Хань ижил нэг алдаа гаргасан бол уучлах зүрх сэтгэлээ сонсохыг хичээгээрэй!

Сайн байна уу залуусаа, энэ сайтыг хүмүүсийн амьдралын муу муухайг дэлгэх гэж биш, харин ч энэ бүгдээс суралцаж буруу зөвийг ялгаж салгаж, амьдралаа үнэ цэнэтэй болгоход нь тусалж байна гэж миний хувьд ойлгодог. За миний хувьд одоо 29 настай эрэгтэй, нилээн том компанид боломжийн албан тушаал хашдаг. Би та бүхэнд анхны нандин хайрынхаа тухай сонирхуулах гэсэн юмаа. Миний хувьд царай зүс, нуруу туруу бол хэнээс ч дутахгүй боломжийн сайхан залуу гэж дүгнэж явдагийн. Бүр 3-4 ангиаасаа л захиа энээ тэрээ авж эхэлсэн. 10 жилдээ сургуулийн сайхан залуучуудын тоонд орчихсон л байдаг байлаа. За энэч яахав гол зүйлдээ ороё.

Би амьдрал дээр их олон зүйлд хамгийн зөв сонголтыг хийж амьдралын түүхээ хамгийн сайхнаар дурсаж явахаар бүтээнээ гэж зорьдог юм. Залуу байхдаа нз нөхөдтэйгөө бусадтай л адилхан  наргиж цэнгэдэг байлаа. Хүмүүс намайг шалиг муу явдалтай залуу гэж боддог байсан байх. Тэгсэн  ч анхны хайртайгаа учирталаа хүнтэй унтаж үзээгүй, ер нь хэр барагийн охидыг тоодоггүй байлаа. Нэг найз маань ажлынхаа нэг охины талаар сонин болгоод л ярьцгааж байна. Их хөөрхөн охин тэгсэн мөртлөө өөрөөсөө хөгшин бараг аав нь шахуу насны хүнтэй мөнгөний төлөө хамт амьдардаг гэж. Үүнийг сонсоод бүтэхгүй охин байна даа гэсэн зурвасхан бодол төрчөөд тэгээд л таг мартссан байсан.

Нилээн хэд хоногийн дараа найзийнхаа ажлаар ороод гарах боллоо. Яриад байсан охин нь ямархуу охин байдаг юм бол гэж хэний ч сонирхолыг татах нь мэдээж, би ч тэдний адил байлаа. Очих газраа ирлээ яах аргагүй нэг охин нүдэнд их туслаа, бүр харцаа ч арай ядан салгаж байлаа би. Анхны харцаар л таалагдсан охин маань нөгөө бүтэхгүй гэсэн бодол төрүүлсэн охин мөн байлаа. Өөрийн эрхгүй зүрх сэтгэлд оч харавчих нь тэр дээ. Уул нь би тиймэрхүү явдалтай охидыг сонсоод л дургүй хүрдэг тэгсэн энэ удаад тэгсэнгүй. Хожим бид 2 анх танилцаж байх вээ их дурсаж ярилцдаг байсан. Надад таалагдсан шиг түүнд маань бас таалагдсан гэсэн. Өөр зүг руу харж байхад нь цоо ширтээд л надруу харахад нь зочин барин өөр зүг руу харцаа шилжүүлээд л хэхэ. Анх удаа л эмэгтэй хүний төлөө зүрх минь чанга чанга лугшиж байгаа нь тэр. Нээх удалгүй тэндээс явлаа.

