Сайхны өмнө харц буруугүй гэдэг шиг бүсгүй хүн болгон сайхан байдаг юм шүү дээ…

Энэ өдрийн мэнд? Энэ сайт-ын байнгын уншигч бүсгүй байна аа. Яагаад ч юм дандаа л хууран мэхлэлт, салалт сарнилт гээд бичээд байгаа болохоор нэг ч гэсэн өөр сэдвийгхөндвөл яасан юм бэ гэж бодоод үүнийг бичээд сууж байна л даа. Өнөөдөр уг нь би гэрээсээ өглөө ажилруугаа ямар сайхан сэтгэгдэлтэй явсан гээч? Ажил дээр ч бүх зүйл бүтэмжтэй сайхан явж байлаа. Би нярайлаад удаагүй л дээ. Гэсэн хэрнээ манай ажлынхан намайг төрсөн шинжгүй байна, улам жавхаалаг сайхан болжээ гэцгээгээд л. Би ч эмэгтэй хүн болсон хойно сайхан үгэнд урамшаад л… Нээрэн л би төрсний дараа биеийн жин их хурдан хэвэндээ орж, хөх томорсон нь аятайхан санагдаж, тэрнээс гадна хэвлийн арьс маань ерөөсөө унжиж сунаагүй. Урьдны өмсч байсан хувцаснууд маань таарч, хөх томорсны ачаар цээж маань их л сайхан харагдуулна. Өөртөө их итгэлтэй бичиж байнаа би тэ?

Зиак тэгээд өнөөдөр ажлынхаа тэн хагасыг хийж дуусгаад хүү рүүгээ яараад гэрлүүгээ гүйх замаараа хажуугийн нярайн аптек орж хүүдээ хөөрхөн угж авъя гэж бодоод орлоо. /ажилдаа явсан хойгуураа хүүдээ сүүгээ угжинд нь сааж үлдээх санаатай л./ Пэй, ямар олон төрлийн, ямар ч хөөрхөн өнгө будагтай, ямар ч хөөрхөн угжнууд вэ дээ? Өөртөө үйлчлэх аптек болохоор лангуун дунд зогсоод үзэж, үзэж аманд нь эвтэйхнийг бодоод нэг угж сонголоо. Дахиад нэг илүү болгож угжны соосог авлаа. Авсан зүйлдээ их л баяртайгаар үүдний кассруу очсон чинь. Кассан дээр байгаа худалдагч, тайлбарлагч, харуул гурвын нүд шаал өөр тийшээ. Бүүр мэлийгээд зогсоод байх юм. Би аль хэдийнэ урд нь ирээд зогсоод байхад… Эргээд харлаа. Өндөр хоёр хүүхэн явж байнаа. Тэр хоёрлуу нөгөө гурав чинь бүр нүдээ цавчилгүй, эр эмгүй шүлсээ гоожуулчихаа алдаад л хараад байх юм. Би урдуур нь “тооцоогоо хийе ээ хөөе?” гэсэн чинь худалдагч нь гэнэт сэрэв бололтой бичиж байнаа, миний юмыг… Тайлбарлагчаас нь нөгөө илүү авсан соосогоо энэ угжинд таарах нь энэ юм шиг байна, яг таарах болов уу? таарахгүй бол эргүүлж авахгүй биздээ? гээд асуусан нь буруудсан юмуу хаашаа юм “цаана чинь зөндөө л байгаа биздээ, тэрнээс сайн харж байгаад сонголтоо зөв хийхгүй юу?” гээл хашгирчихваа.

Пэй хүн болсоор өөдөөсөө хүн тэгж муухай харж байгааг сая л анзаарлаа. “Ямар бухимдуу байна вэ та? Ажлаа мэдэж хийвэл яасан юмбэ? Олон хүнтэй ингэж харьцдаг бол чи ч энэ эмийн санд гарз авчрах хүн байна даа” гээл хэлээд тавьчихсан би.  Хаалгаар гараад алхсан чинь хамгаалагч нь “хаха, хоёр хөөрхөн охин ороод ирсэн чинь бүр аймар харлаа шдээ, урдаа хүн ирснийг ч анзаарах сөхөөгүй байхдаа яахавдээ хаха ямар эрэгтэй хүн байгаа бишдээ чи” гээд л тайлбарлагчаа нудраад л. Тэгснээ “күэ нээрэн хөөрхөн охид юмаа, тэр хөл гар энээ тэрээ нь ямар ч өөгүй” гэж ирээд л ам булаацалдаад сайхны нь ярьж гарсан…

