт би итгэлтэй байна. та бүхэн би одоо юу хийвэл зүгээр вэ бас энэ сонгосон зорилго маань зөв үү нтр гээл сэтгэгдлээ бичээрэй!

7 Comments

  1. tushig says:

    hehe 5han, ene arai bishee 10 jiliin jhon huuhed l bichsiim shig bna hoorhon shohoorhol bnaa

  2. Eegii says:

    Yeeeee pihluu eniig bichsen hun  zaluu baisiimyy. Hamgiin adgiin zaluug bidnii mongolchuud  gomo gedeg biluu? piddaa uhsen hatsanaaraa uildagiin, 5 honogiin tanil gee biz dee, Uhsen ats, uhsen durlal baidagiin, Solongos kinon deer gardag shig uilaad shalchignaad baigaa zaluus ohid ud l bolj bgaam daa

  3. Anonymous says:

    saarag odoo u be? senfiin erdeniig unshij bhiig bodul ih l bolovsroltoi bairiin hun bh s bhiiin huuhed etr gsechjee ih nastai hun shg lbhiin tm bj ymr soyolgu shaar ve hunii setgeleesee bichsen umiig nohoin baas genuu.zaluu min jinii bichsn um jin taalagdj bn romantic um bichjee.hair baisanuu gui u gedgee ahiad neg ergeed hardaa..heseg hugatsaa ongorhiig huleee unheer ji teriigee martaj cadku oor emegtei hun terniig jin orloj chadhaargu bvl ji terendee unher hairtai um bnoo .amjilt husii zaluu min neg um nemj helhed solongos yoponii soyold heterhii bitii avtaarai ok

  4. hamgiin tom zobolgoo says:

    ahiin dvvv yu bichtsen ym beee chamd bi 1 ym l helie za solongos ohin mgl ohin 2iin ylgaaa gantshan ymand deerl baidag ym chi herbee bayn mongotei baisan bol chamd ter so ohin chine basl hairtai boloool ybah baisan daa bi so d odoo togsoh kvrsiin oyutan 5 jil bolj bna anh ajil gej medehgvi aab eejiinhee ybuulsan mongoor so ohiduuudiig tamhishigl tatdag bailaadaaa odooo mogtoil bol tsarai bie ntr hamaagvi gej vzdeg hvmvvsdee ene hvn monvv tsarianaasaa shaal ooor oilogsonvv ter kino drame ntr bol baihgvi zviliigl hvmvvs sonin bolgoj bichij nairuuuldag ym ter kinon deer baidag amidral so baidaggvi ym odo zvgeer l hicheelee hii yuun ohin ydaj so ohinii hajuud hujaaan deer za

  5. BALDAN.n.bnaa says:

    ene zluul ih ormantik yum bichichihlee gej ih oidooson bhda huurhi

  6. saarag says:

    unen unen. huuhed ih l goy yum bichichihlee de roman dainii yum bichichihlee geed l huuruud nugu huuhnee huleedeg shig commentuud ursaad l bna daa geed 3 tsag 4 tsag huleeged suuj bga biz. guu ee neeren tom goridolt oo ene. saihan des daraalaltai goy unshihad setgel huwurmuur bichsen bol sonirholtoi bh bsan yum. ooroo animechin l huuhed bh shig bna. bi URAGSHAA enter geed l. uuruu eregtei hun vv? eregtei hun bol dendv emzeg yuma yun ch ih uildiin chamd yamar setgel bhgui gej bga bish oilgono biz. sengiin erdene dorjiin garmaagiin roman uguulleg tuujuudaas n chadwal olj awj unshaarai. bichsen zuiliig chine harhad krilliig hanz hemneld oruulaad bichichihsen bololltoi. za tegeed minii bodloor hair mun vv gej asuusan bnale tegj ih uilaad bgag bodwol hair l blgui de huuhde. nohoin baas shig yum bichicheed ongiroh shaardlaga bhgui shv

  7. sos says:

    Hair baisin bailguide tgj l bodjino chi l yu bolhii ni sain medeh bh mani umshaad medeh ni bitii hel sain oilgosongui 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.