Намайг гарсны дараа тэр охин миний тухай найзаас маань их сонирхож асуусан гэсэн. Би ч бас удалгүй найзаасаа тэр охины талаар асууж эхэллээ. Амьдрал нь хүнд болохоор ийм замд аргагүй орсон гэж сонсоод их өрөвдсөн. Ийм хөөрхөн залуухан охин ингэж явах ч гэждээ гэж. Яг үнэндээ өрөвдөхөөсөө илүү зүрх минь хайраар лугших нь их байлаа. Анх уулзсанаас 2 хоногийн дараа л найзуудаараа хамт шоудхаар боллоо. Хүслэн болсон охин маань тэнд байгаа гэнэ. Залуу хүмүүс сайхан наргиж цэнгээд л хамт хонолоо. Тэр оройдоо нөгөө охинтойгоо овоо юм ярьж хөөрлөө. Дугаарыг нь ч аваад амжлаа. Дугаар байсанч холбогдож чадахгүй хэд хонолоо. Хэд хоногоос дахиж шоудлаа. Нийлээн ууцгааж унтах боллоо. Манай нзууд бид 2-н байдлыг гадарласан нь тодорхой байсан. Та 2 энд унт гээд нэг өрөөнд оруулчихсан. Тэр өрөө нь 2 ортой байлаа. Тус тусдаа орондоо орлоо. Хэний ч хувьд юу болох нь тодорхой байлаа. Гэхдээ л би зүрх хүрээгүй юм.

Үнэхээр таалагдаж  байсан ч ийм хурдан байж болохгүй гэсэн миний зарчимч бодол давамгайлаад тэр шөнө унталгүй үүр цайлгаж хонолоо. Энийг уншсан эрчүүд юу гэж хэлэх нь тодорхой. Тэр үед нзууд маань мэдээж ямар нэгэн юм болсон гэж бодож байсан, маргааш нь ямархуу байна гэж нзууд их л сонирхож асуусан, яахав дажгүй л юм гэхээс өөр зүйл хэлээгүй санагдаж байна. Үүнээс хойш бид 2 утсаар харьцдаг боллоо. Тэр өдрөөс хойш би үлгэрийн далайд ховж эхэллээ, амьдралд эргэн тойронд юуч болоод байгаа юм бүү мэд зөвхөн түүнийхээ л төлөө амьсгалж, амьдарч байгаа мэт байлаа. Удалгүй нзуудаараа дахиж шоудлаа, бид 2 түрүүлээд тохиролцсон юм шиг хамт өрөөнд орлоо. Эхэндээ тус тусдаа оронд хэвтэж элдэв юм ярилцаж байгаад утсан дээрх бичлэг хамт үзэх шалтгаар оронд нь хамт хэвтэв. Мэдээж бичлэг өчүүхэнч сонин биш байлаа. За ингээд удалгүй…

Эр хүн боллоо би. Мэдээж бид 2-н харьцаа улам лав болж байлаа. Жинхэнэ хайрыг амсаж үзсэн хүмүүс миний мэдэрч байсан зүйлийг ойлгож байгаа байхаа. Цаашид юу болохыг ер бодох сөхөөгүй зөвхөн тэрхэн цаг хугацаандаа л амьдарч байлаа бид 2. Удалгүй нөгөө баян хүн гадаадаас ирэх боллоо. Бид 2-н харьцаа ингээд дуусч байна гэхээс амьдрал дуусаж байгаа юм шиг л санагдаж байлаа. Учир нь тэр баян хүн их нөлөөтэй яаж ч мэдэх хүн бид 2-н харьцааг мэдэх ёсгүй гээд нөгөө охин маань чамтай харьцаатай байнаа, гэхдээ нууц. Би ч хагас үхлүүд хүн яахаа мэдэхгүй ухаан мэдэрлээ алдсан байлаа. Ямар нэгэн аргаар өөрийнхөө хайрыг салгаж авна гэсэн бодолд автаж байлаа.

