Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.гадаа хүйтэн байгаа ч ирж байгаа цаг гэсэндээ сайхан байна. Би сурч дуусаад өнгөрсөн жил эх орондоо бүр ирсэн. Одоо 25 тай залуу. Одоогоос 4 жилийн өмнө би нэгэн охинд хайртай байлаа. Тэр маань манай 8-р анги хамт төгссөн ангийн анд. Би 9-р ангидаа өөр ангид орсон. Одоо бодохнээ би түүний гоо сайхан, давтагдашгүй гэдгийг хүүхэд байсан болоод ч тэр үү анзаардаггүй байж. Даруухан, гар бөмбөг маш сайн тоглодог, уран илтгэгч гээд л мундаг хүүхэд байсан тэр минь. Би харин түүнд дандаа л тааламжгүй үг хэлдэг, дээрэнгүй ханддаг нэг үгээр хэлэхэд өстнүүд байсан.
Оюутан болоод 1-р курсдээ түүнтэй гэрийнх нь гадаа таараад. Ямар их өөрчлөгдсөнийг нь гайхаад л өнгөрсөн. Сайхан сэтгэл татам бүсгүй болчихсон надтай нэг их хөөрхөн инээгээд мэндэлж байж билээ. Надад тэр үед таалагдаад л өнгөрсөн. Би амралтаараа л гэрийн бараа хардаг хүн болохоор урьдны танил хүмүүстэйгээ таарахлаар их баярлана. Үүнээс нэг жилийн дараа амарч ирээд шууд л түүн лүү залгасан. Тэр минь ангийн анд минь сайнуу л гэж байсан. Уулзаад хамгийн их харамссан нь найз залуутай болчихсон байсан. Би тэр оройгоо л түүнийг эргүүлж эхэлсэн. Тэр минь их гайхаад найз минь ээ хүнд чин сэтгэлээсээ хайртай болоод үз, бид найзууд хэвээрээ л байя гэж шууд л хэлсэн.
Тэр багаасаа л их өвөрмөц бодолтой хүн байсан нь хэвээрээ шүү. Тэр зун ер нь би түүнийг л өөрийн болгох гэж л өнгөрөөсөн. Бүтээгүй ээ найзууд үеийнхэн 10 жилдээ анхны хайртайгаа учирснаа ярьдаг. Гэтэл би хамгийн дургүй байсан охиндоо хэзээ хойно сайн болчихдог. Сонин байсан. Би түүнтэй дандаа биш ч гэсэн ойр ойрхон холбогдоод л. Мэйл бичдэг байсан. Тэр минь нэг л янзаараа. Би бууж өгөхийг хүсэхгүй байсан. Бүх зүйлийг олж болно. Харин сэтгэл, цаг хугацаа гээд л авч чадахгүй зүйлс их байх юм.
Тэр хамгийн сүүлийн захиандаа хүний анхны хайр хэзээ ч хүрч боломгүй ариун нандин зүйл байдаг шүү гэсэн байсан. Зөвхөн энэ мөр өөр юу ч бичээгүй. Би утасруу нь залгасан чинь холбогдогдохгүй гээд л. Хамаг таньдаг хүмүүсээс асуугаад сураг гаргаж чадаагүй тэр үед. Би гайхаад л, алга болчихлоор нь эвгүй, ганцаардаад. Хичээл нэг юм дуусаад монгол руу орох гэж байхдаа тэдний ангийн залуутай таараад шоконд орсон. Харамсмаар юм болсон байсан.
Ярианы далимаар түүнийг сураглахад царай нь өөрчлөгдөөд өнгөрчихсөн гэсэн. Миний чих бүр шуугиад л орчин тойрон харагдахгүй болсон. Хөөрхийдөө найз залуу нь харддаг байсан, үргэлж л зовоож байдаг байсан тухай сүүлд л хүмүүс мэдсэн гэсэн. Хичээлдээ ирэхгүй, утас нь болохгүй 7 хонохлоор нь найзууд нь хайж эхэлжээ. Цагдаагийнхан түүний минь хайрцганд эвхэж, нугалаад хийчихсэн цогцсыг тагтан дээрээс нь олсон. Үнэхээр аймаар тийм хэрцгий алуурчинг хайртай хүн минь гээд эцсээ хүртэл бодсон байхдаа. Би шалган дээр өөрийн ухаангүй уйлаад л байсан. Орж ирээд гэрт нь очсон. Тэр минь бурхан болоод 1 сар ч хүрээгүй байсан. Би хоцорч ирсэн. Эр хүн зүрхэндээ уйлдаг гэдэг ч би тэгж чадаагүй.