Би гадаа алхаж явахдаа бодлоо. “Хүн бүгд л дахин давтагдашгүй өөр өөр шүү дээ. Нэгэнд нь байгаа сайхан зүйл нөгөөд нь байдаггүй” гэж ирээд л өөрийгөө дахин дахин хараад л, машиныхаа толийг дахин дахин эргүүлээд л явлаа. Би уг нь тэр хоёрт атаархсандаа тэгээгүй л юмсан. Зүгээр л хүн болгон яагаад сайхан гэдэг зүйлийг зөвхөн гадна төрхөөр хэмждэг юм болоо? Хэрвээ хүнд ийм дутуу дулимаг гэнэн ухаан байгаагүйсэн бол би өдийд тэр тайлбарлагчийн бухммдсан харцыг харалгүй, өөрөө ч хүнийг муухай байдалд оруулж ичээлгүй тэр эмийн сангаас гараад явах байлаа.

Ээ дээ, хүмүүс минь сайхны өмнө харц буруугүй гэдэг шиг бүсгүй хүн болгон сайхан байдаг юм шүү дээ… Хүүгээ харж жаахан нервээсээ гараад үүнийг бодож бичлээ. Цаг зав гарган уншсанд баярлалаа.

28 Comments

  1. name says:

    erchvvdiiin tuhai bichihgvi ium aa

  2. Anonymous says:

    hi geed bichsen unegui er jombogo bn bn amid yabahdaa 9 shidiig uzeh nee kk

  3. baloon says:

    hehe, emegtei hund durgui eregtei hun baidaggui shdee, saihan emegtei hun yavj baival erchuud n yamar saihan busgui ve gej harna, emegteichuud n ene erchuud yugii n tegtlee haraad baigaa yum bol gej gaihj harna.. gehdee goo uzesgeleng hyazgaarlaj bolohgui shuu dee. nuhur chin hajuugaar yavsan huuheng harlaa ged ter huuhen chamaas iluu haragdaj baigaa yum bish l dee hervee iimerhuu yum tohiolduul taivan handah heregtei. gadaad uzemjind het avtaj dotood uzemjiig toohku bainuu gej bitii bodooroi dotroo saihan hun gadnaa ch saihan l bdag.  

  4. Naomi says:

    Saihan emegtei boglon saihan haragdaj chaddaggui, harin saihan haragdaj chaddag emegtei l saihan haragddag ym.

  5. Anonymous says:

    mongol khuu gedeg ugiig chi gantsaaraa omchilj avah hen yum be?

  6. hi says:

    hi ohid busguichuuddee bayriin mend! ohiduud egch naraa hussen gazart chin ochij husseneer chn baiy, dajgui boy, unegui shuu!!! strongball_00@yahuu.com

  7. monda says:

    sain uu? chamd bayriin mend hurgie. suugee saagaad orhij yavdag gesen. udsan suu huuhded ugjij bolohgui shu, udsan suund huuhed hordhooroo aimar horddog yum bileee…

  8. monda says:

    sain uu? chamd bayriin mend hurgie. suugee saagaad orhij yavdag gesen. udsan suu huuhded ugjij bolohgui shu, udsan suund huuhed hordhooroo aimar horddog yum bileee…

  9. moeme says:

    eriig nas uuliig tsas darna gej 1 ug bdag daa
    ymar ch sxan zaluu ymar ch saixan busguig tsag hugatsaa gedeg zuil gundaana shuu shu dee
    minii bodloor lav hunii dotood setgeld l iluu ih tatagdaj durlah estoi yum shig sanagddag bolson shuu suuliin ued uneheer l tsarainii saihnaar tsai sulehgui l yum bilee

  10. МОНГОЛ ХҮҮ says:

    ХЭ ХЭ МИНИЙ ХУУРАМЧ ХУВИЛБАР ЦОХИЖ ЯВНА ХА ХА БОДВОЛ НЭГЭН ЭМЭГТЭЙ ХҮН БОЛОВ УУ? ЗА ЮУТАЙ ЧАМД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

  11. Мөнхийн гоо үзэсгэлэн гэж байхгүй шүү дээ.