Нөгөө хүн нь ирлээ. Бид 2 ч уулзахгүй хэд хонолоо, хааяадаа санаж байна гээд мсж ирдэг ч би хариу бичиж болохгүй ёстой л нэг үгээр хэлэхийн аргагүй хэцүү байлаа. Нэг сайхан нартай өдөр гэнэтийн юм болсон. Миний хайр надад мсж бичсийн би энэ хүнээс салаад чамдээр очлоо гэж , би ч тэнгэрт тултал баярлаж бараан үүлтэй тэнгэр цэлмэх шиг сэтгэл санаа гэрэл гэгээгээр дүүрсэн. Хүн үнэхээр л хайртай бол ямарч алдааг уучилж чаддаг юм байналээ. Би одоо болтол өмнөх амьдралыг нь ердөөсөө дурсдаггүй, надад бодох ч шаардлага байдаггүй, миний л сонгосон зам учраас.  Ингээд л миний хайр маань надад ирсэн юмдаа бид 2-т мөнгө төгрөг эд хогшил байгаагүй ч бие биендээ дуралсан чин сэтгэл л байсан. Ингээд хамтын амьдралыг хоосноос эхэлсэндээ. Байр хөлслөн хэсэг амьдарч байгаад 2 гэрээрээ ээлжлэн жил гаран амьдарсан. Би боломжийн ажилд орж  бид 2 хашаа байшин банкны лизингээр худалдаж авлаадаа. Өөрийн гэсэн орон байртай болсондоо бид 2 хичнээн аз жаргалтай байсан гэж санана.

Хуучин байшин байсан болохоор бид 2 өөрсдөө засвар хийж сайхан цэвэрлээд орж байсандаа. Өглөө ажил хичээлдээ явахдаа хөтөлцөөд л автобусны буудалруу хамтдаа алхаад бие биенээ үнсээд л хичээл ажилдаа явцгаадаг, орой автобусны буудалд түрүүлж ирсэн нь хоцорж ирсэнийгээ иртэл нь хүлээнэ, ирээд л миний хайр намайг тэврээд авна би хүмүүсээс санаа зовоод жоохон дүргүйцэдэг  байлаа. Тэгээд л хөтөлцөөд л хайрын байшин руугаа хамт явандаа. Энэ мэт овоо хэдэн жилийн ардаа орхилоо. Амьдрал үргэлжилсээр бид 2 ч одоо орон сууц машин тэрэгтэй хангалуун сайхан амьдралтай гэр бүл болсон. Амьдрал элдэв өнгөөр баялаг болохоор бид 2-н хувьд тодорхой хэмжээнд тэр өнгөнд хууртаж алдаа гаргасан удаа байгаа. Гэхдээ тэр болгоныг энд тоочмооргүй байна. Алдаагаа ухамсарлаад, бас уучилж өршөөх сэтгэлийн хүчийг өгч чадах зүрх сэтгэлээ сонсож чадаж байсан болохоор бид 2 энэ бүгдийн даваад л гараад ирсэн.

Амьдралд жаргах зовох, элдэв цаг зуурын өнгөндт атагдах вэ зөндөө л байх нь мэдээж хамгийн гол нь бие биенээ гэсэн тэр нандин холбоондоо хэзээ ч цав суулгаж болохгүйг та бүхэнд сануулах гэсиймаа.  Энэ сайтад ихэвчлэн хуурч мэхэлсэн одоо яахуу ийхүү гэсэн амьдралд байдаг л юм шиг ханддаг хүмүүс ч бас байх юм. Хань ижлээ хуурж мэхлэнэ гэдэг хэдий баригдаж мэдэгдээгүй ч гэсэн буруу зүйлийн эхлэлийг тавьж байдаг. Хэрвээ та нэг алдаа гаргасан бол түүндээ харамсаж байгаа л бол дахиж хэзээч битгий тэр алдааг давтаарай, харин таны хань ижил нэг алдаа гаргасан бол уучлах зүрх сэтгэлээ сонсохыг хичээгээрэй, эргээд нийлэх амьдралаа улам амттай болгохын тулд анх танилцаж байсан үедүүдээ дурсан санаж амьдралынхаа хар бараан хэсгийг нь авч хаян сайхан цагаасаа эхлүүлсэн амьдралаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь та өөрийн зүрх сэтгэлээрээ бий болгосон тэр нандин үнэт зүйлээ өөрийн гараар үгүй хийж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Танд өнгөнд хууртагдах вэ тохиолдвол анхны хайраа сана, сайхан жаргалтай мөчүүдээ сана. Танд энэ бүгд дурсагдахаа больсон болохоор та өөр зүйлд анхаарал хандуулаад байгаам.

