Биеэ үнэлэлт, амиа хорлолт, өсвөр насныхан…

Э, Б, X гурав нэг ангийн найзууд. Дунд сургуулийн тавдугаар ангийн сурагчид хэдий ч мөнгөний асуудалд байнга орно. Нэг өдөр гурван найз тв чаат үзэж байгаад мөнгө олох нэгэн шинэлэг санаа олж харжээ. Ердөө л “Санхүүгийн туслалцаа үзүүлэх хүнтэй нас харгалзахгүй танилцана” гэсэн мессэж тусгай дугаарт илгээгээд л болоо гэж тэд ойлгожээ. Үнэхээр ч санаснаар нь болсон байна. Зарын дагуу нэг хүн залгаж тус бүрт нь “боломжийн” мөнгө амлаж охидод ч таалагджээ. Тэр хүнтэй уулзсан байна. 30 гаруй насны хүн охидтой бэлгийн харьцаанд орж амласан мөнгөө өгчээ. Охид гэрээсээ гараад хоёр хоносны дараа ээж аавууд нь хайж эхлэв.

Хүний наймаа элдэв гэмт хэргээс айсан эцэг эхчүүд цагдаад хандсан байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн эрэн сурвалжилж охидыг гэрээсээ гарснаас нь хойш гурав хоногийн дараа олжээ. Тухайн үед тэд “Бөмбөгөр” худалдааны төв дотор юм худалдаж авах гээд байж байсан байна. Охидыг байцаасны эцэст тэр хүнээс тус бүр арав, арван мянган төгрөг авсан болохоо хүлээжээ. Хэдий 12-хон настай боловч тэд энэ явдлаас өмнө бэлгийн харьцаанд орсон байсан байна. Цагдаагийнхан охидтой бэлгийн харьцаанд орсон хүнийг утасных нь дугаарын дагуу барьж авчээ. Есдүгээр ангийн сурагч охин найз хөвгүүнийхээ төрсөн өдрөөр бэлэг авч өгөхийн тулд ээжийнхээ монетон ээмэг бөгжийг нууцаар авчээ. Үүнийг удалгүй ээж нь мэдсэн байна. Охиндоо хатуухан зэмлэл хүртээж найз хөвгүүнтэй нь уулзуулахгүй гэж хэд хонор хорьжээ.

Харин охин мөнгөнөөс болж байнга л асуудалд орж байдаг амьдралаа үзэн ядаж амиа хорложээ. Өнөөгийн дунд сургуулийн сурагчдын дүр төрх нэг иймэрхүү. Мөнгө дээрэмдэж нэгнийгээ, зодсон, rap утсаа булаалгасан гээд тэдэнтэй холбоотой хэрэг зөрчил яривал уртаас урт жагсаалт хөвөрнө. Өглөө хичээлдээ яваад гэртээ ирэх дунд сургуулийнханд юун их мөнгө хэрэг болоо аж гэж бодсон үгүй юм байна. Хэний хүүхэд хэр мөнгөтэй, хэнтэй найзалвал бусдын өмнө нүүр улайхгүй байхав гээд тооцох зүйл ч байдаг бололтой юм. Авсан сурлагын дүн, оролцсон олимпиад, тэмцээн уралдааныхаа байраар өрсөлдөж яавал бусдаас илүү сурах вэ гэж мэрийдэг байсан дунд сургуулийнхны нийтлэг төрх өнөөдөр алга. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль хэзээнээс л авьяас чадвартай мэдлэгтэй сурагчид, сургалтын чанараараа улсдаа тэргүүлж ирсэн. Нөлөө бүхий айлын мөнгөтэй хүүхдүүд сурдаг энэ сургууль харин одоо дээрэмчин тонуулчдын нүдэнд мөнгө олох хамгийн хялбар боломж болж харагддаг брлж. Орой үдшийн цагаар хичээлээ тараад ганц нэгээрээ явж буй сурагчдын гар утсыг булаах, мөнгө төгрөгийг нь дээрэмдэх хэрэг байнга гардаг болжээ.

Сургуулийн сурагчдийн зүгээс ч элдэв асуудал үүсгэсэн хэвээр. Хийх юмаа олж ядсан зүггүй хөвгүүд сургууль дээрээ газ авч ирж цацсанаас хүүхдүүд хичээллэж чадахгүйд хүрч зарим нэг нь ухаан алдсан тохиолдол хэдэн сарын өмнө гарчээ. Энэ жил улсын тэргүүний сургууль болох болзол хангасан нэр бүхий сургуулийн хувьд энэ хэргийг асуудал болгохгүй дараад өнгөрөхөөс өөр арга байсангүй. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ сайн сургуульд сурч хүмүүжиж байгаа гэж найдаж байгаа. Жил жилийн хаврын төгсөлтийн баяр хар мөр дагуулсаар. Жирийн үед мөнгө хэрэгтэй гээд биеэ үнэлж гэрийнхээ хамаг л үнэтэй цайтай юмыг ломбарддаг сур

Comments are closed.