  12. oyukaa says:

    end bgaa erchuudiin tarhi ni ugaasaa iim jaahan yumuu haashaan Zarim ni yu yu ch gene uu?Uursduu tasartsan miss ees turuud miss tei suutsiimuu haashaan .BUH EMEGTEICHUUD MAANI SAIHAN SHUU DEE TER TUSMAA EH BOLSON BUSGUICHUUD MAANI.

  13. Anonymous says:

    bi ch gesen hoorhon zaluud durtai bsnaa boliod odoo oortoo itgeltei mergejildee lag zaluud durtai

  14. Happy women's Day!!! says:

    Buh eejuud bolon emegtechuuddee bayariin mend hurgie!!! ta nartaa hairtai shuu, ta nar mine baihgui bol bid nar chine amitan bolno shudee xexe

    hundetgesen goalmanisme@yahoo.com

  15. saihan busgui huniig bi chj bas sonjij harah durtai says:

    bi uuruu emegtei l gehdee goyo saihan heentser ohid busguichuudiig haraad l baimaar shuu,zarimdaa bi bur ochij bgaad chi uneheer uzesgelentei baina geed helchihne shuu kkk hunii goo saihaniig mederch unelj bgaagaadaa bi uurtuu bayarldag

  16. er hyn says:

    emegtei hyn saihan l bh yostoi Oor yarai bhgyi Ygyi bol hen ch bish

  17. Anonymous says:

    emegtei hyn saihan l bh yostoi Oor yarai bhgyi Ygyi bol hen ch bish

  18. би says:

    хэхэ, би атаархсанчиг, бахархсанчиг, ичсэнчиг.

  19. би says:

    хүүх, миний бичсэн нийтлэлд ямар гоё зураг тавиа вээ? Админаа баярлалаа. Монголын бүх хацар гоо сайхан бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих өдрийн баярын мэнд хүргье.

  20. G says:

    zaluuchuud saihan huuhen haraad nudee baysgadag, harin huuhnuud saihan huuhen harahaaraa nud n horsdog.

  21. МОНГОЛ ХҮҮ says:

    Царай муутай л бол надад эмэгтэй хүн хэн ч биш. 

  22. МОНГОЛ ХҮҮ says:

    Би бол хөөрхөн охидод нугасгүй. Хэдэн арваар нь эхнэрээ болгомоор санагддаг. 

  23. zugeer says:

    manai neg naiz missuud hurtel baadag geheer muuhai tee gej ineelgej bilee

  24. CATTLEYA says:

    Тэр тусмаа Энэ ертөнцийн Ээжүүд маань бүүр сайхан шүү дээ. Цагаан сүү шигээ сайхан гэгээлэг нийтлэл бичсэн бүсгүй таньд болон таны гэр бүлд аз жаргалыг хүсэн ерөөе.

  25. Zander says:

    huuh Elgemsuu gants udaa ch gesen haraaj nulimlalgui saihan bichjee. Yag unen setgeleesee Elgemsuu-d bayarlalaa.

  26. indara says:

    ene odoo ataarhaad bgaan bhda shal teneg yum bichhii

  27. warwar says:

    kkk tanuus ajiglaad l baigaarai 1gagui emegtei ohin ch ymuu zam dr taxi barih gd zogsoj bhd hajuud n arai nastai emegtei zogsoj bhd ymar ch eregtei machintai hun ter zaluuhan tsarailag huuhnii hajuud n zogsdog ym daa hogshoon taiwshir taiwshir

  28. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ЕРТӨНЦИЙН БҮХ БҮСГҮЙЧҮҮД БҮГД САЙХАН …САЙХАН ГЭДЭГ МААНЬ ДОТООД СЭТГЭЛИЙН БОЛОН ГАДААД ГОО САЙХАН БҮХ ТАЛААРАА ЦОГЦОЛОН БАЙЖ
    БҮСГҮЙ ХҮН НЭГЭН БҮХЭЛ ЦОГЦ БОЛДОГ ТАВИЛАНТАЙ БИЛЭЭ !! БҮХ БҮСГҮЙЧҮҮД БҮГДЭЭР АЗ ЖАРГАЛААР БЯЛХАЖ БАЙГ …!! БАРДАМ ӨӨДРӨГ БАЙЦГАА МИНИЙ МОНГОЛЫН БҮСГҮЙЧҮҮД МИНЬ….Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд

    Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд
    Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд
    Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд
    Хамаг монголын хатад
    Халуун сэтгэлийн шүтээн болсон Монголын нийт үзэсгэлэнт эмэгтэйчүүддээ

    Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэнд хүргэе!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.