Хүмүүс анхны хайр бүтэхгүй л гэдэг тэр хүмүүс өөрсдийн буруу алхамаас болоод л анхны хайраа алдсан хүмүүс, мэдээж тэдэнд хайраа хадгалаад аваад үлдэх боломж бүрэн байсан. Тийм болохоор та энэ ертөнцөд зүрх сэтгэлтэй хүний биеийг олж төрсөн болохоор амьдралынхаа үнэт зүйлийг бий болгосон л бол түүнийхээ төлөө эцсийн амьсгалаа хураатлаа зүтгэх хэрэгтэй юм шүү.

19 Comments

  1. anna says:

    helj medehgui yum. gehdee ergej holbogdoh hereggui l bolov uu.

  2. zochin says:

    ta 2 yriltsaj izd ergd buhniig shiner ehleech

  3. Anonymous says:

    Naad zaluugaa martsan n deeree.  Odoo l buh yum ungursnii daraa chamd ingj bodgdjiga, bas terrndch gesn. Ter huuhentege dahon davtan untsan n unenl ymchin tuhain ued ta hoyr ymrch asudlgu suusn bl busdiinl adil chmaig huuraadl tegsn murtluu hairta ymshig tsarailadl yvh bsn bhoo. Ter hun ooroo l aldsan. Ydjaahd etssiin etsest ymrch ur dungu uldsn bolhooroo chamaigl sonsdog bjde geel chinii shn bgaa baidlig haraad haramsaj suugaa bh. Naad zaluuga bodlgu buhniig martaj tarhia refresh hiiged buhnig saihnaas ehle. Trr zaluuchin hoyr tuula buudahgej altsagnasnii etsest hen n ch bhgu hotstson n oortn mash tom surgamj bolood ahiad daraagiha amidral iluu harj biluu doloolgui hen neg ailii ohiniig unencher hairla yvh boltugai. Busgui min bitii umnuh har darsan zuudruuge orohgeed bai. Ungursnuusuu salj unuudruuruu bodoj ireeduinhe saihanruu temuul

  4. ah ni says:

    a womand zovlohod ter zaluu chine chamaas aigaad helj chadahgui bgaa bh chi ergeed niileh heregtei zaaval holboo bariad bi odoo hurtel chamaig boddog gej heleerei zaaval shuu
    zaluu chine tegej helehiig chine sonsohiig aminaasaa ch iluu husch bgaa

  5. sss says:

    a woman.д, юу ч болсон, ямар ч хариу авсан байсан хэлээд үзэх хэрэгтэй. харин хариуг нь тэр дороо авна гэж нэг их битгий найдаарай, хэсэг хугацааны дараа л жинхэнэ хариу харагдах болов уу. найзуудаасаа би бүгдийг сонссон, яагаад надад хэлээгүй юм бэ гээл эхлэхгүй юу… амжилт бүсгүй минь…

  6. naraa says:

    erchuud hudlaa sh dee, minii huvid odoo ch gesen amidrald MINI ene baraan tolbo uldsen ch dee, 

  7. busgui says:

    tegehed manai nohor namaig bainga huurna teg,d barigda,ra togloson yum naizuud esvel utas anduursan bna gedeg nadad haaya ene amidral utgagui sanagddag ,yamar erchuud iim saihan uujuu bdag bnaa tegehed bi unench sh de yagaad namaig huurdag bna.bi tiim muu muuhai hun bis sh de yah estoi yum bol…….

  8. busgui says:

    goe yumaa

  9. lady says:

    yoo yamar aimar emegtei we? Huunii huuhed gargaad tegeed hunii amidarlaar toglood uneer aimar ym. Tanai ene zaluu belgewch gej meddeggvi l ym bh daa. za chamd yu helhiig medehgui l bn.Oorinhoo setgeliig l sonsdog bh daa.