Бүх сэтгэлээрээ гашуудсан хайран бүсгүй. Хамгийн өрөвдмөөр харамсмаар нь тэр минь бүр багаасаа бичсэн тэмдэглэл дээр нь надад хайртай тухайгаа бичсэн байж билээ. Дүү охин нь тэр бичсэн хэсгийг надад өгөөд уйлаад л байсан. Ахаа та миний эгчтэй хамт байх байж дээ гээд л ёстой гунигтай явдлыг үзсэн дээ би. Аав ээж нь шар махтайгаа хатна гэдэг нь болж байгаа байх. Бүсгүй хүнээс л төрж, хайрлаж нандигнах байтал амийг нь хороосон тэр адгуусыг би үзэн ядаж өрөвддөг. Тэр минь даанч сайхан хүн байсан. Би үнэхээр сохор, хайхрамжгүй байж. Хайрыг хайрлаж яваарай гэж нэг үг байдаг даа. Үргэлж санаж шаналж явдаг даа…
12 Comments
unen bol shan bs haramsaltai tuuh yumaa ghdee muu eriin
15-r horoolold iim hereg bolson sanagdaj bna
shaaagaad bai sda min hudlaa shaahiin muu yortoi sda ve
mash ih haramsaltai bnter zaluu j unher adguus uma.jmd amjilt iluu sn huntei uchirna gdgt naidaj bn
Дөлгөөн нуурын хөвөөнөө
Дүүлэн нисэх хос хун шиг
Дотны амраг чамайгаа мөрөөдсөөр
Хайрын дуугаа дуулж сууна аа
Хайрт хонгор чамайгаа гомдоочхоод
Харанхуй шөнөөр хаяад явахдаа
Харанхуй орцны үүдэн дээр
Хашгирч байхыг чинь би мэдээгүй
Гэмтэлийн эмнэлгийн орон дээр
Гунигт автан хэвтэж байхад чинь
Зүрхэнд зоолттой чинжаалыг аваад
Гараа исгэн тангараг өргөсөн
Цустай цагаан цамцыг чинь бариад
Цувааны чинь араас алхахдаа
Гунигийн дууг цээжиндээ хураагаад
Хоёр нүдийг нулимс бүрхсэн
gehdee tiim evheed tavichihsan gedeg hertsgii allaga bolloo gej sonsoogui.
4 jiliin omnoh yvdaliig bichsen bhad. ta nar yu oilgoj unshaad bgaan be? ene zaluugiin setgel ymar aimar bsan boldo…
Bi bas huuhed baihdaa 1 ahd uneheer ih hairtai baij bilee, ter hun medeegui, medsen ch medeegui tsarailsan uu, namaig er toogoogui.
Bi suuld ih surguulia tugschuhuud anhnii hairtai ter ahtaigaa dairaldsan ter urdiin adil namaig anzaaragui. хүний анхны хайр хэзээ ч хүрч боломгүй ариун нандин зүйл байдаг шүү ene ug unen ug bna
minii setgeld ter hun odoo ch gesen nandin zuil maani heveeree
yagaad ch ym ene tuuh unen baih. bi huvidaa itgej bna. denduu haramsmaar uruvdmuur ym.
ene mongolchuud yahaaraa hund itgehee bolitson yum be Dandaa hulhiduulj huuruulj yavdag bhaa Hen medehev iim yum bolson ch yumuu Hervee zohioson bol yasan muu yoriin yum Hun yu yarij yu bodno ter ni bieldeg gej………..Gehdee itgej bna
neere zohiol bichichihsen yum shigee. unen bol huurhiidoo neeren. ter neg yum n chamtai hardaj barisan yum bishv
Ene unen tuuh gejuu? Mongold iim allaga bolson talaar sonsooguim bna.
Hamgiin oodgui humuus l iim tuuh zohiodogiin yum shig ee. Ooriigoo lagaa hargduulah geed.
Yamarch bsan erh medeltei humuus ni hav daraagui bol, iim allaga Mongold boloogui ee.
Hun hairtai huniihee toloo buhnee zoriulval ene hair, hun ooriih ni toloo hairtai bgaad endvel oort ni jargaltai baidagiim baih daa,