Энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний сэтгэгдлийг уншлаа. Урам зориг өгч байгаа сэтгэгдлийг уншихад маш сайхан байлаа. Зарим хүмүүс надад итгэхгүй байх шиг байна. Миний бичсэн захидалыг зохиол нтр гээд л… Би 15-тайда ахлах сургуулиа төгсөж 19-тэй их сургуулиа төгссөн. Төгсөөд би шууд ажилд ороогүй. Эхлээд ажлынхаа зав зайгаар мөнгө олох арга хайсан. Тэр аргаа ч олсон. Миний хийдэг ажил өөртөө цаг зав гаргах их боломжтой байсан. Тийм болохоор ч би хажуугаар нь хэдэн төгрөг олдог байлаа. Хэдэн төгрөг яаж олдог байсан бэ гэхээр хувь хүмүүсийг зарах гэж байгаа бараа эд зүйлсийг худалдаж авах сонирхолтой хүнд зарж өгч дундаас нь “ЦУС ГАРГАХ”. Би пүүзнээс өгсүүлээд машин хүртэл зарж байсан. Одоо надад ингэж амьдрах ямар ч сонирхол алга. Хүсч байсан мөрөөдөл, ирээдүйн хань болно гэж итгэж байсан хүн маань өөр хүн сонгосон дээрээс нь ахдаа хууртагдсан болохоор амьдралын утга учир юун дээр тогтож байгааг ч ойлгохоо болилоо. Ажлаа ч хийж чадахгүй ажил дээрээ уйлчих гээд байх юм. Тэр хүнд би байр авахаар зорьж, зорьсондоо хүрэхэд ойрхон байгаа талаар хэлээгүй. Гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм. Тэр л их буруу юм болсон байна.
Гэхдээ ахдаа мөнгөө өгсөн шалтгаан нь урьдын амьдралаа санаад тэгж их итгэсэн байх. Одоо хайр гэж ийм хатуу тоглоом байдгийг сайн ойлгож авлаа. Би гэхдээ хайртай хүндээ хаягдлаа, ахдаа хууртагдлаа гээд архи уухыг хүсээгүй. Үнэхээр зүрхрүү зүүгээр хатгаж байгаа юм шиг өвдөж сэтгэлээр унаж байсан ч архи ууж явахыг хүсээгүй өөрөө сэтгэлээ барьж мартсан нь дээр гэж бодсон. Та бүхэнд гэж хэлэхэд мөрийтэй тоглоом битгий тоглоорой. Өдийд манайх гэдэг айл урьдынхаараа байх байсан юм гэж ахдаа гомдож мөрийтэй тоглоомыг харааж үзэн ядах юм. Сэтгэлийн дэм өгч байгаа хүмүүст маш их баярлалаа. Энд захидал илгээгээд та бүхний сэтгэгдлийг уншихад зовлон маань нимгэрч сэтгэл арай л дээр болсон шүү. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье.
10 Comments
huurhun yum
GANT SAARAA AMI DARDAG, NUH RUUSUU UUR HVN TEI HARIT SAATAI BAI MAAR BAIGAA EG CH M ED BVSG VITEI TANI LTSAJ DO TNO HA RITSAATAI BOLOE. 9 6 0 5 9 5 0 1
tsys gargah gene uu teneg bandi
sharhalsan zurh bas hooson setgelee emchilmeer bval orood ireerei harufuyu@yahoo.com
haraad ter ued l amidral yamar shan bi yamar aztai yum be ene nariig unuudur harah huvi nadad bga yum bna gej bodoj bsan kk.ternees hoish uuridah amidral bodogdohoo baisoon bi ch ih hicheesen zaluu mine zorigtoi bai.ezengui gazar hamgiin changaraa orilsonch chinii l dur…
hi bi nz zaluuda haygdchaad mash ih setgeleer unaj bsan bur uhmeer hurtel sanagdaad hetsuu l bsan nzuudtaigaa niilj showdaad ugluu uureer gerluuge yavj bhda nar mandhiig h
Наад дурсамж чинь чамайг илүү хүчирхэг хүн болгоно. Муу юмнаас сайныг олж харах гээд үз залуу минь.
chamd hetsuu bga ch oortei setgeliin dem ogoh naiz zaluu ene terteige uulzaad saihan setgelee ongoitol uilaad yariad hamag uma gargahiig bodooroi. tsag hugatsaa l chinii zurhiig edgeene oor yu ch bish, ter chinii zayanii hani bish bsan bolool toorchihgui , nogoo Chapigiin heldgeer bi baruun 4 zamd minii hani boloh hun zuun 4 zam deer yavaad neg odor uulzvar deeree taarna gedeg shig boloogui bna hulee, amidrah uneheer saihan.Amjilt chi yostoi zov humuujiltei mundag zaluu bna hol yavna da,
Өөдрөг бай, эрүүл саруул бүрэн бүтэн байхад бүх юм бүтнэ шдээ. амьдрал сайхан л байна сайхан ч байх болно.
chamd ch gsn amjilt husie butelgui hair gashuund bdg n uneen unen zewvvn ugeer helemgui zewvvn shvv