  10. zochin says:

    a woman-d!
    Тэр хүн чинь чамд хайртай хэвээрээ боловч сайн хүн болохоор тэрийгээ хэлж тайлбарлаж чадахгүй байгааа юм байна аа. Та 2-г нийлэх ёстой гэж бодож байна

  11. a woman says:

    Unshhad goe bailaa.
    bi bas ooriinhoo jinhene hairiig bichmeer sanagdalaa.
    bi 10 jildee ih olon niitiin ajild ordog, deed dood angiin huuhduudteigee ih naizaldag, bas sags ih togoldog baisan bolhoor eregteichuudiinhee bagtai hamtdaa iish tiishee ywj temtseend oroltsdog bailaa.
    harin manai angiin howguun nadad bur 7-r angiasaa l ih dotno handdag, nadad hairtai gedegee uil hudlul, halamj buh l yumaaraa bainga uzuuldeg baisan.
    gehdee ter 10r angi hurtlee nadad ugeer ter ih hairaa ilerhiileegui ch bi bolon minii ergen toirondoh buh l hun meddeg baisan.
    Bi ch tuunii amaaraa asuuj uerhehiig n huleegeel baidag baisan, namaig geh olon oor angiin howguudiig dandaa l ortsoniihoo uuden deerees butsaasan da, zowhon tuuniig l huleegeel.
    bi ch gesen tuund bas hairtai baisan gehdee teruuhen uedee medeegui baisan.
    harin 10 jilee togsood bugd konkurstee orj huwiaruudaa awchaad bi hotruu ter oroinoo ywsan. uchir n manaih ali hediin nuuchihsen baisan bolhoor, bi shuud l ywsan. tegeed autobus-nd suuj baihdaa tuuniig ih huleesen. tegeed ireegui bolhoor bi hot ortloo chimeeguihen uilj bilee. ter l ued bi tuund mash ih hairtaigaa medsen. bi tuund ooroo turuuleed heldeg baij gej ih haramssan. yagaad ch yum bi dahij tuuntei uulzahgui yum shig l sanagdaj baisan bolhoor uilan barin ywsan baih.

    harin manai angiinhan konkursee duusgachihaad bugd surguulia awsan baisan bolhoor bugd temdegltsgeej negniidee ochij arhi uuh n uuj, airag uuh n uuj narigsan yum bilee.
    harin nogoo zaluu maani tend oort n sain gej dandaa araas n guideg angiin ohintoi untchihsan baisan. medeej tsaad ohin n boon bayr baisan baih.
    harin bi teriig n ooriinhoo naiz ohidoos how jiw sonsoh dalimd medsen. ooriin erhgui uilsan da, gomdood.
    za tegeed namar bolj bugd ih surguulidaa orj, nogoo zaluu maani ch hotod irj bid 2 bainga l taaralddag bolow. ter tusmaa 2ulaa MUISiin 2-r bairand baisan bolhoor bainga l taaraldana. tegeel dahial nogoo hariltsaa ehelsen, ter namaig gej guigeel bi tuuniig helehiig n huleegeel kk.
    teged ter mini minii tursun odoriin omnoh odor n ireed nadaa ilchilsen. neeh huurhun tom bambaruush, tsetseg barichihsan irj bilee. ter tsagaas bid 2 iin jihene alban esnii uerhel ehelsen. medeej urid n neg negniigee sain meddeg, zan chanar, humuujil buh l yumaaraa 2ulaa ijilhenduu baisan bolhoor ih amar baidag bailaa.

    tegej uerheed barag 6 sar bolsonii daraa bid 2 anh untsan. ter ih l guriij huleesen baih. tegeed anh unthad medeej bi ongon baisan, harin ter ih l gaihaj bilee. tegeed bi yagaad chi gaihaaw, bi ugaasaa l huntei uerheegui gedegiig chi sain medej baigaa biz de getel humuus chamaig ih ywdaltai l gej yridag baisan. bi gehdee chamd hairtai baisan bolhoor toodoggui l chinii derged l bainga baihiig hicheedeg baisan gej bilee.
    tegeed bodhoor humuus ataarhaad ch yumuu eswel oor shaltgaanaas boldog ch yumuu ih hudlaa yridag yum bilee.
    harin ter namaig ih hairaldag baisan gehdee hun l bolson hoino aldaa gargasan.
    bid 2 uerheed barag 3 jil bolj baihad nogoo ooriinh n hoinoos bainga guideg ohintoigoo untsan baisan. neg esondoo dahiad. nadtai uerheheesee omno bas neg untsan.
    tegeed bi teriig n medeed salhaar bolow oo tegej barag 3 sar shahuu salsan ch bish niilsen ch bish baij baigaad bi tuuniig uuchilhaar bolj ergeed niiltel nogoo ohin n huuhedtei bolson, medeej ternii huuhed geed manai naiz zaluu deer hureed irsen.
    tegeed l bi gedeg hun shuud l zaigaa tawisan.
    tegeed bi ter daruidaa gadagshaa ywsan. uchir n uneheer tiim zuiliig sonsood haraad suuj chadahgui gedegee oilgoson. tuund gadagshaa ywna gedegee ch heleegui shuud l ywsan.
    harin nuguuduh chin genet aaw bolhoor bolson deerees n medeej huseegui baij baigaad iim zuild orson bolhoor yun namaig anzaarahtai mantai yum bolson baih.
    namaig gadagshaa ywsnii daraa manai egchees utsiig mini awaad nadtai hed yrisan ch bi tuund odoo buh yum duussan geed hawituulaagui. ter helehdee nadad gants bolomj olgochih. bi huuhdiinhee hariutslagiig ch uurne gehdee chamaas salmaargui bna geel uilj biasan. bi tegeel utsaa taslaad ternees hoish holbogdoogui.
    huuhdiig n garsanii daraa manai angiinhan ochitol huu n joohon turulhiin gajigtai bna geed manai naiz ohid nadad helj bailaa. bi ch ee hoorhiidoo, edgeh boltugai l gej bodoj biasan. uchir n bi tuundee hairtai bolhoor sain saihaniig l hussen. teged ali boloh bi mongoltoi holbogdohgui baihiig hicheesen, bas naiz ohiddoo odoo tuunii talaar dahij bitgii yriaarai geel guij bailaa.
    bi gadaadad 4 jil bolsonii daraa mongold ochison.
    geriinhenteigee uulzchaad hamgiin turuund huuchin naiz zaluutaigaa uulzhaar bolson. uchir n bi ene 4 jil bolohdoo tuuniigee martaj chadahgui baisan. bas oor zaluutai taniltsaagui. humuus namaig chi hurulttei bolloo geel heldeg baisan hehe.
    Tegeed naizaasaa utasiig n asuugaad utsaar yriad uulzahaar bollo. bi zugeer l tuuniig neg harchuul tegeel setgel amar bolood bi ooroo shineer oor amidral songochih yum shig sanagdaad. uchir n ene 4 jil bainga tuunii tuhai bodood bi shine amidral ehelj chadahgui bailaa.
    tuuntei uulzlaa, ter mini joohon ydaruu haragdaj bailaa, gehdee yg l heweeree yum shig. tuunees ajil turuliig n asuugaal bas huug n asuulaa. ter maani huugiinhee zurgiig utasnaasaa haruulsan, huu n harhad turulhiin gajigtai gedeg n medegdej baisan. bi ter talaar n asuuj zurhelsengui. tegeed oor neeh ih yum yrisangui. er n ih chimeegui, yrih durgui bailaa. bi ch dotoroo za za ene hunii nadad hairgui bolsoniig medeh l nadad hangalttai bna gej bodood tegeel bi harisan. harin zamdaa taxind joohon uilsan. tegeed l owoo setgel gaigui bolson.
    harin daraa n angiinhaan naiz ohidtoi uulzaad halit nogoo zaluugaa asuulaa, zugeer tuunii talaar yum medmer sanagdaad. getel nogoo ohid maani chi tegeed uneheer sonsomoor biagaa yumuu geel. bi ch odoo zugeer bolson tiim bolhoor sonsohod zugeeree geel ineesen.
    harin ted helehdee nogoo zaluu maani huuhedtei bolsnoo medeed tegeed hamt amidarhaar bolood tegeed huuhed turtul huu n turuhduu joohon gajigtai tursun tiim bolhoor emchilgee ih hiilgedeg baisan, medeej nuguuduh chin bainga ajilaa hiij ger bulee tejeene, emchilgeenii zardal geel, harin huugiin eej n bainga l emneleg gej ywdag, manai angiinhan angiaraa handiw ene ter ogson geel, tegeed ter tom mes zasald orhoor bolood aawaas n bas dawhar tsusnii shinejilgee awaad ymar negen tohioldold tsusnii donor heregtei bolwol geed beldtel nogoo zaluu maani aaw n bish bolj taarsan gesen. medeej eheleed huuhdee mes zasald n oruulchaad heseg baij baigaad salsan genelee. harin nogoo zaluu maani odoo hurtel ter huu deeree ochij buh l talaar tusaldag heweerei baigaa gej naiz ohid maani helsen.
    manai angiinhan huduunii huuhduud bolhoor hoorondoo ih holbootoi baidag. tiimees ih medeleltei baidag baih l da.
    tegeed tuuntei uulzsanaas hoish barag 2 doloo honog bolood , bas bi ajild orood mongoliin amidraltai taniltsaad zawgui baisan bolhoor setgel sanaa gaigui l bailaa. harin nogoo zaluu maani neg oroi utasdaad, joohon halamtsuu baih shig baisan tegeed chi yu ch bitgii yriarai, zugeer l minii helehiig sonsooch geed guisan. tegeed bi za geed sonstol
    ter chi yg uridiin huurhun heweerei bailee, chinii huurhun nuden deer yg deer ued unsdeg shigee unsehiig mash ih hussen. gehdee chi nadaas iluu sain huntei saihan amidrah estoi, chamd mash ih hairtai, az jargaltai amidaraarai gej heleed utsaa tawisan.
    bi yu ch helj chadaagui, yagaad ch yum ergeed yrie geheer neg l bolj ogohgui yum. ter ooroo nadad salsan gedegee bas huu n bish baisan gedegee heleegui bolhoor nadtai niileh bodolgui baigaa yum bolow uu gej bodson.
    ingeel minii mongold irsen amidral ergeel huuchin tuuniig boddog baidaldaa ergeel orchihloo. bi ene udaa ooroo eheluu gej bodoj baigaach ter ugui gewel yah bol geed aisan heweerei. bas tuuniig odoo ymar negen huntei baigaa esehiig bas sain medehgui baigaa bolhoor buun ergelzee.

  12. volk says:

    chi sain zaluu bainaa, ene site setgel zurkhnii unen baikh yostoi ….

  13. Anonymous says:

    sain zaluu umoo amjilt huse busgui chini aztai hun um

  14. хасаа says:

    ховор залуу,бас сэтгэл сайтай хүн байна,сайхан амьдраарай,нэг хүнийг насан туршдаа баярлуулж дээ,манай залуус ийм байгаасай

  15. Anonymous says:

    neg udaa nileed hoorhon ohinii zahiag duud n damjuulah hereg garaad. Dugtui n naaltgui ongorhoi bolohoor n unshij uzsen namaig tanihgui hernee namaig muulchihsan deerees n yavdag yavdag humuusteigee hedii hugatsaand uulzaj bgaa heden togrog avdgaa bichchihsen bsan. Yamar ch bolovsrolgui hunii languun deer zogsdog gesen bh aa tuhain uyed.10 000 togrognii toloo shuuhiin neg hogshin yamtai yavdag gej bsan.

  16. chigeeree l xarj amidar says:

    xairtai xun maani az jargaltai saixan amidarch bgaa bxdaa l gej boddog sh dee hehe,unexeer butexeer bol yadag ch bsan butdeg yum shigee,butexgui bol tegeed xichneen udaad ch xichneen bie biedee sain baisan ch boldoggui yum shigee 

  17. chigeeree l xarj amidar says:

    mash saixan sanagdlaa,ta 2t amjilt xusyee!
    minii anxnii xair buteeguiee,gexdee bi tuuniigee yawuulsandaa xaramsdagguiee,uuruusuuu shaltgaalax bux zuilee xiisen bxoor,saixan dursamj maani l uldejdee

  18. zaluu says:

    bi oyutan baihdaa angiinhaa neg busguid hairtai baisan yum lda. ter nadad gaigui handdag bsan ch namaig minii busgui boloh hemjeend hureheer handdaggui bsan. 2uulaa naizuud l gedeg baisan. oyutan baih ued gar utastai dunguj l bolj bsan ue. mungugui oyutan arai gej munguu tsugluulj 4500gar utsand clip hiilgej uguud l. beleg ene ter bolhooroo mungunduu taaruulsan jaahan yum songodog bailaa. hairtai gej helhed chiniih bolno gej umnu n bodoj bgaagui yumaa tegher ene bodloo orhi gedeg baisan. tegsen ch bi haaya utsar yaridag. hicheel ene teree asuuh yumu hen negend n tuslamj garahaar bid 2 biy biyneesee asuudag baisan. surguuliaa tugssun ch yaridag baisan. daraa n neg zun tsalin buulaa ged 2 naiztaigaa beer uuy ged gudmand yavj bailaa. tegsen zamyn nuguu tald angiinhaa ohinyg naiz ohintoigo yavj baihyg harsan. utsaar zalgadag yumuu gesnee zaza daraa zalgiy ged ungurch bailaa tegsen margaash n usa yavchihsan. yavsan hoino n bi utsaar yaridag bailaa. bainga yarihaar yadargaatai sanagdah baih ged 7 honogt 1 udaa zalgadag bsan. neg yarihaaraa bid 2 barag 2 3 tsag yaridag baisan. daraa n bodohnee nadad dasch baisan shig baina le. yagaad daraa n bodohnee gehed bi email bicheed chamaig huleene gedeg nadaa hol sanagdaj baina gesen. tegeed l ter busgui minii garnaas hutluh gej baisan garaa nadaas holduulsan. daraa n bi zunduu l uuchlalt guisan ch ter nadaa busgui hunii bardam zangaa gargasan :). hench baisan tegeh baisan baih ldaa. suuldee bi bainga zalgahar yadargaatai sanagdana, tegeed ch nadaas ulam l holdoh yum bna geed yamarch suraggui bolson.terch Mongold irsen. 10 ony zun nadru msg bichij baisan. tegeed l bi haaya bichdeg bolson. bainga bish bur haaya l bichdeg bolson. odo bi tuunii ih surguuliin angiinh n zaluu baiy l gej boddog. yamar negen baidlaar hereg garval bi tuslana gej boddog. odoo hurtel ter busgui nadad yagaadch yum dotno sanagddag. bi uuriinhuu busgui bolgoh geed chadaaguich odoo bolgiy gej boddoggui. bolohgui baih baisan bolood yum bolgon tegej ungursun yum bailguidee. odoo bi tuund saihan buhniig l husdeg. oyutan baihad naizuud naadah chin yavdaltai ohin shdee gedeg baisan. bi toodoggui baisan. tegeed ch minii songolt bolhoos chiniih bish shuude gej heldeg bsan naiz nartai. emegteichuudees asuuhad uerhej baisan yumuu erguulj baisan zaluugaa daraa n yamarhuu amidraltai bgaag anzaardag bolovuu? uurig n yaj hairlaj halamjlah bsan bol yaj amidruulah baisan bol gej hardag baihaa 🙂

  19. МОНГОЛ ХҮҮ says:

    САЙХАН САНАГДЛАА АНД МИНЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.